Author Archives: admin

Сонгуулийн зардалд 16,4 тэрбум төгрөг зарцуулна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс Сонгуулийн тухай хуульд заасан ажлуудыг хуулийн хугацаанд нь амжуулж зохион байгуулж байна. Тухайлбал, УИХ-ын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг товлон зарлуулах саналаа УИХ-д хүргүүлээд байна. Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон 30 гаруй журмыг боловсруулсан. Сонгуулийн зардлын тухайд 16.4 тэрбум төгрөг гэж батлаж өгсөн. Уг тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж өгнө үү” гэсэн саналыг гаргасан юм. Энэхүү асуудлаар хэлэлцэж буй асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж 100 хувийн саналаар дэмжлээ. Байнгын хорооны хуралдааны үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээс дараах асуултад хариулт авлаа.

-Сонгуулийн зардлын хэмжээ 16.4 тэрбум төгрөг гэдэг эдийн засаг хүндэрсэн, сурталчилгааны өдрүүд цөөн хамрах хүрээг хязгаарласан үед их мөнгө биш гэж үү?

Энэ жилийн тухайд сонгогчдын тоо нэмэгдсэн төдийгүй өмнөх жилүүдэд ашиглаж байсан техник, тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, засварлах зайлшгүй шаардлага бий болоод байна.

-Сонгуульд оролцох насны хүмүүсийн тоо хэд гэж гарсан бэ?

-Одоогийн байдлаар хоёр сая гаруй сонгуулийн насны иргэн бий гэсэн тоо гарсан. Өнгөрөгч сонгуулиар 1.8 сая гаруй мянган сонгуулийн насны иргэн байсан бол энэ удаагийн сонгуулиар сонгогчдын тоо нэмэгдсэн.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол улсаас алдагдсан палеонтологийн олдворууд эх орондоо эргэн ирэхээр боллоо

 

Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотын Зүүн дүүргийн шүүхийн байранд Монгол Улсаас хууль бусаар алдагдсан палеонтологийн олдворуудыг эргүүлэн өгөх ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо. Тус арга хэмжээний үеэр Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотын Зүүн дүүргийн шүүгч Роберт Л.Каперс, Дотоод аюулгүй байдлын мөрдөн байцаах газрын гүйцэтгэх захирал Петр Т.Эдж, Америкийн Нэгдсэн Улсын Цагаачлал, гаалийн хууль сахиулах газар, Гааль, хил хамгааллын газрын холбогдох албан хаагчид, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.Алтангэрэл, БСШУ-ны сайдын Монголоос гаралтай палеонтологийн олдвортой холбоотой асуудлаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Йелийн их сургуулийн доктор Анн Алтман, палеонтологич доктор М.Болорцэцэг зэрэг хүмүүс оролцсон юм.

Энэхүү ёслолын ажиллагааны үеэр АНУ-ын зүгээс “Монгол Улс нь дэлхийд томоохонд тооцогдох палеонтологийн арвин баялаг олдвортой орон бөгөөд цаашид маш олон судалгаа, нээлтийг хийх биз ээ. Хууль бус малтагчид, худалдаачдын гарт орсон эдгээр үнэт олдворуудыг Монгол Улсын иргэдэд эргүүлэн өгөхөөр ажилласандаа бид баяртай байна. Эдгээр олдворыг Монгол Улс эргүүлэн авч судалж шинжлэн, нандигнан хадгалах юм. Өнөөдрийн үйл явдал нь манай улсын Хууль зүйн яам, Дотоод аюулгүй байдлын мөрдөн байцаах газар, Монгол Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны үр дүн билээ. Мөн Гааль, хил хамгааллын газар эдгээр олдворуудыг эргүүлэн авахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. 3 жилийн өмнө Тарбозавр батаарыг Монгол Улсад эргүүлэн өгсөн нь манай хоёр улсын Засгийн газрын хууль бус палеонтологийн олдворын худалдаатай тэмцэх хүчтэй, өгөөжтэй харилцаа холбоог бий болгож өгсөн. Түүний дараа 23 олдворыг Монгол Улсад эргүүлэн өгсөн бол өнөөдөр Алиорамусын гавлын яс, Бактрозаврын араг яс, Протосератопсын зулзаганы араг яс, Троодонтидын өндөгний үүр, Пситозаврын араг яс болон гавлын яс, Хадрозаврын араг яс гэсэн ихэд үнэ цэнэтэй олдворуудыг Монгол Улсад эргүүлэн өгч байна. Манай хоёр орны Засгийн газрын хамтын ажиллагаа цаашид улам бүр бэхжин батжиж, шинэ шинэ боломж, түлхэцийг хамтын ажиллагаандаа бий болгоно гэдэгт эргэлзэхгүй байна.” хэмээн мэдэгджээ.002

Эдгээр дахин давтагдашгүй олдворуудыг эх орондоо эргүүлэн авчрах бэлтгэл ажлыг палеонтологич М.Болорцэцэг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны итгэмжлэлтэй Америкийн Нэгдсэн Улсад гүйцэтгэж байна.  БСШУЯ-ны бодлогын хүрээнд Палеонтологи, археологийн музейн шинэчлэл төслийн нэгжийнхэн ложистик болон Үлэг гүрвэлийн төв музейд хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн төл бойжилт 99.2 хувьтай байна

2015 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр Хан-Уул дүүргийн мал сүрэг 37 мянган толгойд хүрч, урьд оны мал сүрэгтэй харьцуулахад 12 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Малын тоог төрлөөр нь үзвэл тэмээ 1, адуу 5918, үхэр 12043, хонь 9944, ямаа 9614-ийг тоолуулсан байна.
Энэ онд 16,5 мянган эх мал төллөхөөс 1946 эх мал буюу 11 хувь нь төллөж төл бойжилт 99,2 хувь буюу 1932 төл бойжиж байна.

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн малчид, фермерүүдийн уулзалт боллоо

Малчид фермерүүдийн уулзалтыг 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 14 дүгээр хорооны байранд зохион байгууллаа. Уулзалтанд 40 гаруй малчид оролцсон бөгөөд Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга В.Бэгз дүүргийн хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт болон цаг үеийн мэдээллүүдийг танилцуулж, НҮХААГ-ын ЭМАА-н хэлтсийн дарга н.Дэлгэрсайхан “Мал аж ахуйн салбарын бодлого, төлөвлөлт” сэдэвт илтгэл тавьлаа.

Харин “Мал эмнэлгийн үйлчилгээ”-ний талаар Нийслэлийн мал эмнэлгийн газрын Орлогч дарга Түмэннаст, “Малчдын эрүүл мэнд нийгмийн хамгаалал” сэдвээр Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Алтанзаяа, “Малчны зээл болон банкны зээлийн үйлчилгээ”-ний талаар Төрийн банкны ажилчид мэдээлэл хийсэн юм. Мөн малчдад тулгамждаж буй асуудал, санал, хүсэлтэнд хариулт өгч, цаашид хэрэгжүүлэх санал хүсэлтийг хүлээн авлаа.

Уулзалтын үеэр

• Малчид малаа бэлчээх бэлчээргүй боллоо. Мал аж ахуй эрхлэх, тэр дундаа бэлчээрийн талбайг ялгаж салгах хэрэгтэй байна. Бэлчээрийн талбайг баталгаажуулах

• Дүүргийн хэмжээнд хадлангийн талбайн зориулалтаар газрын асуудал шийдвэрлэх / хадлангийн газаргүй боллоо./

• 14 дүгээр хороонд байрлах оршуулгын газар тойрсон шуудуунд малын гарц гаргуулах

• Бэлчээрийн талбайд гадны аймаг сумдаас адуутай малчид ирж айраг зардаг энэ асуудлыг шийдвэрлэж баймаар байна.

• Залуу малчдыг бодлогоор дэмжих, залуу үеийнхэнийгээ дадлагажуулах ажлын зохион байгуулах

• Тэжээлийн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих зэрэг санал, санаачлагуудыг гаргасан юм.

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн АБНТБТ-ийн оёдол эсгүүрийн 2 дахь сургалт амжилттай өндөрлөлөө

ХУД-ийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн оёдол эсгүүрийн сургалтын хоёр дахь төгсөгчид үзэсгэлэн гаргалаа.

Сургалтанд хамрагдсан иргэд үндэсний, загварын, европ хувцас хийж сурсан бөгөөд өөрийн биеийн галбир, өнгөний зохицлыг тохируулан эсгэж, 4-5 бүтээлээ үзэсгэлэнд гаргасан байна.

Суралцагсад биенээс хэмжээ авах, материалын сонголт хийх, өнгөний зохицол, үйлчлүүлэгчтэй хэрхэн харьцах зэрэг 4 модулиар 120 цагийн сургалтанд сууж, дээрх чадварыг эзэмшжээ.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЛБАН БУС, НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-Г ХОРООДОД ХҮРГЭХ АЖЛЫН УДИРДАМЖ

Нэг. Зорилго

Хан-Уул дүүргийн 16 хорооны иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос  ойр, хүртээмжтэй, түргэн шуурхай  хүргэх зорилготой.

Хоёр. Хамрах хүрээ

1-16 дугаар хороо

Гурав. Хугацаа, хуваарь

            2016 оны 04 дүгээр сарын 11-17-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

 

ХОРООДОД “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-Г ХҮРГЭХ АЖЛЫГ

 ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУВААРЬ

 

№ Хороо Хугацаа   Зохион байгуулалт
IV/11 IV/12 IV/13 IV/14 IV/15 IV/16 IV/17 Байршил Хариуцах эзэн
1 XIY 1000 1400             ЕБ-ын 59-р дунд сургууль Г.Батсуурь/Хорооны Засаг дарга/ Х.Байгалмаа /Сургуулийн захирал/
2 XIII 1500 1800             ЕБ-ын 26-р дунд сургууль Э.Бүрэнтөгс /Хорооны Засаг дарга/ Д.Энхтайван /Сургуулийн захирал/
3 XII   1000

1400

          ЕБ-ын 10-р дунд сургууль А.Бумчумаа /Хорооны Засаг дарга/ Ө.Болормаа /Сургуулийн захирал/
4 X   1500

1800

          ЕБ-ын 7-р дунд сургууль Н.Туяацэцэг/Хорооны Засаг дарга/ Ч.Уранчимэг/Сургуулийн захирал/
5 IX, XYI     1000

1800

        ЕБ-ын 7-р дунд сургууль Д.Энхтүвшин, С.Сарангуа/Хорооны Засаг дарга/ Ө.Болормаа /Сургуулийн захирал/
6 YI, YII, YIII       1000

1800

      ЕБ-ын 60-р дунд сургууль Г.Золбаяр, А.Мөнх-Амгалан, Ё.Цацралтуяа /Хорооны Засаг дарга/ Д.Ариунаа /Сургуулийн захирал/
7 IY, Y         1000

1800

    ЕБ-ын 34-р дунд сургууль С.Ган-Од, Б.Батзаяа/Хорооны Засаг дарга/ Р.Өлзийхишиг /Сургуулийн захирал/
8 I, II, III,           1000

1800

  ЕБ-ын 75-р дунд сургууль Б.Болд, Ч.Наранцэцэг, Ч.Пүрэвсүрэн, Б.Болд, / Д.Тунгалаг /Сургуулийн захирал/
9 XI, XV             1000

1800

ЕБ-ын 115-р дунд сургууль С.Түвшинжаргал,Х.Өнөртуяа /Хорооны Засаг дарга/

С.Оюун /Сургуулийн захирал/

Дөрөв. Үзүүлэх төрийн үйлчилгээний төрөл

Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд

Захиргаа, хуулийн хэлтэс:

·         Дүүргийн төр захиргааны байгууллага хороодын явуулж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагааг иргэд хэрхэн үнэлж байгаа талаар санал асуулга

·         Өргөдөл, гомдол, санал, хүсэлт

·         Хууль эрх зүйн зөвлөгөө

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс:

·         Гэр хорооллын дахин төлөвлөлт

·         2015-2016 онд улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлын танилцуулга

Дэд бүтэц, тохижилтын хэлтэс:

·         Гэрэлтүүлэг, зам засвар, зам тээвэр

·         СӨХ, гэр хорооллын тохижилт

·         Худаг, ус

·         Агаарын бохирдол, төслийн зуух

Цэргийн штаб:

  • Цэрэг татлага, халагдалт
  • Дайчилгаа
  • Цэрэг техникийн тоо бүртгэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх

Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад

Хөдөлмөрийн хэлтэс:

  • “Хөдөлгөөнт бирж” ажиллуулах
  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх
  • Байнгын болон түр ажлын байранд зуучлах
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах
  • Хөдөлмөрийн сургалт болон мэргэжлийн боловсролын сургалтын бүртгэл

Нийгмийн даатгалын хэлтэс:

  • Сайн дурын даатгалд хамруулна
  • Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ /ЭМД-ын дэвтэр бөглөнө/
  • Тэтгэвэр, тэтгэмжийн талаар хуулийн зөвлөгөө өгөх

Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс:

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр
  • Нийгмийн халамжийн тэтгэмж
  • Хүнсний эрхийн бичиг
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгаалал
  • Ахмад настаны нийгмийн хамгаалал
  • Алдар цолтой ахмад настанд үзүүлэх тусламж хөнгөлөлтийн талаар мэдээлэл, зөвлөлгөө өгнө.Улсын бүртгэл, статистикийн хэлтэс:
  • Төрсний гэрчилгээний дахин олголт
  • Нас барсны гэрчилгээний дахин олголт
  • Гэрлэлт цуцлалтын гэрчилгээний дахин олголт
  • Гэрлэлтийн баталгааны дахин олголт
  • Гэрлэсний бүртгэл
  • Гэрлэлт цуцлалтын бүртгэл
  • Шилжилт хөдөлгөөний бүртгэл
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт
  • Иргэний үнэмлэх лавлагаа олгох үйлчилгээний талаар заавар зөвлөгөө өгөх, материалын бүрдүүлэлтийг хүлээн авах

Эрүүл мэндийн нэгдэл:

·         Холестрин, биеийн өндөр, жин үзэх

·         Цусны даралт үзэх

·          Захын цусанд сахар тодорхойлох

·         Сургалт сурталчилгаа, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх

 

Татварын хэлтэс:

 

·         Татварын хууль тогтоомж /НЄАТ-ын шинэчилсэн хууль/-ийн талаар зєвлємж зєвлєгєє єгєх

 

Өмч, газрын харилцааны алба:

 

  • Шинээр газар хүссэн иргэдийн өргөдөл /Цахим хэлбэрээр иргэдэд газар өмчлүүлэх ажлын талаар мэдээлэл өгөх/
  • Газрын өмчлөлийн талаар болон хамтран өмчлөгчөө хасуулах тухай
  • Эзэмшиж байгаа газраа баталгаажуулж газар эзэмших эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргах
  • Нэр болон хаяг өөрчлүүлэх талаар мэдээлэл өгөх

·         Газар чөлөөлөх, нөхөх олговортой эргүүлэн авах талаар мэдээлэл өгөх

·         Иргэдэд газрын харилцаатай холбоотой асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх

Тав. Ажлыг дүгнэж тайлагнах

Явуулын нэг цэгийн үйлчилгээгээр төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн хүрсэн талаар хороодын иргэдээс судалгаа авч нэгтгэн үр дүнг тооцно. Холбогдох хэлтэс, албад ажилласан өдрүүдийн тайланг Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтэст цахимаар/ariun_2233@yahoo.com/ болон бичгээр ирүүлнэ.

Зургаа.  Хүрэх үр дүн

Төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэснээр иргэдийн эдийн засаг, цаг хугацааг хэмнэхийн зэрэгцээ төрийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааны талаар үнэн зөв бодитой мэдээлэл хүргэгдэн, иргэдийн сэтгэл ханамж тодорхой хэмжээгээр дээшилсэн байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зургаан настнуудыг намар бүртгэнэ

Ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдийн бүртгэлийг хэзээ явуулах талаар холбогдох албаныхан хэлэлцэж эхэлсэн байна. Нийслэлд нэгдүгээр ангийнхны бүртгэл орон нутгийг бодвол ачаалал ихтэй байдаг аж.

Тиймээс нэгдүгээр ангийнхны бүртгэлийг хавар бүртгэдэг байсан бөгөөд энэ удаад намар бүртгэх санал гараад байна Энэ жил Нийслэлийн төрийн болон хувийн хэвшлийн 564 цэцэрлэгийн хэмжээнд нэгдүгээр ангид элсэх 25,227 хүүхэд байна.2015-2016 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл дөрөвдүгээр сарын 20-оос тавдугаар сарын 30-ны хооронд явагдаж байсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“АМИЛУУЛАХ СУУРЬ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭГЧ” СУРГАЛТ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ БОЛЛОО

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулж байгаа “Болзошгүй гамшиг ослын үеийн бэлэн байдлыг хангах, яаралтай тусламжийг зөв, чанартай үзүүлэх нь” сургалтад Хан-Уул дүүргийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний байгууллагуудын ажилтнууд хамрагдлаа. Хан-уул дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтэстэй хамтран явуулсан тус сургалт 2 өдөр үргэлжилсэн бөгөөд сургалтын шалгуурыг бүрэн дүүрэн хангасан 14 оролцогчдод“Амилуулах суурь тусламж үзүүлэгч” үнэмлэхийг олгоод байна. Монголын яаралтай тусламжийн хөгжлийн нийгэмлэгийн эмч нар хөтлөн явууллаа.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын багш, удирдлагууд туршлага солилцох зөвлөгөөнд оролцож байна

Хан-Уул дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтсээс “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн хичээл, үйл ажиллагаа”-ны туршлага солилцох зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган болон ЕБС-иудын багш, удирдлагууд оролцсон юм.

Сургуулийн өмнөх , бага, суурь боловсролын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх үндэс болсон хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааг бүтээлчээр хөтлөн явуулахад багш, сургалтын менежер, удирдлага, арга зүйч, эрдэмтэн судлаачид хамтран ажиллаж, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, харилцан суралцах, хэлэлцүүлэг, судалгаа хийх, дидактик шийдэл гаргах зэргээр чанарын шинэчлэлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд өнөөдрийн зөвлөгөөний ач холбогдол оршиж байгаа юм.

“Хүүхдэд Ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд хамгаалал”, “Хүүхэд хөгжил” гэсэн 2 дэд хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.

Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг дээрх дэд хөтөлбөрүүдтэй уялдуулан боловсруулсан.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд:

• Зорилтот бүлгийн 325 хүүхдийг зуны цэцэрлэгт хамруулан бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжин ажилласан.

• Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, Сургалтын орчин, хэрэглэгдүүний хангалтыг сайжруулахаар ЕБС-иудад сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг 52, 34, 75 дугаар сургуульд хими, физик, технологийн кабинетийн тоног төхөөрөмжүүд

• Цэцэрлэгийн хүүхдүүдийн эрүүл аюулгүй байдал, тэдний эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хүчилтөрөгчийн коктейлийн аппарат, ариутгалын аппарат худалдан авч, камержуулах ажил

• Иргэдийн дунд төслийн уралдааныг тус тус зохион байгуулаад байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

МУСТА Э.Төрмандахын “Төр хүрэн” соёолон түрүүлжээ

Дуу хуурын өлгий Дундговийн унаган хүү МУСТА Э. Төрмандахын урын санд  “Адуугаараа алдартай Дэлгэрхангай”, “Молорын дуун”, “Хурмастын хүлэг”, “Аархал” зэрэг морины тухай олон сайхан дуу байдаг. Тэгвэл дуучин маань зөвхөн морины тухай дуулаад зогсохгүй хурдан морины хорхойтон бөгөөд түүний “Төр  хүрэн” хэмээх соёолон нь өнөөдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын шинэ эмнэлгийн нээлтийн наадамд түрүүлжээ. Түүний соёолонг найз н.Эрболд нь уяж хурдлуулсан аж.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төрийн үйлчилгээний авто машинуудаар зочдод үйлчилнэ

АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын зам тээвэр, харилцаа холбоо, нисэх буудлын асуудал хариуцсан ажлын хэсэг дөрөвдүгээр сарын 4-нд Зам тээврийн яаманд хуралдаж, Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх тээврийн хэрэгсэл болон бусад асуудлыг хэлэлцлээ.

Улаанбаатарт ирэх долоодугаар сард болох АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг угтсан, дагалдах хурлуудын эхний арга хэмжээ болох уг уулзалт дөрөвдүгээр сарын 21-23-нд Төрийн ордонд болно. Одоогоор 32 орны 150 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд үүнд 5 орны парламентын дарга, 6 орны парламентын дэд дарга байгаа аж.

Уулзалтаар ирэх зочид, төлөөлөгчдөд үйлчлэх шаардлагатай 10 суудлын авто машин, 10 микро автобус, 10 дунд оврын автобусыг төрийн үйлчилгээний авто машинуудаас авч ашиглахаар болсон байна.

Уулзалтын үеэр төлөөлөгчдийн зам тээврийн аюулгүй байдлыг хангах үүднээс авто тээврийн шуурхай удирдлагыг Тээврийн удирдлага, хяналтын төвөөс хариуцаж ажиллахыг ажлын хэсгийн ахлагч, Зам  тээврийн сайд М.Зоригт даалгалаа.

Мөн “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хийгдэж буй тохижилтын ажил МХЕГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу үргэлжилж байгааг танилцуулж, дээд түвшний уулзалтын үеэр орон нутгийн нислэг үйлдэх Налайх дүүргийн Батлан хамгаалах яамны харьяа аэродромын бэлтгэлийг шалгахыг үүрэг болгов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зөрчлийг арилгуулахаар шаардлага хүргүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас хяналтын харьяа хорих 401, 405, 407, 409 дүгээр ангиудад ял эдэлж буй ялтнуудын гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлсэн байдлыг 2015 он, 2016 оны эхний 3 сарын байдлаар шалгахад  хорих 401 дүгээр ангид 5.1  хувь, 405 дугаар ангид 2.8 хувь, 407 дугаар ангид 0.3 хувь, 409 дүгээр ангид 4.8  хувь байгаа нь  хангалтгүй гэж үзээд хорих ангиудын удирдлага, захиргаанаас төлбөрийг барагдуулах тал дээр анхаарал тавьж ажиллахгүй байгаатай холбоотой гэж дүгнэжээ.

Мөн хорих ангиудын аж ахуйн үйлчилгээнд ажиллаж буй ялтнууд хэдийгээр ажлын байраар бүрэн хангагдсан боловч ШШГЕГ-ын даргын  2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн а/268 дугаар тушаалаар батлагдсан “Ялтны хөдөлмөрийн норм, хөлсний үнэлгээг тогтоох журам”-д зааснаар цалин хөлс олгогдохгүй болсон тул ялтны  цалин хөлснөөс хохирол, төлбөр цаашид төлөгдөх боломжгүй болж байгаа ажээ.

Шалгалтын дүнг Нийслэлийн прокурорын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж илэрсэн зөрчлийг арилгуулахаар хорих 401, 409 дүгээр анги болон ШШГЕГ-ын даргын нэр дээр прокурорын шаардлага бичих, хохирол нөхөн төлүүлэлтийг Баянзүрх, Багануур дүүргийн прокурорын газруудын хяналтын харьяа хорих 421, 427 дугаар ангиудад шалгах, УЕПГ-т тодорхой асуудлуудыг тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“ПСЖ” Неймарын төлөө 193 сая евро зарцуулахад бэлэн

Бразил довтлогч Неймарыг Францын “ПСЖ” авахыг ихэд хүсч байгаа тул 193 сая евро ч гаргахад бэлэн байгаа гэнэ. Неймарын агент Вагнер Рибейрогийн ярьснаар бол Каталоны багтай байгуулсан гэрээнд Неймарын зах зээлийн үнэ 193 сая гэж бичигдсэн юм байна. Өөрөөр хэлбэл, энэ босго үнийг амлаж чадах баг Неймарыг авахаар хөөцөлдөх боломжтой юм.Неймарын гэрээ 2018 оны зун дуусгавар болохор байгаа. Одоо тэрбээр Каталоны багаас жилийн 14.5 сая еврогийн цалин авч буй ажээ.

Мөн ПСЖ 193 сая еврогоор авчихаад жилийн 20 сая еврогийн цалин ч өгөх боломжтой цөөхөн багийн нэг юм. Гэхдээ энэхүү наймааг тохирвол мөнгийг “ПСЖ”-ийнхэн хэдэн жилдээ хуваан “Барселона”-д төлөх аж. Учир нь санхүүгийн fair play журмын дагуу нэг дор бүрэн төлж болохгүй ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Австриас монгол цагаачдыг гаргана гэв

Австри улс Монгол цагаачдыг гаргах болсноо манай ГХЯ-д мэдэгдсэн байна. Европын орнууд цагаач иргэдийг  гаргах шийдвэрийг хэрэгжүүлж эхэлж буйтай холбогдуулан тус улс ийм шийдвэр гаргасан аж.  Австри улсаас Монгол цагаачдыг гаргах талаарх албан бичиг Гадаад хэргийн яаманд ирсэн нь үнэн гэж тус яамны ажилтан хэлжээ. Өнөөдрийн байдлаар Австри улсад Монгол Улсын 2500 гаруй иргэн сурч, амьдарч байгаагаас мянга гаруй иргэн амьдрах эрхийн зөрчилтэй, хууль бусаар амьдарч байгаа юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа