“Атар-Өргөө” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар нэгж хувьцаандаа 300 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн талаар Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ. Одоогоор хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг гаргаж байгаа бөгөөд ногдол ашгийг энэ оны 5 дугаар сарын 31 гэхэд олгож дуусах аж. “Атар-Өргөө” хувьцаат компани анх 1941 онд “Талх нарийн боовны нэгдсэн үйлдвэр” нэртэй байгуулагдаж байсан бөгөөд 1997 онд нээлттэй дуудлага худалдаагаар Төрийн өмчийн 40 хувийг “Бэрэн” компани худалдан авснаар бүрэн хувьчлагджээ.
Author Archives: admin
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Төрийн ордны гол хаалганд түр хорио тогтоогоод байна
УИХ-ын гишүүн Х.Баттулгын сонгогдсон тойрог болох Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөл бүхий 100 гаруй хүн түүнтэй уулзахаар иржээ. Үүнтэй холбоотойгоор Төрийн ордны голын танхимын хөдөлгөөнийг Төрийн ордны хамгаалалтын алба түр хязгаарлаад байна.
Учир нь, өнгөрсөн Даваа гарагт Баянгол зочид буудалд болсон цагдаа, тусгайгийнхны ажиллагаанаас үүдэн нутгийн иргэд нь УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах гэж байна гэсэн түгшүүртэйгээр хотод ирсэн ажээ. Иймээс ямар нэг эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд иргэдийн төлөөллийг УИХ-ын гишүүн Х.Баттулгатай уулзаж дуусах хүртэл Төрийн ордны гол хаалгаар хүн орохыг түр хязгаарласан байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өөр соёл иргэншлийг хайх томоохон төсөл эхэллээ
Сансарт анх хүн ниссэний 55 жилийн ойг тохиолдуулан хүн төрөлхтний хамгийн агуу төсөл хэрэгжиж эхэлсэн талаар алдарт сансар судлаач, физикч Стивен Хокинг, Оросын тэрбумтан Юрий Мильнер нар мэдэгдлээ. Харь гарагийн соёл иргэншлийг эрж хайх энэ төслийн хүрээнд Альфа Центавр руу робот хөөргөх юм байна. “Breakthrough Initiatives” (Breakthrough Starshot) хэмээх энэ төсөлд зориулан Мильнер 100 сая доллар гаргажээ. Тэрбумтан Мильнер өмнө нь харь гарагийнхныг хайх гэж тусгай сан байгуулсныг та бүхэн мэдэх байх.
Сансраас ирэх мэдээллийг Америкийн Баруун Виржини дэх “Green Bank Telescope”, Австралийн “Parkes Telescope”, Калифорни дахь “Lick Observatory” телескопууд цуглуулах бөгөөд тэдгээрийг түрээслэх гэрээгээ байгуулсан гэж Юрий Мильнер ярилаа. Харин Стивен Хокинг “Харь гарагийн соёл иргэншлийг хайх нь хүн төрөлхтний өмнө тулгарсан хамгийн чухал асуудлын нэг” хэмээн мэдэгдэв. Төслийг санаачлагч нь одон орны судлаач Фрэнк Дрейк бөгөөд уг төсөлд өмнө нь “SETI” (Search for Extraterrestrial Intelligence) төслийг хэрэгжүүлсэн мэргэжилтнүүд оролцох юм байна. Астрономчдоос гадна цаг уурчид, гараг судлаачид, астрофизикчид, геофизикчдийг ч “Breakthrough Initiatives” төсөлд урьжээ. Товчоор өгүүлэхэд, эрдэмтэн мэргэд амьдрах боломжтой гарагуудыг эрж хайхад хүчин чармайлтаа нэгтгэх аж.
Хамгийн ойрын оддын систем Альфа Центавр луу илгээх сансрын аппарат нь 40 триллион км замыг туулах юм. Өнөөдрийн сансрын хөлөг энэ зайг 30 мянган жил явж туулна, гэтэл Мильнер, Хокинг хоёр өөрсдийн робот зондыг ердөө 20 жилийн дараа тэнд очно гэжээ. Гараг хоорондын энэ зонд нь гэрлийн цацрагаар хөдлөх ба жирийн аппаратаас 100 дахин илүү хурдтай байх аж. Тодруулбал, сансрын зонд хэдхэн зуун атом бүхий “гэрлэн дарвуул”-аар тоноглогдох тул хэдхэн грамм жинтэй. Мэдээж, түүн дээр камер, тэжээлийн блок, холбоо ба навигацийн багаж хэрэгсэл суурилуулна. Гараг хоорондын ийм зондыг хэдхэн жилд бүтээж амжина гэж төслийг санаачлагчид мэдээллээ. Төслийн шинжлэх ухааны зөвлөлд алдартай эрдэмтэд, инженерүүд, сансрын мэргэжилтнүүд орсон байна. Харин захирлуудын зөвлөлд Стивен Хокинг, Юрий Мильнер нараас гадна “Facebook”-н ерөнхий захирал Марк Цукерберг. багтжээ.

LONDON, ENGLAND – JULY 20: Theoretical Physicist Stephen Hawking attends a press conference on the Breakthrough Life in the Universe Initiatives, hosted by Yuri Milner and Stephen Hawking, at The Royal Society on July 20, 2015 in London, England. (Photo by Stuart C. Wilson/Getty Images for Breakthrough Initiatives)

Юрий Мильнер “Энэ төсөл хүн төрөлхтөнд чухал гэж би үздэг. Сансар орчлонд бид ганцаараа эсэхээ мэдэхэд шаардагдах технологи, техник, боломж, программ хангамж одоо байна. Ирэх 10 жилийн хугацаанд бид энэ чиглэлд эрс урагшилж чадна гэж найдаж байна” хэмээн нэмж өгүүлэв. Нэмж өгүүлэхэд, Мильнер 1961 онд Москвад төрсөн бөгөөд дэлхийн анхны сансрын нисгэгч Юрий Гагарины дурсгалд зориулан түүнийг Юрий гэж нэрлэжээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс спортын тэмцээнд амжилттай оролцлоо
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 03-р сарын 30-ны өдрийн 120-р тогтоолоор жил бүрийн 04-р сарын 28-ны өдрийг “ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АЖИЛТНЫ ӨДӨР” болгон баталсан.
Нийгмийн даатгалын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 21 жилийн ойг тохиолдуулан нийгмийн даатгалын хэлтсүүдийн ажилтан, албан хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхтэй холбогдуулан спортын 5 төрөлд тэмцээнийг 2016 оны 04 дүгээр сарын 7-ноос 10-ны өдрүүдэд Хандгайт спорт цогцолборт зохион байгууллаа.
Теннисийн төрөлд:
1-р байрт Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс
2-р байрт Нийслэлийн нийгмийн даатгалын газар, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн холимог баг
3-р байрт Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс тус тус байр эзэллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
ХУД-ийн Хөдөлмөрийн хэлтэс хувиараа аж ахуй эрхэлдэг иргэдэд сургалт зохион байгууллаа
2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран дүүргийн 4,5-р хорооны хувиараа аж ахуй эрхэлдэг иргэдэд төсөл хэрхэн бичих, бизнесээ өргөжүүлэх талаар сургалт зохион байгууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Л.Доржбат: ХАН-Уул дүүрэг смарт төлөвлөлттэй анхны дүүрэг болох зорилго тавин ажиллаж байна
Хан-Уул дүүргийн Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Доржбаттай 2016 оны зорилт, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажил болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцын талаар дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэж байна.
Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсээс 2016 онд ямар зорилт дэвшүүлэн ажиллаж байна вэ? Энэ талаар ярилцлагаа эхлэе?
Манай хэлтэс нь орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай бүтээн байгуулалтанд зарцуулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад чиглэсэн үр дүнтэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд чиглэж ажилладаг.
Энэ жилийн хувьд бид хот дахин төлөвлөлт, дүүргийн суурьшлын бүсийн хөгжлийн өнөөгийн байдал ирээдүйд хийгдэхээр төлөвлөгдсөн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажил болон мэдээллийн ил тод байдлыг зэрэг хангасан “Смарт Хан-Уул” төсөл буюу программ хангамж, ерөнхий төлөвлөгөө, улс нийслэлийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, орчин үеийн хотжилтын шийдлийг зэрэг агуулсан цахим системийг хийж эхлээд байна. Энэ программ хангамж бий болсноор гадаад, дотоодын аль ч хэрэглэгчид манай дүүргийн хөгжлийн талаар нээлттэй мэдээлэл, ойлголттой болох юм. Төсөл хэрэгжсэнээр бид нийслэлийн дүүргүүдээс смарт төлөвлөлттэй анхны дүүрэг болох зорилго тавьж байна, за мөн хамт олонтойгоо энэ жилийнхээ төлөвлөсөн ажлуудыг цаг хугацаанд нь багтаан хийнэ дээ.
Хан-Уул дүүрэг 2016 онд Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэх вэ?
Энэ онд нийслэлийн засаг даргаас эрх шилжин ирсэн 2,9 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Үүнээс 18, 34 дүгээр сургуулийн биеийн тамирын талбайг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 572 сая төгрөгөөр хөлбөмбөг спортын зориулалтаар тохижуулах бол авто замыг засах, шинээр тавих ажлын хүрээнд Яармагийн 5 хорооны 500м, 7 дугаар хороонд 1,2 км авто хатуу хучилттай зам, 15 дугаар хороонд 400м байгалийн чулуун авто замуудыг тус тус барьж байгуулна. 1, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн орчин үеийн стандарт бүхий иргэдийн амралтын цогцолбор талбайг тохижуулна .
Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд 1,6 тэрбум төгрөгийн 16 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Томоохон ажлаас дурьдвал алслагдсан хороод болох 13, 14 дугаар хорооны гэрэл цахилгаангүй айл өрхийн цахилгаан хангамжийг сайжруулах, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 300 хүүхдийн бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барьж эхлүүлнэ. Мөн эрүүл мэндийн байгууллагуудад эрчимт эмчилгээний тасаг байгуулах, зүрхний бичлэг, рентеген аппарат тоног төхөөрөмж нийлүүлэх, хүүхдийн тоглоомын талбай, тохижилтын ажлууд хийгдэх байгаа.
Нийслэл дүүргийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлыг ярилцлаа. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалт түүний зарцуулалт ямар байна вэ?
2016 онд дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр он дамжин болон шинээр 2,4 тэрбум төгрөгийн 39 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Иргэд өөрсдийн амьдардаг хороонд юу хийх шаардлагатайг хамгийн сайн мэддэг тул санал асуулгаар бодитой ажлууд гарч ирж хэрэгждэг. Сүүлийн жилүүдэд улсын төсвийн хүндрэлтэй холбоотой ОНХСангийн санхүүжилт тасалдаж байгаа тул бид эхний ээлжинд хороо тус бүрээс чухал гэж үзсэн нэг ажлыг сонгон хэрэгжүүлж байна.
Манай дүүргийн хувьд жил бүрийн ОНХС-ийн тодорхой хэмжээний хөрөнгийг томоохон төсөл хөтөлбөрт зарцуулдаг. 2014 онд 150 ортой цэцэрлэгийн барилга, 2015 онд 9 дүгээр хорооны гэр хорооллын гэрэлтүүлэгийн ажлыг хийж гүйцэтгэсэн бол энэ онд 12,13,14 дүгээр хорооны гэр хорооллын гэрэлтүүлэг, 3 дугаар хорооны 46 дугаар цэцэрлэгийг буулган шинээр барилгажуулах ажлыг хийж гүйцэтгэнэ. Мөн иргэдийн бүлгээр гудамж тэгшлэх, хаягжуулалт хийх, амралтын талбай хийх, жишиг гудамж байгуулах, ногоон байгууламжыг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийнэ дээ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хэр урагштай явж байна вэ? Энэ жил шинээр хийгдэх үү?
Эхлээд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгын дахин төлөвлөлтийн мэдээллийг хүргье. Нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй, эрсдэлтэй, газар хөдлөлтөнд тэсвэргүй 150 барилгын жагсаалтад багтсан Хан-Уул дүүргийн 27 барилга байдаг бөгөөд 26 байршилд дахин барилгажуулах шийдвэр гарсан.
Үүнээс:
- Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах Арьс ширний 25,26 дугаар байрны суурин дээр дахин төлөвлөлтөөр баригдах “Морьтон цогцолбор” байна.
“Эфэс констракшн” ХХК нь өнгөрөгч 6 дугаар сард хуучин 25 дугаар байрыг буулган барилга угсралтын ажлаа эхэлсэн бөгөөд 2016 оны 2-р улиралд 26-р байрыг буулгах юм. Энэ төсөл хэрэгжсэнээр 29 өрхийн орон сууцны нөхцөл сайжирч, 108 айлын орон сууц, 32 үйлчилгээний төв, 12 давхар 2 оффисийн барилга баригдана. Орон сууцны барилгын цутгалтын ажил /эхний ээлж / 9дэх давхарын цутгалт хийгдэж дууссан ба оффис барилгын 12 давхрын цутгалт хийгдэж байна.
2. Дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрчим хүчний 21 дүгээр байрны суурин дээр АТЕК ХХК нь 700м2 үйлчилгээний талбай, 50 машины дулаан зогсоол, 50 машины ил зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий 182 айлын 15 давхар орон сууцны барилга барьж байна.
Өнөөдрийн байдлаар барилгын 14 дүгээр давхрын цутгалтын ажил хийгдэж дууссан. Барилга 2016 оны 2-р улиралд ашиглалтанд орно.
3. 3 дугаар хорооны Нэхмэлийн 15, 19 дүгээр байрны 0,56 га талбарт “Нутгийн буян групп” ХХК нь 416 айлын орон сууц, 150 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах үйлчилгээ, оффисын барилга байгууламжийг барьж байгуулах юм. Барилгын ажил 10 дахь давхарын цутгалт хийгдэж байна.
Мөн манай дүүрэгт Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журмын хүрээнд ХУД-1 /2 дугаар хороо/, ХУД-2 /2 дугаар хороо/ ХУД-4 /2 дугаар хороо/ ХУД-6 /2 дугаар хороо/, ХУД-7 /10 дугаар хороо хороо/, ХУД-8 /12 дугаар хороо/ гэсэн 6 багцын 21 нийтийн байрыг дахин төлөвлөхөөр төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалт явагдаж байна. Энэ сонгон шалгаруулалтад манай барилгын компаниуд идэвхтэй оролцохыг энэ дашрамд хүсье.
Хэрэгтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хан-Уул дүүргийн АБНТБ-ын төв “Ахмадууд цахим орчныг идэвхтэй хэрэглэх нь” сургалт зохион байгуулж байна
Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төв, Монголын Ахмадын Чөлөөт Холбоо хамтран ахмадуудад компьютерийн анхан, дунд шатны сургалтуудыг үе шаттай зохион байгуулж эхэллээ. Сургалтын нээлтэнд Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал Л.Болортунгалаг, Монголын Ахмадын Чөлөөт Холбооны тэргүүн Г.Баасан нар оролцлоо. Сургалтанд 28 ахмад хамрагдаж байгаа бөгөөд 1 сарын хугацаанд 2 ээлжээр хичээллэж эхлэнэ. Суралцагсад нь сургалтанд хамрагдснаар компьютерийн үндэс, Microsoft office word программ ашиглан бичиг баримт хэрхэн боловсруулах, зураг оруулах, хүснэгтэн мэдээлэл боловсруулах, график байгуулах, 10 хурууны бичих, флашинд файл, зураг хуулах, авах, Facebook хаягаар гадаадад байгаа хүүхэд, хамаатан садантайгаа холбогдох, интернэтээс хэрэгтэй мэдээллээ олж авах зэргийг сурах боломжтой болж байгаа юм.





ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЛБАН БУС-НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Арсений Яценюкт эрүүгийн хэрэг үүсгэжээ
Дөрөвдүгээр сарын 10-нд албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн Украины Ерөнхий сайд Арсений Яценюкт гурван сая долларын хээл хахууль авсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг тус улсын Ерөнхий Прокурорын газар нотолжээ. Энэ тухай “Ардын хяналт” хөдөлгөөний тэргүүн, Дээд Радагийн Авлигатай тэмцэх хорооны нарийн бичгийн дарга Дмитрий Добродомов мэдэгдсэн байна. Тэрбээр депутатуудын Украины Ерөнхий прокурорын газарт хандан гаргасан хүсэлтэд өгсөн хариуг танилцуулжээ. Өмнө нь хэд хэдэн удаа эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан “Радио нэвтрүүлэг, радио холбоо болон телевизийн концерн”-ы ерөнхий захирлын нэгдүгээр орлогч байсан Владимир Ищукийг тус концерны ерөнхий захирлаар 2015 оны долдугаар сард томилохдоо 2015 оны 10 дугаар сарын 7-нд хууль бусаар ашиг олсон буюу 3 сая долларын хахууль авсан гэх үндэслэлээр Яценюкт эрүүгийн хэрэг үүсгэсэн” гэж Добродомов ярьжээ. Украины Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Юрий Севрукийн гарын үсэг бүхий Ерөнхий прокурорын газрын хариуд дурдсанаар, Яцюнекийг эрүүгийн хэрэгт сэжиглэж байгаа тухай өмнө нь хэнд ч мэдээлээгүй байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Гуравдугаар үеийн “Prius” сонгох шалтгаан
Бензиний үнэ хямдрах үндэслэл муутай Монгол орны хувьд хүрээлэн буй орчинд хор багатай “ногоон” автомашин бодлоготоо бус, бензиний хэмнэлт нь Prius худалдаж авахын гол утга учир болдог. Honda Insight гэх мэт зөвхөн зэрэгцээ юм уу, цувраа зарчмаар ажилладаг гибридтэй харьцуулахад Prius нь зөвхөн дотоод шаталтын, эсвэл цахилгаан хөдөлгүүрээр, эс бөгөөс хоёулангаар нь зэрэг ажиллах чадвартайнхаа ачаар бензин зарцуулалтын хувьд үнэмлэхүй бага үзүүлэлттэй. Үүн дээр цахим удирдлагатай тоормосны системийн ачаар хурд хасах үед үүсдэг эрчим хүчийг зай хураагуурт байнга нөөцөлж явдаг.
Гуравдугаар үеийн Prius нь өмнөх үеийн загвараас юугаараа илүү вэ? Юун түрүүнд зүтгэх хүчний нийт чадал сайжирч, шатахууны хэмнэлт илүү болсон. Аткинсоны циклээр ажилладаг 1.8 литрийн дөрвөн цилиндрт цувраа хөдөлгүүр 98 морины хүчтэй (Хоёрдугаар үеийн загвар 1.5 литрийн 76 морины хүч бүхий хөдөлгүүртэй!). Оттогийн циклээр ажилладаг ердийн дан дотоод шаталтын хөдөлгүүрийн асах үеийн гарааны эргэлт өндөр байдгаас хүч ихтэй ч шатахуун “идэлт” өндөрсдөг. Харин гибрид машинд ашигладаг Аткинсоны циклтэй хөдөлгүүрийн гарааны эргэлт сул байдаг нь шатахуун хэмнэх бас нэг арга болж өгдөг. Уг хөдөлгүүрийн “дутуу хүчийг” цахилгаан хөдөлгүүр нь нөхдөг байна.
Хэрэглэгчдийн үнэлгээгээр шатахуун зарцуулалт 100 километрт дунджаар 6.5-8.5 литр
Хөргөлтийн шингэн шахах цахилгаан шахуурга болон хөдөлгүүрээс ялгарах утааг дахин эргэлтэд оруулах систем ашигласны дүнд ашигт үйлийн коэффициент нь ердийн хөдөлгүүрээс сайжирчээ. Гуравдугаар үеийн Prius-ийн 1.8 литрийн хөдөлгүүрт ямар ч ремень дамжуурга байдаггүйн ачаар хийц илүү найдвартай болсон байна.
Мөн кузовын хийцэд бэхжүүлсэн хөнгөн цагааны хайлш ашигласан нь машины жинг багасгаж, дүнд нь шатахуун зарцуулалт давхар буурах бас нэг арга болдог. Хөдөлгүүр, хурдны хайрцаг, трансмисс буюу хүч дамжуулах төхөөрөмжийн нийт жин хоёрдугаар үеийн загвараас багассаны ачаар torque буюу мушгих хүчний алдагдал 20 хувиар багасчээ.
Автомашиныг EV, Power, Eco гэсэн гурван горимд жолоодож болно. EV буюу цэвэр цахилгаан горимд шилжүүлэх нөхцөлд бага хурдтайгаар ердөө 1.5 километрийн зай туулах боломжтой. Учир нь хурд ихсэх тохиолдолд автоматаар дотоод шаталтын хөдөлгүүр ажиллаж эхэлдэг. Power горимд хааз мэдрэг болж, хурд авах чадвар сайжирдаг ч дагалдан бензин зарцуулалт ихсэнэ. Харин Eco горимд шатахуун идэлт үнэмлэхүй багасна.


Гуравдугаар үеийн Prius- ийн шатахуун зарцуулалт үйлдвэрлэгчийнхээ үзүүлэлтээр 100 километрт дунджаар 4.7 литр. Бодит нөхцөл буюу хэрэглэгчдийн үнэлгээгээр уг үзүүлэлт дунджаар 6.5-8.5 литрт хэлбэлздэг нь өрсөлдөх дан дотоод шаталтын хөдөлгүүрт загварынхаас хавьгүй бага байгаа юм.
Хоёрдугаар үеийн Prius- ийн арын дугуйд drum буюу барабан хийцэт тоормос ашигладаг нь дискэн тоормостой харьцуулахад барьцах чадвар сул. Ялангуяа норсон тохиолдолд зуурахаа больдог гэмтэй. Харин гуравдугаар үеийн загвар зөвхөн дискэн тоормостой болсноор хурд хасах үеийн зууралт эрс сайжирсан байна.
Хоёрдугаар үеийн загварт ашигласан кузовны аэродинамик эсэргүүцэл нь баргийн машинд байдаггүй гоц буюу 0.25 гэсэн үзүүлэлттэй. Уг амжилтыг хадгалах зорилгоор гуравдугаар үеийн загварын кузовын хийцэд зориуд ноцтой өөрчлөлт оруулалгүй, жижиг нугалаа хийцтэйгээр шинэчилсэн нь бат бөх байдлыг сайжруулах үндэс болжээ.
Гуравдугаар үеийн Prius өмнөх үеийн загваруудын нэгэн адил хойд цул дамнуурган тэнхлэгтэй. Энэ нь уг машинд дурлагчдын гомдоллодог өөр нэгэн өө болдог. Хямд үнийн загварт ашигладаг хамаарах, дамнуурган тэнхлэг нь үл хамаарах тэнхлэгтэй харьцуулахад илүү бат бөх, сайн талтай ч энхэл донхол бүхий зам дээр машины явдлыг хатуу, тохьгүй болгодог дутагдалтай.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Гурван талт асуудлаар МҮЭХ-ноос шаардлага хүргүүлэв
Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцүүлж батлуулах, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэн яаралтай шинэчлэн тогтоох, Иргэдийн цалин орлогын бодит худалдан авах чадварыг хамгаалж хадгалахад чиглэгдсэн “Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэх тухай”, “Үнэ бүрдэлтийн тухай” хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулах асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт МҮЭХ-ноос шаардлага хүргүүлжээ. Дээрх гурван асуудлыг Улс орны эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн орлогын бүрдэлт олон тэрбум төгрөгөөр тасалдаж байгаа бодит байдлыг харгалзан 2015 оны 11 дүгээр сард Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ын 108 дугаар тогтоолыг гаргуулж баталгаажуулсан хэдий ч удаашралтай байна гэж үзэн энэхүү шаардлагыг өгсөн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Талибан” бүлэглэлийн хаврын дайралт эхэлжээ
Жил бүр явуулдаг “Хаврын давшилт” буюу “Омар ажиллагаа” Афганистанд эхэлсэн гэдгийг “Талибан” бүлэглэл мэдэгдээд “давшилтын явцад дайсны байрлал руу ихээхэн хүчээр довтолгоон хийж, дайсны бэхлэлтүүд дотор амиа золиослох болон тактикийн халдлага үйлдэж, хотуудад байгаа цэргийн командлагч нарыг хөнөөх болно” гэсэн байна. “Талибан” бүлэглэлийн толгойлогч Мулла Омар амиа алдсаны дараа уг ажиллагааг “Омар” нэрлэсэн бөгөөд энэ нь 15 жилийн турш үргэлжилж буй “АНУ-ын эзлэн түрэмгийллийн эсрэг ариун дайн”, Афганистанд лалын дэг журмыг дахин тогтооход чиглэсэн үйл ажилллагааны нэгэн хэсэг” ажээ. Хаврын улирал ирж байгаа учраас бид ариун дайнаа дахин эхлүүлэх цаг боллоо гэж тус бүлэглэл мэдэгдсэн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Пальмира хотыг сэргээн босгох тухай тогтоолыг ЮНЕСКО батлав
“Лалын улс” бүлэглэл дэлхийн өвийн жагсаалтад багтдаг Сирийн Пальмира хотыг 2015 оны тавдугаар сард эзлэн авч жил хүрэхгүй хугацаанд Пальмира хот дахь алдарт “Ялалтын хаалга”, баганууд болон олон тооны эртний хөшөө дурсгалуудыг нураан сүйтгээд зогсохгүй хотоос олдсон эртний дурсгалт зүйлсийг худалдсан тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл Сирийн Пальмира хот болон түүх соёлын дурсгалт бусад байгууламжуудыг сэргээн босгох, хамгаалах асуудлаар ОХУ-ын санаачилсан тогтоолыг ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөл баталсан байна. Пальмира хотыг чөлөөлөх цэргийн ажиллагааны төлөвлөгөөг ОХУ-ын цэргийн зөвлөхүүдтэй хамтран гаргасан гэж тус улсын Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, дэслэгч генерал Сергей Рудской гуравдугаар сарын 31-нд мэдэгдээд “ОХУ-ын Агаарын цэргийн хүчин Сирийн цэргүүдэд дэмжлэг үзүүлж, “Лалын улс” бүлэглэлийн байрлалд 2000 гаруй удаа цохилт өгснөөс гадна Оросын тусгай хүчнийхэн Пальмира хотыг чөлөөлөх ажиллагаанд оролцсон” хэмээсэн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Жүдо бөхийн шигшээ баг Ташкентыг зорилоо
Дөрөвдүгээр сарын 15-17-нд Узбекстаны нийслэл Ташкент хотод болох жүдо бөхийн 2016 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох Монголын жүдо бөхийн шигшээ багийн бүтэн багаараа эх орноосоо мордлоо. Тэмцээнд монголын жүдо бөхийн шигшээ багийн 18 жүдоч барилдах юм. Багийн бүрэлдэхүүнд:
Эрэгтэй
-60кг Д.Цогтбаатар
-66кг Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх
-73кг С.Ням-Очир, Г.Одбаяр
-81кг О.Ууганбаатар
-90кг Л.Отгонбаатар
-100кг Н.Түвшинбаяр
+100кг Б.Тэмүүлэн
Эмэгтэй
-48кг М.Уранцэцэг
-52кг А.Цолмон
-52кг М.Бундмаа
-57кг Д.Сумъяа
-63кг Ц.Цэрэннадмид, Б.Мөнгөнчимэг
-70кг Ц.Наранжаргал
-78кг П.Лхамдэгд
+78кг О.Жавзмаа
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Чанаргүй зээл 965.4 тэрбум төгрөгт хүрчээ
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцсээр 11.8 их наяд төгрөг байгаа нь өмнөх сарынхаас 1.7 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 3.6 хувиар буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл гуравдугаар сарын эцэст 967.6 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 2.3 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 72.9 хувиар өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.2 хувийг эзэлж байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 965.4 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 6.0 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 37.3 хувиар өссөн байна.Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.2 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 2.5 пунктээр нэмэгджээ. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл өнгөрсөн оныхоос даруй 70 болон 37 хувиар өссөн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
