Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажил хэвийн үргэлжилж байна.
2015 оны 9 дүгээр сард Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарцагт, 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Уушын Ар байршлуудад сонгогдсон иргэдийн газар өмчлөх шийдвэрийг олгож байгаа тул тус дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас ирж авна уу.
Шийдвэрээ авахдаа “Өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолт”-ыг цахим үнэмлэхийн хамт авч ирнэ.
Биеэр ирж авах боломжгүй иргэдийг төлөөлж ирэх иргэн нь нотариатаар баталгаажуулсан “Итгэмжлэх” баримт бичиг болон өөрийн цахим үнэмлэхтэй ирнэ.


Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны алба
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг ШУТИС-ийн ҮТС харьяа Шим тэжээл судлалын төвтэй хамтран Хоол шим тэжээлийн тасгийн тогооч, ажилчдад Эмчилгээний хоолны технологийн цуврал сургалтыг зохион байгууллаа.
Энэхүү “Чихрийн шижин өвчний үеийн эмчилгээний хоол” сэдэвт сургалтыг ШТСТөвийн судлаач С.Мөнхтуул, Ну Сү Хи нар хамтран зохион байгуулж, Хоол шим тэжээлийн тасгийн 7 тогооч, ажилчид хамрагдав.
Уг сургалтаар чихрийн шижин өвчтэй хүмүүст зориулсан Бор гоймонтой паста, тахианы махан рагу, мөөгтэй хуурга гэсэн 3 төрлийн шинэ хоолыг туршиж эмчилгээний хоолны нэр төрлийг нэмэгдүүлсэн үр дүнтэй сургалт болсон юм.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хан-Уул дүүрэг 3 дугаар сарын 23-ны байдлаар 108 өрхийн 8328 хонь, 755 хурга нийт 9083 хонинд вакцинжуулалт хийгээд байна.
Цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг 9871 хонь тарихаар төлөвлөсөн бөгөөд вакцинжуулалт ажил 92 хувьтай явагдаж байна.
Мал эмнэлгүүдтэй холбогдох утас :
| № |
Мал эмнэлэг |
Мал эмнэлгүүдийн утас |
Хороо |
| 1 |
Гүнтэрэм мал |
99061739 |
4-12,16-р хороо |
| 2 |
Ганган буга |
88805235 |
14-р хороо |
| 3 |
ТҮДА |
94020234 |
13-р хороо |
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хан-Уул дүүргийн Нэгдсэн Эмнэлэг ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧНИЙ ХООЛ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН цогц үйлчилгээг багийн үйл ажиллагаагаар нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Таныг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаанд ЭМЧ, ХООЛЗҮЙЧ, СУВИЛАГЧ, НИЙГМИЙН АЖИЛТАН гэсэн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж танд эмчилгээ, үйлчилгээг хүргэх болно. ХУД-ийн Нэгдсэн эмнэлэг нь таны цусан дахь өөх тос болох холестерин, триглицерид, их нягттай липопротейд, бага нягттай липопротейдын хэмжээг “LIPID PRO” нэртэй өртөг өндөртэй аппаратаар эмнэлэгт анх хэвтэхэд, эмнэлэгээс гарахад, эмнэлэгээс гараад 1 сарын дараа нийт 3 удаа үнэ төлбөргүй тодорхойлж өгнө. Мөн эмийн эмчилгээнээс гадна хоол шим тэжээлийн сургалт, зөвлөгөө өгч гарын авлага, давсны үзүүлэн, биеийн жингээ хянах үзүүлэн зэрэг тараах материал өгөх болно. Таны шинжилгээний үзүүлэлт, өвчний түүх хувь хүний нууц боловч Зүрх судасны багийн хамт олон энэхүү үзүүлэлтүүдийг хянах учраас бүгд таны хувийн мэдээлэлтэй танилцсан байх ёстой. Та хэвтэн эмчлүүлээд эмнэлгээс гарсанаас 1 сарын дараа давтан үзлэгт хамрагдаж, тухай бүрт идэвхтэй оролцох ёстой.
“Зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйл” сэдвээр их эмч Ц.Аюурзана , “Зүрх судасны өвчний үеийн хоол тэжээл” сэдвээр хоол зүйч Э.Гэрэлмаа нар тус тус зорилтот бүлгийн 4 үйлчлүүлэгчдэд сургалт явууллаа.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Насан туршийн боловсролын үндэсний төв, Сүхбаатар дүүргийн Албан бус –Насан туршийн боловсролын төв хамтран Нийслэлийн 9 дүүргийн Албан бус –Насан туршийн боловсролын төвүүдийн дунд “Цасны байр 2016” арга хэмжээг зохион байгууллаа.
Цасны баярын арга хэмжээнд
- Уулын оргил булаацалдах тэмцээн
- Эмэгтэйчүүдийн богино зайн гүйлтийн тэмцээн
- Буухиа тэмцээн
- Холимог багийн хөл бөмбөгийн тэмцээнүүдийг зохион байгуулсан юм.
Тус арга хэмжээг зохион байгуулж, эрүүл цэвэр агаарт мэргэжил нэгт хүмүүстэйгээ нэг өдрийг өнгөрөөх боломж олгосон Насан туршийн боловсролын үндэсний төв, Сүхбаатар дүүргийн Албан бус –Насан туршийн боловсролын төвийн хамт олонд ХУД-ийн ажилтнууд талархал илэрхийлэв.




ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЛБАН БУС НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
УДБЭТ-ын уран бүтээлчид “Олон улсын бүжгийн өдөрт”-т зориулан 4 балетмейстерын өнгө аяс, сэтгэмж, ертөнцийг харуулсан “4 өнгө” балетын тоглолтыг ирэх сарын 2,3-нд толилуулна.Тодруулбал, тус театрын балетын гоцлол бүжигчин Г.Батчимэг хөгжмийн зохиолч Эдвард Григийн “Өглөө”- хөгжмийн бүтээлийг сонгон авч классик балетын хөдөлгөөнөөр дамжуулан өвлийн улирлыг харуулах бол ерөнхий балетмейстер Б.Жаргал Антонио Вивалдигийн алдарт “Дөрвөн улирал” сонатаар хүний сэтгэлийн гүн дэх хаврын тухай бодлыг неоклассик бүжгийн өгүүлэмжтэй хослуулан үзүүлэх юм. Харин зуны дэлгэр улирлыг балетын гоцлол жүжигчин Э.Эрдэнэжаргал Николас Жаар хэмээх шинэ залуу хөгжмийн зохиолчийн бүтээлээр бүжгийн нэг төрлийн урсгалд баригдалгүй, модерн болон контенпорори урсгалыг өөр бусад төрөлтэй холбон үзэгчдэд харуулах бол намрын улирлыг балетын хөтлөх найруулагч Н.Чинзориг Сергей Рахманиновын төгөлдөр хуурын 2 дугаар симфоныг неоклассик балеттай зохицуулан цоо шинэ бүтээл туурвижээ. Тус тоглолтын ерөнхий продюссерээр УДБЭТ-ын ерөнхий захирал Ч.Мөнхзул, ерөнхий зураачаар Г.Ганбаатар, хувцасны зураачаар Г.Оюун, гэрлийн найруулагчаар D-Light компанийн ерөнхий захирал П.Даваа нар ажиллаж байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Дэлхийн түүхий эдийн зах зээл дээрх нефтийн үнэ өчигдөр өсөлттэй гарсан байна. Брэнт маркийн нефтийн үнийн өсөлт 0.12 хувьд хүрч нэг баррель нь 41 доллар 59 цент болсон байна. Харин Вайт маркийн нефтийн үнийн өсөлт 0.26-д хүрсэн бөгөөд баррель нь 41 доллар 64 цент болжээ. Энэ нь Америкийн судалгааны “Жинскэйп” фирм тус улсын нефтийн нөөц 0.57 сая баррелиар буурч 69 сая баррельд хүрсэн тухай мэдээлсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мөн нефть экспортлогч орнуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Эль Бадригийн мэдэгдэлтэй холбоотойг сануулж байна. Тэрээр Иран улс нефтийн үнийн уналтыг зогсоохын тулд олборлолтын хэмжээг царцаах бусад орны санаачилгад нэгдэж магадгүй гэж мэдэгдсэн юм. Мөн ОПЕК-ийн тэргүүн нефтийн хэт үйлдвэрлэлийг зогсоож, илүүдлийг бууруулсан цагт нефтийн дэлхийн зах зээл дээрх үнэ урьдын түвшинд хүрнэ гэж үзэж байгаагаа ч илэрхийлжээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Бельгийн нийслэл Брюссель хотод болсон халдлагад 40 гаруй орны иргэд амиа алдаж, эсвэл гэмтэж шархадсан тухай тус улсын Гадаад хэргийн сайд Дидье Рейндерс мэдээлжээ. “Амиа алдсан болон гэмтэж шархадсан хүмүүсийн дотор 40 гаруй орны иргэд байх магадлалтай” гэж тэрбээр телевиз, радиогийн “RTBF” компанийн эфирээр ярьсан байна. Рейндерс чухам ямар орны иргэд халдлагад өртсөнийг тодорхой дурдаагүй байна. Гуравдугаар сарын 22-ны өглөө Брюсселийн олон улсын нисэх буудалд хоёр дэлбэрэлт болсон юм. Тус улсын эрх баригчид дэлбэрэлтийг амиа золиослогч хэд хэдэн террорист үйлдсэн байх магадлалтай гэж үзэж байгаа аж. “RTBF” компанийн мэдээлснээр, халдлагад сэжиглэж байгаа хоёр этгээдийн хэн болохыг тогтоосон бөгөөд тэд ах дүү Ибрагим болон Калид эл Бакрауи гэгчид аж. Брюссельд мягмар гарагт болсон гурав дахь дэлбэрэлт “Мальбек” метроны буудалд болжээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хан-Уул дүүргийн 7 дугаар хороонд өнөөдөр буюу 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нүүрс цэвэршүүлэгч уусмалыг айл, өрхөд тараах, турших үйл ажиллагаа боллоо. Тодруулбал, Байгаль орчин ногоон хөгжил,аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй “Clean coal” буюу нүүрс цэвэршүүлэгч уусмалыг Хан-Уул дүүргийн 10.000 айл өрхөд эхний ээлжинд тараах, танилцуулах ажлыг зохион байгуулсан юм. Энэхүү үйл ажиллагаанд тус дүүргийн 7 дугаар хорооны ИНХ-ын дарга Э.Түвшин, Засаг дарга А.Мөнх-Амгалан, Агаарын чанар сайжруулсан зуух хариуцсан мэргэжилтэн Ч.Ишдулам болон “Ханан хишиг” ХХК-ний захирал А.Чин-Аз нар оролцлоо.Нүүрс цэвэршүүлэгч уусмал нь нүүрсний шаталтыг дэмжин бүрэн шаталт явуулж утаатай хамт агаарт хаягдах хорт хийг бууруулж хөө тортог, үнс багасгах үйлчилгээтэй юм байна. Уусмалын талаар “Ханан хишиг” ХХК-ий хамт олон иргэдэд танилцуулж, туршилт хийж, зөвлөгөө өглөө.










Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
2012 онд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум “Улсын тэргүүний сум” болж байсан. Тэгвэл 2016 онд тус аймгийн Түмэнцогт сум дахин тэргүүний сумаар шалгарлаа. Ингэснээр Сүхбаатар аймаг нь 21 аймаг дотроос хоёр тэргүүний сумтай анхны аймаг боллоо. Тэргүүний сумыг бүс бүсээр нь шалгаруулдаг бөгөөд энэ жилийн тухайд Түмэнцогт сум нь Хэнтий аймгийн Батноров, Дорнод аймгийн Хөлөнбуйр гэсэн хоёр сумтай өрсөлдөн ийнхүү шалгарчээ. 3 сарын 30-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын, Хэрэг эрхлэх газраас ажлын хэсэг гарч Түмэнцогт суманд ажиллана. Үүний дараагаар Засгийн газрын тогтоол гарч албан ёсоор шагналыг нь гардуулах юм.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Германы Холбооны банк гадаадад хадгалж байсан алтны нөөцөө эргүүлэн татаж эхэллээ гэж Бундесбанкны ерөнхийлөгч Йенс Вайдман Deutsche Welle Йенс телевизийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн байна. Герман улс алт хадгалах шинэ журам, зарчим мөрдөх болсон тухай онцлоод шинэ зарчмаар бол 2020 он хүртэл ХБНГУ-ын нийт алтны нөөцийн тал хувийг Франкфуртэд зөөж хадгалах болсноос гадаадад хадгалж байсан нөөцөө ийн эргүүлэн татаж байгаа гэнэ. “Энэ журмын дагуу бид Франкфуртэд нийтдээ 11,5 тэрбум евротой тэнцэх 366 тонн алтаа зөөж авчран хадгалах юм. Ингэснээр энд Германы нийт алтны нөөцийн 41,5 хувь болох 1400 тонн алт цугларна” гэж тэр хэлжээ. Харин нөөцийн алтны үлдэх хэсгийг Лондон, Нью-Йоркод хадгалах юм байна. Үүний зэрэгцээ Парис дахь Францын төв банкинд заримыг нь хадгалах талаар хэлэлцээр хийж байгаа гэнэ. Герман улс 3400 тонн алтны нөөцөөрөө дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаарт ордог юм.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Зэвсэгт хүчний 027 дугаар анги буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ байрыг ашиглалтад хүлээн авах ёслол өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан болон албаны бусад хүмүүс оролцов. Салбарын сайд Ц.Цолмон, “Австрийн Засгийн газраас 17 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, рентген аппаратуудыг тусламжаар өгсөн. Ингэснээр улсын жишигт хүрсэн хоёрдугаар шатлалын эмнэлэг болох боломж бүрдлээ. Цаашдаа ч үргэлжлүүлэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг тусламжаар авах яриа хэлэлцээр хийнэ. Мөн яамны шугамаар эмнэлгийн холбогдолтой бусад худалдан авалтыг хийх юм. Энэ бүхнийг хийж дууссаны дараа шинэ эмнэлэг маань үндсэн үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ” гэв. Барилгын зураг төслийг “Голомт өргөө” ХХК гаргаж, “Баярс констракшн” барьж гүйцэтгэжээ. 2011 оноос эхэлж барьсан уг барилга 2013 онд ашиглалтад орох ёстой байсан ч гүйцэтгэгч талаас хамааралтай хугацаа алдсаар ийнхүү өнөөдөр нээлтээ хийж байна. Орчин үеийн шаардлагад нийцсэн энэхүү шинэ байр нь 500 гаруй ортой, 28 мянга 500 м.кв талбайтай бөгөөд нийт 17 тэрбум төгрөгөөр босчээ. Мөн тус барилга нь А,Б,В гэсэн гурван блокоос бүрдэх бөгөөд А блокод хэвтэн эмчлүүлэгчид, Б блокод амбулатори, В блокод усан болон физик эмчилгээ, спорт заал байх аж.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Энэ 3-р сарын 21,22-ны өдөр Ростов мужийн Донецк хотын шүүхэд болсон Украйны нисгэгч эмэгтэй Надежда Савченкогийн хэргийг шүүх хурал болж түүнд 22 жил хорих ял оноов. Түүнийг оросын телевизийн сэтгүүлчдийг амийг хөнөөсөн, гэрэл зурагчны амийг хөнөөхийг завдсан болоод Орос улсын хилийг хууль бусаар зөрчсөн гэх гурван зүйл ангиар яллажээ. Надежда Савченко шүүхийн тогтоол унших үеэр саад болохыг оролдон, Украйн хэлээр дуу дуулж байжээ. Надежда Савченкогийн өмгөөлөгч Марк Фейгин шүүхээс ийм шийдвэр гаргана гэдгийг урьдаас таамаглаж байсан, гэхдээ Надежда удахгүй суллагдана гэв. Тэр тусмаа Украйны ерөнхийлөгч Савченког Оросын олзлогдсон цэргийн албан хаагчдаар солиход бэлэн байгаа тухай мэдэгдсэн гэжээ. Өмгөөлөгч нь түүнд оноосон 22 жил хорих шүүхийн ялын тогтоолыг шударга бус хэмээн үзэж байна. Тэрээр Надеждаг Донбасст саатуулагдаад байгаа Оросын цэргийн албан хаагчдаар солино гэдэгт итгэлтэй байна гэлээ. Нөгөөтэйгүүр, Украйны ерөнхийлөгч Петр Порошенко Надежда Савченког Украйны нутаг дэсвгэр дээр тус улсын эсрэг зэвсэгт мөргөлдөөнд оролцож, саатуулагдаад байгаа оросын хоёр цэргийн албан хаагчаар солиход бэлэн байгаа тухайгаа мэдэгдсэн юм.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Дөрвөн настай охиныхоо аминд хүрсэн хэргээр шалгагдаж байгаа Г. Маралмаа цагдан хоригдож байхдаа хүүхдээ төрүүлсэн. Шүүхээс ял авсан боловч Дээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааснаар одоо цагдан хорих ангид хоригдож байна. Түүний таван сартай хүүхдийг нь нагац эгч нь асран хамгаалдаг бөгөөд тэрээр өөрөө хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй аж. Эрхэлсэн ажилгүй учраас амьдрал нь тийм сайн биш гэдгээ дурьдаад Г. Маралмааг хүүхэдтэй нь ойр байлгах болон түүний хүүхдийн асран хамгаалагчийн асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссийн Гомдол хяналтын хэлтэст өргөдөл ирүүлжээ. Хуулиндаа жирэмсэн болон гурав хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэйд оноосон ялыг хоёр жил хүртэлх хугацаагаар хойшлуулна гэж заасан байдаг ч Г. Маралмаагийн хувьд онц хүнд гэмт хэрэгт буруутгагдаж байгаа учраас түүний ялыг хойшлуулах, суллах ямар ч боломжгүй гэдгийг албаны эх сурвалжууд мэдэгдэж байсан билээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа