Author Archives: admin

Кобе: Сайн гуйвал гутлаа өгнө…

Сагсан бөмбөгийн “Лос-Анжелес Лэйкерс” багийн хамгаалагч Кобе Брайант энэ жил лигт сүүлчийн улирлаа өнгөрүүлж байгаа билээ.

Тэрбээр өөрийн шаахайг бэлэглэх тоглогчийг хэрхэн сонгодог нууцаасаа ярьжээ.Яг үнэндээ бол би пүүзээ надаас гуйх хэмжээний зориг гаргасан тийм тоглогчдод бэлэглэдэг юм” хэмээн Брайант өгүүлэв. Одоогоор Брайант Nike Kobe 11 загварын 30 орчим пүүзээ хүн амьтанд бэлэглээд байгаа юм

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ширэн бээлийтнүүд олимпийн эрхийн төлөө тулалдна

“Рио-2016” олимпийн наадмын эрх олгох боксын Ази, Номхон далайн бүсийн орнуудын тэмцээний рингэд Монголын есөн боксчин медаль, цаашлаад олимпийн эрхийн төлөө өнөөдөр өрсөлдөх юм байна. Дээрх тэмцээнд 35 орны эрэгтэй 180, эмэгтэй 46 боксчин өрсөлдөж байгаа билээ. Манайхны хувьд 12 ширэн бээлийтэн оролцож буйгаас эрэгтэй 91 кг-д Т.Ерболат, эмэгтэй 51 кг-д М.Нандинцэцэг, 60 кг-д О.Сувд-Эрдэнэ нар эхний учраадаа ялагдаж, тэмцээнээ дуусгасан.

Харин шигшээд шалгарч, хүрэл медалийн төлөө тулалдах 81 кг-ын ОУХМ С.Эрдэнэбаяр Киргизстаны тамирчин Еркин Адылбек Улутай, 64 кг-ын ОУХМ Б.Чинзориг БНАСАУ-ын боксчин Кон Таэ Ритай, эмэгтэй 75 кг-ын Э.Эрдэнэтуяа Казахстаны Дарига Шакимоватай орон нутгийн 19.00 цагаас тоглоно. Харин 49 кг-ын ОУХМ Г.Ган-Эрдэнэ Вьетнамын боксчин Хуюнх Нгок Тантай, 69 кг-ын ОУХМ Б.Түвшинбат Туркменстаны боксчин Бахтияар Машариповтой, 52 кг-ын Х.Энх-Амар Киргизстаны Азаттай, 56 кг-ын Д.Цэндбаатар Казахстаны Кайраттай, 75 кг-ын Н.Шинэбаяр Азийн аваргын хүрэл медальт, Инчёны Азийн наадмын шагналт тавдугаар байрт шалгарсан байсан Ираны Сажад Мехрабитэй тулалдана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх “Үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталлааУИХ-ын 2013 оны тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталж, энд тусгагдсан төсөл, арга хэмжээг жил бүр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, концессын гэрээ байгуулах замаар болон бусад эх үүсвэрээр хэрэгжүүлж ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нарт даалгалаа.

Үйл ажиллагааны төлөвлөгөөг баталснаар Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий  төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж, хотын доторх төрийн захиргаа, худалдаа үйлчилгээ, банк санхүүгийн нэг төвт төвлөрлийг задалж, сарниулах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг салбар бүрт тэгш, хүртээмжтэй байдлаар шийдвэрлэн эрүүл мэнд, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлсэн хот бий болгох зорилго хэрэгжих юм гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Азийн цомын холимог багт түрүүлэв

Байт харвааны Азийн цомын тэмцээн Тайланд улсад боллоо. Тус тэмцээний холимог багийн төрөлд олимпийн эрх өвөртлөөд буй Ж.Гантөгс болон ОУХМ Н.Ариунбилэг нар алт, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОУХМ Д.Мирослава, Н.Ариунбилэг, Ж.Дагийжанчив нар хүрэл медаль авлаа. Харин эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Ж.Гантөгс IV байрт оржээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АСЕМ-ын зочдод үйлчлэх автобусыг БНСУ-аас авна

Зам тээврийн сайд М.Зоригтаар ахлуулсан баг өнгөрсөн долоо хоногт БНСУ-д ажиллаад ирсэн. Тус баг БНСУ-ын “Хьюндай” компанид очиж, уулзалт хийн, АСЕМ-ын үеэр зочид төлөөлөгчдөд үйлчлэх автобусны техникийн нөхцөлийг ярилцаж, гэрээ хийхэд бэлэн болжээ.

АСЕМ-ын зочдод үйлчлэх автобусуудыг “Экзим” банкнаас авч байгаа 5.5 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр авах юм. Анх 50 автобус авахаар ярилцаж байсан ч 5.5 сая ам.доллароор 43 автобус авах үнийн тооцоо гараад буй аж. Туулах чадвар сайтай, хямд өртөгтэй, 45 хүний суудалтай, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохируулан үйлдвэрлэсэн автобус авахаар ярилцжээ.Автобусуудыг АСЕМ болохоос нэг сарын өмнө оруулж ирэх аж. Харин жолооч нарыг сургах, автобусуудыг хадгалж, хамгаалах, маршрут тогтоох, зочид төлөөлөгчдөд үйлчлэх ажлыг Авто тээврийн үндэсний төв хариуцна.

Харин АСЕМ-ын дараа автобусуудыг улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн автобусны парк шинэчлэлтэд зориулах аж. Нийтийн тээврийн компаниудад дамжуулан зээлдүүлэх гэрээгээр, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 30 жилийн хугацаатай, 0.25 хувийн хүүтэйгээр энэ автобусуудыг өгөх юм байна.

АТҮТ-тэй гэрээтэй улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг 40 гаруй компаниас автобус авах санал хүсэлтээ ЗТЯ болон АТҮТ-д ирүүлсний дагуу АСЕМ дууссаны дараа сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг гарч, банк банк бус байгууллагуудын зээлийн нөхцөлд тавих шаардлагын дагуу тухайн компанийн санхүүгийн чадавхи, маршрут, санхүүгийн тайлан зэргийг үндэслэн хуваарилахаар болжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төрийн ордны баруун жигүүрийг хамгаалалтад авчээ

Төрийн ордны баруун хаалганы дэргэд шар нунтаг бүхий зүйл цацсан тул Төрийн ордны баруун жигүүрийг цагдаагийн хамгаалалтад авч, ойр орчмын замын хөдөлгөөнийг түр хаагаад байна. Одоогоор Онцгой байдлын алба хаагчид болон холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж байна. Ээлжит бус чуулганаар Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орохтой холбогдсон багц хуулийн төслүүдийг соёрхон батлахаар төлөвлөсөнийг эсэргүүцэж өнөө өглөөнөөс хойш иргэний нийгмийн байгууллын төлөөллүүд уриа лоозон барьж зогссон ч шар нунтаг цацсан гэх асуудлаас болж, жагсаалыг тараан хамгаалалтын тууз татаад байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энэ ариун явдал уу…

Хүний амьдралд  амин чухал хэрэгцээний гуравхан зүйл байдаг. Хооллох, хувцаслах амьдрах орон байр бусад нь аяндаа болж бүтдэг.

Бидний  асар ихээр үзэн яддаг соц нийгмийн үед бүх насаараа төр улсынхаа төлөө  зүтгэж зүтгэчихээд насны эцэст байранд орж хананаасаа халуун усаа авч цахилгаан тулганд цайгаа чанаж суух нь мөрөөдөл  байсан.

Гэтэл орчин цагт  зарим хүн хүсэл шуналаа барьж чаддаггүй бололтой . Тансаг орон сууцанд тохилог сайхан амьдрахын тулд төрийн мөнгөөр өөрсөддөө олон зуун саяар тансаг орон сууц худалдаж авч байна.Гэтэл зарим хэсэг нь 80 мкв байранд орохын тулд  зээл авахааргүй эдийн засгийн чадавхитай гэдгээ батлах  төрийн өндөр шаардлагад нийцэх гэж банкны үүд сахиж байх, зарим хэсэг нь гурван жилийн хугацаатай түрээсийн орон сууцанд орохоор өнжин хонон дугаарлаж  зогсох нь ариун явдал уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Видал” салоны үсчин дэлхийн аварга болжээ

БНСУ-ын Goyang хотод болсон “HAIRWORLD 2016” дэлхийн үсчин гоо сайханчдын тэмцээнд манай улсаас 28 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон юм. Багийн бүрэлдэхүүнд үсчин гоо засалчдаас гадна загвар өмсөгч, моделиуд багтжээ. Тус тэмцээнд Улаанбаатар хотын “Видал” салоны мастер үсчин С.Мөнхнасан түрүүлснээр дэлхийн аварга болж “Хос шагай” салоны захирал Н.Алтаншагай дөрөвдүгээр байрт шалгарснаар манай улсын эрэгтэй үсчид багаараа гуравдугаар байрт орсон байна. Мөн тэмцээнд Монгол Улсын нүүр будагчид амжилттай оролцсоноос Narumi makeup studio-н захирал, мakeup artist Г.Нармандах, Onno hair Beauty lounge н.Оюундалай нар гуравдугаар байрт тус тус шалгарчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Вашингтонд буудалцаан болжээ

Өчигдөр АНУ-ын хууль тогтоох гол байгууллага болох Конгресс байрладаг Капитолиягийн дэргэдэх аялал, жуулчлалын төвд буудалцаан болжээ. Азаар хоёр танхимын аль нь ч хуралдаагүй байсан бөгөөд хууль тогтоогчид Улаан өндөгний баярыг тохиолдуулан амарсан байжээ. Үүнээс гадна, аюулгүй байдлыг хангах үүднээс Цагаан ордныг хаасан байна. Буудалцааны үеэр сэжигтэн шархадсан бөгөөд “Сэжигтнийг баривчилж, эмнэлэгт хүргэсэн. Одоогийн байдлаар түүнд мэс засал хийж байгаа, биеийн байдал нь ямар байгаа нь тодорхойгүй байна” гэж Капитолиягийн цагдаагийн дарга хэлсэн байна. Дээрх хэргийн гол эзэн хэн болохыг албан ёсоор мэдээлээгүй боловч уг этгээд Теннеси муж улсын оршин суугч, 66 настай Ларри Рассел Доусон гэгч байсан гэж Америкийн телевизийн сувгууд мэдээлж байна. Тэрбээр 2015 оны 10 дугаар сард Төлөөлөгчдийн танхимд нэвтэрч, өөрийгөө “Бурхны зөнч” хэмээн мэдэгдэж тухайн үед түүнийг хамгаалалтын ажилтнууд хөөн гаргаж байсан байна. Дараа нь тэрбээр цагдаагийн ажилтанд халдахыг оролдсон байна. Ерөнхийдөө тэрбээр Капитолиягийн бүсийн аюулгүй байдлыг хариуцдаг тусгай албанынхны хараанд орсон нэгэн байжээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Т.Ганболд ХҮН-ын дарга боллоо

 Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд байсан ХҮНамын асуудал нэг талд шийдэгдэж, цэгцрэх шатандаа орлоо. Намын төв хорооны гишүүдийн олонхийн саналаар намын дарга болсон С.Ганбаатар өмнө нь Улсын дээд шүүхэд намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ өгөөд байсан ч түүнийг намын даргад бүртгэхээс татгалзсан шийдвэр  хоёр ч удаа гараад байсан юм.

хүн нам 01

Харин  өчигдөр ХҮН-ын төв хорооны гишүүд албан ёсны хурлаа хийж, уг хурлын үеэр намын дарга С.Ганбаатар өөрийн хүсэлтээр намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөн түүний оронд намын шинэ даргаар Т.Ганболдыг 98 хувийн саналаар томиллоо. Т.Ганболд нь өмнө нь олон хүнд төслүүдийг гацаанаас гаргаж, амжилттай хэрэгжүүлж чадсан чадварлаг удирдагч төдийгүй, бизнесийн салбарт бодитой баялаг бүтээгч юм. Ийнхүү хоёр сарын туршид маргаантай байсан намын дотоод асуудал одоо цэгцрэх шатандаа орлоо хэмээн гишүүд дүгнэж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Малчдад мөнгөн тусламж үзүүлнэ

Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгүүдийн “Улаан хавирган сар” холбооноос Дундговь аймгийн 300 малчинд тусламж хүргэхээр болсон байна. Зудад өртөж, мал сүргийнхээ арваас илүү хувийг хорогдуулсан, 200- аас доош толгой малтай малчин өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлэх ажээ.

Өнгөрсөн өвөл “Улаан хавирган сар” холбооны шинжээчид Монгол Улсад ажиллаж, зудын эрсдлийн байдалд үнэлгээ өгсөн бөгөөд малчдад нэн түрүүнд бэлэн мөнгөний тусламж хэрэгтэй байна гэж судалгаагаар гаргасан байна. Тиймээс нэг малчинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгийг олгохоор болсон ажээ. Баруун, зүүн бүсийн аймгуудын малчдад энэ тусламж очсон бол одоо Дундговь аймгийн малчдад ийнхүү хүрэх ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гурван орны аялал жуулчлалын сайд нарын уулзалт БНХАУ-д болно

ОХУ, БНХАУ, Монгол гурван улсын 5 хот, газар орныг хамарсан “Цайны зам” төслийн зөвлөлгөөн Улаанбаатар хотод боллоо. Ази-Европыг холбосон худалдааны төв зам болж байсан уламжлалыг сэргээн орчин цагийн аяллын чиглэл болгож олон улсад өрсөлдөх зорилготой уг төсөлд Улаанбаатар хот 2014 оноос нэгдсэн юм. “Цайны зам”-ын зөвлөгөөн жилд нэг удаа гурван улсад ээлжлэн явагддаг бөгөөд энэ удаагийн зөвлөгөөнийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр Улаанбаатар хотод зохиогддог аялал жуулчлалын томоохон арга хэмжээнүүд нь Монгол дахь “Цайны зам” төслийн гол бүтээгдэхүүн болохыг санал нэгтэй зөвшөөрч тэдгээрийг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран идэвхтэй сурталчлахаар тохиролцсон байна. Мөн Улаанбаатар хот нь бүс нутгийн дэд бүтцийн зангилаа, олон улсад маркетинг сурталчилгаа явуулах гол гарц гэдэгт санал нэгдэж, дөрөвдөгч оронд хүргэх “Цайны зам” төслийн сурталчилгааг Монгол Улсын нийслэлийн Аялал жуулчлалын газарт төвлөрүүлэн явуулж байхаар тогтож жил бүр Улаанбаатар хотод зохиогддог олон улсын аялал жуулчлалын “Улаанбаатур” үзэсгэлэн болон аялал жуулчлал, зочид буудал, зочлох үйлчилгээний мэргэжлийн аварга шалгаруулах “Найрсаг Улаанбаатар” тэмцээнд оролцож байхаар шийдвэрлэжээ. Түүнчлэн энэ оны 7 дугаар сард гурван орны аялал жуулчлалын сайд нарын уулзалтыг БНХАУ-д зохион байгуулахаар болсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сонгуулийн ажилтнуудын сургалт эхэллээ

Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн ажилтны мэдээллийн санд орсон ажилтан, албан тушаалтанд Сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаар сургалт явуулж, гэрчилгээ олгож  байгаа юм.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо  сургалтыг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулахаар бэлтгэлийг хангаад байна. Орон даяар явагдах сургалт өнөөдөр Төв аймгаас эхэллээ.

Сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан хүмүүс байнгын бус ажиллагаатай сонгуулийн ажилтны мэдээллийн санд бүртгэгдэх юм. Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санд бүртгүүлэхээр 27000 гаруй төрийн албан хаагч мэдээллээ ирүүлээд байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

Сургалтын хуваарь:

№ Аймгийн нэр Сумын тоо Сургалтад оролцогчдын тоо Сургалтын хугацаа
/ 1 удаагийн сургалт
сумдад ажиллах аймагт ажиллах нийт 4 цаг/
1 Төв 27 135 9 144 2016.3.28 – 2 удаа
2016.3.29 – 2 удаа
          Нийт 144 4 удаа
2 Хэнтий 18 72 9 81 2016.4.4 – 2 удаа
3 Дорнод 14 70 9 79 2016.4.6 – 2 удаа
4 Сүхбаатар 13 78 9 87 2016.4.8 – 2 удаа
          Нийт 247 6  удаа
5 Дундговь 15 75 9 84 2016.4.5 – 2 удаа
6 Өмнөговь 15 75 9 84 2016.4.7 – 2 удаа
          Нийт 168 4 удаа
7 Дархан-Уул 4 28 9 37 2016.4.4 – 1 удаа
8 Сэлэнгэ 17 85 9 94 2016.4.5 – 2 удаа
9 Орхон 2 14 9 23 2016.4.7 – 1 удаа
10 Булган 16 80 9 89 2016.4.8 – 2 удаа
11 Хөвсгөл 23 92 9 101 2016.4.11 – 2 удаа
           Нийт 344 8 удаа
12 Архангай 19 76 9 85 2016.4.4 – 2 удаа
13 Баянхонгор 20 80 9 89 2016.4.6 – 2 удаа
14 Өвөрхангай 19 76 9 85 2016.4.8 – 2 удаа
          Нийт 259 6 удаа
15 Говь-Алтай 18 90 9 99 2016.4.11 – 1 удаа
2016.4.12 – 1 удаа
16 Завхан 24 96 9 105 2016.4.13 – 2 удаа
          Нийт 204 4 удаа
17 Увс 19 114 9 123 2016.4.11 – 2 удаа
2016.4.12 – 1 удаа
18 Ховд 17 119 9 128 2016.4.13 – 1 удаа
2016.4.14 – 2 удаа
          Нийт 251 6 удаа
19 Баян-Өлгий 13 91 9 100 2016.4.13 – 2 удаа
          Нийт 100 2 удаа
20 Говьсүмбэр 3 21 9 30 2016.4.14 – 1 удаа
21 Дорноговь 14 70 9 79 2016.4.15 – 2 удаа
          Нийт 109 3 удаа
НИЙТ ДҮН 1,826 43 удаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цахилгааны тоолуурыг зуны хуваарьт шилжүүлнэ

Өнгөрсөн амралтын өдөр цагийг нэг урагшлуулж, зуны цагийн хуваарьт шилжсэн. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооноос цагийн ялгаварт электрон тоолууртай хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээг тооцох тарифын цагийг мөн адил өөрчлөхөөр болжээ.

Энэ шийдвэрийн дагуу ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс айл өрхийн өдөр шөнө, үйлдвэр, аж ахуйн нэгжийн өдөр, орой, шөнийн хэрэглээний тариф мөрдөх хугацаа нэг цагаар урагшилна. Тодруулбал өдөр, шөнийн тарифт тоолууртай айл өрхийн шөнийн хэрэглээг тооцох цаг 22:00-07:00, өдөр, орой, шөнийн тарифт тоолуур хэрэглэдэг үйлдвэр, аж ахуйн нэгжийн шөнийн хэрэглээг тооцох цаг 23:00-07:00 болно.тоолуур

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа