Улаанбаатар хотын цагдаагийн газар ломбардуудтай хамтран хулгайд болон болон дээрмийн хэрэгт алдагдсан гар утас, телевизорын тоог гаргажээ.
Нийслэлийн хэмжээнд он гарснаар 4909 хэрэг бүртгэгджээ. Дээрмийн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 22,2 хувиар буурсан, илрүүлэлт 9,8 хувиар өсчээ. Тэгвэл сүүлийн үед хулгайн гэмт хэрэг гаарч, цахилгаан бараа хулгайлах хэрэг буурахгүй байна. Хулгайчид хулгайлсан эд зүйлсээ ломбарданд хямдхан өгдөг байна.
Тиймээс Улаанбаатар цагдаагийн газраас ломбарданы үйл ажиллагаа эрхэлж байгаа ажилтнуудтай хамтарч, хулгай дээрмийн замаар орж ирсэн телевизор, гар утасыг тоолж тоог нь гаргажээ. “Гэмт хэрэг илрүүлэлт” арга хэмжээний хүрээнд алдагдсан 1200 телевизор, 1600 гаруй гар утасны тоог гаргаж, гэмт этгээдийг олох илрүүлэх ажлыг хийж байгаа аж
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Эрх баригч АН-ынхан хэвлэл мэдээлэл олны нүд чихнээс хол төрийн тусгай хамгаалалттай Их тэнгэрийн аманд ирэх бямба гаригт бүлгийнхээ өргөтгөсөн хуралдааныг хийхээр боллоо. Тус хуралд УИХ-ын гишүүдээс гадна АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, Нийслэлийн намын дарга нар нь оролцохоор болоод байгаа тухай мэдээлэл тархаж байна. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг урьж оролцуулахаар болсон гэнэ.
Тус намаас нэр дэвшин Монгол улсын Ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдорж , З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдэгдлүүд, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын мэдэгдэл гээд л тус намд ойлголцож асуудлуудаа нэгтгэх шаардлага зайлшгүй гараад байгаа юм.Энэ удаагийн өргөтгөсөн хурлаар бүлгийн дарга Гаргамгайбаатарын хэлснээр Н.Алтанхуягын талаар нухацтай хэлэлцэх нь бололтой
Үнэхээр ч сонгууль болж байхад АН-ынхан хоорондоо нанчилдаад байгаа нь нийгэмд, сонгогчдод тус намын тухай ойлгомжгүй байдал үүсгэж, бас өрсөлдөгч намуудад өгөөш болж байгаа нь илт буй.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Финландын харилцаа холбооны “Nokia” компани тус улс дахь ажлын байрны тоог 2018 он гэхэд 1300-гаар цомхотгоно гэж мэдэгджээ. Тус компани хамтын хэлэлцээ эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэлдээ дурдсан байна. “Nokia” компанийн Финланд дахь ажилтнуудын тоо өнгөрсөн оны эцсийн байдлаар 6700 байжээ. Компанийн өөрчлөн байгуулалтын хөтөлбөрийн хүрээнд бусад улс орнууд дахь үйлдвэрүүдийн ажилчдын тоог цомхотгох арга хэмжээ авч байна гэж “Nokia” мэдэгдсэн бөгөөд бусад улс орнууд дахь үйлдвэрүүдээсээ хэчнээн хүнийг цомхотгох гэж байгаагаа компанийн удирдлага дурдаагүй байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хонконгийн алдарт жүжигчин, тулааны урлагийн мастер Жеки Чан өнөөдөр 62 нас хүрч байна. Тэрээр 1954 оны энэ өдөр мэндэлжээ. “Enter the Dragon” хэмээх дэлгэцийн уран бүтээлд шоронгийн танхай этгээдийн дүрийг бүтээж анх дэлгэцэнд гарч байсан тэрээр өнгөрсөн жилийн төрсөн өдрийн баяраараа Бээжин хотноо “Хүн бүхэн хайрлуулах эрхтэй” нэртэй уран бүтээлийн тоглолтоо хийж байсан юм.
Энэхүү тоглолтод Хятад, Япон, Өмнөд Солонгосын уран бүтээлчид оролцож, олсон орлогоо иргэний дайн болон хэт даврагчдын золиос болоод буй Сири, Иракийн хүүхдүүдэд хандивлаж, жаргалтай нэг өдрийг бэлэглэж байв.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, УИХ болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна.
Уг төсөлд сонгуулийн зардлыг 16.4 тэрбум төгрөг байхаар зааж өгчээ. Үүний 2.5 тэрбум нь автоматжуулсан системд, 3.2 тэрбумыг саналын хуудас хэвлүүлэх зардал байх юм байна
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Японы баруун өмнөд нутгийн Кагошима мужид байрлах баазаас хөөрсөн тус улсын Өөрийгөө хамгаалах хүчний “U125” нисэх онгоц сураггүй болжээ. Уг онгоц Өөрийгөө хамгаалах тэнгисийн хүчний Каноя баазаас өчигдөр орон нутгийн цагаар 1:15-д хөөрсөн бөгөөд 2:30-ийн үед баазаас хойд зүгт 11 км орчим зайд нисч яваад хяналтын дэлгэцэнд харагдахгүй болж, холбоо тасарсан гэж Каноя баазын албаны хүмүүс мэдэгдсэн байна. Онгоцонд 6 хүн сууж явсан бөгөөд тэд нисэх онгоцны буудлын орчимд хяналтын нислэг хийж байжээ. Японы Өөрийгөө хамгаалах хүчнийхэн сураггүй болсон онгоцыг эрэн хайхаар нисдэг тэрэг илгээгээд байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Камерун, Чад, Нигерийн хилийн орчим байрлаж байсан “Боко Харам” бүлэглэлийн террористуудыг устгах ажиллагааны явцад тус бүлэглэлийн 300 гишүүнийг баривчилж, наад зах нь 2000 хүнийг сулласан гэж Камерун мэдэгдэв. Нигери, Чад, Нигер болон Камеруны гэсэн дөрвөн улсын 1000 орчим цэрэг уг ажиллагаанд оролцож, Нигери дэх Валасах бүсээс Камеруны Мора дахь баазад буцаж ирсэн байна. Нигерийн хэдэн зуун дүрвэгсдийг Камерун дахь Минавао дүрвэгсдийн хуаран руу шилжүүлжээ. Өнгөрсөн 12 дугаар сараас дээрх цэргийн ажиллагааг эхлүүлж дүрвэгсэд болон орон гэргүй болсон хүмүүст тусламж үзүүлэх хүмүүнлэгийн 1000 гаруй ажилтныг Камерун руу илгээжээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Брюссельд халдлага үйлдсэн этгээдүүдийн нэг нь Европын парламентын байранд цэвэрлэгч хийж байсан гэдгийг албаны хүмүүс мэдэгджээ. Уг этгээд 2009 болон 2010 онд манайд сарын хугацаатай ажилласан гэж Европын парламент мэдэгдсэн боловч түүний хэн болохыг тодруулан дурдаагүй байна. Гэхдээ эх сурвалжууд энэ хүнийг Брюсселийн нисэх онгоцны буудалд бөмбөг дэлбэлсэн этгээдүүдийн нэг болох Нажим Лачраоуи мөн гэж таамаглаж байна. Брюсселийн нисэх онгоцны буудал болон метроны буудалд “Лалын улс” бүлэглэлийн үйлдсэн халдлагын улмаас 32 хүн амиа алдсан билээ. 11 дүгээр сард Парист болсон халдлагад сэжиглэгдэн эрэн сурвалжлагдаж буй Лачраоуи гэгч этгээд бол Завентем нисэх онгоцны буудалд бөмбөг дэлбэлсэн этгээдүүдийн нэг юм. Европын парламентын мэдэгдсэнээр, цэвэрлэгээ үйлчилгээний компани энэ мэдээллийг өгсөн бөгөөд тухайн үед Лачраоуи нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэжээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 288 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 223 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 5 бүртгэгдэж бүртгэгдэж, 7 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 2 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн насны 2, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 2, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нутаг их тойруу, 100 айлын урд автобусны буудлын замд “Трансбус” ХХК-ны Зонг Тонг маркийн автобусны жолооч Н нь “Тулгаа Огоо” ХХК-ны Хьюндай Аэро сити 540 маркийн автобусны жоолоч Б-тэй мөргөлдөж 17 настай, эмэгтэй Б гэмтсэн.
Өвөрхангай амйгийн төвөөс 250 км-т Баян гэх газрын шороон замд Тoyota camry маркийн автомашины жолооч Г нь улсын дугааргүй мустанг 5 маркийн мотоцикль унаж явсан О-г мөргөсөн. Улмаар 27 настай О нас барсан хэрэг гарсан байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах, барилгажилтын ажлыг гүйцэтгэх аж ахуй нэгж байгууллагыг сонгох сонгон шалгаруулалт зарлагдсантай холбогдуулан СӨХ-ны удирдлагууд Дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт Үнэлгээний хороонд гишүүнээр ажиллах иргэдийн нэрсийг танилцуулав.
“Био” СӨХ,” Буянт-Ухаа” СӨХ, “Ариунтуул” СӨХ-оод өнгөрсөн долоо хоногт СӨХ-ны хурлаа хийж багц тус бүрт 3-4 иргэн оруулах санал ирүүлсэнийг Засаг дарга Ж.Ганхуяг Нийслэлийн Засаг даргад уламжлахаар боллоо.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЭДИЙН ЗАСАГ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хан-Уул дүүргийн Засаг Даргынтамгын газар, Биеийн тамир, спортын хороо хамтран жил бүр уламжлал болгон зохион явуулдаг Засаг даргын нэрэмжит “ЦОМ”-ын аварга шалгаруулахтэмцээн энэ сарын 08-10-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар боллоо. Тус тэмцээнд Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх 17 хэлтэс албадын 400 гаруй ажилтан, албан хаагчид спортын 5 төрлөөр өрсөлдөх юм. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 2016 оны 04 дүгээр сарын 09-ний 09:00 цагт дүүргийн Спортын ордонд болох аж.



ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс“Эду Линк” боловсролын төвтэй хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан анхан шатны англи хэлний сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж байна.
Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд хамтран ажиллаж байгаа “Эду Линк” боловсролын төвийн хамт олонд Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс талархал илэрхийллээ.










ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХАЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр уулын спортын ОУХМ Базархандын Цэвээндашид Монгол Улсын Төрийн далбаа гардуулан өгөв. Тэрээр Эверестийн оргилд 3 дахь удаагаа авирахаар маргааш эх орноосоо мордох гэж байгаа юм.
Төрийн далбаа гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “Дэлхийн дээвэр болсон Эверестэд амжилттай авираад, алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулаад, ард түмнийхээ хийморь золбоог даатгаад сайн яваад ирээрэй” гэлээ.
Уулын спортын ОУХМ Б.Цэвээндаш “Аливаа улс орон, байгууллага, хамт олны сүр хүч, хийморь тугандаа байдаг. Миний хувьд дэлхийн ноён оргил Эверестэд 3 дахь түүхэн авиралтаа хийхээр маргааш мордох гэж байна. П.Цагаан даргаас өнөөдөр Эверестийн оргилд мандуулах Төрийн алтан соёмбот далбаагаа гардан авлаа. Их баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье” гэв.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Ливийн сөргөлдөгч хоёр Засгийн газрын нэг нь огцрохоо мэдэгдсэн тухай улсын Хууль зүйн яам мэдээлсэн байна. НҮБ-ын дэмжлэгийг хүлээдэг Үндэсний эв нэгдлийн Засгийн газар Триполи хотод ирснээс долоо хоногийн дараа ийнхүү мэдээлжээ. Цаашид цус урсгасан мөргөлдөөн гарахаас сэргийлэх үүднээс огцрох шийдвэр гаргасан гэж Триполид төвтэй лалын Засгийн газар мэдэгдсэн байна.2014 оноос хойш Ливи улс бие биетэйгээ сөргөлддөг хоёр Засгийн газартай байсаар ирсэн бөгөөд нэг нь Триполи хотод, нөгөө нь Тобрук боомт хотод байрладаг бөгөөд Тобрукт байрладаг Засгийн газар нь НҮБ-ын дэмжлэг хүлээдэг засгийн газраа өнөөг хүртэл үгүйсгэсээр байгаа юм.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа