Author Archives: admin

Дарханы  16 давхар барилгад гал гарчээ

Монголын анхны өндөр барилгуудын нэг болох Дархан хотын төвд байрлах 16 давхар орон сууц өчигдөр орой 20;00 цагийн үед шатсан байна. Энэ талаар  иргэд өөрийн фэйсбүүк хуудасаараа  мэдээлжээ.16 давхар шатаж байна

Галын улмаас хэр их хохирол учирсан нь тодорхойгүй байна.Дархан хот дахь 16 давхар орон сууц нь анх 1985 онд ашиглалтад орж байжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтууруулах ундаа худалдаалахыг бүрэн хоригложээ

Энэтхэгийн Бихар мужид согтууруулах ундаа худалдаалахыг бүрэн хориглосон байна. “Бихарт нийгмийн байдлыг өөрчлөх цаг нь нэгэнт болсон. Согтууруулах ундаа худалдаалах нэг ч зөвшөөрөл шинээр олгохгүй” гэж тус мужийн Ерөнхий сайд Нитиш Кумар мэдэгджээ. Өмнө нь Бахир мужид дотоодод үйлдвэрлэсэн согтууруулах ундааг худалдаалахыг хориглосон байсан бол өчигдөр гаргасан шийдвэрийн дагуу импортын архийг мөн адил худалдаалахыг хориглосон байна. Бихараас гадна Гужарат, Нагаленд, Манипур мужид мөн согтууруулах ундааг хориглосон аж.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

БНСУ –ын визны журманд өөрчлөлт орлоо

БНСУ-ын Элчин сайдын яам виз олгох журамдаа энэ cарын 1-ний өдрөөс эхлэн зарим өөрчлөлтийг оруулжээ.Тодруулбал, тус улс руу зорчих виз олгох ерөнхий журам хэвээр боловч олон удаагийн болон оюутны визээр зорчигчдод OECD-ийн гишүүн 30 орнуудын аль нэгд нэг удаа зорчсон байхад та БНСУ руу зорчих олон удаагийн виз мэдүүлэх эрх үүсэх юм байна.

Мөн БНСУ руу зорчих олон удаагийн виз мэдүүлэгч сард хоёр сая төгрөгөөс багагүй хэмжээний цалин бүхий татвар төлөгч байх ёстой гэсэн шалгууртай. Тэгвэл виз мэдүүлэгч нь тогтвортой ажиллаж буй их дээд сургуулийн багш, профессор, эмч, өмгөөлөгч зэрэг мэргэжлийн хүмүүс байх аваас цалин нь хоёр сая төгрөг байхыг заавал шаардахгүйгээр хөнгөлөлт үзүүлжээ.

БНСУ-ын их дээд сургуульд суралцагч оюутны гэр бүлийнхэн, аав ээж нь тодорхой хэмжээний санхүүгийн батлан даалт гаргадаг байсан. Үүнийг БНСУ-ын тэргүүлэх 46 сургуульд суралцаж буй оюутнууд санхүүгийн батлан даалтаас чөлөөлөгдөх шийдвэрийг БНСУ-ын Элчин сайдын яамнаас гаргасан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

3.5 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ

Арилжааны банкууд өчигдөр Монголбанканд 314.55-314.65 төгрөгийн ханшаар 2.7 сая юань худалдан авах, 315.97-315.99 төгрөгийн ханшаар 4.3 сая юань  худалдан авах санал ирүүлсэн боловч Монголбанк дуудлага худалдаанд оролцоогүй байна. Харин гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 3.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг 100 хувь биелүүлжээ. Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. Харин банк бус санхүүгийн байгууллага, бусад аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн харилцагч банкаар дамжуулан дуудлага худалдаанд оролцох боломжтой аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Болгар-Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Софид болно

Худалдаа, эдийн засаг болон шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Болгар-Монголын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын зургадугаар хуралдаан Болгарын нийслэл Софи хотод болно. Болгарын Сайд нарын зөвлөл төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталж, хуралдааны бэлтгэл ажлын явцын талаар танилцуулсан гэж тус улсын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ. Хуралдааны үеэр худалдаа, хөдөө аж ахуй, аялал, жуулчлал, тээвэр, мэдээлэл, харилцаа холбооны технологи болон бусад салбар дахь  хоёр улсын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.Монгол нь байгалийн нөөц баялаг ихтэй орнуудын нэг бөгөөд тус улсын эдийн засаг өсөлт нь дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байсан юм. Монголын хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл харьцангуй илүү сайн хөгжсөн бол Болгарын хувьд олон нэр төрлийн бүтээгдэхүүн, тухайлбал, эм, лаазалсан хоол, үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн, дарс, тамхи зэргийг Монголын зах зээлд нийлүүлэх боломжтой аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ван Галь”МЮ”д үлдэж “МЮ” шинэ чдварлаг тоглогчид 100 сая евро зарцуулна

Английн хөлбөмбөгийн “Манчестер Юнайтэд” багийн удирдлага тус багийн ахлах дасгалжуулагч Луи ван Галийг халахгүйн дээр түүнд энэ зун багийнхаа бүрэлдэхүүнийг хүчирхэгжүүлэхэд нь зориулж 100 гаруй сая евро гаргаж өгөхөөр болжээ.

Тус баг ван Гальд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх баталгааг өгсөн байна. 64 настай дасгалжуулагч багаа илүү сайжруулах хувилбаруудыг эрж хайж байгаа гэнэ. Тэдний гол зорилго бол шинэ чадварлаг довтлогчийг авах явдал.Онилсон гол хүмүүсийнх нь нэг нь “Эвертон”-ы довтлогч Ромелу Лукаку юм. Бельгийн довтлогч залуугийн “Эвертон”-той байгуулсан гэрээ 2019 онд дуусгавар болох учраас “МЮ” түүнийг авахын тулд 70 сая орчим евро төлөх хэрэгтэй болно

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

2707 малчинд 9 тэрбум 151.3 сая төгрөгийн зээл олгожээ

Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк 2707 малчинд 9 тэрбум 151.3 сая төгрөгийн зээлийг 10 хувийн хүүтэй олгосон талаар Монголбанк мэдээлжээ. Өнгөрсөн сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн уг хөтөлбөрт хамрахаар нийт 5200 малчин 18 тэрбум 116.9 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлснээс  2707 малчинд зээл олгосон байна. 10 хувийн хүүтэй зээл авах хүсэлтэй малчид Эрүүл мэнд, Нийгмийн даатгал төлдөг байх, малаа тарилга, туулга, вакцинжуулалтад бүрэн хамруулсан байх, “Малчин данс”-аа байнга ашигладаг байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Харшилтай хүмүүс вакциндаа хамрагдаарай 

Шарилжны харшлын эсрэг урьдчилан сэргийлэх вакцин цацлагыг Арьсны өвчин судлалын үндэсний төв болон эмнэлгүүдээр хийж эхэлжээ. Долдугаар сарын 15-наас шарилжны тоос дэгддэг. Үүнээс 2-2.5 сарын өмнө урьдчилан сэргийлэх вакцин эмчилгээг хийдэг аж. Эмчилгээ хийлгэхийн тулд юуны түрүүнд сорил тавиулах бөгөөд шарилжны харшилтай хүмүүс төлбөртэйгөөр дархлаажуулалтад орно. Арьсны өвчин судлалын үндэсний төвд тарилга, цацлага, эмийн гэсэн дархлаажуулалтыг хийдэг. Төрлөөсөө хамаараад үнэ нь өөр байх бөгөөд 5-66 насныхан хэрэглэх боломжтой юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ОХУ-ын хууль сахиулах тогтолцоондоо өөрчлөлт хийлээ

ОХУ-ын хууль сахиулах байгууллагуудын тогтолцоонд сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн томоохон маш чухал өөрчлөлтийг хийлээ. 2004 оны гуравдугаар сард байгуулагдсан Цагаачлалын алба болон 2003 оны гуравдугаар сард байгуулсан Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих албыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар татан буулгаж, гүйцэтгэх үүргийг нь тус улсын Дотоод хэргийн яаманд шилжүүлэн өгсөн байна. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Дотоод хэргийн яамны баазад тулгуурлан ОХУ-ын Үндэсний гвардын цэргийн албыг шинээр байгуулжээ. Шинэ албыг терроризмтой болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор байгуулсан байна. Энэ тухайгаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Дотоодын цэргийн ерөнхий командлагч В.Золотов, Дотоод хэргийн сайд В.Колокольцев, Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих албаны дарга В.Иванов болон Цагаачлалын албаны орлогч дарга О.Егороватай уулзахдаа мэдэгджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Mongolia Mining 2016” олон улсын уул уурхайн үзэсгэлэн нээгдэнэ

“Mongolia Mining 2016” олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 6 дахь удаагийн арга хэмжээ “Буянт-Ухаа” спортын ордонд дөрөвдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд үргэлжилнэ. “Мongolia Mining” олон улсын үзэсгэлэн нь уул уурхайн салбарын техник технологийн хамгийн чухал арга хэмжээ бөгөөд өнөө жилийн үзэсгэлэнг Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Оюу толгой ХХК дэмжин ажиллаж байгаа бөгөөд уламжлал ёсоор Майнэкс Монгол ХХК, Эрдэнэс Монгол ХХК хамтран зохион байгуулж байгаа юм. “Mongolia Mining 2016” үзэсгэлэнд 15 орны 120 орчим компани оролцож байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаас гадна Австрали, АНУ, Герман, Франц,  ОХУ, Япон, БНХАУ, Беларус, Канад, Чех, БНСУ, Нидерланд, Их Британи зэрэг орнуудаас уул уурхайн ханган нийлүүлэгчид бүтээгдэхүүнээ сурталчилна. Wagner Asia Equipment LLC, United Belaz Machinery, Sany Group, Minelab Electronics Pty Ltd, Mitsubishi Materials Trading Corp, Goodwin Ltd, Newcom Mining services LLC, Lubridutch, Магнай трэйд гэх мэт уул уурхайд тоног төхөөрөмж нийлүүлэгч томоохон компаниуд бүтээгдэхүүнээ дэлгэх ба Эрдэнэс Монгол ХХК, Оюу Толгой ХХК, Эрдэнэт Үйлдвэр ХХК зэрэг уул уурхайн компаниуд оролцож, харилцаа хамтын ажиллагааны арга хэмжээнүүдийг явуулна. “Mongolia Mining 2016” үзэсгэлэнгийн дэмжигч Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Эрдэнэс Монгол ХХК  болон Оюу толгой ХХК, Эрдэнэс таван толгой ХХК, Эрдэнэт үйлдвэр, Багануур ХК, Шивээ Овоо ХК оролцож хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, худалдан авалтын журам, шаардлагын талаар үзэсгэлэн гаргагчид, ханган нийлүүлэгчидтэй ярилцлага хийнэ. Мөн хүнд даацын машин, тоног төхөөрөмж нийлүүлэгчдийн семинар, үзэсгэлэнд оролцогч компаниудын танилцуулга явагдана. Ийнхүү уул уурхайн салбарын сүүлийн үеийн техник, технологитой танилцахын тулд улс дамжин, тив алгасан аялахгүйгээр дэлхийн техникийн хөгжлийн чиг хандлагыг анзаарч, хэрэгтэй тоног төхөөрөмжөө олж авах боломжийг “Mongolia Mining 2016” бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

 

 

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Түрэгийн үеийн хадны оршуулга олджээ

Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг Борт багийн үзүүр гялан хэмээх газраас Түрэгийн үеийн хадны булш олджээ. Түрэгийн үе гэдэг нь МЭ 552-745 онд хамаарна.

Монгол Улсын нутагт археологийн хайгуул малтлага судалгаа явуулах зөвшөөрөл олгох, хяналт тавих мэргэжилийн зөвлөлийн чиглэл, зөвшөөрөлийн дагуу Төв Азийн хэмжээнд анхны иж бүрэн олдвор бүхий Түрэгийн үеийн хадны оршуулагыг Ховд аймаг өөрийн санхүүжилтээр Ховд аймгийн судлаачдын нэгдсэн багаар анх удаагаа архелогийн авран хамгаалах малтлагыг хийлгэсэн байна. Уг оршуулгыг Ховд аймгийн музейн хээрийн судалгааны баг 2015 оны аравдугаар сард орон нутгийн ирэгдийн мэдээллийн дагуу бүртгэн баримжуулан ажиллажээ.

Уг хээрийн багийн хээрийн судалгааны үр дүнд уг хадны оршуулга устаж үгүй болохоос өмнө археологийн авран хамгаалалтыг малталгыг хийлээ. Уг хадны оршуулагаас эмээл, хазар, шавар ваар, модон аяга, дөрвөн янзын дээл, эсгийнд боосон хатмал шарил, олбог, өөр дээрээс нь хөл сийлэн гаргасан модон аяга, тэвш, төмөр тогоо, бүтэн морь, зүлдлэн авсан дөрвөн шийр, хонины улаан хоолой багалзуур бүхий толгойтой бүтэн арьс, эсгий богцонд хонины ууц, ямааны годонгийн яс, аяганы ширэн уут, эсгийн богц олдсон байна.түрэг 04 түрэг 03 түрэг 02 түрэг 01

Уг археологийн авран хамгаалах малтлагын багт ХИС -н Түүх, Эрх зүйн тэнхимийн эрхлэгч доктор Г.Пүрэвдорж, доктор Ч.Мөнхбаяр, Ховд аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан Х.Бямбасүрэн, БМС Б.Сүхбаатар, Жолооч Б.Батжин, Мөнххайрхан сумын Соёлын төвийн ажилтан н.Сэмбэдорж нар багтан ажиллажээ.

Уг археологийн авран хамгаалах малтлагыг санхүүжүүлэн дэмжсэн Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан, түүний орлогч Ч.Чинбат, бидний ажилд гүн туслалцаа үзүүлсэн н.Цэрэндорж, бидний ажилд хяналт тавин ажилласан Мөнххайрхан сумын Борт багын засаг дарга, тус сумын байгаль орчны байцаагч нарт гүн талархал илэрхийлье.

эх сурвалж: Ховд аймгийн Музей. Баатарсүрэн Басан

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сонгуулийн зардлын хэмжээг хэлэлцэнэ

Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас эхлэн  Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт,  Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай,  Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Хууль сахиулах тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар  Органик хүнсний тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай,  “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад  авах тухай”  төслүүдийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.

Харин Төрийн байгуулалтын байнгын хороо үдээс хойш хуралдах товтой байна. Тус байнгын хорооны хуралдаанаар  “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” зэрэг УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Исландын Ерөнхий сайд огцорлоо

Исландын Ерөнхий сайд Сигмундур Ганнлагсон хууль бус оффшор дансны асуудлаас болж огцорсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Эрэн сурвалжлах олон улсын сэтгүүлчдийн нийгэмлэг буюу “ICIJ” олон нийтэд дэлгэсэн баримтууд дунд Ерөнхий сайдын нэр холбогдсоноос исландчууд түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж огцрохыг шаардсан билээ. Уг жагсаалд ойролцоогоор сая хүн нэгджээ.

Сайдыг эхнэртэйгээ хамт хууль компани байгуулж, татвараас зайлсхийсэн хэмээн буруутгасан байна.Ганнлагсон парламентад үг хэлснийхээ дараа хэвлэлийнхэнд огцорч буйгаа зарлажээ. Тэрбээр огцорч буй шалтгаанаа тайлбарлаагүй ч өөртэй нь холбоотой гэгдээд буй оффшор дансны асуудлаар “Надтай ямар ч холбоогүй” гэж мэдэгджээ. Харин манайд эсэргээрээ улам л дээшээ албан тушаал ахиж дэвшээд байдаг нь Монголын улс төрийн өвөрмөц тогтолцоо юм даа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ИЙН ТҮТӨВ ОНӨААТҮГ НЬ ХОГИЙН САВ ТАРААЛАА

ХУД-ийн ТҮТөв ОНӨААТҮГ нь Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас 284 ширхэг хогийн сав хүлээн авсан байна.

Хогийн сав нь:

  • 1,8 мм-н зузаантай цинкен лист материалаар хийгдсэн,
  • 1 ширхэг нь 250 кг-н даацтай,
  • 4 дугуйны 1 нь тоормозтой,
  • Урт 1400мм, өргөн 630 мм, өндөр 970 мм,
  • 450 кг-н багтаамжтай, 0,5 м3 эзэлхүүнтэй.

Эдгээр хогийн савуудыг төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, ААНБ-уудад тарааж өгч байршуулж эхэллээ.

hog1

ХУД-ийн ТҮТөв ОНӨААТҮГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа