Хууль Зүйн сайдын тушаалаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллага болон шашны урсгалуудын талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулагдсан байна. Сүүлийн үед олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаад байгаа шашны урсгалуудын талаарх мэдээллүүдтэй холбоотойгоор шалгах аж. Тус ажлын хэсэг энэ долоо хоногт хуралдах юм байна.
Author Archives: admin
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Буянт ухаа II”хороололд 350 байр түрээсэлнэ
Барилга хот байгуулалтын яамнаас баталсан журмын дагуу Улаанбаатар болон хөдөө орон нутагт төрийн өмчийн орон сууцыг иргэдэд түрээслэхээр болсон. ТОСК-иас түрээсийн орон сууцны нарийвчилсан журмыг батлаад байгаа бөгөөд Улаанбаатар хотод “Буянт-Ухаа 2″ хороололд байр түрээслэх хүсэлтэй иргэдийн материалыг энэ сарын 21-нээс 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал ТОСК-дээр хүлээн авч, бүртгэнэ.

“Буянт-Ухаа 2″ хороололд нийт 350 байрыг түрээсэлнэ. Харин байр түрээслэх иргэдийн тоо үүнээс хэд дахин илүү байгаа учраас сугалаа явуулж, түрээслэгчдийг тодруулах юм.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Олимпийн эрхийн төлөө 6 бөх өрсөлдөнө
“Рио-де-Жанейро-2016” наадмын сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн Казахстан улсын Астана хотноо энэ сарын 18-20-ний өдрүүдэд болно.Тус тэмцээнд эхний хоёр байранд шалгарсан бөхчүүдэд олимпийн наадамд оролцох эрх болгох юм. Нийт 36 бөх энэхүү тэмцээнээс олимпийн эрхээ олж авна гэсэн үг. Манай улсын тамирчдын хувьд өнгөрсөн онд АНУ-д болсон ДАШТ-ээс эмэгтэй хоёр, эрэгтэй дөрвөн жинд олимпийн наадамд оролцох эрхээ өвөртөлсөн билээ.
Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдын бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
Эрэгтэй:86 кг:
О.Үйтүмэн /”Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, армийн дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт/
96 кг:
Д.Хүдэрбулга /Олон улсын хэмжээний мастер ”Ганьт” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хошой хүрэл медальт/
Эмэгтэй 48 кг:
Э.Нарангэрэл /Олон улсын хэмжээний мастер “Хангарьд” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, тивийн залуучуудын аварга/
53 кг:
Э.Сумьяа /Олон улсын хэмжээний мастер, “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий болон Оюутны универсиад наадмын мөнгөн медальт/
58 кг:
П.Орхон /Олон улсын хэмжээний мастер, /”Алдар” спорт хороо, залуучуудын ДАШТ-ий хүрэл, Армийн ДАШТ-ий болон Ази тивийн аврага шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/
75 кг:
Б.Одончимэг /Олон улсын хэмжээний мастер, “Алдар” спорт хороо, ДАШТ-ний хүрэл медальт, оюутны ДАШТ-ний мөнгө, Азийн наадмын хүрэл, Ази тивийн аварга тэмцээний гурван мөнгө, хүрэл медальт/ нар хүч үзэх нь ээ.
Эрэгтэй багийн дасгалжуулагчаар Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Баяраа, Эмэгтэй багийн дасгалжуулагчаар эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, З.Дүвчин нар ажиллана. Мөн багийн бүрэлдэхүүнд гавьат эмч Ч.Насанбат багтаж байна. Олон улсын шүүгч Д.Сэрээтэр шүүгчээр оролцох аж.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Талын хөх чононууд эхний ялалтаа авлаа
“ASIAN CHALLENGE CUP-2016”-д оролцож байгаа Монгол Улсын хоккейн шигшээ баг эхний тоглолтоо Сингапур улсын эсрэг хийж 11:0 ээр бут ниргэлээ.
Сингапурын шигшээ багийн хувьд Канад улсаас гурван ч том мэргэжилтэнг шигшээ багтаа урин ажиллуулж байгаа ч Талын хөх чононууд тэдэнд хичээл заалаа.
Монголын шигшээ багаас Алтангэрэл 4 гоол, Баярсайхан 2 гоол, Ган-Очир 2 гоол, Мишигсүрэн 2 гоол, Шинэбаяр 1 гоол хийж гайхалтай ялалтыг байгууллаа. Манай баг Сингапурын хаалга руу нийтдээ 54 удаа цохисон бол өрсөлдөгчид 13-хан удаа цохисон статистик үзүүлэлттэй байна.Тоглолт бүрийн дараа олгодог MVP шагналыг Б.Эрдэнэсүх хүртсэн байна.
Манай шигшээ баг энэ тэмцээний хамгийн хүнд учраа болох Арабын Нэгдсэн Эмират улсын шигшээ багтай энэ сарын 16-нд тоглоно.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хятад ирэх гурван жилд нүүрс олборлолтын зөвшөөрөл олгохгүй
Агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Хятад 2030 он гэхэд нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 20 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангах зорилт тавьсан нь нүүрсний салбарт томоохон өөрчлөлт авч ирж байна. Улмаар Хятадын засгийн газар нүүрсний импорт, үйлдвэрлэлээ багасгаж, төрийн өмчийн компаниудад бүтцийн өөрчлөлт хийж эхэлжээ. Бээжингийн эрх баригчид ирэх гурван жилд шинээр нүүрс олборлолтын зөвшөөрөл олгохгүй гэдгийг мэдэгдсэн юм. Хятадад өдгөө 11 мянга орчим уурхай ажилладаг бөгөөд өнгөрсөн 2015 онд 3.7 тэрбум тонн нүүрс олборлосон байна. Өнгөрсөн онд 70 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай 1000 орчим уурхайг хаасан бөгөөд энэ онд ч ойролцоо тооны уурхайг хаахаар төлөвлөжээ. Хятадад нийт 5600 гаруй уурхайг хаах гэнэ. Хятадын хамгийн том уул уурхайн “Shenhua” групп өнгөрсөн нэгдүгээр сард гэрээний үнээ тонн тутамд нь 13-20 юань /1.97-3.04 ам.доллар орчим/ бууруулахад хүрсэн аж.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Т.Энхжаргал олимпийн эрхийн тэмцээнд оролцоно
“Хүч” БТСХ-ны тамирчин 2013 оны Азийн аварга, хошой хүрэл медальт ОУХМ Т.Энхжаргал маань өчигдөр Олимпийн эрх авах тэмцээнүүдэд оролцохоор Щвейцарь улсыг зорилоо.
ОУДХолбоо, МҮОХ-ны дэмжлэгээр Дэлхийн дугуйн сургалтын төвийн багтай хамтран европ тивд зохиогдох нийт 11 тэмцээнд оролцож 6 сарын 1 хүртэл Олимпийн эрх авах оноогоо цуглуулж өрсөлдөх болно.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Хэрэглэгчийн жил”-д зориулсан өдөрлөг болно
НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр хэмээн зарласнаас хойш энэ өдрийг дэлхий нийтээрээ 31 дэх жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд манай улсын хувьд энэ жил “Антибитокийн цэснээсээ хасъя” уриан дор нэгдэж байна. Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан өнөөдөр Чингисийн талбайд Монгол Улсын Шадар сайдын харьяаны Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газрууд хамтран үйл ажиллагаагаа сурталчлах, иргэд хэрэглэгчдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх өдөрлөг арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт төрийн байгууллагууд болон үүрэн телефоны оператор байгууллагууд, сүлжээ дэлгүүр, ресторанууд оролцож иргэдэд хүссэн мэдээ мэдээллийг өгнө.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Энэтхэг баллистик пуужин туршлаа
Энэтхэг улс 1 тонн давсан жинтэй цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай, дунд тусгалын “Agni-I” баллистик пуужинг амжилттай туршжээ. Энэтхэгийн Батлан хамгаалах судалгааны байгууллагын албан ёсны мэдээллээр, “Agni-I” пуужинг даваа гарагийн өглөө орон нутгийн цагаар 09 цаг 15 минутад тус улсын зүүн нутагт оршдог Орисса мужийн Чандипур полигоны хөдөлгөөнт харвах төхөөрөмжөөс харвасан байна.Пуужингийн туршилтыг үйл ажиллагааны цаашдын бэлэн байдлыг цаашид бэхжүүлэх тогтмол шалгалтын хүрээнд явуулжээ. “Agni-I” пуужинг хамгийн сүүлд 2015 оны 11 дүгээр сарын 27-нд амжилттай туршсан байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
137 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжив
Монголбанк өчигдөр нэг долоо хоногтой 137 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаас 12 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжаалжээ. Мөн Сангийн яамнаас Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 96.9 сая төгрөгийн богино хугацааны Засгийн газрын үнэт цаас арилжаалсан байна. Уг үнэт цаас нь 14.915 хувийн хүүтэй бөгөөд хүүгийн төлбөр хугацааны эцэст төлөгдөх аж. Тус бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий энэхүү үнэт цаасыг 150 мянган ширхэгийг борлуулахаар төлөвлөж байсан ч иргэн аж ахуйн нэгжүүдээс 969 ширхэгийг худалдан авах санал ирүүлсэн байна. Мөн Сангийн яам 2 жилийн хугацаатай 100 мянган ширхэг үнэт цаас арилжаалхаар нийтэд мэдээлсэн ч худалдан авах санал ирүүлээгүй байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Жолооч нар зөрчлийн оноогоо цахимаар шалгах боломжтой боллоо
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотой хоёрдугаар сарын нэгнээс эхлэн жолооч нарт зөрчлийн оноо тооцож эхэлсэн.Тэгвэл жолооч нар зөрчлийн оноогоо цахимаар шалгах боломжтой болсон байна.
Жолооч та http://www.service.police.gov.mn/ тус хаягаар орж, зөрчлийн оноо болон Цагдаагийн ерөнхий газартай холбоотой бүх мэдээллийг авах боломжтой аж.
Дашрамд сонирхуулахад жолооч нарт нийт 10 оноотой байх бөгөөд дүрэм зөрчсөн, хурд хэтрүүлсэн зэрэгт зөрчлийн онооноос хасаж байгаа юм. 10 оноо нь дууссан жолооч дахин сургалтад хамрагдаж шалгалтад тэнцсэн тохиолдолд 10 оноог дахин олгох юм. Мөн алдсан оноогоо тухайн үедээ Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хандаж, сургалтад хамрагдан цахимаар жолооны шалгалт өгч нөхөн авах боломжтой.Зам тээврийн ослын 80 хувь нь хамгаалах бүс зүүгээгүйгээс, хурд хэтрүүлснээс, гүйцэт түрүүлснээс, гэрлэн дохио зөрчсөнөөс, явган зорчигчид зам тавьж өгөөгүйгээс шалтгаалж гарсан байдаг байна. Иймээс осол гаргах, өртөх хамгийн аюултай 17 зөрчилд жолоочоос оноо хасаж эхлэхээр болжээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Микроныхон өнөөдөр жагсана
Бага оврын 300 гаруй автобусны ашиглалтын хугацаа энэ онд дуусч байгаа.
Тиймээс Нийслэлийн удирдлагууд шаардлага хангахгүй автобуснуудыг үйлчилгээнд явуулахыг хориглосон шийдвэрийг гаргасан.Хувиараа тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбооноос мэдээлэл хийж энэ журмыг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн. Тиймээс хувиараа нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг жолооч нар өнөөдөр төв талбайд жагсаж эсэргүүцлээ илэрхийлэх гэж байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Цензургүй яриа – Э.Цэрэндолгор “TSEREN TOURS” ХХК-ийн захирал
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хан-Уул дүүргийн АБНТБТ-д ХАНГАЙ дээд сургуулийн оюутнууд дадлага хийх гэрээ байгууллаа
Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвд “Хангай” дээд сургуулийн оюутнууд дадлага хийх гэрээ байгууллаа. Үүний дагуу Албан бус-Насан туршийн боловсролын төвийн захирал Ж.Оюунцэцэг, “Хангай” дээд сургуулийн захирал Т.Цэнд-Аюуш нар энэхүү гэрээг харилцан тохиролцож дараах нөхцөлөөр байгуулав. “Хангай” дээд сургуулийн нарийн бичгийн дарга-албан хэргийн ажилтан, программ хангамж, хэвлэлийн эх бэлтгэлийн 3-н мэргэжлээр танилцах дадлага, үйлдвэрлэлийн, төгсөлтийн өмнөх дадлага хийх харилцан туслах, хамтран ажиллах 21 хоногийн дадлага хийхээр гэрээ байгуулав. Дадлагын 5 оюутнууд нь гэрээнд тусгагдсан мэргэжлийн онцлогоос хамааран дараах ажлуудыг гүйцэтгэлээ. Үүнд
- Байгууллагын танилцах дадлагаар Албан бус-Насан туршийн боловсролын төвийн үүсэл хөгжил, зорилго, бүтэц, үйл ажиллагааны чиглэлийн бүрээр судлах
- Программ хангамж компьютерийн аюулгүй байдлыг хангаж ажиллах
- Программын болон системийн алдаа олж засварлах
- Компьютер форматлах, install, driver-ийг суулгаж, хэвийн үйл ажиллагааг хангах
- Хэвлэлийн эх бэлтгэлийн хийхэд анхаарах зүйл
- 1 минутанд 150-250 үгийг шивэх
- Гарын авлага зөвлөмж боловсруулах
- Adobe photoshop программ үндсэн цэсний үүрэг
- Power point программын эх бэлтгэлийг хийж хэвлэх
- Нарийн бичгийн дарга-Албан хэргийн ажилтан нь тухай байгууллагын бичиг хэргийн ажилтны ажлын байр, ажил үүрэг, үйл ажиллагаанд судалгаа хийх
- Ирсэн, явсан бичгийн тоотыг журналд бүртгэх
- Бичиг баримтыг стандартын дагуу хөтлөх
- Хөтлөх хэргийн нэргийн жагсаалтын маягт, түүнийг хөтлөх журам
- Бичиг баримтыг үдэж цэгцлэн архивын нэгж болгох
- Хариутай бичиг тоотыг хяналтын картанд авч биелэлтыг холбогдох ажилтнаар хянуулан стандартын дагуу үйлдэж сурах зэрэг дадлагыг хийлээ.
Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд заавал мөрдөх хууль тогтоомжууд, дүрэм журам, стандарт тэдгээрийн хэрэгжилт ямар байх талаар заавар зөвлөлөө өгч ажиллалаа.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хан-Уул дүүргийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглагч иргэн, ААН, байгууллагуудын анхааралд
Монгол улсын Газрын тухай, Газрын төлбөрийн тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 тогтоол батлагдаж газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газрын төлбөрөө төлдөг байсан.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1, 25.3 дахь заалтууд, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэг, Монгол улсын Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг үндэслэн тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 03 тоот “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх, газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” тогтоолыг баталсан.
Тус тогтоол батлагдсанаар Хан-Уул дүүргийн улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглагч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын газрын төлбөрийн хувь хэмжээнд өөрчлөлт орсон тул дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд газрын төлбөрийн үлдэгдлээ төлж барагдуулан, гэрээгээ шинэчлэн дүгнүүлж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг шинэчлүүлнэ үү.
Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны алба
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа



Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
