Author Archives: admin

Олимпийн эрх олгох Улаанбаатарын тэмцээн ирэх сард болно

Улаанбаатар хотноо энэ оны дөрөвдүгээр сарын 22-24-нд болох чөлөөт бөх, сонгомол барилдааны “The first Last-Chance”, Эхний сүүлчийн боломж” сонгон шалгаруулах тэмцээний Зохион байгуулах хороо /ЗБХ/-ны бүрэлдэхүүнийг зуны олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадамд бэлтгэх Үндэсний хорооны саналыг үндэслэн Ерөнхий сайдын захирамжаар баталсан байна.

Дэлхийн 70 гаруй орны тамирчид “Рио-2016” олимпийн эрхээ авахын өрсөлдөхөөр Улаанбаатар хотыг зорин ирэх юм. Тус тэмцээний ЗБХ-ны даргаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын шадар сайд, ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатарыг, дэд даргаар ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Ламбаа, МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж нарыг сонгожээ.

ЗБХ-ны гишүүнээр УИХ-ын гишүүн, МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар, СЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, тус яамны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын захирал Х.Мандахцэцэг, Эрүүл мэнд, спортын сайдын зөвлөх, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Б.Өнөбаатар, яамны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан, БТСХТ-ийн захирал Д.Жаргалсайхан, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатар, “Монголын мэдээ суваг” телевизийн захирлын Ц.Мөнхтөр, “Буянт-Ухаа” спорт цогцолборын захирал С.Мөнхсүх, МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Болд, дэд ерөнхийлөгч Ж.Түмэн-Аюуш, “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ, “Алтай” ХХК-ийн захирал Ч.Чойсүрэнжав нарыг, нарийн бичгийн даргаар ЭМСЯ-ны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Эрдэнэсүрэн, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх нарыг томилсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр

Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг дэлхий нийтээр “Сүрьеэтэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг. Сүрьеэ өвчнийг анх 1882 оны энэ өдөр Германы микробиологич Роберт Кох уг өвчний үүсгэгчийг илрүүлсэн гэдэг. Сүрьеэ өвчнийг эрт илрүүлсэн тохиолдолд бүрэн эмчлэх боломжтой. Мөн сүрьеэгийн эсрэг вакцин, үзлэг зэрэг нь манай улсад үнэгүй хийгддэг билээ. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд уг өвчнөөр өвчлөгсдийн тоо эрс нэмэгдсэн бөгөөд насны хувьд залуужиж байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Мөн манай улсын хүн амын дунд хамгийн их тохиолддог халдварт өвчлөлүүдийн нэг юм. Иймд сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх чиглэлээр Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төсөл манай улсад 2003 оноос хэрэгжиж эхэлжээ. Тус ажлын хүрээнд 2016 оны зургадугаар сарыг дуустал зургаан удаагийн төслийг хэрэгжүүлж дуусах аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хар тамхины зохион байгуулалттай бүлэглэлийг илрүүлэн баривчиллаа

Цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн, бусдад зарж борлуулж ашиг олж байгаа зохион байгуулалттай бүлэг этгээдийг хэд хэдэн удаагийн ажиллагаагаар илрүүлэн баривчилсан байна.

Тухайлбал: энэ сарын эхээр Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын гурван иргэн хар тамхи, мансууруулах төрлийн мөс, шавар гэх бодисыг нууцаар нэвтрүүлсэн хэргийг илрүүлжээ. Тэгвэл энэ сарын 23-ны өдөр мөн Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын дөрвөн иргэн хар тамхи, мансууруулах төрлийн мөс, кокайн гэх бодисуудыг бүлэглэн зохион байгуулалттайгаар нэвтрүүлсэн гэмт хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс илрүүлэн тухайн этгээдийг хорих 461-р ангид саатуулан шалгаж байна.Сүүлийн үед хар тамхийг улсын хилээр тээвэрлэж нэвтрүүлдэг, жижглэнгээр худалдаалдаг, захиалан авчруулдаг зэрэг сүлжээ үүсчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Эрдэнэтийн удирдлагууд Еврогоор цалинжиж, өндөр үнэтэй  байр авснаа хүлээн зөвшөөрч байна

Монголын саалийн үнээ болох Эрдэнэтийн боссууд хэрхэн тансаглаж галзуурч байгааг олон нийт хурцаар шүүмжлэн цахим орчинд жинхэнэ дуулиан шуугиан дэгдээж байна.

Энэ талаар Эрдэнэт үйлдвэрээс мэдэгдэл гаргасан бөгөөд уг мэдэгдлийн утга агуулга нь байр орон сууц үйлдвэрийн мөнгөөр авсан, еврогоор цалин авдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн байгаа нь илт харагдах бөгөөд энэ мэдэгдлийн дараа иргэд улам ч их уурсан ширүүсч эсэргүүцсэн сэтгэгдэлүүд ихээр орж ирж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Мюнхен хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ

Дэлхийн II дайны үлдэгдэл тэсрэх бөмбөгийг аюулгүй болгох зорилгоор Германы Мюнхен хотын 8000 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна. Мюнхен хотын Швабинг дүүргээс 250 кг тэсрэх бөмбөг олдсоныг эрх баригчид аюулгүй болгох шийдвэр гаргажээ. Тиймээс тэсрэх бөмбөг байгаа газраас 500 метрийн радиус доторх бүх оршин суугчийг буюу 8000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлж, тэсрэх бөмбөгийг аюулгүй болгосон гэж Мюнхен хотын цагдаа болон гал унтраах анги мэдэгдэв. Германы Бавари мужийн нийслэл Мюнхен нь дэлхийн II дайны үед цохилтын бай байсан бөгөөд ихээхэн хохирол амссан хот юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд газар хөдөлжээ

Тодруулбал сумын төвөөс зүүн хойд зүгт 32 км-т өчигдөр 11:58 минутанд газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлт 4.3 магнитутын хүчтэй болсон гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлжээ.Уг газар хөдлөлтийн талаарх Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдээлэл болон нутгийн иргэдийн яриагаар  газар  дээрээ чичирхийлэл мэдрэгдсэн боловч ямар нэгэн  хохирол учраагүй байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Жүдо академи”-ийн тамирчид Японд хамтарсан бэлтгэл хийж байна

Монголын жүдо бөхийн холбооны дэргэдэх “Жүдо академи”-ийн тамирчин, дасгалжуулагч Д.Батсайхан, туслах дасгалжуулагч Юүки Такахаши нарын хамт Японд хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна. Мөн Осака хотноо 10 хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд өсвөр үеийн нээлттэй тэмцээнд оролцох аж.Тэд “Японы MJ” нийгэмлэгийн урилгаар Японд очоод байгаа юм

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Miner & Supplier 2016” форум маргааш болно

Тус хурлаар Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр компаниуд худалдан авалтынхаа бодлого, журмыг танилцуулна. Манай улсын эдийн засаг хямралтай байгаа хэдий ч “Оюутолгой”-н далд уурхайд дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилт хийхээр болсон, Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гарсан зэргээс бараа, үйлчилгээ ханган нийлүүлж буй компаниудад нааштай хүлээлт үүсгэсэн билээ. Эрдэс баялаг, Уул уурхайн биржээс “Уул уурхайн ханган нийлүүлэлтийн Miner & Supplier 2016 форум, үзэсгэлэнг “Чингис хаан” зочид буудалд 3-р сарын 25-нд буюу маргааш зургаа дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү форумыг Эрдэнэс Монгол компанитай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр, Багануур, Шивээ овоо зэрэг үйл ажиллагаа нь идэвхитэй явж байгаа уул уурхайн компаниуд оролцож худалдан авалтынхаа талаар ханган нийлүүлэгч нарт танилцуулах юм. Тус форум нь ханган нийлүүлэгч нарт нээлттэй, үнэ төлбөргүйгээр оролцуулах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Мессиг “Барселона”-гаас явбал “Сити”-д ирнэ гэж найдаж байна

Лео Месси “Барселона”-гаас явах болвол Английн “Манчестер Сити”-д ирнэ гэсэн найдлага тус багийн удирдлагад байгаа гэнэ. Нэгд, Пеп Гвардиола “Сити”-д очиж байгаа. Хоёрт, Мессигийн дотно найз Серхио Агуэро “Сити”-д тоглодог. Гуравт, “Барселона”-гийн ажиллаж байсан Чико Бегиристайн, Ферран Сориано нар “Сити”-д чухал албан тушаал хашдаг.

Дөрөвт, Мессиг худалдан авах чадвартай цөөхөн багийн нэг нь “Сити” юм. Гэхдээ одоогоор Месси Каталоны багтай 2018 оны зун хүртэл гэрээтэй байгаа. Өөрөөр хэлбэл, явахыг төдийлөн завдаагүй. Харин энэ зуны хувьд Пеп Гвардиола “Барселона”-гаас Дани Алвеш, Серхио Бускетс, Неймар нарыг авахаар ороллдож магадгүй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Контор, СӨХ-ууд айлуудын тогийг таслах эрхгүйг УБЦТС ТӨХК-иас мэдэгдэв

УБЦТС ТӨХК-д иргэдээс ОСНААУГ-ын харьяа болон хувийн орон сууцны конторууд, сууц өмчлөгчдийн холбоод өөрсдийн эрх мэдлийг хэтрүүлэн ус, дулааны болон бусад төлбөр тооцооны асуудлаар цахилгаан хэрэглээг нь хязгаарладаг тухай гомдол ирсээр байгаа аж. ОСНААУГ-ын харьяа болон хувийн орон сууцны конторууд, сууц өмчлөгчдийн холбоодод цахилгаан эрчим хүчийг таслах, айл өрхийн цахилгааныг хязгаарлах эрх байхгүйг УБЦТС ТӨХК-иас мэдэгдэж байна. Тиймээс хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг дур мэдэн тасалсан нэр бүхий ОСК, СӨХ-оос дутуу түгээгдсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг нэхэмжлэх, цаашлаад шүүхэд шилжүүлэх хүртэл арга хэмжээг авахаар болжээ. Мөн ийм тохиолдлоор хэрэглээгээ хязгаарлуулж, эрх ашиг нь хөндөгдсөн хэрэглэгчдийг ШӨХТГ болон Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт хандаж болох аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Алекс Ивоби Нигерийн шигшээд тоглоно

“Арсенал”-ын 19 настай хагас хамгаалагч Алекс Ивоби Нигерийн шигшээ багт тоглохоор шийдэж Английн Хөлбөмбөгийн Холбооны саналаас татгалзжээ. Ивоби Нигерийн шигшээд багтан хоёр удаа нөхөрсөг тоглолтод орсон тул Английн шигшээ ч сонгох боломж байсан юм. Гэлээ ч тэрбээр энэ боломжийг ашиглахгүй байхаар шийджээ.

“Алекс Нигерийн шигшээд тоглохоор очсон. Английн Хөлбөмбөгийн Холбоо түүнийг шигшээдээ авах гэсэн эсэх талаар би сайн мэдэхгүй. Гэхдээ одоо энэ талаар ярих нь утгагүй. Учир нь тэр Нигерийн шигшээд нэгэнт ирсэн. Тэр нигери хүн. Тэр өөрийн хамаатан Жей Жей Окочагийн адил замналаа амжилттай үргэлжлүүлнэ гэж найдаж байна” хэмээн Нигерийн шигшээ багийн мэдэгдэлд дурьдсан байна.

Ивоби нь цагтаа тун сайн тоглож явсан Жей Жей Окочагийн ойрын хамаатан ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

139 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжив

Монголбанк өчигдөр 1 долоо хоногтой 139 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжааллаа. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр жиргээчидтэй уулзалт хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11.00 цагаас нийгмийн идэвхтэй залуус болон Нүүр ном, Жиргээчдийн төлөөлөлтэй уулзалт хийнэ.  Он гарснаас хойш Ерөнхийлөгч гурав дахь удаагаа цуврал уулзалтаа ийнхүү хийх юм.

Энэ удаагийн уулзалтыг 11.00 цагаас Facebook, Twitter-ээр шууд дамжуулах аж. Ерөнхийлөгч уулзалтаараа цаг үеийн асуудал болон зарим сонирхсон асуултад хариулах юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дохио дуугарахад “суу, нуугд, хүлээ” зарчмыг баримтлаарай

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журмаар  жил бүрийн 03 дугаар сарын 4 дэх 7 хоногийн пүрэв гарагийн 16:00 цагт буюу өнөөдөр улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулдаг.

Энэ жил нийслэлийн Онцгой байдлын газраас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах 150 гаруй төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагын 420 мянган ажилтан албан хаагчдад Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ын талаар, газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдынхаа аюулгүй байдлыг хэрхэн хангах тухай мэдээллийг  олгож сургалтыг зохион байгуулан ажиллаж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт 60 цэгт байрлах гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохионы төхөөрөмжийн Нэг дэх түгшүүрийн дохио дуугарахад: Иргэн та “суу, нуугд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж, аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн дор орж, бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү.

Хэрэв та гудамжинд явж байвал гэрэлтүүлэг, цахилгааны тулгуурт багана, өндөр барилга байгууламж зэргээс холдож, биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү.

Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү.

Хоёр дахь түгшүүрийн дохио дуугарахад: Анги хамт олноороо байгаа бол толгойгоо халхлан яарч сандралгүй нэгийн цуваанд орж, баруун гар талаа барьж “Гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмийг баримталж байгаа газраасаа гарч аюулгүй талбайд цугларна уу. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхаарна уу.

Гурав дахь түгшүүрийн дохио дуугарахад: Та өөрийн харъяалалын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж гэр бүлийн гишүүд, анги хамт олныхоо мэдээллийг үнэн зөв, тодорхой өгч дадлага сургуульд идэвхитэй оролцохыг уриалж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа