Австрали улсын Татварын ерөнхий газрын дарга Крис Жордан өнөөдөр болох татварын албадын удирдах албан тушаалтнуудын уулзалтын үеэр “Панамын файл”-тай холбоотой асуудлаар олон улсын хэмжээнд хамтарсан мөрдөн шалгалт явуулж, хүчин чармайлтаа нэгтгэхийг уриалах гэнэ. Австралийн хэвлэлүүдэд гарсан мэдээллээр, тус улсын харьяат 800 гаруй хүн, тэдний дотор Үндэсний татварын албанд өндөр албан тушаал хашиж байсан хэд хэдэн хүн Панамын “Моссак Фонсека” компаниар зуучлуулан өөрсдийн мөнгийг гадаад дахь оффшор дансанд байршуулж байжээ. Дашрамд дурдахад, Франц болон Германы эрх баригчид нутаг дэвсгэрт нь бүртгэлтэй компаниудын талаарх мэдээллийг нуун дарагдуулсан эсвэл тэдгээрийн тухай дутуу дулимаг мэдээлэл өгсөн улс орнуудын талаарх “хар жагсаалт” гаргахыг уриалсан билээ.
Author Archives: admin
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Амстердамын нисэх онгоцны буудалд 3 хүнийг баривчилжээ
Нидерландын нийслэл Амстердам хотын нисэх онгоцны буудалд гурван хүнийг баривчилсан тухай тус улсын радио телевизийн корпораци мэдээлжээ. Лхагва гарагт шилжих шөнө нисэх онгоцны буудлын аюулгүй байдал алдагдсантай холбоотойгоор цуврал баривчилгаа явуулсан байна. Эхний хүнийг орон нутгийн цагаар 21 цаг 30 минутад “Схипхол-Плаза” худалдааны төвөөс автомашины зогсоол руу явж байхад нь баривчилсан байна. Нүдээр үзсэн хүмүүсийн ярьснаар, сэжигтэн эрэгтэй зугтахыг оролдсон боловч хууль сахиулах байгууллагын ажилтнууд түүнийг баривчилжээ. Уг эрэгтэй чемодан барьж явж байсан бөгөөд түүн дотор юу байгааг магадлахын тулд мина аюулгүй болгох робот бүхий шинжээчдийн багийг дуудсан аж. “Үүнээс хойш төдий удалгүй хяналтын цамхагийн орчимд сэжиг бүхий ачаа авч явсан хоёр залууг баривчилсан” гэж Нидерландын телевизийн суваг мэдээлжээ. Баривчлагдсан хүмүүсийн ачаа тээш яагаад сэжиг төрүүлсэн тухайд цагдаагийнхан тодорхой зүйл дурдсангүй. Үүний дараахан цагдаа нар дөрвөн хүн сууж явсан Бельги улсын дугаартай автомашиныг зогсоосон байна. Цагдаа нар нэгжлэг хийснийхээ дараа тэднийг суллан явуулсанаар Амстердамын нисэх буудалд байдал хэвийн болжээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Шинэ мөнгөн тэмдэгт гүйлгээнд орлоо
Швейцарь улсын мөнгөн тэмдэгтүүдээс хуурамчаар хэвлэгдэж түгээмэл тархсан нь 50-тын дэвсгэрт учраас өнгөрсөн лхагва гарагт Швейцарийн банкнуудаас 52 ам.доллартай тэнцэх шинэ 50-тын дэвсгэртийг гүйлгээнд оруулжээ. Шинэ дэвсгэрт нь 15 нууцлалын систем дохиотой учир хуурамчаар үйлдэх магадлал бараг үгүй болсон гэж албаныхан тайлбарлажээ. Тус улс хамгийн сүүлд 20 жилийн өмнө мөнгөн дэвсгэртээ өөрчилж байсан бөгөөд удахгүй 20-тын шинэ дэвсгэрт эргэлтэд оруулах гэнэ. Хуучин дэвсгэртүүдийг халах бодлого баримтлан 10, 100, 200, 1000-тын дэвсгэртийг шинээр хэвлэж 2019 он гэхэд бүрмөсөн хэрэгжиж дуусах аж.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Оросын иргэд маргааш Путинтэй шууд холбогдоно
Оросын иргэд уламжлал ёсоор энэ сарын 14-нд буюу маргаашийн пүрэв гарагт Путинтэй шууд холбогдох бөгөөд Москвагийн цагаар 12 цагт эхлэх нэвтрүүлгийг “Первый”, “Россия 1”, “Россия 24” телевизийн сувгууд болон “Маяк”, “Вести FM”, “Радио России” радио станцууд шууд дамжуулах аж. ОХУ-ын иргэд улсын төрийн тэргүүн Владимир Путинтэй шууд холбогдон нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдэх боломжуудын талаар асуун лавлаж, мөн цаг үеийн тулгамдсан асуудлуудаар тавьсан асуултдаа хариулт авна. “Владимир Путинтай шууд холбогдох шугам” нэвтрүүлгийн студид улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд, шуугиан тарьсан телевизийн нэвтрүүлгүүдэд оролцогчдыг урьжээ. Тэдний хувьд Путин биечлэн хандаж асуулт тавих боломжтой. Түүнээс гадна, Оросын янз бүрийн бүс нутгийн оршин суугчид нэвтрүүлэгт шууд холбогдон, төрийн тэргүүнд хандах боломж олгохын тулд хөдөлгөөнт студиудыг ажиллуулах аж. “Владимир Путинтай шууд холбогдох шугам” нэвтрүүлгийн явцад гарсан санаа оноог Ерөнхийлөгч өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлдэг бөгөөд энэ нэвтрүүлэг бол “дэлхийд хамгийн шилдэгт тооцогдох олон нийтийн санал асуулга” юм гэж Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Д.Песков мэдэгджээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Азийн бүсийн 3 дахь шатны сугалаа боллоо
2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ний урьдчилсан шатны тоглолтууд тив тус бүрт явагдаж байгаа. Тэгвэл өнөөдөр Азийн бүсийн 3 дахь шатны сугалаа Малайз улсын нийслэл Куала-Лумпур хотын “Mandarin Oriental” зочид буудалд боллоо.
3-р шатны сугалаа:
А хэсэг
Иран
Өмнөд Солонгос
Узбекстан
БНХАУ
Катар
Сири
В хэсэг
Япон
Саудын Араб
Австрали
Ирак
АНЭУ
Тайланд
Эндээс хэсэг тус бүрийн эхний хоёр баг 2018 онд болох ДАШТ-нд оролцох эрхээ авна. Харин 3-р байранд орсон хоёр баг хоорондоо тоглоно.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Сайн дурын ажилд 1100 гаруй оюутан бүртгүүлжээ
АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулах сайн дурын ажилд Монголын хөтөч тайлбарлагчдын холбоонд бүртгэлтэй 300 орчим иргэн болон 18 их дээд, сургуулийн 1100 гаруй оюутан залуус бүртгүүлсэн байна.
Эдгээр сайн дурын ажилтнуудыг 24 багт хувааж, ажил үүргийн ерөнхий ойлголт өгөх зорилгоор эхний 2 багийг АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны үйл ажиллагаатай танилцуулжээ. Дараагийн багуудыг анхан шатны болон холбогдох мэдээллээр хангах ажлыг ойрын хугацаанд зохион байгуулах аж.Энэ тухай болон бусад асуудлаар 4 дүгээр сарын 12-нд Төрийн ордонд хуралдсан АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын Байр, зочид буудлын ажлын хэсгийн хурлаар ярилаа.
АСЕМ-ын зочид төлөөлөгчдийг байрлуулах 43 түнш зочид буудлын удирдлагууд болон хууль, хяналтын байгууллагуудын төлөөлөгчдийн нэгдсэн уулзалтыг тус ажлын хэсгээс 4 дүгээр сарын 9-нд ГХЯ-нд зохиосон байна.
Уулзалтаар тогтсоны дагуу МХЕГ, ТТХГ, Кибер Аюулгүй Байдлын газар болон ЦЕГ-аас хамтарсан шалгалтыг түнш зочид буудлуудад 4 дүгээр сарын 11-ээс явуулж эхлээд байгаа аж.
Түүнчлэн ажлын хэсгийн үйл ажиллагааны багц төсвийг эцсийн байдлаар хэлэлцэж, Ерөнхий сайдын ахалж буй Дээд түвшний уулзалтын зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
146 мянга 198 ширхэг хувьцаа арилжаалжээ
Монголын хөрөнгийн бирж өчигдөр 104 сая 334 мянга 881 төгрөгийн гүйлгээ хийжээ. Энэ өдөр хөрөнгийн биржийн “II” ангилалд бүртгэлтэй АПУ, Говь зэрэг 20 хувьцаат компанийн 146 мянга 198 ширхэг хувьцаа арилжаалжээ. Ингэснээр MSE ALL индекс 806.41 нэгж болж 0.48 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 343 тэрбум 711 сая 741 мянга 7686 төгрөг боллоо. Түүнчлэн Сангийн яамнаас өнгөрсөн оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 13.948%-ийн хүүтэй, 100 мянган ширхэг Засгийн газрын үнэт цаасны хугацаа дуусч, үндсэн болон хүүгийн төлбөрийг төлсөн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Цасан болон шороон шуурга шуурч сэрүүснэ
14-нд нутгийн баруун хэсгээр, 15-16-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, сэрүүсэхийг анхааруулж байна.
2016 оны 04 дүгээр сарын 13-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Говийн бүсийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 1-6 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Халх голын саваар 6-11 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойнооос секундэд 6-11 метр. 9-11 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2016 оны 04 дүгээр сарын 14-нөөс 04 дүгээр сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
14-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 14-15-нд ихэнх нутгаар, 16-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 14-нд баруун зүгийн нутгаар, 15,16-нд ихэнх нутгаар сэрүүсч Завхан голын эх, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 3 ДУГААР ХОРОО, ХОРООНЫХОО НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА /Фото/
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 3 ДУГААР ХОРОО ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙ ХАМТРАН ЭКО НОГООН БҮЛГИЙГ 2016 ОНЫ 4 САРЫН 11-13-НЫ ӨДРҮҮДЭД АВЧ ХОРООНЫХОО НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА.






Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг үзүүлэх сургуулийг зохион байгууллаа
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг “ХАЛДВАР ХАМГААЛАЛ-ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ АСУУДАЛД СУУРИЛСАН БҮТЭЭЛЧ АЖИЛ” -ын хүрээнд 4 дүгээр сарын бүтээлч ажил болох“ХХХХэрэгсэл, багаж хэрэгслийн зөв хэрэглээг төлөвшүүлэх” үзүүлэх сургуулийг зохион явууллаа.
Тус үзүүлэх сургуулийг Халдварын сэргийлэлт хяналтын алба, Насанд хүрэгчдийн тасагтай хамтран эмч, эмнэлгийн ажилчдын дунд зохион байгуулсан юм. Үзүүлэх сургуульд хөгжөөнт тоглоом, асуулт хариулт, ХХХХэрэгсэл багаж хэрэгслийн зөв хэрэглэх стандартыг үзүүлэн тоглолтоор тайлбарлснаараа онцлог байлаа. Үзүүлэх тоглолтонд Насанд хүрэгчдийн тасгийн мэдрэлийн их эмч н.Бямбасүрэн, сувилагч н.Алтанцэцэг, асрагч н.Энхбаяр нар оролцон тоглосон юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Буянт-Ухаа цогцолбор сургууль дээр “ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-г хүргэх ажил үргэлжилж байна
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар дэргэдэх хэлтэс албад дүүргийн 1-16 дугаар хороодод “Төрийн үйлчилгээг иргэдэд явуулын нэг цэгээс хүргэх” ажлыг 2016 оны 4 дүгээр сарын 11-17-ний өдрүүдэд зохион байгуулж байна.



ХОРООДОД “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-Г ХҮРГЭХ АЖЛЫГ
ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУВААРЬ
| № | Хороо | Хугацаа | Зохион байгуулалт | |||||
| IV/11 | IV/12 | IV/13 | IV/14 | IV/15 | IV/16 | IV/17 | Байршил | Хариуцах эзэн |
| 1 | XIY | 1000 1400 | ЕБ-ын 59-р дунд сургууль | Г.Батсуурь/Хорооны Засаг дарга/ Х.Байгалмаа /Сургуулийн захирал/ | ||||
| 2 | XIII | 1500 1800 | ЕБ-ын 26-р дунд сургууль | Э.Бүрэнтөгс /Хорооны Засаг дарга/ Д.Энхтайван /Сургуулийн захирал/ | ||||
| 3 | XII | 1000
1400 |
ЕБ-ын 10-р дунд сургууль | Н.Туяацэцэг /Хорооны Засаг дарга/ Ө.Болормаа /Сургуулийн захирал/ | ||||
| 4 | X | 1500
1800 |
ЕБ-ын 7-р дунд сургууль | А.Бумчумаа /Хорооны Засаг дарга/ Ч.Уранчимэг/Сургуулийн захирал/ | ||||
| 5 | IX, XYI | 1000
1800 |
ЕБ-ын 7-р дунд сургууль | Д.Энхтүвшин, С.Сарангуа/Хорооны Засаг дарга/ Ө.Болормаа /Сургуулийн захирал/ | ||||
| 6 | YI, YII, YIII | 1000
1800 |
ЕБ-ын 60-р дунд сургууль | Г.Золбаяр, А.Мөнх-Амгалан, Ё.Цацралтуяа /Хорооны Засаг дарга/ Д.Ариунаа /Сургуулийн захирал/ | ||||
| 7 | IY, Y | 1000
1800 |
ЕБ-ын 34-р дунд сургууль | С.Ган-Од, Б.Батзаяа/Хорооны Засаг дарга/ Р.Өлзийхишиг /Сургуулийн захирал/ | ||||
| 8 | I, II, III, | 1000
1800 |
ЕБ-ын 75-р дунд сургууль | Б.Болд, Ч.Наранцэцэг, Ч.Пүрэвсүрэн, Б.Болд, / Д.Тунгалаг /Сургуулийн захирал/ | ||||
| 9 | XI, XV | 1000
1800 |
ЕБ-ын 115-р дунд сургууль | С.Түвшинжаргал,Х.Өнөртуяа /Хорооны Засаг дарга/
С.Оюун /Сургуулийн захирал/ |
Тус арга хэмжээнд үзүүлэх төрийн үйлчилгээний төрөл нь
Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд
Захиргаа, хуулийн хэлтэс:
· Дүүргийн төр захиргааны байгууллага хороодын явуулж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагааг иргэд хэрхэн үнэлж байгаа талаар санал асуулга
· Өргөдөл, гомдол, санал, хүсэлт
· Хууль эрх зүйн зөвлөгөө
Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс:
· Гэр хорооллын дахин төлөвлөлт
· 2015-2016 онд улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлын танилцуулга
Дэд бүтэц, тохижилтын хэлтэс:
· Гэрэлтүүлэг, зам засвар, зам тээвэр
· СӨХ, гэр хорооллын тохижилт
· Худаг, ус
· Агаарын бохирдол, төслийн зуух
Цэргийн штаб:
- Цэрэг татлага, халагдалт
- Дайчилгаа
- Цэрэг техникийн тоо бүртгэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх
Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад
Хөдөлмөрийн хэлтэс:
- “Хөдөлгөөнт бирж” ажиллуулах
- Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх
- Байнгын болон түр ажлын байранд зуучлах
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах
- Хөдөлмөрийн сургалт болон мэргэжлийн боловсролын сургалтын бүртгэл
Нийгмийн даатгалын хэлтэс:
- Сайн дурын даатгалд хамруулна
- Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ /ЭМД-ын дэвтэр бөглөнө/
- Тэтгэвэр, тэтгэмжийн талаар хуулийн зөвлөгөө өгөх
Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс:
- Нийгмийн халамжийн тэтгэвэр
- Нийгмийн халамжийн тэтгэмж
- Хүнсний эрхийн бичиг
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгаалал
- Ахмад настаны нийгмийн хамгаалал
- Алдар цолтой ахмад настанд үзүүлэх тусламж хөнгөлөлтийн талаар мэдээлэл, зөвлөлгөө өгнө.Улсын бүртгэл, статистикийн хэлтэс:
- Төрсний гэрчилгээний дахин олголт
- Нас барсны гэрчилгээний дахин олголт
- Гэрлэлт цуцлалтын гэрчилгээний дахин олголт
- Гэрлэлтийн баталгааны дахин олголт
- Гэрлэсний бүртгэл
- Гэрлэлт цуцлалтын бүртгэл
- Шилжилт хөдөлгөөний бүртгэл
- Оршин суугаа хаягийн тодорхойлолт
- Иргэний үнэмлэх лавлагаа олгох үйлчилгээний талаар заавар зөвлөгөө өгөх, материалын бүрдүүлэлтийг хүлээн авах
Эрүүл мэндийн нэгдэл:
· Холестрин, биеийн өндөр, жин үзэх
· Цусны даралт үзэх
· Захын цусанд сахар тодорхойлох
· Сургалт сурталчилгаа, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх
Татварын хэлтэс:
· Татварын хууль тогтоомж /НЄАТ-ын шинэчилсэн хууль/-ийн талаар зєвлємж зєвлєгєє єгєх
Өмч, газрын харилцааны алба:
- Шинээр газар хүссэн иргэдийн өргөдөл /Цахим хэлбэрээр иргэдэд газар өмчлүүлэх ажлын талаар мэдээлэл өгөх/
- Газрын өмчлөлийн талаар болон хамтран өмчлөгчөө хасуулах тухай
- Эзэмшиж байгаа газраа баталгаажуулж газар эзэмших эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргах
- Нэр болон хаяг өөрчлүүлэх талаар мэдээлэл өгөх
· Газар чөлөөлөх, нөхөх олговортой эргүүлэн авах талаар мэдээлэл өгөх
· Иргэдэд газрын харилцаатай холбоотой асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгж байна.
Төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн хүрсэн талаар хороодын иргэдээс судалгаа авч нэгтгэн үр дүнг тооцох юм. Төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэснээр иргэдийн эдийн засаг, цаг хугацааг хэмнэхийн зэрэгцээ төрийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааны талаар үнэн зөв бодитой мэдээлэл өгч, иргэдийн сэтгэл ханамж тодорхой хэмжээгээр дээшлэх зэрэг олон ач холбогдолтой юм.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Испанид “Зика” халдварын 88 тохиолдол бүртгэгджээ
Испани улсад одоогийн байдлаар “Зика” вирусийн халдвар авсан 88 тохиолдол бүртгэгдсэний 11 нь жирэмсэн эмэгтэйчүүд байна хэмээн тус улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам мэдээлжээ. Вирусийн халдвар ихээр тархсан орнуудад зорчсон хүмүүсээс халдварын ихэнх тохиолдол үүдэлтэй аж. Шинээр төрсөн хүүхдүүд микроцефаль буюу ургийн төрөлхийн гажиг болон өөр бусад мэдрэлийн өөрчлөлтүүдэд өртөж болзошгүй гэсэн болгоомжлол байсаар байна. “Зика” вирусийн тохиолдол бүртгэгдэхээс өмнө Испани улс сонор сэрэмжтэй байх талаарх зөвлөмжийг хоёрдугаар сард гаргасан ба “Aedes Aegypti” төрлийн шумуулаар дамжих, халуун хумхаа болон өөр бусад өвчнөөр дамжин халдварлахаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө гаргасан байна. Энэ төлөвлөгөөнд халдварын голомтот бүсээс ирж буй жирэмсэн эсвэл жирэмслэхээр төлөвлөж буй хүмүүстэй 28 хоногийн хугацаанд хамгаалалтгүйгээр бэлгийн харилцаанд орохгүй байхыг зөвлөсөн байна. Дурдсан хугацаанд цусаа хандивлахгүй байхыг мөн зөвлөжээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Байгууллагын ёс зүй ба төрийн албан хаагчийн ёс зүй” сургалт ХУД-ийн 71 дүгээр цэцэрлэгт боллоо
Хан-Уул дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төв ёс суртахуун – төлөвшлийн боловсролын агуулгын хүрээнд “Байгууллагын ёс зүй ба төрийн албан хаагчийн ёс зүй” сургалтыг амжилттай зохион байгуулж байна. Тус төв энэ удаа ХУД-ийн 71 дүгээр цэцэрлэгийн 23 ажилчин, албан хаагчдад сургалт явуулсан байна.
Сургалтаар:
- Харилцаа гэж юу вэ?
- Эрүүл зөв харилцааг хэрхэн бий болгох
- Байгууллагын харилцааны ёс зүй
- Төрийн албан хаагчид тавигдах шаардлага
- Сайн харилцагч гэж хэн бэ? гэсэн сэдвийн хүрээнд ярилцаж, сургалтын төгсгөлд тухайн байгууллага дээр шийдвэл зохих асуудлуудыг хөндөн, хувь хүний эелдэг харилцаа, итгэл үнэмшил, харилцан бие биенээ хүндлэх, бусдыг сонсох чадваруудыг олгосон байна



Хан-Уул дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төв
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит спортын 5 төрөлт тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
Хан-Уул дүүргийн Засаг Даргын тамгын газар, Биеийн тамир, спортын хороо хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Засаг даргын нэрэмжит “ЦОМ”-ын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс албадын ажилтан албан хаагчид спортын 5 төрлөөр өрсөлдсөн юм. Тодруулбал, Дүүргийн 16 хэлтэс, албадын эрэгтэй, эмэгтэй 32 багийн нийт 400 гаруй тамирчид 4 бүст хуваагдан 3 өдрийн турш хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдснөөс:
“Шатар” – ын төрөлд
1-р байрт Б.Идэрбаатар / Цагдаагийн 2 дугаар хэлтэс /
2-р байрт С.Батзориг / Цагдаагийн 1 дүгээр хэлтэс /
3-р байрт Ч.Төрмандуул / Эрүүл мэндийн төв /
“Даам ”-ын төрөлд
1-р байрт Ж.Ариунаа / Онцгой байдлын хэлтэс /
2-р байрт Д. Баасанрагчаа / Татвар /
3-р байрт Д.Нямхорол / Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх /
“Ширээний теннис”-ний төрөлд
Эмэгтэй :
1-р байрт С.Удвал / Цагдаагийн 1 дүгээр хэлтэс /
2-р байрт Д. Баасанрагчаа / Татвар /
3-р байрт Ж.Эрдэнэчимэг / Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх /
Эрэгтэй:
1-р байрт Э. Ганшагай / Цагдаагийн 2 дугаар хэлтэс /
2-р байрт С. Баярмагнай /Засаг даргын Тамгын газар /
3-р байрт Ч. Төрболд / Онцгой байдлын хэлтэс /
“Волейбол”-ын төрөлд
Эмэгтэй :
1-р байрт Эрүүл мэндийн төв
2-р байрт Цагдаагийн 1-р хэлтэс
3-р байрт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Эрэгтэй:
1-р байрт Цагдаагийн 1-р хэлтэс
2-р байрт Засаг даргын Тамгын газар
3-р байрт Замын цагдаагийн тасаг
“Сагсан бөмбөг ”-ын төрөлд
Эмэгтэй :
1-р байрт Цагдаагийн 2-р хэлтэс
2-р байрт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
3-р байрт Татварын хэлтэс
Эрэгтэй:
1-р байрт Замын цагдаагийн тасаг
2-р байрт Цагдаагийн 1 дүгээр хэлтэс
3-р байрт Засаг даргын Тамгын газар
Шилдэг тоглогчын шагнал: Волейболын төрөлд
Шилдэг эмэгтэй тоглогчоор М.Бямбажаргал / Эрүүл мэндийн төвийн /
Шилдэг эрэгтэй тоглогчоор Б.Ерөөлт /Засаг даргын Тамгын газар /
Сагсан бөмбөгийн төрөлд :
Эмэгтэй – Э.Одонцэцэг / Цагдаагийн 2 дугаар хэлтэс /
Эрэгтэй – А.Оюун-Эрдэнэ / Замын цагдаагийн тасаг / тус тус шалгарлаа.
Байгууллагын нэгдсэн дүнгээр :
3-р байрт 35 оноогоор Засаг даргын Тамгын газар
2-р байрт 35 оноогоор Цагдаагийн 2 дугаар хэлтэс
1-р байрт 31 оноогоор Цагдаагийн 1 нэгдүгээр хэлтсийн хамт олон шалгарч Шилжин явах цом, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.




Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
