Author Archives: admin

Пхеньян бөөнөөр галлах пуужингийн систем туршлаа

Умард Солонгос бөөнөөр галлах  том калибрын пуужингийн тийрэлтэт систем туршихад удирдагч Ким Чен Ун удирдаад сэтгэл хангалуун байлаа гэж мэдээллийн ЦТАК агентлаг дамжуулсан байна.  Ким Чен Ун “Онилсон байг онох өндөр чадвартай” гэж тэмдэглэжээ.

Тэр бас “Энэ туршилт Солонгосын ардын армийн чадварыг өндөржүүлж, дайсны объектуудад оновчтой цохилт өгч чадахыг харууллаа” гэсэн байна.

Туршилтыг хаана, хэзээ хийснийг  мэдээллийн агентлаг зарлаагүй байна. БНСУ-ын БХЯ-ны мэдэгдлийг үндэслэн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар бол  Умард Солонгос өнгөрсөн даваа гарагт Япон тэнгисийн чиглэлд ойрын тусгалын таван ч пуужин харвасан бололтой

Энэ бол тус улс сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд зүүн эргээсээ пуужин  харвасан гурав дахь тохиолдол. Гуравдугаар сарын 18-ны өдөр Пеньян бас энэ чиглэлд дунд тусгалын баллисти пуужин хоёрыг харвасан юм. Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд үүнийг “Нодоэн” загварын пуужин гэж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гамшгийн зарлан мэдээллийн дохио дуугарах үед иргэд яах ёстой вэ

Засгийн газрын тогтоолоор батлагдсан гамшгийн  аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журмын дагуу энэ сарын 24 буюу маргааш 16:00 цагт гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг улс орон даяар зохион байгуулах гэж байна. Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог учраас иргэд өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ авран хамгаалах, бусдад туслах мэдлэг чадвар эзэмшсэн байх нь чухал юм.Газар хөдлөлт болон томоохон хэмжээний аюулт үзэгдэл, осол тохиолдоход хэрэгжүүлэх өрхийн төлөвлөгөөг гэр бүлээрээ хамтран боловсруулж, гаргасан төлөвлөгөөгөө  энэхүү дадлага сургуулийн үед туршиж тодотгох, өрх гэрийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.

-ХҮН НЭГ БҮР 15 ТӨРЛИЙН ЭД ЗҮЙЛ ЦУГЛУУЛНА-

Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог гурван удаа дамжуулснаар иргэд нэгдсэн зохион байгуулалтанд орж дадлага сургуульд оролцох юм. Эхний дохио дуугарахад: Иргэн та “суу, нуугд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж, аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн дор орж, бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж хүлээнэ. Гудамжинд явж байвал гэрэлтүүлэг, цахилгааны тулгуурт багана, өндөр барилга байгууламж зэргээс холдож, биеэ хамгаалан сууна. Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч тээврийн хэрэгслийг унтраана. Хоёр дахь дохио дуугарахад анги хамт олноороо байгаа бол толгойгоо халхлан нэгийн цуваанд  орж, баруун гар талаа барьж “Гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмийг баримталж байгаа газраасаа гарч аюулгүй талбайд цугларна. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй.Гурав дах дохио дуугарахад өөрийн харъяалалын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж гэр бүлийн гишүүд, анги хамт олныхоо мэдээллийг үнэн зөв, тодорхой өгнө.Ус, цахилгаан, дулаан зэрэг бидний үндсэн хэрэглээ болсон үйлчилгээ тасарсан тохиолдолд та болон таны гэр бүл хэний ч туслалцааг авч чадахгүй 3 хоног болон түүнээс ч удаан хугацаагаар бие даан амьдрах шаардлага гарч болзошгүй юм.Тиймээс гамшгийн үед хэрэглэх хүн нэг бүрийн 15 нэр төрлийн эд зүйлсийг бүрдүүлнэ. Үүнд:

Хүнс, ус, гар чийдэн, зай, анхны тусламжийн иж бүрдэл, радио хүлээн авагч, багаж хэрэгсэл, скоч, хутга, нийлэг уут, шүгэл, дулаан хувцас, чухал бичиг баримтаа хадгалах, ариун цэврийн хэрэгсэл, лаа, шүдэнз, төлбөрийн карт, үүргэвч, унтлагын уут.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бельгид гурван өдрийн гашуудал зарлалаа

Бельгийн эрх баригчид гурван өдрийн гашуудал зарлалаа. Халдлагад амиа алдагсдад хүндэтгэл үзүүлэн зарласан гашуудлын хугацаа өнөөдрөөс эхэлнэ. Герман улс энэ өдөр хөрш Бельги улстай сэтгэл санаа нэг гэдгээ илэрхийлж төрийн далбаагаа бөхийлгөх аж. Франц улс төрийн далбаандаа хар тууз хадах бол Испанийн эрх баригчид мөн гурван өдрийн гашуудал зарлажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Усэйн Болт: “Рио-2016” Миний  сүүлчийн олимп

Олимпийн 6 удаагийн аварга Усэйн Болт “Рио-2016” түүний хувьд сүүлийн Олимпийн наадам байх болно хэмээн мэдэгджээ.

“Риогийн Олимп бол миний хувьд сүүлчийнх байх болно. Ахиад 4 жил Олимпийн наадмыг хүлээж, оролцох хэмжээний хөшүүрэг надад үлдэхгүй л болов уу. Энэ бол их хүнд. Мэдээж Бразилд онцгой амжилтад хүрвэл бодлоо өөрчилж болох л юм. Миний хамгийн том хүсэл маань ахин 3 алтан медаль хүртэх. Би энэ л зорилгынхоо төлөө бүхнээ дайчилж байна. Энэ бол гол зорилго. Бас мөрөөдөл” хэмээн ярьжээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“American Airlines” Брюссель рүү хийх бүх нислэгээ цуцаллаа

 Өчигдөр Брюсселийн “Завентем” нисэх буудал болон метроны төв буудалд цуврал дэлбэрэлт   гарсантай холбогдуулан Брюссель рүү хийх бүх нислэгээ цуцаллаа гэж АНУ-ын “American Airlines” компани мэдэгджээ. Энэ сарын 22, 23-нд Брюссель рүү болон Брюсселиэс нисэхээр тасалбар захиалсан “American Airlines” компанийн зорчигчид тасалбарын төлбөрөө буцаан авах эсвэл нислэгээ дөрөвдүгээр сарын 5 хүртэл хойшлуулж магадгүй байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол, Францын Засгийн газрын тэтгэлгээр сургана

Монгол Улсын БСШУЯ, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран 2016-2017 оны хичээлийн жилээс Франц Улсын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газрын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна. Тэтгэлэг нь хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлтгэх, Монгол, Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх зорилготой. Магистр, докторын сургалтад мэргэжлийн чиглэл харгалзахгүй, хоёр орны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох хүнс, хөдөө аж ахуй, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хөгжил зэрэг мэргэжлийн чиглэлээр суралцах бол давуу эрх эдэлнэ. Элсэхийг хүсэгчид Монгол Улсын иргэн байх, Франц дахь их, дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын эсвэл магистрын зэргийн дипломтай байх, суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшингийн шаардлагыг хангасан байх  хэрэгтэй. Хүсэлтийг ирэх сарын 13-ныг хүртэл хүлээн авна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Үерийн далан шуудууг цэвэрлэж байна

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан үерээс хамгаалах далан шуудууг цэвэрлэх үүргийг Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөнөөс холбогдох байгууллагуудад өгжээ.

Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран шар усны үерээс сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагууд ямар ажлууд хийж хэрэгжүүлж байгаатай газар дээр нь танилцжээ

далан шуудууг цэвэрлэж байна

Нэгдсэн дүнг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар оруулан танилцуулна гэнэ. 

Он гарсаар шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн 417 ажилтан 136 техник хэрэгсэлтэйгээр Чингэлтэй дүүргийн 10, 12 дугаар хороо, Дэнжийн 1000-ын 1, 3 дугаар суваг, Сонгинохайрхан дүүрэг Орчлон хорооллын үерийн хамгаалалтын далангийн хөрсний ус халихаас сэргийлж, мөсийг сэтэлж, суваг татжээ.

Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн хашаа, Дандарбаатарын гудамжинд хөрсний ус халисныг соруулан усны шугам болон бөмбөлгөн хаалтыг шалгаж, гудамж, зам талбай руу шар усны үер орохоос урьдчилан сэргийлэх чиглэлд түлхүү анхааран ажиллаж байна.

“Баянгол – Шинэ Өргөө” ОНӨААТҮГ-ын 78 зам талбайн үйлчлэгч, 3 мастер гэр хорооллын 9,10,11,21,22,23 дугаар хорооны далан суваг болон гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэсэн. Нийт 6 машинаар 12 удаагийн рейс хийж 48 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэсэн байна.

Мөн Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний компанийн 156 ажилчид 39 техник хэрэгсэлтэйгээр 1-19 дүгээр хорооны гудамж, нийтийн эзэмшлийн зам талбай, үерийн ус өнгөрүүлэх суваг шуудууг цэвэрлэжээ гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Брюсселийн халдлагын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл хүлээлээ

Өчигдөр Бельгийн нийслэл Брюссель хотод болсон цуврал халдлагын хариуцлагыг хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэл хүлээжээ. Террористуудын мэдэгдлийг тэдэнтэй холбоотой мэдээллийн “Amaq” агентлаг нийтэлсэн байна. Мягмар гарагт Европын түшмэд зурагтаар үг хэлэхдээ, Европын Холбооны /ЕХ/ эрх баригчид Бельгийн нийслэлд үйлдсэн халдлагад лалын шашинтнуудыг сэжиглэж байна гэж мэдэгджээ. Мягмар гарагийн өглөө Брюсселийн нисэх онгоцны буудалд Америкийн агаарын тээврийн “American Airlines” компанийн бүртгэлийг хийж байсан хэсэгт хоёр дэлбэрэлт болсноос хэсэг хугацааны дараа Брюсселийн метронд дэлбэрэлт болжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, цуврал халдлагын улмаас наад зах 34 хүн амиа алдаж, 200 орчим хүн шархадсан байна. Цагдаа нар халдлагыг зохион байгуулсан гурван сэжигтнийг тогтоосон бөгөөд тэдний хоёр нь амиа алдсан байж магадгүй бол гурав дахийг нь эрэн сурвалжилж байна. Бельгийн эрх баригчид метроны бүх буудлыг хааж, нийслэл хотын төвд нийтийн тээврийн хөдөлгөөнийг зогсоожээ. Нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг зогсоож, Бельгид террорист аюулын хамгийн дээд буюу дөрөвдүгээр түвшнийг тогтоосон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

МАХН-аас эсэргүү хоёрынхоо талаар мэдээлэл хийнэ

МАХН-ынхан дотооддоо ихээхэн зөрчил үл ойлголцолтой байгаа. Намын генсек нь энхрий  хайрт даргынхаа шахалт шаардлагын дагуу санхүүжилтын мөнгө босгосоныхоо төлөө авлигын хэрэгт холбогдсон. МАХН-ын гишүүд нь нам дотроо толхилцож даргатайгаа үзэл бодол нийлэхгүй нүүр буруулах болсон . Намын даргын өмгөөлөгч намын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьян хэвлэлийн бага хурал хийлгэн Л.Цог бол өөдгүй урвагч ,Г.Шийлэгдамба бол арчаагүй авлигач гээд л хоолой нь сааралтаж, нулимс мэлмэрүүлж байгаад л мэдэгдэл хийсэн.

Ердөө л хоёр хоногийн өмнө Шударга ёс эвсэлийн хоёр гишүүн эвслээс гарч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Энэ үеэр МАХН-ын гишүүн ,УИХ-ын дэд дарга Л.Цог  намын даргынхаа талаар хатуу боловч үнэн үгийг хэлсэн. Энэ мэтийн зөрчил  хурцадвал эвсэл ч тарж магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа талаар улс төрийн хүрээнийхэн жиг жуг хийгээд эхлэсэн.

Тэгвэл өнөөдөр МАХН-ын удирдлагууд намынхаа эсрэг шийдвэр гаргасан эсэргүү нөхдийн талаар мэдээлэл хийх гэж байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монголбанк 10.2 сая ам.доллар нийлүүлжээ

Монголбанкны өчигдөрийн гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкуудад 2049.11 төгрөгийн ханштайгаар 10.2 сая ам.доллар, 315.20 төгрөгийн хаалтын ханштайгаар 21 сая юань нийлүүлэв. Мөн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 3.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг 100 хувь биелүүлжээ. Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. Харин банк бус санхүүгийн байгууллага, бусад аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн харилцагч банкаар дамжуулан дуудлага худалдаанд оролцох боломжтой аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн алслагдсан хороодын ЕБС-ийн сурагчдад танин мэдэхүйн аялал зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас санаачлан дүүргийн алслагдсан хороод буюу 12, 13, 14 дүгээр хороодод байрлах 10, 26, 59 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдыг түүх соёлын газрууд болон нийслэл, дүүргийн бүтээн байгуулалттай танилцуулах аяллыг амжилттай зохион байгууллаа.

Аялалд 100 гаруй сурагчид хамрагдсан бөгөөд “Богд хааны ордон музей”, “Чингис хаан вакс барималын музей” Засгийн газрын ордон дахь Төрийн түүхийн музейн үзмэрүүдтэй танилцсан юм. Мөн Торил хааны туурь, Зөвлөлт дайчдын хөшөө, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн ,Их монголын гудамж, Чингисийн талбай, Нийслэлийн шав тавьсан Яст мэлхийн хөшөөт цогцолборууд зэрэг түүх дурсгалын газруудаар аялалаа.

Түүнчлэн дүүргийн томоохон аж ахуйн нэгжүүд болох АПУ ХК-ийн “Сайн сүүний үйлдвэр”,“Таван богд Фүүдс” ХХК-ий “KFC” түргэн хоолны газруудад зочилж, “Маамуу” брендийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, KFC түргэн хоолны газрын технологи, үйл ажиллагаатайтанилцсан юм.

Аялалын явцад сурагчдыг дүүргийн Засаг даргын орлогч С.Баасандолгор, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга В.Бэгз нар хүлээн авч уулзан Хан-Уул дүүргийн бүтээн байгуулалт, хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар танилцуулж, сурагчидтай харилцан ярилцан санал бодлоо солилцлоо.

Сурагчид аяллыг зохион байгуулж, хотынхоо түүх, дурсгалт газрууд болон нийслэл,дүүргийн бүтээн байгуулалт,шилдэг аж ахуйн нэгжүүдтэй танилцах боломж олгосон ах эгч нартаа баярласан талархсанаа дахин дахин илэрхийлж, цаашид хүүхдүүдэд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байхыг хүссэн юм.

Энэхүү ажлыг дэмжин хамтарч ажилласан Богд хааны ордон музей /үнэ төлбөргүй/, Чингис хааны вакс баримлын музей /50%-ийн хөнгөлөлттэй/, АПУ ХК, Таван богд фүүдс ХХК-иуд сурагчдад цаг гаргаж бүтээгдэхүүн,үйлчилгээ танилцуусан явдалд дүүргийн удирдлагуудталархал илэрхийлэв.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч нар Төрийн одон медалиар шагнагдлаа

ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн Чанарын албаны дарга Г.Цэрэндолгор “Алтангадас ” одонгоор, сувилагч Д.Бадамханд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар тус тус шагнагдлаа. Тус эмнэлгийн хамт олноос амжилт бүтээл ажил үйлсээрээ шалгарч Төрийн одон медиалаар шагнагдсан эмч, сувилагч нартаа баяр хүргэж байгаагаа илэрхийлсэн юм.

ХУД-ийн Нэгдсэн эмнэлэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Маргаашнаас ихэнх нутгаар нойтон цас орно

Маргааш төвийн нутаг, говийн нутгийн зарим газраар, нөгөөдөр Хангай, Хөвсгөлийн уулсаар, 26-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 23-нд зүүн зүгийн нутгаар, 26-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх аж.

Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна гэж ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Б.Мөнх-Эрдэнэ: 2015 онд Хан-Уул дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчин Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртлээ

Хан-Уул дүүргийн  Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэтэй тус хорооны үүсэл, хөгжил, өнгөрсөн оны амжилт, бүтээлийн талаар ярилцлаа.

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. ХУД-ийн Биеийн тамир, спортын хороо хэзээ байгуулагдсан, спортын ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо нь Ардын хувьсгалын 25 жилийн ойн баяр наадмын Төв комиссын 1946 оны 05 дугаар сарын 02-ны хуралдааны 6 дугаар тогтоолоор Бүгд Найрамдах Монгол Ард улсын /БНМАУ/ аж үйлдвэрийн яамны дэргэд “Хөдөлмөр” нийгэмлэг нэртэй  байгуулагдаж, 1994 оны А-52 тоот Захирамжийг үндэслэн дүүргийн Засаг даргын 148 тоот захирамжаар Биеийн тамир, спортын сургалтын төв, дүүргийн Засаг даргын 2003 оны захирамжаар Биеийн тамир, спортын хороо болсон түүхтэй.

Манай байгууллага нь спортын арга хэмжээ, нийтийн биеийн тамирын арга хэмжээ, үндэсний спортын арга хэмжээ гэсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллага, компани, соёл, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, их, дээд сургууль, коллеж, ЕБС, СӨБ болон  иргэдийг нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээнд хамруулах, хүн амын бие бялдрын түвшинг дээшлүүлэх, чийрэгжүүлэх , спортыг хөгжүүлэх, өсвөр үеийнхэнд спортын секц дугуйланг хичээллүүлэн, дүүргийн өсвөр үеийн шигшээ багийг байгуулан хичээллүүлж, өсөх ирээдүйтэй тамирчдыг бэлтгэн гаргаж, тив, дэлхийд олон улсын тэмцээн, уралдаанд оролцуулах явдал юм.

Ямар насны хүмүүс ихэвчлэн  спортоор хичээллэдэг  вэ?  

 Ер бүх насны хүмүүс хамрагддаг. Өсвөр насныханд зориулан Сагсан бөмбөг,   Волейбол, Хөл бөмбөг, Жүдо бөх, Тэшүүр, Бокс, Үндэсний бөх,  Ширээний теннис зэрэг  спортын 8 төрлөөр мэргэжлийн багшийн удирдлаган доор секц дугуйлан хичээллүүлдэг. Дүүргийн ахмад настнууд долоо хоногийн ажлын 5 өдрийн 10:00-12:00 цагийн хооронд Хийн дасгал, Лхагва гариг бүрийн 12:00-14:00 цагийн хооронд биеийн тамир, эрүүл мэндийн бэлтгэлийн цагт тогтмол хичээллэж байна.

Дүүргийн ахмад настан иргэдээ идэвхитэй ирж хичээллэж байхыг хүсэж байна. Энэ өдрүүдэд манай зааланд ирж биеийн тамир, спортоор үнэ төлбөргүй  хичээллэхэд манай үүд хаалга үргэлж нээлттэй байгаа шүү гэдгийг хэлье.

Хан-Уул дүүрэг “Иргэдийн спортын их наадам” жил  болгон зохион байгууллагддаг.  Энэхүү наамдын талаар товч танилцуулахгүй юу?

Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/333 дугаар захирамжийн дагуу иргэдийн дунд спортын наадмыг 4 үе шаттайгаар зохион байгуулдаг болоод 4 жил болж байна. Энэ жил Иргэдийн спортын  V дугаар их наадам 5-11 дүгээр сарын хооронд зохион байгуулагдаж, хэсэг, хороо, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчид, нийслэлд дүүргээ төлөөлөн оролцох эрхээ авах байгаа.

Иргэдийн спортын наадамд 31-ээс дээш насны дүүргийн иргэн бүр оролцдогоороо онцлог. Энэ жилийн хувьд дүүргийн иргэдийн спортын  их наадамд ЗДТГ болон дүүргийн удирдлагууд маань ихээхэн анхаарч төсөв санхүүгийн асуудлыг сайн шийдэж өгсөнд  манай хамт олон болон дүүргийн спортлог иргэд маань ихээхэн талархаж байгааг дамжуулахад таатай байна. 4 жилийн хугацаанд зохион байгуулсан тэмцээнд нийт 15000 гаруй иргэд хамрагдаад байна.

Мэдээж олон тэмцээн уралдаанд оролцсон байх. 2015 онд гаргасан амжилтаасаа хуваалцаач?

2015 онд дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчид  дэлхий, тив, олон улс, тэмцээнд нилээдгүй оролцож Жүдо бөхийн тамирчин Б.Ойдовчимэд дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль, М.Ичинхорлоо Ази тивийн аварга болсон өндөр амжилтуудыг үзүүлсэн. Мөн дөрвөн жилд 1 удаа зохион байгуулагддаг  Монголын Хүүхдийн спортын V их наадамд тус дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчид олон амжилтуудыг үзүүлсэн. Жишээ дурьдхад:  Волейболын тамирчид хүрэл медаль, Жүдо бөхийн тамирчид нийт 5 медаль хүртэж, багийн дүнгээр 2 дугаар байранд орсон. Мөн Хөл бөмбөгийн багийн тамирчид U-13 насны ангилалд эмэгтэй баг тамирчид алтан медаль, U-17  насны ангилалд эмэгтэй баг тамирчид алт, мөнгөн медаль, Чөлөөт бөхийн тамирчид 2 мөнгө, 2 хүрэл медалуудыг тус тус хүртэж Хан-Уул дүүрэг шилдэг зохион байгуулалттай дүүргээр шалгарсан сайхан амжилтуудаар дүүрэн жил байлаа.

Дүүргийн  Спортын ордон хуучнаар Хөдөлмөр нийгэмлэгийн 70 жилийн ой энэ жил болно шүү дээ. Ойн хүрээнд ямар ажлуудыг зохион байгуулах вэ?

   ХУД-ын Биеийн тамир, спортын хороо буюу хуучнаар “Хөдөлмөр нийгэмлэг”-ийн  талаарх товч түүхийг би дээр өгүүлсэн. 2016 онд  байгууллагын маань 70 жилийн ой тохиож байна. Ойг зохион байгуулах бэлтгэл ажил явагдаж  байна. Ойн баярыг  тохиолдуулан 15 төрлийн  тэмцээнийг зохион явуулна. Ингэхдээ тус нийгэмлэгээс  төрөн гарсан ахмад, тэргүүний тамирчдыг алдаршуулах зорилгоор ажиллаж байсан байгууллагын нэрэмжит болгон зохион байгуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна

 Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа