Author Archives: admin

Үр тариа, хүнсний ногооны үрийн чанарт хийсэн шалгалтын дүнг танилцуулна

 Хавар тариаланчид үр тариа, будаа буудайгаа тарьдаг бөгөөд энэ жилийн хувьд тариалалт цаг хугацааны хувьд хожуу эхлэх гээд байна гэдгийг тариаланчид хэлж байгаа юм. Учир нь тэд Засгийн газраас тариагаа тарих, үрээ худалдаж авах мөнгийг зээл хэлбэрээр хүссэн юм. Тиймээс салбар яамны зүгээс дээрх мөнгийг Хөгжлийн банктай хамтран шийдвэрлэхээр хуралдаж, өнөөдрийн байдлаар 50 тэрбум төгрөг олгох шийдвэрийг гаргасан байгаа билээ.

Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар 2016 онд Монгол Улсын хэмжээнд тариалах үр тариа, төмс хүнсий ногооны үрийн чанар, нөөц, аюулгүй байдалд хийсэн хяналт шалгалтын дүнг өнөөдөр хэлэлцэхээр болжээ. Уг хуралд ОБЕГ, ХХААЯ, Тарилан эрхлэлтийг дэмжих сангийнхан оролцох юм. Хаврын тариалалтаар стандартын шаардлага хангасан үр бэлэн эсэх зэрэг мэдээллийг авч болох ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

МУГТ С.Батцэцэг дэлхийн чансааг тэргүүлж байна

UWW-аас Дэлхийн чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдын шинэчилсэн чансааг гаргажээ. Уг чансаанд Монголын 10 бүсгүй багтсан байна. Манай шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийхээр ирээд байгаа энэ оны Европын аварга Финландын тамирчин П.Олли 60 кг-ийн чансааг тэргүүлж байгаа бол 63 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг нэг, Латвийн А.Григорьева гуравдугаарт бичигджээ. Харин 60 кг-д Монгол Улсын Гавьяат тамирчин, дэлхийн аварга С.Цэрэнчимэд дөрөвдүгээрт бичигдсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд шинэ хогын савнууд байрлууллаа

Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний хэлтсээс 3 дугаар хорооны 23 дугаар байрны хойд талд байрлах хогын цэгт шинэ тагтай хогын савнуудыг байрлууллаа. Ингэснээр иргэдийг хоггүй цэмцгэр орчинд амьдрах ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлж өгч байгаа юм.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 3 ДУГААР ХОРОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тим Данкан бүх цаг үеийн гуравт бичигдлээ

“Сан Антонио Спэрс”-чүүд  “Юта Жазз”-ыг талбай дээр нь 88-86 харьцаатай хожсоноор Тим Данкан карьерынхаа 1000 дахь хожлыг авлаа.

Ингэснээр NBA-гийн түүхэнд ердөө хоёр тоглогч 1000 хожил авч байсан амжилт гурав болов. Тим Данканы өмнө алдарт Карим Абдул Жаббар 1074, Роберт Париш 1014 хожил авсан байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн АБНТБТ “Газраа хэрхэн өмчилж авах вэ” сургалт зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн АБНТБТ дүүргийн 13 дугаар хорооны захиалгаар иргэдэд “Газраа хэрхэн өмчилж авах вэ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтанд нийт 22 иргэн оролцсон бөгөөд газрын тухай хуулийн ойлголт, газар өмчилж авахад тулгарч буй бэрхшээл, ямар бичиг баримт бүрдүүлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.

20160405_144145

Хан-Уул дүүргийн Албан бус Насан туршийн боловсролын төв

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо мод тайралтын ажлыг хийж гүйцэтгэлээ

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо нь иргэдийг модны тоосонцороос үүсэх харшлаас урьдчилан сэргийлэх үүднээс мод тайралтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Тус ажлыг хийж гүйцэтгэсэн дүүргийн Тохижилт үйлчилгээний хэлтсийн Ногоон зам талбайн мастер Д.Бат-Эрдэнэ ахлагчтай бригадын хамт олонд 3 дугаар хорооны ажилтан албан хаагчид талархаж буйгаа илэрхийллээ.

ХУД-ИЙН 3 ДУГААР ХОРОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ИЙН 13 ДУГААР ХОРООНД “Байгууллагын ёс зүй ба төрийн албан хаагчийн ёс зүй” СУРГАЛТ боллоо

Хан-Уул дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төв “Байгууллагын ёс зүй ба төрийн албан хаагчийн ёс зүй” сургалтыг ХУД-ийн 13 дугаар хороонд зохион байгууллаа. Тус төвийн ёс суртахуун – төлөвшлийн боловсрол агуулгын хүрээнд зохиогдож буй энэхүү сургалтанд нийт 21 ажилчин, албан хаагчид хамрагдсан юм.

Сургалт:

  • Харилцаа гэж юу вэ?
  • Эрүүл зөв харилцааг хэрхэн бий болгох
  • Байгууллагын харилцааны ёс зүй
  • Төрийн албан хаагчид тавигдах шаардлага
  • Сайн харилцагч гэж хэн бэ? гэсэн сэдвийн хүрээнд явагдаж, сургалтын төгсгөлд тухайн байгууллага дээр шийдвэл зохих асуудлуудыг хөндөн ярилцлаа

Хан-Уул дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төв

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Яармагийн гэр хороолол дундуур тавигдах бохирын шугам угсралтын ажил үргэлжилж байна

БХБЯ-ны Дэд бүтэц төслөөс Хандүүргийн 10 дугаар хороонд хэрэгжүүлж байгаа Хотын Баруун Өмнөд хэсгийн ахуйн бохир усыг 1159 м урт бохир ус дамжуулах хоолойгоор цуглуулан авч хоногт 20000м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжын ажил хийгдэж байгаа юм. Уг төслийн бетон цутгалтын ажил 100 хувь хийгдсэн бөгөөд техник, технологийн суурилуулалтын ажлыг 2016 онд хийж дуусгахаар төлөвлөөд байна. Энэхүү цэвэрлэх байгууламжаас Нисэх, Яармагийн гэр хорооллын дундуур тавигдах 15 км бохирын шугамын нэгдүгээр ээлжийн угсралтын ажил амжилттай хэрэгжин 8 дугаар хорооны хойд хэсэг  хүртэл хийгдээд байгаа юм. Хоёрдугаар ээлжийн угсралтын ажлаар Яармагийн 4-7 дугаар хорооны газар нутаг дундуур бохирын шугам тавигдахаар төлөвлөжээ.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЭДИЙН ЗАСАГ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

НЕТГ-ЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТСИЙН АХЛАХ С.ЭРДЭНЭЦЭЦЭГ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Хан-Уул дүүргийн 2, 3 дугаархорооны нэхмэлийн шар байруудад төсөл хэрэгжүүлэгч “Фужи холдинг ББСБ” ХХК, “Рендербау” ХХК-иудын төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсантай холбоотой захирамжийг танилцуулах хурлыг оршин суугч, иргэдийн хүсэлтээр зохион байгууллаа.

Уг хуралдаанаар хэлэлцсэн асуудал:

1. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн 2016 оны 03 сарын 29-ны А/252, А253 дугаар захирамжийн танилцуулга. /Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар/

2. Нэхмэлийн шар байрнуудын 1, 2 дугаар багцыг задалж, шинээр багцлах тухай /Иргэд/ зэрэг асуудлаар хэлэлцэж, дараах шийдэлд хүрчээ.

Үүнд:

1. Багцыг дахин шинээр хуваах саналаа тухайн байрны иргэдээр хэлэлцүүлэн нэгдсэн шийдвэр гарган хорооны Засаг даргаар уламжлуулан ирүүлэх.

2. Дараагийн сонгон шалгаруулалтыг яаралтай зарлаж  2016 оны 04 дүгээр сарын 25-ны дотор зохион байгуулж төсөл хэрэгжүүлэгчийг тодруулах шаардлагыг НЕТГ-ын ахлах С.Эрдэнэцэцэгээр дамжуулан НЕТГ-ын удирдлагуудад уламжлахаар боллоо.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЭДИЙН ЗАСАГ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн ЕБС-иудын багш, удирдлагуудынТУРШЛАГА СОЛИЛЦОХ ЗӨВЛӨГӨӨН 18 дугаар сургууль дээр үргэлжилж байна

Хан-Уул дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтсээс “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн хичээл, үйл ажиллагаа”-ны туршлага солилцох зөвлөгөөн өнөөдөр дүүргийн 18 дугаар сургууль дээр амжилттай зохион байгуулагдаж байна.

Зөвлөгөөнд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг болон ЕБС-иудын багш, удирдлагууд оролцлоо.

Сургуулийн өмнөх , бага, суурь боловсролын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх үндэс болсон хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааг бүтээлчээр хөтлөн явуулахад багш, сургалтын менежер, удирдлага, арга зүйч, эрдэмтэн судлаачид хамтран ажиллаж, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, харилцан суралцах, хэлэлцүүлэг, судалгаа хийх, дидактик шийдэл гаргах зэргээр чанарын шинэчлэлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд өнөөдрийн зөвлөгөөний ач холбогдол оршиж байгаа юм.

“Хүүхдэд Ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд хамгаалал”, “Хүүхэд хөгжил” гэсэн 2 дэд хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.

Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг дээрх дэд хөтөлбөрүүдтэй уялдуулан боловсруулсан.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд:

• Зорилтот бүлгийн 325 хүүхдийг зуны цэцэрлэгт хамруулан бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжин ажилласан.

• Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, Сургалтын орчин, хэрэглэгдүүний хангалтыг сайжруулахаар ЕБС-иудад сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг 52, 34, 75 дугаар сургуульд хими, физик, технологийн кабинетийн тоног төхөөрөмжүүд

• Цэцэрлэгийн хүүхдүүдийн эрүүл аюулгүй байдал, тэдний эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хүчилтөрөгчийн коктейлийн аппарат, ариутгалын аппарат худалдан авч, камержуулах ажил

• Иргэдийн дунд төслийн уралдааныг тус тус зохион байгуулаад байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол улсын хууль үйлчилдэггүй Монгол банк

Монгол Банк бол Монгол Улсын хууль, тогтоомжийг дээдлэж ажиллах ёстой УИХ-д ажлаа хариуцан тайлагнадаг төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөн ажилладаг байгууллага юм.Гэтэл Монгол Улсын Шилэн дансны тухай хуулийг дагаж мөрдөхгүй гэдэгдээ ийнхүү мэдэгддэг юм байна. Энэ нь хууль дээдлэх үндсэн үүргээ умартан, Шилэн дансны тухай хууль, хуулийг дагаж мөрдөх журам зэргийг зөрчиж байна хэмээн шилэн Цогоо цахим хуудсандаа нийтлэсэн байна

 Монгол банк

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Батлан хамгаалах зардлын 10 хувиар л өлсгөлөн ядуурлыг арилгах боломжтой

Өнгөрсөн онд дэлхийн улс орнуудын батлан хамгаалах салбарын зардал сүүлийн 4 жилд анх удаа дунджаар 1 хувийн өсөлттэй гарчээ. Харин эдгээр нийт зардлын 10 хувийг л зарцуулахад, дэлхий дээр өлсгөлөн ядуурлыг эцэс болгох тогтвортой хөгжлийн зорилт биеллээ олох бүрэн боломж бий гэж Стокгольмийн Энх тайвны судалгааны олон улсын хүрээлэн тооцоолжээ.

2015 онд дэлхийн улс орнууд цэрэг, батлан хамгаалахын салбартаа нийт 1,7 их наяд америк долларыг зарцуулсан байна. Энэ зардлын хамгийн их буюу 2,4 хувийг АНУ 596 тэрбум доллар гэсэн дүнгээр бүрдүүлжээ. Хятад улс  215 тэрбум долларыг батлан хамгаалах зардалдаа зарцуулснаар Америкийн араас удаалсан бол Саудын Араб, ОХУ, Их Британи зэрэг улс үүний араас айргийн 5-д жагссан байна.

Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2,3 хувь нь ийнхүү улс орнуудын аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын зардалд зориулагдаж байгаа бол дээрх 2,3 хувьд багтсан хөрөнгийн ердөө 10 хувиар дэлхий дээрх өлсгөлөн, ядууралд цэг тавих хөрөнгийн санг бүрдүүлэх боломжтой гэж Стокгольмийн судлаачид хэлж байна.

НҮБ-ын тооцоо судалгаанаас иш татвал, одоогоор 800 сая орчим хүн туйлын ядуу аж төрж, өлсгөлөнд нэрвэгдсэн байна. Эдгээр хүмүүсийг өлсгөлөн, ядуурлаас гаргах, мөн дэлхийн хүн амын сайн сайхны төлөө зарцуулж болох хэчнээн их хөрөнгө улс орнуудын цэрэг батлан хамгаалахын зардалд зориулагдаж байгааг харуулахыг Стокгольмийн энх тайвны судалгааны олон улсын хүрээлэн зорьжээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хил давж орж ирсэн түймрийг унтраажээ

Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн нутагт байрлах Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 57 дугаар отрядын “Ямалх” заставын чиглэлээр ОХУ-аас хилийн 892-895 дугаар тэмдэгтээр хил давж түймэр орж иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар болон Баян-Уул суман дахь Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 57 дугаар отрядын албан хаагчид, орон нутгаас ажиллан түймрийг унтрааж, дахин орж ирэхээс урьдчилан сэргийлж манаж байна.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Сэвсүүл” гэдэг  газар хээрийн түймэр гарч  14 иргэн ажиллаж түймрийг бүрэн унтрааж, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргад хүлээлгэн өгчээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энэ улиралд хамгийн бага цалинтай тоглогчид

21. Назр Мохамед – 222.888 доллар

Nazr

20. Тай Лаусон – 211.744 доллар

ty

19. Чэйс Бадинжер – 206.192 доллар

chase

18. Кэвин Мартин – 200.600 доллар

kevin

17. Маркус Торнтон – 200.600 доллар

marcus

16. Андрью Гоудлок – 200.600 доллар

andrew

15. Жорж Гутиерез – 189.455 доллар

jorge

14. Брюс Дэжин Жонес – 169.883 доллар

bryce

13. Тони Вротен – 167.406 доллар

wroten

12. Шон Килпатрик – 134.215 долларsean

11. Лорензо Браун – 111.444 доллар

lorenzo

10. Жэф Эйрес – 111.444 доллар

jeff

9. Жордан МкРай – 111.196 доллар

mcrae

8. Эрик Грийн – 99.148 доллар

erick green

7. Алан Виллиамс – 83.397 доллар

alan

6. Кэйт Апплинг – 61.776 доллар

keith

5. Фил Прэсси – 55.722 доллар

pressey

4. Эллиот Виллиамс – 55.722 доллар

Philadelphia 76ers' Elliot Williams looks on during the fourth quarter of an NBA basketball game against the New Orleans Pelicans, Friday, Nov. 29, 2013, in Philadelphia. The Pelicans win 121-105. (AP Photo/Chris Szagola)

3. Орландо Жонсон – 55.722 доллар

orlando

2. Кори Жэфферсон – 49.709 доллар

cory

1. Танасис Антетокоунмпо – 30.888 доллар

thanasis

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа