Author Archives: admin

20 мянга 559 ширхэг хувьцаа арилжаалжээ

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 10 тэрбум 31 сая 423 мянга 241 төгрөгийн гүйлгээ хийжээ. Энэ өдөр хөрөнгийн биржийн “II” ангилалд бүртгэлтэй АПУ, Говь зэрэг 20 хувьцаат компанийн 20 мянга 559 ширхэг хувьцаа арилжаалжээ. Энэ өдрийн арилжааны дийлэнхийг буюу 10 тэрбум төгрөгийн арилжааг Засгийн газрын богино хугацааны үнэт цаас эзэлсэн байна. Харин 20 компанийн хувьцааг нийт 31 сая 423 мянга 241 төгрөгөөр арилжаалжээ. Ингэснээр MSE ALL индекс 797.86 нэгж болж 0.30 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 291 тэрбум 707 сая 447 мянга 198 төгрөг боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ЗХУ-ын үеийн геологи хайгуулийн ажлын тайланг өгнө

1960-1990 оны хооронд Зөвлөлт Холбоот улсын геологчдын Монголд хийж байсан геологи хайгуулын ажлын тайланг ОХУ энэ 2016 оны хугацаанд Монгол Улсад шилжүүлэн өгөх юм байна. Энэ тухай шийдэлд Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комисс хүрсэн байна.

Өнөөдөр “Росгеология” холдингийн архивт хадгалагдаж байгаа энэ тайлан бичиг баримтуудыг Монголын Ашигт малтмалын удирдагх газарт хүлээлгэн өгөх юм. Геологи хайгуулын энэ тайлангуудаар монгол улсын газар нутаг дээрх нүүрс, үнэт металлын олон орд нөөцийг тогтоосон тодорхой баримтууд байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

С.Ганбаатар намын даргын албан тушаалаа өгсөний учир тодорч эхэллээ 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН-ын даргын албан тушаалаа гэнэтхэн өгсөн нь ийм учиртай байжээ. УИХ-ын 2016 оны сонгуульд “ХҮН”, “Уламжлалын нэгдсэн нам”, “Ногоон нам”, “Бүгд найрамдах нам” зэрэг нэр бүхий 11 нам хамтарч эвсэл байгуулан оролцохоор болсон байна. Үндэсний хэмжээний томоохон,  их эвсэл байгуулаад тэргүүнээр нь С.Ганбаатарыг сонгохоор тогтсон байна.

Тэрбээр эвслээсээ Дархан-Уул аймагтаа хүч үзэх бөгөөд эвслээ Дархан-Уул аймагт ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байгаа аж. Тэр ч утгаараа гишүүн УИХ-ын ээлжит чуулган эхлэхээс өмнө ойр ойрхон тойрогтоо ажиллаж байгаа юм байна. С.Ганбаатар гишүүн амралтын өдрүүдэд Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзахдаа “Би энэ тойргоо өөрчлөхгүй. ХҮН-ыг удирдаж, намын нэрийн жагсаалтыг тэргүүлэх боломж надад байсан ч би үүнийг хүсээгүй” гэж мэдэгдсэн байна. Одоогоор эвслийн нэр тодорхойгүй байгаа юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ИЙН ТОХИЖИЛТ, ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ИРГЭДИЙН БҮЛЭГ ДАХИН АЖИЛЛАХААР БОЛЛОО

2015 оны 04-р сарын 21-ний өдрийн А/328 дугаар “Ажил Эрчимжүүлэх тухай” Нийслэлийн Засаг Даргын Захирамжийн дагуу ХУД-ийн ТҮТөв ОНӨААТҮГ нь 18 хүний бүрэлдэхүүнтэй Тохижилт, цэвэрлэгээний иргэдийн бүлгийг 2015 оны 08 дугаар сараас 12 дугаар сар хүртэл ажиллуулсан. Энэхүү Тохижилт, цэвэрлэгээний иргэдийн бүлэг нь гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн зам талбай, гуу жалга, хог тээвэрлэлтийн авто машин орж ачилт хийх боломжгүй хэсгүүдэд түүвэр цэвэрлэгээ хийсэн байна.

2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/41 дугаар “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг эрчимжүүлэх тухай” Улаанбаатар хотын Ерөнхий Менежерийн Тушаалын дагуу 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Тохижилт, Цэвэрлэгээний Иргэдийн Бүлэг” нь дахин ажиллахаар боллоо. Дүүргийн энэ удаагийн бүлэг нь 9, 10, 12, 13, 14, 16 дугаар хороодын 20 иргэдээс бүрдсэн бөгөөд гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн зам талбай, гуу жалга, хог тээвэрлэлтийн авто машин орж ачилт хийх боломжгүй хэсгүүдэд түүвэр цэвэрлэгээ хийн ажиллах юм.

Хороодын ажил, орлогогүй иргэдийг түр ажлын байраар хангах үүднээс Тохижилт цэвэрлэгээний иргэдийг бүлэгт авч ажиллуулдаг байна. ХУД-ийн ТҮТөв ОНӨААТҮГ нь иргэдийн бүлгийг зохион байгуулж, ажиллуулах бэлтгэл ажлыг бүрэн хангаад байгаа аж.

Түүнчлэн иргэдийн бүлэг ажиллах болсонтой холбогдуулж 03 дугаар сарын 31-ний өдөр ХУД-ийн ДБТХ-ийн мэргэжилтэн М.Очирпүрэв болон ХТҮХ-ийн дарга Г.Бадамсэд нар иргэдийн бүлэгт танилцуулга, уулзалт хийлээ.

ХУД-ийн Тохижилт үйлчилгээний төв

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Конте “Челси” г дасгалжуулна

Итали дасгалжуулагч Антонио Конте өнөөдөр “Челси”-гийн удирдлагуудтай уулзаж, гэрээнд гарын үсэг зурах ажээ. Тэрбээр аль хэдийнэ Лондон хотод хүрэлцэн ирээд байгаа юм байна.

Одоогоор Конте Италийн шигшээ багийг дасгалжуулж байгаа бөгөөд Евро-2016-д оролцохоор бэлтгэж буй. Харин Европын аваргын дараа “Челси”-д ирэх билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Умард Солонгос зенитийн пуужин туршив

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун эх орондоо бүтээсэн залуурт зенитийн пуужингийн шинэ төрлийн туршилтыг удирдан явуулжээ.Туршилт явуулсан полигонд түүнийг тус улсын Агаарын цэргийн хүчний командлагч, генерал Цой Ен Хо болон агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах анги нэгтгэлийн цэргүүд угтан авсан байна.Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагийн /KCNA/ мэдээлж буйгаар, агаарын байг оновчтой устгадаг эдгээр пуужин нь “орчин үеийн цэргийн шинжлэх ухаан, технологийн бүх шаардлагад нийцжээ”.Ким Чен Ун туршилтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.Туршилтыг хаана, хэдийд явуулсан тухай KCNA агентлагийн мэдээлэлд дурдаагүй байна.

 

 

 

.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо 8, 9 дүгээр гудамжны газрыг тэгшилж сайжруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн нээлт боллоо

2016 оны Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх 8 дугаар хороо  8, 9 дүгээр гудамжны газрыг тэгшилж сайжруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн нээлт 2016.04.04-ний  өдрийн 11:30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 902 тоот өрөөнд боллоо.

Тендерт оролцогчийн нэр Тендерийн зарлагдсан үнэ,₮ Үнийн хөнгөлөлт Тендерийн хүчинтэй байх хугацаа
“Ногоон-эрдэнэ” иргэдийн бүлэг 19 552 261 байхгүй 45 хоног

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБА

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Патрик Кэйн 100 онооны босго давсан “Блэк Хоукс”-ын анхны тоглогч боллоо

Чикаго Блэк Хоукс” багийн довтлогч Патрик Кэйн “Бостон Брюинс”-ийн хаалганд гурван шайб оруулжээ. Ингэснээр 27 настай довтлогч 100 /43 гоол, 57 дамжуулалт/ оноотой болж, сүүлийн 22 жилийн хугацаанд 100 онооны босгыг давсан болжээ.Түүнээс өмнө улиралд 100-гаас дээш оноо авсан “Чикаго”-гийн сүүлчийн тоглогч нь 1993-1994 оны улиралд 107 оноо авсан алдарт Жереми Реник аж.

Мөн Кэйн сүүлийн таван жилд ийм амжилтыг тогтоосон гурав дахь тоглогч болсон байна. 2013-2014 оны улиралд “Оцон шувуунууд”-ын ахлагч Сидни Кросби 104 оноо, 2011-2012 оны улиралд “орос оцон шувуу” Евгений Малкин 109 оноо авч байжээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ираны Хувьсгалт гвардын командлагч Сирид амиа алджээ

Ираны Зэвсэгт хүчний командлагч өчигдөр Сирид амиа алдлаа гэж тус улсын “Tasnim” агентлаг мэдээлжээ. Агентлагийн мэдээлснээр, Ираны Хувьсгалт гвардын командлагч Машаллах Шамса Сирид амиа алдсан бөгөөд түүний цогцсыг төрсөн нутаг нь болох Брукерд хотод авчирсан байна.Шамса Сирийн хаана, хэрхэн амиа алдсан тухай агентлаг мэдээлэлдээ дурдаагүй ажээ. Ираны Хувьсгалт гвард Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадад дэмжлэг үзүүлэхээр Ливаны “Хезболла” бүлэглэлтэй хамтран Сири дэх мөргөлдөөнд оролцож байгаа хэдий ч уг мөргөлдөөнд цэргийн оролцоо байхгүй гэж Иран няцаадаг билээ. Асадыг дэмжигч хүчнүүд, тухайлбал, “Хезболла” бүлэглэл болон сөрөг хүчин хоорондын мөргөлдөөн эхэлснээс буюу 2011 оны эхэн үеэс хойш Сирид 230 мянга хүн амиа алдаад байна гэж НҮБ мэдээлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

15 метрийн гүн цооногт унаж амиа алджээ

Хуулийн байгууллагаас удаа дараа сэрэмжлүүлэг хүргэж, зохих арга хэмжээг авч байгаа ч хууль бусаар алт олборлох ажил зогсохгүйгээр барахгүй амь насаа алдах явдал гарсаар байна. Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Бор хавцал” гэдэг газар хууль бус аргаар ашигт малтмал олборлох гэсэн  хоёр иргэн 15 метрийн цооногт унаж 61 настай иргэн газар дээрээ амь насаа алдаж 47 настай иргэн хүндээр бэртэж гэмтсэн хэрэг гарчээ. Бэртсэн Б-ын биеийн байдал  муу, аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа бол аймгийн цагдаагийнхан иргэн Л-ийн цогцсыг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Хэргийг мөрдөн шалгаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн Албан бус – Насан туршийн боловсролын төв багш нараа сургалтанд хамрууллаа

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс “Хэлэлцүүлэг болон мэтгэлцээнд суурилсан арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд ХУД-ийн  Албан бус – Насан туршийн боловсролын төв Иргэний боловсрол, Ёс суртахуун төлөвшлийн багш нараа хамруулан чадваржууллаа. Сургалтанд хамрагдсан багш нар хэлэлцүүлэг болон мэтгэлцээний арга зүйд суралцсанаас гадна мэтгэлцээний клуб хичээллүүлэх боломжтой боллоо.

123 1915825_1155344414499082_8989985165898801673_n  12933005_1155344577832399_3827354627268424583_n

Хан-Уул дүүргийн Албан бус – Насан туршийн боловсролын төв

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ТООЛЛОГО 4 ДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын “Статистикийн тухай хууль”-д аж ахуйн нэгжийн тооллогыг 5 жилд нэг удаа явуулж байхаар заасны дагуу УБСЕГ-аас уг тооллогыг 2016 оны 4 дүгээр сард багтаан явуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн байна.

Энэ удаагийн тооллогын зорилго нь аж ахуйн нэгж, байгууллагын тоог бодитой гаргаж, аж ахуйн нэгж, байгууллагын талаар дэлгэрэнгүй мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, статистикийн мэдээлэлд бүрэн хамруулах, тэдний эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэл, байршил, улс орны эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг тодорхойлох, эдийн засаг-статистикийн судалгаа, түүвэр ажиглалтын хамрах хүрээг бүрэн тогтооход чиглэгдсэн.

ААНБ-ын тооллогыг 1991, 1994, 1998, 2006, 2011 онуудад орон даяар явуулж, үр дүнг нэгтгэн гаргаж байсан. ААНБ-ын 2016 оны тооллогыг бүртгэлд суурилсан онлайн болон нөхөх уламжлалт аргыг хослуулан явуулахаар бэлтгэж байна.

2011 оны тооллогоор Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэвшлийн 65.2 мянган аж ахуйн нэгж, төсөвт болон төрийн бус байгууллагыг хамруулж, мэдээллийн санг бүрдүүлсэн.

Тэдгээрийн 0.4 хувийг төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, 0.4 хувийг хувьцаат компани, 2.6 хувийг хоршоо, 3.1 хувийг нөхөрлөл, 6.1 хувийг төсөвт байгууллага, 9.0 хувийг төрийн бус байгууллага (ТББ), 77.8 хувийг хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ эзэлж байсан бол 2015 оны 4 дүгээр улирлын байдлаар статистикийн бизнес регистрийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын 80.9 хувийг ХХК, 9.4 хувийг төсөвт байгууллага, 3.3 хувийг ТББ, 3.2 хувийг хоршоо эзлэх болсон нь аж ахуйн нэгж, байгууллагын бүтцэд томоохон өөрчлөлт орж буйг харуулж байна.

Түүнчлэн аж ахуйн нэгжүүд шинээр байгуулагдахаас гадна том компаниуд өөрийн охин компаниа байгуулж, олон салбар нэгжүүдийг орон нутагт шинээр байгуулж байна.

Гааль, татварын ерөнхий газарт аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа тайлагнадаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2016 оны 4 дүгээр сарын 1-21-нд онлайн буюу бүртгэлд суурилсан хэлбэрээр, бусад аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2016 оны 4-р сарын 1-30-ны хооронд уламжлалт аргаар буюу тоологч тооллогын асуулгыг биеэр танилцуулан, байгууллагын удирдлага, бусад холбогдох ажилтнуудтай хамтран нөхөх байдлаар гүйцэтгэнэ.

Энэ удаагийн тооллогын онцлог нь ГТЕГ болон УБСЕГ-ын хувьд Хуулийн этгээдийн сан, бизнес регистрийн сангуудыг төрийн байгууллагуудын бусад сангуудтай уялдуулсан улсын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх ихээхэн ач холбогдолтой байх юм.

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогодоо идэвхтэй хамрагдаарай.

Хан-Уул дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ ” АРГА ХЭМЖЭЭГ ТV5 ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, ТV5 телевизийн шөнийн сурвалжлагын хамт олонтой хамтран дүүргийн 1-3, 11,15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагуудад “Хууль тогтоомжийн хэрэгжилт” тусгай арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь ААН, байгууллагуудад Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжуудын хэрэгжилт, иргэд, оршин суугчдын амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм байна.

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа