Author Archives: admin

Гурван сарын хугацаанд нийслэлд дээрмийн 112 хэрэг бүртгэгджээ

Оны эхний гурван сарын байдлаар нийслэл хотын хэмжээнд дээрмийн 112 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 2.3 хувийг эзэлж байна. Нийт гарсан дээрмийн гэмт хэргийг урьд оны мөн үетэй харьцуулбал 32 нэгжээр буюу 22.2 хувиар буурч, илрүүлэлт 56.6 хувь буюу 9.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Улаанбаатар хотод 2016 оны I улиралд 4909 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 3.4 хувь буурч, улсын хэмжээнд бүртгэгдсэн хэргийн 68.1 хувь нь Улаанбаатарт үйлдэгджээ. Нийт хэргийн 37.8 хувь нь хулгайн гэмт хэрэг байжээ.Дээрэмдэх гэмт хэрэг 2016 оны I улирлын байдлаар 22.2 буурч, илрүүлэлт 9.8 хувь өссөн. Түүнчлэн галт зэвсэг хэрэглэсэн дээрэмчин банк, ломбард руу довтолсон гэх хэргүүдийг Цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цэргийн зардалд хамгийн их мөнгө төсөвлөдөг орнууд

СТОКГОЛЬМ. /TASS/. 2015 онд дэлхийн улс орнуудын цэргийн зорилгоор зарцуулсан нийт мөнгөний хэмжээ өмнөх оныхтой харьцуулахад 1 хувиар өсч, 1.676 их наяд долларт хүрсэн тухай Стокгольмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн /СИПРИ/ шинжээчдийн гаргасан  тайлан мэдээнд дурдсан байна.

Өнгөрсөн онд дэлхий дахины цэргийн нийт зардлын 36 хувь нь АНУ /596 тэрбум доллар/, 13 хувь нь Хятад /215 тэрбум доллар/, 5.2 хувь нь Саудын Араб /87.2 тэрбум доллар/ улсад ногдож байна. ОХУ-ын хувьд дэлхийн цэргийн нийт зардлын ердөө 4 хувь буюу 66.4 тэрбум доллар зарцуулснаар жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн байна.

ОХУ 2015 онд цэргийн зорилгод 66.4 тэрбум доллар зарцуулсан нь 2014 оныхтой харьцуулахад 7.5 хувиар өссөн үзүүлэлт бол 2006 оныхтой харьцуулахад 91 хувиар өссөн тоо аж. Нефтийн үнэ унасантай холбоотойгоор Оросын төсвийн орлого буурсан гэж СИПРИ-гийн шинжээчид үзэж байна.

Цэргийн зардал өндөртэй улс орнууд

АНУ өнгөрсөн онд хэдийгээр цэргийн зардал нь 2.4 хувиар буурч, 596 тэрбум доллар болсон ч тухайн үзүүлэлтээр нэгдүгээрт бичигдсэн хэвээр байна. Хятад болон Саудын Арабын хувьд энэ үзүүлэлт тус тус өссөн бөгөөд Хятадын цэргийн зардал 7.4 хувиар өсч, 215 тэрбум доллар болсон бол Саудын Арабынх 5.7 хувиар өсч 87.2 тэрбум долларт хүрчээ. Цэргийн зардлаар жагсаалтын эхний тавын сүүлд 55.5 тэрбум доллар зарцуулсан Их Британи орсон байна. Цэргийн хамгийн их хэмжээний төсөвтэй 15 орнуудаас Австралийн зардал хамгийн их буюу 7.8 хувиар өссөн бол Итали улсынх хамгийн их буюу 9.9 хувиар буурчээ.

Нефть олборлогч орнуудын цэргийн зардал буурчээ

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд нефтийн үнэ өндөр байсныг дагаад дэлхийн олон орны цэргийн зардал огцом өсчээ. Гэвч 2014 онд нефтийн үнэ огцом унаснаар нефть олборлогч олон оронд энэ хандлага эсрэгээр өөрчлөгдсөн бөгөөд 2016 онд ч байдал хэвээр үргэлжилнэ.

Энэ бүлэгт багтаж байгаа улсуудаас цэргийн зардал нь хамгийн их хэмжээгээр буурсан орнууд бол Венесуэл /64 хувь/ болон Ангол улс /42 хувь/ юм. Тус хоёр улсаас гадна, Бахрейн, Бруней, Чад, Эквадор, Казахстан, Оман болон Өмнөд Суданы цэргийн зардал буурчээ.

Гэхдээ нефть олборлогч орнуудын дотор цэргийн зардлаа нэмэгдүүлсэн улсууд бий. Тухайлбал, Алжир, Азербайжан, ОХУ, Саудын Араб болон Вьетнамыг дурдаж болно. СИПРИ хүрээлэнгийн шинжээчдийн онцлон дурдсанаар, эдгээр орны ихэнх нь бусад оронтой цэргийн мөргөлдөөн хийж магадгүй байдалтай байгаа юм.

Саудын Арабын зардал өнгөрсөн оны төсөвт нь тусгаснаар бага байх ёстой байсан боловч Йеменд цэргийн ажиллагаа явуулснаар 5.3 тэрбум долларын нэмэлт зардал гарчээ.

2016 онд ОХУ болон Саудын Араб цэргийн зардлаа бууруулна гэж СИПРИ-гийн шинжээчид үзэж байна.

АНУ-ын зардал буурчээ

Хойд Америк, Баруун болон Төв Европын орнуудын хувьд 2009 оноос хойш цэргийн зардал нь тогтмол буурч байгаа бөгөөд энэ нь юуны өмнө дэлхийн эдийн засгийн хямрал, түүнчлэн Афганистан болон Иракаас АНУ болон тус улсын холбоотон орнуудын цэргийн үндсэн хэсгийг гаргасантай холбоотой.

Өнгөрсөн онд АНУ-ын цэргийн зардал 2.4 хувиар буурсан нь өмнөх жилийнхтэй харьцуулахад харьцангуй удаан хурдцаар буурсан үзүүлэлт аж. Энэ нь өмнө нь баталсан төсвийн алдагдлыг бууруулах хөтөлбөр баталсантай холбоотойгоор тус улсын Конгресс цэргийн зардлыг хэсэгчлэн бууруулах арга хэмжээ авсны үр дүн юм.

Баруун болон Төв Европын орнуудын нийт зардал өнгөрсөн онд ерөнхийдөө 0.2 хувиар буурчээ. Гэхдээ Төв Европт цэргийн хэрэгцээнд зориулсан зардал 13 хувиар өссөн байна. Тус тивийн ОХУ, Украинтай хил залгаа орших Эстони, Латви, Литва, Польш, Румын, Словак зэрэг улсын цэргийн зардал илүү их хэмжээгээр өсчээ.

Баруун Европт цэргийн зардал 1.3 хувиар буурсан нь 2010 оноос хойш буурч байгаа уг үзүүлэлтийн хамгийн доод түвшин аж.

СИПРИ-гийн тайланд онцлон тэмдэглэж буйгаар, “Лалын улс” бүлэглэлийн зүгээс учирч буй аюул занал, мөн “ОХУ-ын сэтгэл түгшээсэн үйлдэлтэй” холбоотойгоор цэргийн зардлаа аажмаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа Их Британи, Франц болон Герман улс мэдэгджээ

2015 онд Украины цэргийн зардал 3.6 тэрбум доллар байсан нь жилийн өмнөхөөс 10 хувиар өссөн үзүүлэлт юм. Зүүн нутагт нь байлдааны ажиллагаа үргэлжилж байгаатай холбоотойгоор тус улс өнгөрсөн жилийн хугацаанд цэргийн зардлыг нэмэгдүүлэхийн тулд төсөвтөө хэд хэдэн удаа тодотгол хийжээ. 2006 оноос хойших үетэй харьцуулахад Украины батлан хамгаалахын төсөв 61 хувиар өссөн бол 2013 оноос хойших хугацаанд өсөлт 34 хувьтай байсан байна.

Ази болон Номхон далайн бүсийн орнуудын зардал өсчээ

Дээрх тайланд мөн дэлхийн бусад бүс нутгийн талаар анхаарал татахуйц баримтыг дурдсан байна. Тухайлбал, Ази болон Номхон далайн бүс нутгийн орнуудын цэргийн зардал 5.4 хувиар өсчээ. Тус бүс нутгийн нийт зардлын ихэнх хэсэг нь Хятадад ногдсон байна. Бүс нутгийн хэд хэдэн улс болон  Хятад хооронд сөргөлдөх байдал үүссэн нь Индонез, Филиппин болон Вьетнам улсыг цэргийн зардлаа ихээхэн нэмэгдүүлэхэд хүргэж, түүнчлэн Японы цэргийн зардал буурах хандлагатай байсныг өөрчлөгдөхөд нөлөөлжээ.

Ойрхи Дорнодын бүс нутгийн зарим орны өнгөрсөн оны цэргийн зардлын талаарх мэдээлэл байхгүй учраас СИПРИ-гийн тайлан мэдээнд энэ талаарх тус бүс нутгийн ерөнхий дүр зургийг гаргах боломжгүй болжээ. Статистикийн мэдээллээ танилцуулсан орнуудын цэргийн зардал дунджаар 4.1 хувиар өсчээ. Иракийн цэргийн зардал 2006-2015 онд 536 хувиар өссөн байна

Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын цэргийн зардал 2.9 хувиар буурчээ.

Африкийн орнуудын хувьд 11 жилийн турш өсөлттэй байсан цэргийн зардал өнгөрсөн онд 5.3 хувиар буурчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намыг үгүйсгэж эхэллээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Г.Уянга,О.Баасанхүү, Л.Цог тэргүүтэй эрхмүүд Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам байгуулжээ. Тус намын даргаар Х.Баттулга, Ерөнхий нарийн бичгийн даргаар Р.Бурмаа нар сонгогдсон байна. Улс төрийн гуравдагч хүчний орон зайд хүчтэй тэсрэлт хийнэ гэж тооцоолж буй тус намд урлаг, спорт, яруу найрагчид олны  танил эрхэмүүд тэр ч жирийн малчин хүмүүс ч тус намд элсэж УИХ-ын сонгуульд өрсөлдөнө. Тэр ч бүү хэл намын дарга Х.Баттулга “Монгол Улсын гадаад өрийн хэмжээ үлэмж нэмэгдсэн, эдийн засгийн гүн хямрал нүүрлэсэн үед Эх орон биднийг дуудаж байна” гэсэн үгтэй уриалга гаргажээ гэх мэдээлэл цахим ертөнцөөр хурдацтай  тархаж байна .шинэ нам

Тэгвэл улс төрийн шинэ намын гишүүн хэмээн нэр нь зарлагдаад байгаа зарим эрхэмүүд дээрх мэдэээллийг үгүйсгэж байна. Н.Нацагням “Тоглоод байгаа юм уу? Шутка байлгүй дээ! Өнгөрсөн 4 сарын 1 юм уу? Наргиа гэж ойлгоё. Гэхдээ яасан сонин наадгай вэ? Яасан завтай хүмүүс вэ?  Тоглоом тоотой нь дээр шүү!” гэжээ. Д.Төрмөнх  “шал худлаа ийм юм байнга л гардаг хэн ч хийдэг юм бүү мэд” гэсэн юм.

   Гэхдээ Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын хувьд  2015 оны 05 сарын 29 ны өдөр улсын дээд шүүхэд бүртгүүлж Монгол улсын 23 дахь улс төрийн нам болсон нь улсын дээд шүүхийн албан ёсны сайтад бүртгэлээс харагдаж байгаа юм.  http://www.supremecourt.mn/nam  Ямартай  ч Тусгаар тогтнол , эв нэгдлийн нам бол албан ёсны бүртгэлтэй  улс төрийн хүчин мөн юм байна. Харин цахим ертөнцөөр тархсан  зурагт мэдээлэл нь  хэн нэгний  захиалгаар хийгдсэн эвлүүлэг болж таарлаа

Намын нэр Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/
Регистерийн дугаар 8489124
Бүртгэлийн дугаар 8012103202
Намын дарга Ц.Баянбилэг
Хаяг Баянгол дүүрэг, 8-р хороо, Хөгжил хотхон,” Алтан онгоц” ХХК-ны байр 305 тоот
Утас 88808574, 99628944
Факс –
Электрон шуудан TusgaarTENNam@gmail.com, TusgaarTENNam@yahoo.com
Вэб сайт –
Үүсгэн байгуулах баримт бичгийн тухай Намын их хуралын шийдвэр
Анх байгуулагдсан огноо 2015.04.18
Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн огноо 2015.05.29
Улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон огноо 2015.05.29
Үйл ажиллагааны чиглэл Улс төрийн, О/Н/Өмчийн
Гишүүдийн тоо 3131

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Н.Батцэрэг: Одоогоор хэн нэгэн гишүүн бүлгээс гарна гэсэн санал санаачилга гаргаагүй

Хаврын ээлжит чуулган нээлтээ хийж УИХ дахь намын бүлгүүд хуралдсан. УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийв.

Л.Цог гишүүн Шударга ёс бүлгээс гарч байгаа учраас УИХ-ын дэд даргын суудлаа өгнө. Түүний оронд хэнийг томилох талаар өнөөдөр бүлгийн хурлаар ярилцсан ч тодорхой шийдэлд хүрээгүй гэх мэдээллийг өгөв. Мөн бүлгийн дарга Н.Батцэрэг бүлгийн дарын албан тушаалаа өгөхөөр шийдсэнээ мэдэгдлээ. Учир нь тэрбээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээс гадна бүлгийн даргын албыг давхар хашиж ирсэн юм.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Эрүүл мэндийн сайдад нэр дэвшиж байгаа Ц.Лхагвасүрэн танай намд хэзээ элссэн бэ

З.Баянсэлэнгэ: Намын гишүүн биш. Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, салбараа мэддэг, энэхүү салбарыг өөд нь татаад аваад явчих чадамжтай, салбарын тулгамдсан асуудлыг баг хамт олны туслалцаатайгаар өөрчлөөд явах боломжтой гэж үзэж намын харьяаллыг чухалчлаагүй. Мэдлэг боловсрол, салбартаа хийж бүтээсний нь үнэлж нэр дэвшүүлсэн. Энэ хүн бол өмнө нь энэ салбарт удирдах албан тушаал хашиж байсан, аль ч Засгийн газрын үед ажиллаж байсан эсэхийг үл харгалзан нэр дэвшүүлсэн байгаа.

 Тавантолгой төсөл дээр бүлэг ямар байр суурьтай байна вэ. Тавантолгой хөдөлгөх нь зөв байсан уу эсвэл хөдөлгөхгүй нь зөв байсан уу?

Н.Батцэрэг: Тавантолгойн асуудал энэ 7 хоногийн хэлэлцэх асуудалд ороогүй учир бүлгийн хурлаар яриагүй. Ер нь бүлэг анхаарал татсан том асуудал гэдэг утгаараа хаврын чуулганы өмнө байр сууриа илэрхийлж байсан. Бүлэг бол нэгдүгээрт, Үндсэн хуулийн газрын хэвлийтэй холбоотой тэдгээр зүйл заалт амьдралд хэрэгжихээр бололцоотойгоор энэ асуудал хэрэгжих ёстой. Нөгөөтээгүүр нөөц нь тогтоогдсон Тавантолгой гэсэн энэ орд монголын эдийн засагт үр өгөөжөө өгөх ёстой гэж үзэж байгаа.

Эвслийн бүлгээс нэг гишүүн гарвал бүлэг задрах, цаашлаад Засгийн газар чадамжгүй болж болзошгүй гэдэг үүднээс та бүхэн дотроо ярьж байгаа юу?

Н.Батцэрэг: Одоогоор хэн нэгэн гишүүн бүлгээс гарна гэсэн санал санаачилга гаргаагүй. Миний хувьд үгүй биз дээ гэсэн итгэлтэй байна.

О.Баасанхүү гишүүн бүлгээсээ гарна гэсэн яриа байна. Энэ үнэн үү?

З.Баянсэлэнгэ: О.Баасанхүү гишүүнтэй өнөөдөр хараахан уулзаагүй байна. Гишүүний хамгийн сүүлд өгсөн ярилцлагаас харахад бүлгээс гарах тухай, намаас татгалзах тухай асуудал дээр “Үгүй” гэсэн байр суурь гаргасан байсан. Үүнээс харахад тийм байх боломжгүй гэж үзэж байгаа юм. Хоёрдугаарт, аливаа гишүүн бүлэг доторх байр сууриас өөр санал гаргах байдал бидэнд бишгүй тохиолдсон. Ганцхан манай бүлэгт энэ асуудал тохиолдоод байгаа юм биш. Бусдын адил л ажиллаж байна. Бүлэг дотор санал зөрөлдсөн болгоноор нь тухайн гишүүнийг бүлгээс гарах нь гэсэн таамаг дэвшүүлэх нь бүдүүлэг юм. Тийм учраас аливаа асуудал дээр байр сууриа нэгтгээд, эсвэл байр суурь зөрчилдвөл өөр өөрийн байр сууриа илэрхийлээд явж байсан.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зураач С.Мөнхбаатар “Дэлхийн усан будгийн тэмцээн”-д түрүүлжээ

Монголын зураач С.Мөнхбаатар Ираны усан будгийн олон улсын нийгэмлэг /Iwsiran/-ээс зохион байгуулсан “Дэлхийн усан будгийн тэмцээн-2016”-д өөрийн зурсан “Ээж” зургаараа түрүүлжээ. Уг тэмцээн Иран Улсад зохион байгуулагдсан хоёрдугаар байрт Украины зураач Максим Киселев, гуравдугаар байрт Унгарын Ласзло Зокало шалгарсан байна. Тэмцээнд 16-аас дээш насны сонирхогч, мэргэжлийн төвшний зураач ялгаагүй, бүх орны иргэд оролцох боломжтой, нээлттэй тэмцээн юм. Тэмцээнийг усан будгийн зураач, шүүмжлэгч, профессор зэрэг есөн орны олонд танигдсан  шүүгчид шүүдэг ажээ.

eej

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Олимпийн эрхийн төлөө Ташкентын татамиг зорино

Жүдо бөхийн 2016 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-17-нд Узбекстаны нийслэл Ташкент хотод болно.Риогийн олимпод бүтэн багаараа оролцохоор бэлтгэж буй манай тамирчдын хувьд энэ удаагийн ААШТ томоохон сорилго болно. Ялангуяа эрэгтэй 60, 66, 73 кг, эмэгтэй 52, 63 кг-д аль тамирчнаа явуулахаа шийдээгүй байгаа манай улсын хувьд олон асуултын хариу тодорхой болох юм.

Эрэгтэй

-60кг Д.Цогтбаатар

-66кг Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх

-73кг С.Ням-Очир, Г.Одбаяр

-81кг О.Ууганбаатар

-90кг Л.Отгонбаатар

-100кг Н.Түвшинбаяр

+100кг Б.Тэмүүлэн

Эмэгтэй

-48кг М.Уранцэцэг

-52кг А.Цолмон, М.Бундмаа

-57 кг Д.Сумъяа

-63кг Ц.Цэрэннадмид, Б.Мөнгөнчимэг

-70кг Ц.Наранжаргал

-78кг П.Лхамдэгд

+78кг О.Жавзмаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Та татварын буцаан олголтоо авах 11727 иргэний тоонд орсон эсэхээ шалгана уу

Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 75396 татвар төлөгч иргэн 2015 оны тайлан ирүүлсэн бөгөөд нийт 45,8 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг баталгаажуулсан байна.

Энэ нь урд оны тайлангаар баталгаажуулсан илүү төлөлттэй харьцуулбал 3453 татвар төлөгч буюу 1,7 тэрбум төгрөгөөр илүү байна. Буцаан олголт авахаар 2016 оны 1 дүгээр сарын 22-ноос өмнө тайлангаа ирүүлсэн, нийслэлийн 1-р ээлжийн 11727 иргэний баталгаажуулсан илүү төлөлтийг 3 дугаар сард багтааж буцаан олгохоор нийслэлийн төрийн сангаас төлөвлөсөн байна.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэлийн хэмжээнд 2015 оны татварын тайлангаар баталгаажсан илүү төлсөн татварыг  1-р ээлжид буцаан авах иргэдийн нэрсийн жагсаалтад та орсон эсэхээ энд http://www.mta.mn/answer/refund2013 дарж шалгана уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

42.9 тэрбум төгрөгийн зээлийг 5 хувийн хүүтэй олгожээ

Арилжааны банкууд орон сууцны 5 хувийн хүүтэй зээлд хамрагдах хүсэлтэй 916 иргэнд 42.9 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн талаар Монголбанк мэдээлжээ. Мөн 1575 иргэнд 101.9 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй олгохоор болсон байна. Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 545 зээлдэгчийн 22.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 5 хувьд шилжүүлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНУ Украинд 335 сая долларын цэргийн шинэ технологи нийлүүлнэ

АНУ-аас үзүүлж буй 335 сая долларын аюулгүй байдлын тусламжийн хүрээнд тус улс Украинд цэргийн шинэ технологи нийлүүлнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Петер Порошенко мэдэгджээ. “АНУ-ын нийслэл Вашингтон хотод айлчлах үеэрээ тус улсаас Украинд үзүүлж буй 335 сая долларын тусламжийн сүүлийн багцыг хүлээн авахаар боллоо. Энэ багцад шинэ технологи багтаж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм” гэж тэрбээр “Fox News” телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. АНУ-аас Украинд үзүүлж буй тусламж сайжирч байгаа бөгөөд хоёр улс үр дүнтэй хамтын ажиллагаа, хамтарсан сургалтын хөтөлбөр явуулж байгааг тэрбээр онцолсон аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хайртай ээжтэйгээ авахуулсан гэрэл зургаа “Ижийгээ би саналаа” кинонд мөнхлөөрэй

“Чононгоо фильм продакш”-ны уран бүтээлчид “Ижийгээ би саналаа” уран сайхны кинондоо зориулж үзэгч, уншигчдынхаа дунд “Хайртай шүү, ээжээ” гэрэл зургийн уралдааныг зарласан тухай бид мэдээлж байсан билээ. Тэгвэл  уралдаан зарлагдсанаас хойш өнөөдрийн байдлаар 700 гаруй гэрэл зураг ирээд байгаа бөгөөд уралдаанд ирүүлсэн зургуудыг “Чононгоо фильм продакшн” FAGE хуудсанд байршуулж байгаа аж. Та уралдаанд оролцохын тулд хайртай ээжтэйгээ авахуулсан гэрэл зургаа 4-р сарын 20-ныг дуустал “Чононгоо фильм продакшн” хуудсанд овог, нэр, холбоо барих утастайгаа явуулсан байх, “Чононгоо фильм продакшн” хуудсанд лайк дарсан байх, уралдааны мэдээллийг нээлттэй байдлаар /public/ share хийсэн байх хэрэгтэй юм байна. Зургийг лайк /1 оноо/, share /2 оноо/ болон шүүгчдийн саналаар дүгнэж шалгаруулах бөгөөд тэргүүн байрын зургийн эзэн “Ижийгээ би саналаа” уран сайхны киноны гол дүрийн жүжигчин МУАЖ Д.Мэндбаярын хамт Бээжин хотод аялах эрхийн бичиг гардаж шилдэг 3 зургийг “Ижийгээ би саналаа” уран сайхны кинонд мөнхөлж оруулах ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүүхдүүд газ үнэрлэж байгаад баригджээ

Өсвөр насныхан дунд газ үнэрлэн мансуурах тохиолдол өнгөрсөн жилүүдээс 10 дахин өсчээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ЕБС-ийн хоёр хүүхэд ахуйн хэрэглээний газ үнэрлэн мансуурч байгаад цагдаад баригджээ. Ийнхүү өсвөр насныхан газ үнэрлэж мансуурах, цаашлаад амиа насаа алдах тохиолдол буурахгүй байна.

Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сард өсвөр насны гурван залуу ахуйн хэрэглээний газ үнэрлэж байгаад нэг нь амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Түүнээс гадна Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах “Өргөө-2” кино театрт сурагчид газ үнэрлэн мансуурч байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна.

Судалгаагаар хүүхдүүд хар тамхи мансууруулах бодисны талаар үнэн зөв мэдээлэл авч чаддаггүй, хор хөнөөлийг нь мэддэггүйгээс уруу татагддаг нь тогтоогдсон. Хүүхдүүдийн үнэрлэж хордоод байгаа газ, цавуу нь хэрэглэсэн тохиолдолд амь насанд аюултай гэдгийг ч албаныхан болон судлаачид онцолж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Дэлхийн цирк-2016” үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоно

Хүүхдүүдийн улирлын амралт эхэлсэн энэ л үеэр “Дэлхийн цирк-2016” өдөр бүр Улсын циркт болж байгаа нь чухам нүдээ олсон тоглолт болж байна. Хүүхэд, багачууд “Дэлхийн цирк”-ийг үзсэн нь нэгэндээ гайхуулж, үзээгүй нэгнээ үзэхийг уриалж циркийн манеж дүүрэн үзэгчидтэй байгаа. Тоглолтонд АНУ, Англи, Франц, Испани, Бразиль, Бельги, Өмнөд Африк, БНХАУ, ОХУ, МУ зэрэг 15 орны олон улсын нэр хүндтэй, өндөр зэрэглэлийн тэмцээнүүдийн эхний байруудын шагналт нийт 60 гаруй жүжигчид оролцож байгаа бөгөөд араатны хаан арслан, адал явдалт сармагчингууд,  авьяаслаг өхөөрдөм лам гөрөөс, давжаа бяцхан одой морьд, дэггүй сэргэлэн сургуультай нохойнууд Монголын үзэгчдийг баясгаж, авьяас чадвараа гайхуулж байна.

Дашрамд дуулгахад, “Дэлхийн цирк-2016” тоглолт үзэгчдийн хүсэлтээр 4-р сарын 10 хүртэл тоглохоор болжээ. 4 дүгээр сарын 4,5,6,7,8 øдрvvдэд 19:00 цагаас, 4 сарын 9,10 øдрvvдэд 11:00, 15:00, 19:00 цагуудаас тус тус тоглох аж. Тоглолтын тасалбарыг циркийн кассаар худалдаалж байна.

12901121_940487552738257_5318808508702921886_o

12916702_940487589404920_4878263925996485405_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сангийн яам 10 тэрбум төгрөгийн арилжаа хийв

Сангийн яам өнөөдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 10 тэрбум төгрөгийн Засгийн газрын богино хугацааны үнэт цаас арилжаалжээ. Сангийн яамнаас 28 долоо хоногтой богино хугацааны үнэт цаасыг 100 мянган ширхэгийг борлуулахаар нийтэд мэдээлсэн. Аж ахуйн нэгжүүд нэгж бүрийг 100 мянган төгрөгөөр нэрлэсэн энэхүү үнэт цааснаас 200 мянга 440 ширхэгийг худалдан авах санал ирүүлсэнийг Сангийн яам  судлан, эхний 100 мянган ширхэгийн захиалгыг биелүүлжээ. Мөн Сангийн яам 3 жилийн хугацаатай 100 мянган ширхэг урт хугацааны үнэт цаас борлуулахаар нийтэд мэдээлсэн ч аж ахуйн нэгжүүдээс худалдан авах санал ирүүлээгүй аж.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Боко-Харам”-ын салбар бүлэглэлийн толгойлогчийг баривчилжээ

 “Аль Каида” бүлэглэлтэй холбоотой “Ансару” зэвсэгт бүлэглэлиийн толгойлогч Халид ал-Барнавиг Коги мужийн нийслэл Локожа хотод баривчилжээ. Тэрбээр эрэн сурвалжлагдаж буй террористуудын жагсаалтын тэргүүнд байсан бөгөөд АНУ 5 сая доллар амлан түүнийг эрэн сурвалжилж байсан аж. “Ансару” нь Нигерийн хамгийн том жихадист бүлэглэл болох “Боко-Харам”-ын салбар бүлэглэл бөгөөд гадаадын иргэдийг барьцаалдаг ажээ. Тус бүлэглэл 2012 онд Нигерийн нийслэл Абужа хотын өндөр  хамгаалалттай шоронд халдаж, хэдэн арван хоригдлыг суллаж байсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа