Author Archives: admin

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс асуулт хариултын тэмцээн зохион байгууллаа

Нийслэлийн Онцгой байдлын газраас 2016 онд “Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангах” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бие бүрэлдэхүүний дунд “Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм”-ээр асуулт хариултын тэмцээнийг зохион явууллаа. Тэмцээнд Гал сөнөөгч, Онцгой байдлын дэд ахлагч Я.Булганбаяр бусдыгаа хошуучлан амжилттай оролцож Тэргүүн байр эзэлсэн байна.

DSCN4629 DSCN4633 DSCN4650 DSCN4657 DSCN4660

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Уул уурхайн аж ахуйн нэгжүүд технологио танилцуулна

Уул уурхайн салбарт орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж нэвтрүүлэх, олон улсын аж ахуйн нэгжүүдээс туршлага судлах зорилго бүхий “Mongolia Mining 2016” олон улсын үзэсгэлэн энэ сарын 06-08-нд “Буян-Ухаа”спорт цогцолборт болно. Улаанбаатар хотноо 6 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд “Оюутолгой”, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Таван Толгой” зэрэг дотоодын томоохон аж ахуйн нэгжүүдээс гадна АНУ, БНХАУ, ОХУ зэрэг 15 орны 120 гаруй аж ахуйн нэгж оролцох юм. Оролцогчид дэлхийд тэргүүлэх технологийг 3 өдрийн турш танилцуулж, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол Улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүдийн талаар илтгэл хэлэлцүүлнэ. Түүнчлэн зам, барилгын салбарынхан оролцож, уул уурхайн компаниудтай хамтран ажиллах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцох ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Гранд плаза”-д гал гарчээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр орой 20.12 цагийн үед “Гранд плаза” төвд гал гарлаа гэсэн мэдээлэл ирсэн байна. Шуурхай дуудлагын дагуу гал унтраах 10 дугаар ангийнхан хэргийн газар очиход “Гранд плаза” төвийн хогийн сав шатаж улмаар гарааш, оффисийн хэсэг рүү утаа нь орж түрээслэгчдийг угаартуулах шахсан байжээ. Галын шалтгаан болон хохирлын хэмжээг одоогоор тогтоогоогүй байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Микронууд 8 сар хүртэл үйлчилгээнд явахаар боллоо

Нийслэлийн Нийтийн тээврийн газраас наймдугаар сар хүртэл микро автобусууд урьдын чиглэл, хуваарийн дагуу үйлчилгээнд явуулах шийдвэр гаргажээ. Учир нь УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос микроны асуудлыг нийслэлийн Нийтийн тээврийн газрыг зохицуул гэсэн чиглэл өгсөн аж. Энэхүү чиглэлийн дагуу ирэх наймдугаар сар хүртэл бүх үйлчилгээнд явж байгаа микрог хэвийн ажиллуулах шийдвэрийг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас гаргасан байна.

Бага оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон болон нийтийн тээвэр хүрч үйлчилдэггүй алслагдсан дүүргүүд болон оройн 21:00 цагаас хойш микроавтобусаар үйлчлүүлдэг иргэд энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн юм. Мөн тус шийдвэрийг цуцлах, хойшлуулах хүсэлтийг харъяа байгууллагад гаргаж, хэдэнтээ эсэргүүцлийн жагсаал хийснээр энэхүү асуудлыг наймдугаар сар хүртэл түр хойшлуулсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНУ ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг хийнэ

АНУ-ын цэргийн мэргэжилтнүүд “Нээлттэй тэнгэр” гэрээний хүрээнд энэ сарын 4-9-нд ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг хийнэ гэж тус улсын Цөмийн аюулыг бууруулах үндэсний төвийн тэргүүн Сергей Рязков мэдэгджээ.ОХУ-ын мэргэжилтнүүд нислэгийн бүхээгт байлцаж, гэрээнд заасан ажиглалтын төхөөрөмжийг ашиглах байдал болон нислэгийн параметрийг дагаж мөрдөж байгаа эсэхийг хянана гэж мэдэгдэлд дурджээ. Ажиглалтын нислэгийг АНУ-ын  “OS-135B” нисэх  онгоцоор үйлдэнэ гэж тэрбээр мэдэгджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Кобигийн тоглолтыг үзэхэд хагас сая доллар шаардлагатай

Коби Брайнт зодог тайлхад долоохон тоглолт үлдлээ. Тиймээс түүний сүүлчийн тоглолтуудыг үзэхийг хүссэн үзэгчид доод тал нь 700-800 ам.долларын үнэтэй тасалбар авах ёстой аж. Харин урд эгнээний vip суудлууд 17,555-585,00 ам.доллар гэнэ.

NBA-ийн улирлын тоглолтуудыг ямар багийн ордонд үзэхээсээ хамаарч 14-20 ам.доллар төлдөг байсан бол Кобигийн энэхүү тоглолт дээрх үнэлгээнээс 40 дахин их байгаа нь хэр хэмжээний нэр хүндтэй тоглогч гэдгээ харуулж байгаа юм.

NBA-ийн хамгийн үнэтэй тасалбар финалын цувралын үеэр зарагддаг бөгөөд өнгөрсөн жилийн “Голдэн Стэйт Уарриорс”, “Клевлэнд Кавальерс” багын цувралын эхний тоглолтын тасалбар хамгийн багадаа 678 ам.долларт хүрсэн бөгөөд эгнээ байрлалаасаа хамаарч 7,587 ам.доллароор зарагдсан. Гэхдээ VIP суудал 19,000 ам.долларт хүрч байв.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

 “Гамлет” гурван өдөр тоглоно

Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид энэ сард У.Шекспирийн “Гамлет”, “Ромео Жульетта”  Г.Ибсен “Нора” жүжгийг тоглох гэж байна.

 У.Шекспирийн “Гамлет” эмгэнэлт жүжгийг

Дөрөвдүгээр сарын 11-ны 15.00 цагт

Дөрөвдүгээр сарын 13-ны 19.00 цагт

Дөрөвдүгээр сарын 16-ны 17.00 цагт тус тус тоглоно. Мөн Г.Ибсен “Нора” жүжгийг энэ сарын 12-ны 15.00 цагт тоглох бол У.Шекспирийн алдарт “Ромео Жульетта” жүжгийг энэ сарын 17-ны өдрийн 17.00 цагт тоглох юм байна.

Түүнчлэн УДЭТ-ын уран бүтээлчид энэ сард “Театрын өдрүүд” аялан тоглолтыг энэ сарын 22-30-ны өдөр Дархан, Эрдэнэт хотод зохион байгуулах аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Лестер” ээлжит хожлоо авч, “Тоттенхэм”-ээс долоо оноо тасарлаа

Английн премьер лигийн 32 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд боллоо. Хүснэгтийг тэргүүлж байгаа “Лестер” клуб энэ тойрогт талбайдаа “Саутгэмптон” клубыг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа.Ингэснээр 69 оноотой болж, араасаа нэхэж байгаа “Тоттенхэм”-ээс 7 оноогоор тасарч байна. Улирал дуусахад “Лестер”-ийн хувьд 6 тойрог үлдээд байна. Үүнээс ердөө дөрөвт нь хожиж чадахад түрүүлэх болзлоо хангах юм.

Энэ удаагийн тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 38 дахь минутад “Лестер”-ийн төвийн хамгаалагч Морган оруулж, багтаа хэрэгтэй гурван оноог авчирсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ОХУ-ын Батлан хамгаалах яамны байранд гал гарчээ

Өчигдөр ОХУ-ын Батлан хамгаалах яамны байранд томоохон хэмжээний гал гарч галын улмаас ОХУ-ын нийслэл Москва хот утаанд автжээ. Яамны албан хаагчдыг бүгдийг нь барилгаас гаргасан бөгөөд бэртэл, гэмтэл авсан хүн байхгүй гэнэ. Хүчтэй салхитай байсан нь галыг унтраахад хүндрэл учруулж, ажиллагаа найман цаг орчим үргэлжилжээ. 18 дугаар зууны сүүлч үеийн түүхэн энэ барилгыг дэлхийн II дайны үед сэргээн засварласан бөгөөд ЗХУ-ын цэргийн томоохон албан хаагчид энэ барилгад байрлаж, ажил, үүргээ гүйцэтгэдэг байсан байна. Барилгын цахилгааны утасны богино холболтын улмаас гал гарсан байж болзошгүй гэж шинжээчид таамаглаж байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Д.Алтансүх мөнгөн медаль хүртлээ

Туркийн Самсун хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох гран при тэмцээн болж байна. 67 орны эрэгтэй 236, эмэгтэй 161 жүдоч өрсөлдөж буй энэ удаагийн тэмцээнд гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаагийн удирдлагад баг тамирчид оролцож байна.

Тэмцээний эхний өдөр манай таван жүдоч татамид гарснаас эрэгтэй 66 кг-ын жинд Д.Алтансүх мөнгөн медаль хүртсэн бол 73 кг-ын жинд гавьяат тамирчин С.Ням-Очир, эмэгтэй 52 кг-ын жинд гавьяат тамирчин М.Бундмаа нар шагналт VII байр эзлэв. Мөн Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй ОУХМ Г.Отгонцэцэг алтан медаль зүүж, чансааны оноогоо нэмлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сансар цом өнөөдрөөс эхэлнэ

Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ойд зориулсан Ахмадын Футзалын “Сансар цом” тэмцээн өнөөдөр эхэлнэ.

Энэхүү тэмцээний техникийн зөвлөлгөөн, сугалааны ажиллагаа өнгөрсөн баасан гарагт болсон бөгөөд үүнд МОНН-ийн тэргүүн, ЗХУ, Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, сансрын нисэгч, Хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор М.Ганзориг, МХБХ-ны ахмадын зөвлөлийн дарга Р.Цэвэл, МССМХ-ны дэд ерөнхийлөгч, ОУХМ, ОХУ-ын Буриад Улсын биеийн тамирын гавъяат ажилтан Б.Доржпалам, одон орон Геофизикийн хүрээлэнгийн захирал, доктор профессор С.Дэмбэрэл, МХБХ-ны техникийн хэлтсийн мэргэжилтэн ДХБХ-ны шүүгч О.Хаш-Эрдэнэ нар оролцсон юм.

Тэмцээний 37-42 насанд зургаа, 43-48 насанд ес, 49-59 насанд 10, 60-аас дээш насанд гурван баг оролцохоор боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“The first – Last-Chance” тэмцээнээс олимпийн 42 эрх олгоно

Улаанбаатар хотод энэ сарын 22-24-ний өдрүүдэд болох Зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулалтын “The first – Last-Chance” тэмцээнд дэлхийн 5 тивийн 73 орны баг оролцох мэдүүлгээ ирүүлжээ.

Олимпийн наадмын Дэлхийн эхний сонгон шалгаруулалтын тэмцээнд ДБНХ-ноос 12 төлөөлөгч, багуудын 81 албаны төлөөлөгч, 473 бөх, 227 дасгалжуулагч, 56 олон улсын шүүгч, 63 эмч, илээч, 3 хэвлэл мэдээллийн ажилтан нийт 935 хүн ирнэ. Манайд болох тэмцээнээс сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт 3 эрх, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт 2 эрх нийт 42 олимпийн эрх олгох юм.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

608 аж ахуйн нэгж иргэдэд урамшуулалыг нь энэ сарын 20 ноос олгоно

Энэ  онд улсын хэмжээгээр 322.9 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д буудай, 20.8 мянган га-д төмс, хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн таримал, 25.3 мянган га-д тосны болон сэлгээний бусад таримал тариалахаар төлөвлөж, хаврын тариалалтын бэлтгэлийг хангаж байна.

УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2016 оны тариалалтыг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн банкнаас эхний ээлжинд 25 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг гаргаж тариаланчдад 2 жилийн хугацаатай, 12.5 хувийн хүүтэй зээл олгох шийдвэрийг Хөгжлийн банкнаас гаргалаа.

2015 оны ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан 6.4 мянган тонн үрийн буудайн нөөц бүрдүүлсэн бөгөөд үрийн буудайн дутагдалтай байдлыг харгалзан 4 аж ахуйн нэгжтэй дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулан нэмж 8.0 мянган тонн үрийн буудайг импортоор авч 10-30 хувийн урьдчилгаатайгаар олгох ажлыг зохион байгуулж байна.

Түүнчлэн тариалангийн үйлдвэрлэлд төрөөс үзүүлдэг уламжлалт дэмжлэгүүдийг өнгөрсөн оныхоос бууруулахгүйгээр олгохоор төлөвлөж байна. 2016 оны тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд нийтдээ 5.5 мянган тонн шатахууныг 50 хувийн, 7.9 мянган тонн, нийлмэл бордоог 1 тонныг нь 400.0 мянган төгрөгөөр тооцож 75 хувийн, 447 тонн ургамал хамгааллын бодисыг 10-30 хувийн урьдчилгаатай олгоно.

Нийлбэр дүнгээрээ 2016 оны тариалалтад импортын 8 мянган тонн үрийн буудайг оролцуулахгүйгээр 20.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг хөнгөлөлтэй нөхцлөөр олгохоор шийдвэрлээд байна.

Мөн 2015 оны ургацаас гурил үйлдвэрлэлд хүнсний буудай нийлүүлсэн 608 аж ахуйн нэгж, иргэдэд энэ сарын 20-ны дотор багтааж мөнгөн урамшууллыг олгоно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ирэх мягмар гарагт хаврын чуулган нээлтээ хийнэ

УИХ-ын хаврын чуулганыг ирэх долоо хоногийн мягмар гаригт буюу дөрөвдүгээр сарын 5-нд нээх гэж байна. Хуульд зааснаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-нд хаврын чуулганыг, аравдугаар сарын 1-нд намрын чуулганыг нээдэг. Хаврын чуулган бол энэ УИХ-ын отгон чуулган хэмээн тодорхойлж болно.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэснээр хаврын чуулганыг нээсний дараа УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдаж, мөн байнгын хороодын хуралдааныг үргэлжлүүлэн хуралдуулах болоод байна.

04 дүгээр сарын 05-ны Мягмар гарагт:

НЭГ.УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ НЭЭЛТ 09.00 ЦАГААС.

ХОЁР.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН ЧУУЛГАНЫ НЭЭЛТИЙН ДАРАА:

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан танхим”-д;

Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д;

Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 05-ны Мягмар гарагт:

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар нарын 10 гишүүн 2016.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Үндэсний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Төрийн болон албаны нууцын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Мэдээллийн аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Дипломат албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

“Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2016 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хаалттай/;

Бусад.

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 8 гишүүн 2012.10.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, /Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны тухай асуудлаар/, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;

04 дүгээр сарын 06-ны Лхагва гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт;

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

Органик хүнсний тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад  авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 9 гишүүн 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

“Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

“Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 8 гишүүн 2012.10.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/;

Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

“Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 3 гишүүн 2016.02.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын 2015 оны үйл ажиллагааны тайлан.

ТАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

“Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 3 гишүүн 2016.02.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

“Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

“Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

“Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2016 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хаалттай/;

Органик хүнсний тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 8 гишүүн 2012.10.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар нарын 10 гишүүн 2016.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд/Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Үндэсний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Төрийн болон албаны нууцын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Мэдээллийн аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Дипломат албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 9 гишүүн 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт;

Улсын Их Хурлын гишүүн С.Оюун нарын 8 гишүүнээс: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Шийдлийн Засгийн газраас 2015 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний хэрэгжилт болон 2016 онд төлөвлөж буй арга хэмжээ, хүрэх үр дүнгийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох;

Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас: Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдож, хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа болон иргэдийг орчны бохирдлоос хамгаалахтай холбоотой авч буй арга хэмжээний талаар Эрүүл мэнд, спортын сайдад тавьсан асуулгын хариуг сонсох;

Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас: Нийслэлийн иргэдийг агаар, хөрс, усны бохирдлоос хамгаалах, бий болсон хор хөнөөлийг бууруулах талаар авч буй арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох;

Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас Нийслэлийн агаарын болон Туул голын бохирдол, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдож байгаатай холбоотойгоор иргэдийг орчны болон агаарын бохирдлоос хамгаалах талаар Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа