Францын “Арева” компани Монголд уран олборлолтынхоо хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа “Арева-Монгол” компанийн ерөнхий захирал Тьерри Плезант Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй уулзахдаа мэдээлжээ. Плезантын хэлснээр, 2015 онд тус компани Дорноговь, Сүхбаатар аймагт ураны хүдрийн хоёр шинэ орд газар илрүүлсэн байна. 2016 онд “Арева-Монгол” компани Монгол Улсад төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд уг төслийг хэрэгжүүлснээр 6000 орчим ажлын байрыг шинээр байгуулах аж. Харин Э.Бат-Үүл ажилгүйдлийн түвшин өндөр, хямралын энэ үед уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжинэ гэдгээ “Арева-Монгол” компанийн ерөнхийлөгчид мэдэгджээ. Тьерри Плезант мөн Улаанбаатар хотын барилгын салбарт хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаагаа хотын даргад мэдээлсэн байна. Тус компани мөн хүнд өвчтэй хүүхдүүдэд тусламж үзүүлэх буяны сан байгуулах аж.
Author Archives: admin
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбурханы дэгдэлт 19-30 насны залуучууд дунд их байна
Эрүүл мэнд спортын яаманд өнөөдөр нийслэл, дүүргийн эрүүл төвийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцож томуу, томуу төст өвчин болоод улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотой асуудлаар ярилцлаа. Өнгөрсөн оны гуравдугаар сараас улаанбурханы дэгдэлт гарч 23464 тохиолдол буюу 10,000 хүн амд 79.2 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 9383 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 1890 хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан.Энэхүү өвчнөөр эндсэн хүүхдийн 90 хувь нь вакцин тариулах нас болоогүй, суурь өвчтэй, хавсарсан эмгэгтэй, рахит, тэжээлийн дутагдалтай хүүхдүүд байна.
Учир нь 0-8 сартай хүүхдүүд өвчлөлд ихээр өртөж байгаа нь 9 сартайгаас Улаанбурханы товлолтын вакциныг хийж эхэлдэгтэй холбоотой байна. Нас баралтын түвшин 0.02 хувь байгаа бол, өвчлөлийн насны хувьд 47 хувийг 15-29 насныхан, 11 хувийг 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдийн өвчлөл эзэлж байна.
СХД-ийн Эрүүл мэндийн төвийн хувьд илүү цагаар эмч, сувилагч, асрагчид сүүлийн хоёр сарын турш ажиллаж байна. Тус дүүрэгт 0-16 насны 100 гаруй мянган хүүхэд байдаг бөгөөд нийт эмнэлэгт ирж буй хүүхдийн 70 хувийг зөвлөгөө өгөөд гэрт нь буцааж байна. Өрхийн эмнэлгүүдийн хувьд уртасгасан цагаар ажиллаж байгаа. Өвчний дэгдэлттэй холбогдуулан ус, дулаан, цахилгааны зардлууд тогтмол нэмэгдэж 2-3 сая төгрөгөөр илүү гарч байгаа талаарх мэдээллийг өглөө. Мөн БЗД-ийн хувьд уртасгасан цагаар ажиллаж өнөөдрийн байдлаар 417 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 215, ачаалал 2-2,5 дахин их байгааг мэдээлсэн бол, БГД-ийн хувьд өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд голлон анхаарч байгаа бөгөөд өрхийн бүх эмнэлгүүд бэлэн байдалд ажиллаж байгаа. Хүндэрч ирсэн хүүхдүүдэд төрөлжсөн тусламж үйлчилгээг үзүүлсээр байна. Орны хэтрэлт 76,7 хувьд хүрч байсан бол 5367 хувь болж буурч байгааг энэ үеэр дүүргийн ЭМТ-ийн удирдлагууд танилцууллаа.ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгаар хоногтоо 367 өвчтөн ирж үйлчлүүлж байгаагаас өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасаг 10 ортой хэдий ч 17 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Иргэд өрхийн эмнэлгээрээ дамжилгүй шууд өөрсдөө хувийн унаагаараа ирж өдөртөө 150 хүнд зөвлөгөө өгөөд гэрт нь буцааж байгаа талаар тус эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд дарга М.Тунсаг ярьсан юм.
Одоогийн байдлаар дэлхийн 110 гаруй улсад улаанбурхан өвчин гарсан байна. Ялангуяа манай улстай хөрш зэргэлдээ БНХАУ-д энэ оны 1 дүгээр сард гэхэд л нийт 1366, ОХУ-д 100 орчим тохиолдол бүртгэгдсэнээс гадна Австрали, Камбож, Малайз, Филлипин, Вьетнам зэрэг Азийн орноос гадна Европын Их Британи, Голланд, Украйн зэрэг улсуудад бүртгэгдсээр байна.
Эх сурвалж: Эрүүл мэнд, спортын яам
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Буудлагын өсвөрийн УАШТ өнөөдөр эхэллээ
Буудлагын өсвөрийн УАШТ өнөөдөр Техник спортын төвд эхэллээ. Тэмцээнд Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Архангай, Булган, Орхон, Өмнөговь зэрэг аймаг, “Алдар”, “Аварга”, “Тэмүүжин өрлөг”, “Цэц” гэсэн 14 багийн 101 тамирчин хийн гар буу, урт бууны дасгалд өрсөлдөж байна.
Энэ тэмцээний эхний найман байрт шалгарсан тамирчин Монголын бүх ард түмний спортын 14 дүгээр их наадамд оролцох эрхтэй болно. Тэмцээн маргааш өндөрлөнө.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Сургалтын хөтөлбөрт шашны нөлөө ороогүйг багш нар баталж байна
Сүүлийн үед ЕБС болоод их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр, сурах бичигт гадны шашны нөлөө орсон гэх ойлголт олон нийтийн дунд маргаан дагуулсаар байгаа.
Тухайлбал, БСШУЯ-наас Мүүнийн шашны нөлөөг сурталчилж сурах бичгүүдэд оруулсан гэх үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдөлдүүлээд байна. Энэ маргаантай асуудал сошиал ертөнцөд ч хүчээ аван олон түмнийг талцуулаад байгаа. Харин тус яамны Стартеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр дээрх мэдээллийг үгүйсгэж, өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн бол өнөөдөр сургалтын хөтөлбөр,сурах бичиг боловсруулдаг эрдэмтэн, багш, судлаачид хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэд “Сургалтын хөтөлбөрт шашны үзэл суртал ороогүй, орох боломжгүйн дээр одоо хэрэгжиж байгаа бодлого урт хугацаанд хэрэгжих ёстой гэж бодож “ гэлээ. Бас хүмүүс элдэв үг, зурагтай ном, зурагт хуудсуудыг сурах бичиг гэж андуурч байна. Тийм юмаар хичээл заах боломжгүй. Худлаа мэдээлэл тарааж байгаа хүмүүс даруй зогсоохыг хүсч байна гэдгээ илэрхийлсэн юм.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хан-Уул дүүргийн НИЙГМИЙН ХАЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН ажилчид сургалтанд хамрагдлаа
Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн ажилчид Нийгмийн ажилтны онол арга зүй, нөхцөл байдлын үнэлгээ хийх сургалтанд хамрагдлаа. Уг сургалтыг Монголын мэргэжлийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн холбооны тэргүүн ШУТИС-ийн багш Н.Нямдоржтой хамтран зохион байгуулсан юм.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвөөс “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгууллаа
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Яармаг салбарт “ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ ДЭЭДЭЛСЭН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” аяны хүрээнд “Эрүүл эхээс эрүүл хүүхэд” уриан дор нарийн мэргэжлийн эмч нарын нээлттэй хаалганы өдөр боллоо.
Нээлттэй хаалганы өдрөөр алслагдсан хороодын нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийх, мэргэжлээ сурталчилах, эрүүл мэндийн боловсрол олгох мэдээ мэдээллээр хангах, гарын авлага тараах зэрэг ажлуудыг хийсэн юм. Энэ үйл ажиллагаанд нийт 59 эмч оролцсон бөгөөд 789 иргэнд үзлэг оношлогоо хийж, хүчилтөрөгчийн коктейлоор үйлчиллээ.



ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хан-Уул дүүргийн мал эмнэлгүүд гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийж байна
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг хийж эхэллээ.
3 дугаар сарын 14-ны байдлаар 38 өрхийн 2215 хонь, 192 хурга нийт 2407 хонинд вакцинжуулалтанд хамруулаад байна.
Вакцинжуулалтыг 7 хоногийн хугацаанд хийх тул, малчид харъяа мал эмнэлэгтээ хандана уу.
| № | Мал эмнэлэг | Мал эмнэлгүүдийн утас | Хороо |
| 1 | Гүнтэрэм мал | 99061739 | 4-12,16-р хороо |
| 2 | Ганган буга | 88805235 | 14-р хороо |
| 3 | ТҮДА | 94020234 | 13-р хороо |
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Монгол уртын дуучны дууг зөвшөөрөлгүй ашиглажээ
Алдарт найруулагч Жемес Камероны бүтээл “Аватар” кинонд харь гарагийнхан янз бүрийн дуу авиа гаргадаг хэсэгт “Шуранхай” хамтлагийн дуучин Б.Номин-Эрдэнийн дуу хоолойг зөвшөөрөлгүй ашиглажээ. Гадаадын нэгэн студийн продюсер Абдул гэгч 2008 онд “Шуранхай” хамтлагийн тоглолтыг үзээд “Монголд брендийн дэлгүүр нээнэ. Түүний өнгө төрхийг харуулсан хөгжмийн бичлэг хэрэгтэй байна” гэж Б.Номин-Эрдэнээс гурван цагийн хоолойны бичлэг хийлгэж авсан бөгөөд уг бичлэгээ “Аватор” киноны багт худалдсан байж болзошгүй аж. Урьд нь “Энигма” хамтлагийн дуунд МУГЖ А. Нэргүйгийн “Алсын газрын зэрэглээ” дууг хулгайгаар ашигласан нь илэрч байсан билээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Ам.долларын ханш 2.23 төгрөгөөр суларчээ
Монголбанк энэ сарын 10-нд зохион байгуулсан гадаад валютын дуудлага худалдаагаар ам.долларыг 2048.75 төгрөгөөр борлуулсан бол өнөөдөр арилжааны банкуудад 2046.52 төгрөгийн ханшаар 6 сая ам.доллар нийлүүлжээ. Энэ нь он гарснаас хойш ам.долларын төгрөгтэй харьцах ханш суларсан анхны тохиолдол болж байна. Төв банк энэ оны нэгдүгээр сарын 05-нд зохион байгуулсан гадаад валютын дуудлага худалдаагаар ам.долларыг 1997.27 төгрөгөөр боруулж байсан бөгөөд үүнээс хойш ам.долларын ханш тогтмол өссөөр байсан билээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Монголд 118 орны 19000 гаруй гадаадын иргэд амьдарч байна
Монгол Улсад одоогийн байдлаар 118 орны 19000 гаруй гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суудаг байна. Эдгээрийн ихэнх нь хөдөлмөр эрхлэхээр иржээ. Тухайлбал, 7000 гаруй гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхэлдэг. Харин 200 гаруй нь суралцах зорилго өвөрлөн иржээ.
Тэгвэл Монгол Улсад байх гадаадын иргэдийн нэгдсэн мэдээлэл, хяналтыг сайжруулах ажлыг Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас эхэлжээ. Монгол Улсад ирэх долоо дугаар сард АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болно. Энэ уулзалттай холбогдуулан Монгол Улсад суугаа гадаадын иргэдийг нэмж бүртгэх, харьяаллыг тодорхойлж, хяналтыг сайжруулах ажлыг хийж эхэлжээ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
2016 оны элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь
.Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 15-наас орон даяар эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 25-ны оройн 18:00 цагт дуусна.
Харин шалгалтууд зургаадугаар сарын 15-наас эхлэн 19-нийг хүртэл доорх хуваарийн дагуу явагдах юм. Энэ жил ЕБС-ийг 36,207 сурагч төгсч буй. Мөн өнгөрсөн жилийн төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй сурагч ЭЕШ өгөх юм.
2016 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ
| Сар өдөр | Цаг | Шалгалт |
| 06 дугаар сарын 15 | 12:00 – 13:40 | Монгол хэл бичиг |
| 06 дугаар сарын 16 | 10:00-11:2013:00-14:40
16:00-17:20 |
Монгол улсын түүхХими
Англи хэл |
| 06 дугаар сарын 18 | 08:30-09:5011:30-13:10
14:30-15:50 |
Газар зүйМатематик
Биологи |
| 06 дугаар сарын 19 | 08:00-09:4011:30-12:50
14:20-15:40 |
ФизикНийгмийн тухай мэдлэг
Орос хэл |
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
10 хувийн хүүтэй зээл авах малчдад гурван шаардлага тавина
Төрийн банк өнөөдрөөс эхлэн малчдад жилийн 10 хувь, сарын 0.8 хувийн хүүтэй зээл олгож эхэлж байна. Зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг Засгийн газраас гаргаж байгаа юм. 10 хувийн хүүтэй зээлийг авах малчдад данстай байх, эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдсан байхаас гадна малаа эрүүл байлгах гэсэн гурван үндсэн шаардлага тавьж байна. Малчид 100-500 бог малтай бол 2.5 сая төгрөг хүртэлх зээлийг 12 хүртэл сарын хугацаатай, 500-аас дээш бог малтай бол 5 сая төгрөг хүртэлх зээлийг 18 хүртэл сарын хугацаатай авч болох ажээ. Үүнээс өмнө Засгийн газрын хоёрдугаар сарын дөрөвний өдрийн тогтоолоор Төрийн банкинд үүрэг болгосны дагуу 40.7 тэрбум төгрөгийн дүн бүхий 17 мянга 411 малчны зээлийн хүүг 18 хувь болгон бууруулжээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Засгийн газрын хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барив
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.
Монгол Улсын Үндсэн хууль нь нийгэм, эдийн засаг, төрийн байгууллын тулгуур үндэс, хүний эрх, эрх чөлөө, төрийн болон орон нутгийн эрх барих байгууллагуудын тогтолцооны үндсэн эхийг баталгаажуулсан улс төр, эрхзүйн тулгуур баримт бичиг болохын хувьд урт хугацаанд, тогтвортой үйлчлэх учиртай. Гэвч энэхүү үзэл санаа нь улс орны хөгжил, цэцэглэлт, нийгэм, эдийн засгийн амьдралд гарч буй өөрчлөлт, шинэчлэлтийн тушаа болох учиргүй хэмээн хуулийн төслийн танилцуулгад онцолжээ.
Энэ үндэслэлээр 1992 онд батлан мөрдөж эхэлсэн Монгол Улсын Үндсэн хуульд 2000 онд УИХ нэмэлт, өөрчлөлт оруулсан ч энэхүү нэмэлт, өөрчлөлттэй холбоотой санал, шүүмжлэл, маргаан өнөө хүртэл үргэлжилж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хуулийн төслийг өргөн мэдүүлэх үеэрээр дурдав.
Энэ асуудлыг өнөөгийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд шийдвэрлэж, төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий Засгийн газар хоорондын зүй зохист хамаарал, эрх мэдэл, чиг үүргийн хуваарилалт, хяналтын тогтолцоог тодорхой болгож, төрийн үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй явагдах боломжийг бий болгох зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцүүлэн энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөл нь нийт 2 зүйлтэй бөгөөд дагалдан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд оруулах өөрчлөлтийн төслийг боловсруулжээ. Үүний дүнд төрийн хууль тогтоох дээд байгууллага болох Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо сайжирч, шинэчлэгдэх болно хэмээн хууль санаачлагч үзжээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
65 галт тэргэнд ноцтой гэмтэл илэрчээ
Төмөр замын даргын өнгөрсөн оны тавдугаар сарын 15-ны өдрийн А-100 тоот тушаалын дагуу УБТЗ-ын ачааны паркийн 35 жилээс дээш ашигласан 784 галт тэрэгнээс нийтийн хэрэгцээний 431 галт тэрэгт нь оны өмнөхөн комиссийн үзлэг хийсэн байна. Удирдамжийн дагуу үзлэг, оношлогоо хийх явцад галт тэрэгнүүдийн арал, тэвшний байдал нэлээд муудсан, гагнуур ихтэй, хүч нэмэгдүүлсэн нөхөөс тавьсан зэрэг гэмтэл илэрсэн аж. Түүнчлэн үзлэгт орсон 431 галт тэрэгнээс хүнд гэмтэлтэй 75, гэмтэлтэй 278, гэмтлийн зэрэг багатай 13 вагон байсан бөгөөд эдгээрээс техникийн ноцтой гэмтэлтэй, арал нь зэвэрсэн арлын хотойлт зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн нийт 65 галт тэрэгийг актлахаар болсон байна. Харин хүнд гэмтэлтэй 75 галт тэргийг нэг жил хүртэл хугацаанд байнгын хяналтын дор ашиглах гэнэ. Актлахаар санал болгож буй галт тэрэгнүүдийн 64 нь үлдэх өртөггүй, нэг нь 4230517 төгрөгийн үлдэх өртөгтэй байгаа аж.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
