Author Archives: admin

ХУД-ийн ТАТВАРЫН ХЭЛТЭС 2015 онд УЛСЫН ТӨСӨВТ 88,1 гаруй тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 11200 гаруй ААН, байгууллага, 58140 татвар төлөгч иргэдтэй харьцан ажилладаг татварын хэлтсийн 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажил, чиг үүрэг, татварын орлогын талаар Татвар төлөгчдөд үйлчлэх тасгийн дарга Л.Батсүхтэй ярилцлаа.

Сайн байна уу. ХУД-ийн Татварын хэлтэс хичнээн хүний бүрэлдэхүүнтэйгээр иргэдэд үйлчилж байна вэ?

Хан-Уул дүүргийн татварын хэлтэс нь 6 ахлах байцаагч, 65 татварын улсын байцаагч, 9 үйлчилгээний ажилтан, 6 гэрээт байцаагч нийт 86 ажилчин албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Хан-Уул дүүрэг 2015 онд ямар чиг үүрэг, зарчмыг баримтлан ажилласан бэ?

Манай Хан-Уул дүүргийн Татварын  хэлтэс  ТЕГ-аас 2015 оныг “БИЗНЕС ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарласантай холбогдуулан хэлтсийн 2015 оны үйл ажиллагаагаа төлөвлөсөн. Чиг үүргийн хувьд гэвэл ерөнхийдөө Татварын ерөнхий хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн актуудыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэнд тавих хяналтыг сайжруулах, нуугдмал орлогыг илрүүлэн татварт бүрэн хамруулах замаар төсвийн татварын орлогыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг жигд, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлж, авлигаас ангид байлгах зэрэг зарчмыг баримтлан ажиллалаа.

Танай хэлтэс өнгөрсөн онд улс, нийслэл, орон нутгийн төсөвт хэдэн төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, төлөвлөгөөгөө хэдэн хувь биелүүлсэн бэ?

ХУД-ийн Татварын хэлтэс нь улс, нийслэл, орон нутгийн төсөвт 95,543,147.7 сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээс 88,098,238.0 сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлж төлөвлөгөөний гүйцэтгэлээ 92.20 хувьтай биелүүлсэн.

Дүүргийнхээ татвар төлөгчид болон ирээдүйн татвар төлөгчдөд зориулсан сургалт явуулдаг гэж сонссон. Өнгөрсөн онд зохион байгуулсан гол гол суралтынхаа талаар танилцуулбал?

Манайх “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг жил бүрийн 5 сард уламжлал болгон зохион явуулдаг. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн жил “Татвар бидний амьдралд” сэдэвтэй нас насны онцлогт тохирсон хичээлийг бэлтгэн ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн сурагчдад Татварын улсын байцаагч, татварын зөвлөх нар хуваарийн дагуу заасан. Хичээлийг “Бид ирээдүйн татвар төлөгч”, “Татвар бидний амьдралд”, “Татварын үүсэл хөгжил, Татварын багц хууль” зэрэг сэдвийн хүрээнд явуулсан. Сургалтанд татварын хуулийг сурталчилах зорилгоор хүүхэд бүрт тараах материал өгч заагдсан хичээлийн сэдвээс үндэслэн хүүхдүүдийн дунд асуулт хариултын тэмцээн зохиож 1-3 дугаар байр эзлүүлэн урамшуулсан байгаа.

Мөн дүүргийн ЕБС-ийн сурагчдын дунд гар зураг, зохион бичлэгийн уралдаан зарласан. ХУД-ийн Ерөнхий боловсролын 9 сургуулийн сурагчдаас нийт гар зургийн 65 бүтээл,  26 зохион бичлэг ирүүлж маш идэвхитэй оролцсон.

Монголдоо анхдагч гэж хэлж болох нэг ажлыг хийсэн. Энэ нь ЕБС-ийн  тэргүүний сурагчдыг  2014 оны “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгарсан “Апу трейдинг” ХХК,  “Юу Би Системс” ХХК болон ИНЕГ-ын үйл ажиллагаатай танилцуулах автобустай аялал зохион байгуулсан. Уг аялалаар татвар төлөгч гэж хэн бэ, татварын ач холбогдолын тухай, улс орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татварын орлогыг юунд хэрхэн зарцуулдаг тухай тайлбарлан таниулах, “Шилдэг татвар төлөгч” нараа сурталчлах, ирээдүйн татвар төлөгч нарт татвар түүний мөн чанарын тухай ойлголтыг өгсөн их үр өгөөжтэй ажил болсон. Хүүхдүүдийн аяллын түүхээр тусгайлан нэвтрүүлэг бэлтгэн ТМ телевиз, UBS телевизээр нэвтрүүлсэн.

“Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль”-ийг таниулах, сурталчлах ажлын хүрээнд танайх хэрхэн ажилласан бэ?

“Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль”-ийг сурталчлах ажлын хүрээнд татвар тєлєгчдєд зурагт хуудас тараах, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг  сурталчилах сургалтын талаар www.iltod.mta.mnwww.nta.mn, http://www.khanuul.mn цахим хаяг, Хан-уул дүүргийн Татварын хэлтсийн Хан-Уул Дүүргийн ТатварынХэлтэс фэйсбүүк хуудсанд сургалтын зарууд, тухайн хуулийн хялбаршуулсан гарын авлага болон ЭЗИТБТХ-ийн талаарх 4 төрлийн видео хичээлийг удаа дараа байршуулан ажилласан.

Мөн “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль”-аар харилцагч татвар төлөгч нарт 2015 оны 10, 11 сард  сарын нийт 4 удаагийн сургалт зохион байгууллаа. Сургалтад нийт 1483 татвар төлөгч хамрагдсан.

Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас зохион байгуулсан Хан-Уул дүүргийн бизнес эрхлэгч залуучуудын “Хан залуус” бизнес форумд оролцож, 200 бизнес эрхлэгчдэд “Ил тод байдлыг дэмжих тухай хууль”-ийн хүрээнд сонирхсон асуултанд хариулт өгч, харилцан мэдээлэл солилцож зөвлөгөө өгсөн байгаа.

Ярилцсанд баярлалаа, Таны ажилд өндөр амжилт хүсье

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХАН-УУЛ хөтөлбөрийн хүрээнд “Ирээдүйнхээ төлөө миний хийх- Нэг алхам” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Албан бус-Насан туршийн боловсролын төв, Боловсролын хэлтэстэй хамтран “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд “Ирээдүйнхээ төлөө миний хийх-НЭГ АЛХАМ” тэмцээнийг 75 дугаар сургууль дээр зохион байгууллаа.

Тэмцээн хүүхэд хөгжил, хамгааллыг сайжруулж, өсвөр үеийнхээ оролцоог идэвхжүүлэх чиглэлээр ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын чөлөөт цагийг зөв, үр дүнтэй өнгөрүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, авхаалч самбаа, авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээг нээн хөгжүүлэх зорилготой юм.

Тэмцээн компьютерийн хаягдал эд анги, техник тоног төхөөрөмжийг ашиглан амьтны хэлбэр дүрсийг хамгийн сайн гаргасан, шинэлэг санаа, бүтээлч сэтгэлгээг шаардсан бүтээлүүдийг ирүүлсэн. Тэмцээнд 75, 18, 52, 15, 118, 115, 59  дугаар сургуулиудаас нийт 26 бүтээлээр оролцож, комиссын 5 гишүүний нийлбэр оноогоор дараах байрууд тодорлоо. Үүнд:

1-р байр 15 дугаар сургуулийн сурагч М.Дармаабазар “Хуягт динозавр” бүтээл

2-р байр 52 дугаар сургуулийн сурагч Д.Оч “Луу” бүтээл

3-р байр 118 дугаар сургуулийн сурагч Б.Баатарсүрэн “Jurassic park” бүтээл

4-р байр 15 дугаар сургуулийн сурагч З.Эрхэмбаяр “Crazy land” бүтээлээр тус бүр шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйл дурсгав.

Мөн нийлбэр оноогоор  3 сургуулийг шалгаруулж 1-р байр 15 дугаар сургууль, 2-р байр 52 дугаар сургууль, 3-р байр 115 дугаар сургууль тус бүр шалгарч, талархал гардуулан өгөв.

 

Шүүгчдын нийлбэр оноо

 

№ Сургууль Бүтээлийн нэр Нийлбэр оноо
1 75-р сургууль Акурам 99.2
Могой
Яст мэлхий
2 18-р сургууль Хиймэл дагуул 71.4
Цаг
Мотоцикл
3 52-р сургууль Луу 196.6
Хар матар
Хилэнц
Хонь
Матар
4 115-р сургууль Динозавр 139.6
Хар хулгана
Цох
Өт
Бар
5 15-р сургууль Кобра 233.2
Батаар
Хуягт динозавр
Шавьж
Crazy land
6 Оном Зоо парк 66.4
Эрвээхий
7 59-р сургууль Аалз 69.1
Яст мэлхий
8 118-р сургууль Jirassic park 47.3

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороод иргэний бүртгэлийн онлайн сүлжээнд холбогдлоо

Хан-Уул дүүргийн Улсын Бүртгэл Статистикийн хэлтсээс алслагдсан 3 хороо болох 12, 13, 14 дүгээр хороодыг иргэний бүртгэлийн онлайн сүлжээнд холболоо.  Иймд иргэд та бүхэн шилжилт хөдөлгөөн, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, төрөлтийн бүртгэлүүд, мөн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягын лавлагаа зэрэг  бүртгэлийн үйлчилгээнүүдийг хорооноосоо  авах боломжтой боллоо.

ХАН-УУЛ ДҮҮРЭГ УЛСЫН БҮРТГЭЛ СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дэлхийн шилдэг циркчид Монголд

 “Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ -аас санаачлан “ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД  2016” олон улсын циркчдийн 3 дахь удаагийн бүрэн хэмжээний тоглолтыг Улаанбаатар хотод энэ сарын 26 – аас үзэгчид, хүүхэд багачуудад зориулан зохион байгуулах гэж байна.

Өнөөдөр тоглолтын зохион байгуулагчид  хэвлэлийн бага хурал хийн тоглолтын талаархи  дэлэгрэнгүй мэдээлэл өглөө . Энэ удаагийн тоглолтонд АНУ, Англи, Франц, Испани, Бразиль, Бельги,Өмнөд Африк, БНХАУ, ОХУ, Монгол зэрэг 15 орны, олон улсын циркчдийн тэмцээний алт, мөнгө, хүрэл цомын эзэд, чансаа өндөр 60 гаруй уран бүтээлчид оролцоно.

 Агаарын гимнастикийн төрөлд дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Испани жүжигчидийн санаанд багтамгүй эрсдэлтэй сэтгэл түгшээсэн үзүүлбэрүүд, Циркийн хаан үзүүлбэр гэгдэх агаарын гимнастикийн хоёр төрлийг нэгтгэн үзүүлэх дэлхийд цор ганц гэж гайхагдсан Беларусь улсын циркчдийн шилдэг номер, БНХАУ-ын циркийн жүжигчин эмэгтэйн сул утсан дээрх агаарт хөвөх мэт тэнцвэрийн үзүүлбэр гээд амь өрссөн аюултай сонин содон үзүүлбэрүүд  Монгол циркийн алтан манежнаа үзэгчдийн хүртээл болно.

Циркийн урлаг бол эрч хүч, эр зориг, гоо сайхныг төгс бүрдүүлж чадсан гайхамшигт сонгодог урлаг юм. 75 жилийн баялаг түүхтэй, Монголын циркийн урлагийн өв уламжлал, үнэт зүйлсийг хадгалан авч үлдэх, хөгжүүлэхэд тоглолтын гол ач холбогдол оршиж байгааг зохион байгуулагчид онцолж байлаа.12596619_1119969401367780_2107704220_o

Монголын үндэсний циркийн жүжигчид өнгөрсөн хоёрдугаар сард Франц улсад болсон Олон улсын циркчдийн тэмцээнээс алтан цом, гуравдугаар сард Испани улсад зохиогдсон олон улсын тэмцээнээс алтан цом мөн ОХУ-д болсон олон улсын циркчдийн тэмцээнээс алтан цомыг тус тус хүртсэн.

Энэхүү бахдам сайхан амжилтаараа дэлхийд гайхагдсан манай жүжигчид энэ удаагийн “Дэлхийн цирк Монголд” тоглолтод эх орноо төлөөлөн оролцох юм. Мөн Монголын Үндэсний циркийн Номуунбаатар ахлагчтай жүжигчдийн үзүүлбэрийн менежерээр ажилласан Н.Эрдэнэ олон улсын циркчдийн тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн шүүгчээр ажилласан нь дэлхийн циркийн урлагт монголын цирк ямархан хэмжээнд явааг харуулсан томоохон шалгуур үзүүлэлт болсон юм.12837658_1119969408034446_625582238_o

Тоглолтод араатны хаан арслан, адал явдалт сармагчингууд, өхөөрдөм лам гөрөөс оролцоно. Мөн давжаа бяцхан одой морьд, дэггүй сэргэлэн сургуультай нохойнууд Монголын үзэгчид, хүүхэд багачуудыг баясгаж, авьяас чадвараа гайхуулахаар айсуй.

Тоглолтын тасалбарыг 1900-1950 үнэгүй хүргэж байгаа юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Японы зэс боловсруулах үйлдвэртэй танилцав

Япон улсад ажлын айлчлал хийж буй УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Япон улсын зэс боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүд, худалдааны компаниудын төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсад баригдах зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн  төслийн талаар санал солилцжээ.   Уулзалтын үеэр Монгол Улсад зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн нэгжийн захирил Х.Бадамсүрэн зэс хайлуулах үйлдвэрийн төслийн талаар танилцуулав. Мөн Японы “Мицүбиши материал техно”  компанийн ашигт малтмал, байгаль орчин, эрчим хүчний газрын орлогч дарга Т.Ямакава,  Монгол Улсын зэс үйлдвэрлэлийн судалгааны тайлангийн талаар илтгэл тавьсан байна. Уулзалтад “Япон-Монголын эдийн засгийн хороо”-ны дарга  “Иточү” корпорацийн ерөнхий зөвлөх  Ё.Кобаяши, Японы уул уурхайн нийгэмлэгийн  орлогч дарга Х.Камоо болон “Сумитомо” корпораци, “Мицуй”, “Мицүбиши” корпораци, “Марубени”, “Сожицү”  корпораци, “Жей Экс Неппон майнинг металл”  корпораци  болон бусад компанийн төлөөлөл оролцжээ. Мөн айлчлалын багийнхан Японы зэс хайлуулах хэд, хэдэн үйлдвэрийн  үйл ажиллагаатай газар дээр нь очиж, тоног төхөөрөмж болон технологийн  байдалтай танилцсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Эдийн засгийн “Coal & Metals Mongolia” форум ирэх тавдугаар сард болно

 Ардчилсан намын сонгуулиас өмнөх эдийн засгийг сэргээх эцсийн найдлага нь тавдугаар сард Улаанбаатарт болох “Coal & Metals Mongolia” олон улсын форум болоод байна. Дэлхийд гайхагдсан 17,3 хувийн өсөлт 2012 оноос хойш эрчимтэй унасаар өнгөрөгч 2015 онд 2,3 хувьтай байв. Тэгвэл энэ байдлаас гарч, эдийн засгийг сэргээх эцсийн найдлагаа Засгийн газар “Coal & Metals Mongolia”-д тавьжээ. Уналтад ороод буй уул уурхайн салбарыг хөл дээр нь босгохын тулд Засгийн газар гадаад, дотоодын нийлсэн 80 орчим компанийг тавдугаар сарын 6-7-нд Улаанбаатарт болох “Coal & Metals Mongolia”-д урьжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Эх орны цэрэг” яруу найргийн наадам 26 дахь жилдээ зохиогдлоо

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Эх орны цэрэг” яруу найргийн наадам өнгөрсөн баасан гаригт амжилттай болж өнгөрлөө. 26 дахь жилдээ зохиогдож байгаа энэхүү наадамд 40 гаруй найрагч эх орон, эр цэрэг, тусгаар тогтнолын тухай шүлгээ сойсон бөгөөд АУЗ Д.Цоодол, АУЗ Д.Төрбат, ЗХЖШ-ын АУГ-ын ИЦХХ-ийн дарга дэд хурандаа Б.Отгонбаяр нар шүүсэн юм. Энэ удаагийн  “Эх орны цэрэг” яруу найргийн наадмын тэргүүн байрыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч   М. Амархүүгийн  “Зарлан дуудах хуудас” шүлэг, дэд байранд яруу найрагч, дэд хурандаа С. Зоригтбаатарын “Арын албаны Монгол цэрэг” шүлэг, гутгаар байранд МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, 2014 оны “Эх орны цэрэг” яруу найргийн наадмын Тэргүүн байрын шагналт Б.Баттулга “Сайхан Монгол минь таны төлөө”, тусгай байранд “Болор цом” наадмын Тэргүүн байрын шагналт А.Эрдэнэ-Очирын “Эх орны хөндүүрлэл” шүлгүүд орсон байна. Үзэгчдийн нэрэмжит шагналыг МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, дэд хурандаа П. Батнайрамдалын “Сүүлчийн амьсгал” шүлэг хүртлээ. Шагналыг БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг, ЦДБЭЧ-ын дарга, хошууч Н.Гантулга, АУЗ Д.Цоодол, АУЗ Д.Төрбат нар гардуулан өгсөн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сирийн асуудлаарх хэлэлцээний хоёр дахь үе шат өнөөдөр болно

Сирийн асуудлаарх энхийн хэлэлцээний хоёр дахь үе шат Швейцарийн Женев хотод өнөөдөр эхэлнэ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч төлөөлөгч Стаффан де Мистурагийн удирдан явуулах хэлэлцээ Сирийн Дераа хотод Засгийн газрын эсрэг мөргөлдөөн эхэлсний тав дахь жилийн босгон дээр маш эгзэгтэй мөчид эхэлж байгаа юм. Энэ мөргөлдөөн Ойрхи Дорнодын бүх бүс нутгийн хямралыг сэдрээсэн хурц хямрал болон даамжирсан билээ. “Женев-3” гэж албан бусаар нэрлэсэн энхийн хэлэлцээг де Мистура Швейцарьт бүр нэгдүгээр сарын сүүл хоёрдугаар сарын эхээр эхлүүлэхийг оролдсон боловч хоёр жилийн өмнөхтэй адил Сирийн сөргөлдөгч талууд анх хийсэн мэдэгдлийнхээ хүрээнд хэлэлцээ хийх чадваргүй байжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр 25 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжина

Сангийн яам өнөөдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 9 сар болон 2 жилийн хугацаатай 25 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжахаар болжээ. 9 сарын хугацаатай Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаас нэгж бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй бөгөөд нийт 10 мянган ширхэгийг борлуулах аж. Үнэт цаас 14.915 хувийн хүүтэй бөгөөд хүүгийн төлбөр хугацааны эцэст төлөгдөх юм. 2 жилийн хугацаатай үнэт цаас нь мөн нэгж бүр 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй бөгөөд 150 мянган ширхэгийг борлуулна. Харин хүүгийн төлбөр хагас жил тутамд төлөгдөх аж. Үнэт цаасны арилжаанд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн бүртгэл Монголын хөрөнгийн биржид өнөөдөр 11.00 цаг хүртэл явагдана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

45,8 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг энэ сард буцаан олгоно

Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 75396 татвар төлөгч иргэн 2015 оны тайлан ирүүлсэн бөгөөд  нийт 45,8 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг баталгаажуулсан байна. Энэ нь урд оны тайлангаар баталгаажуулсан илүү төлөлттэй харьцуулбал 3453 татвар төлөгч буюу 1,7 тэрбум төгрөгөөр илүү байна. Буцаан олголт авахаар 2016 оны 1 дүгээр сарын 22-ноос өмнө тайлангаа ирүүлсэн, нийслэлийн нэгдүгээр ээлжийн 11727 иргэний баталгаажуулсан илүү төлөлтийг 3 дугаар сард багтааж буцаан олгохоор нийслэлийн төрийн сангаас төлөвлөжээ. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэлийн хэмжээнд 2015 оны татварын тайлангаар баталгаажсан илүү төлсөн татварыг нэгдүгээр ээлжинд буцаан авах иргэдийн нэрсийг http://www.mta.mn/answer/refund2013  хаягаар орж шалгах боломжтой юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гол хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ

  Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын мэдээгээр 2016 оны гуравдугаар сарын 9-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 3.7 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 2.7 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2016 оны 3-р сарын 09-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 10.4 хувь, үхрийн ястай махны үнэ 2.6 хувь, үхрийн цул махны үнэ 2.3 хувь, ямааны ястай махны үнэ 14.3 хувиар өсч, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад хонины ястай махны үнэ 8.6 хувь, үхрийн ястай махны үнэ 0.4 хувь, үхрийн цул махны үнэ 0.1 хувь, ямааны ястай махны үнэ 6.7 хувиар өсч, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2016 оны 3-р сарын 09-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6065 төгрөг, үхрийн /ястай/ мах 7055 төгрөг, үхрийн цул мах 8490 төгрөг, адууны /ястай/  мах 4860 төгрөг, ямааны /ястай/  мах 4800 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2016 оны 3-р сарын 09-ний байдлаар гурилын үнийг өмнөх сартай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2016 оны 3-р сарын 09-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2016 оны 3-р сарын 09-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 3.8 хувь, луувангийн үнэ 5.0 хувь, манжингийн үнэ 2.0 хувь, сонгины үнэ 0.8 хувиар өсч, байцааны үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 4.3 хувь, манжингийн үнэ 2.0 хувиар өсч, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2016 оны 3-р сарын 09-ний байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.0 хувь, “Элекстер” сүүний үнэ 0.8  хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад “Элекстер” сүүний үнэ 0.5 хувиар буурч, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.4 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах ажил Дархан-Уул аймгаас эхэллээ

Ипотекийн зээлд хамрагдах боломжгүй иргэдийг Түрээсийн орон сууцанд хамруулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан байгаа билээ. Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах ажлыг Дархан-Уул аймгаас эхлэн хэрэгжүүлэх бөгөөд өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 14-18-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумд баригдсан “Найрамдал хороолол”-оос төрийн өмчийн түрээсэнд шилжүүлсэн 83 байранд квотын дагуу иргэдийг бүртгэн сонгон шалгаруулалтыг явуулах юм.

Бүртгэлийн ажиллагаа бүрэн дуусаж нягтлан шалгах ажиллагаа явагдсаны дараа сугалаа зохион байгуулах өдрийн товыг олон нийтэд зарлана гэдгийг ТОСК-аас мэдэгдсэн. Орон нутгийн хувьд “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн Улаангом, Ховд аймгийн Жаргалант, Архангай аймгийн Эрдэнэбулган, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумдад баригдсан орон сууцанд Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд хамрагд хүсэлтэй иргэдийн бүртгэлийг гуравдугаар сарын 21-25-ны өдрүүдэд тухайн орон нутагт ТОСК хариуцан зохион байгуулах ажээ.

Харин Улаанбаатар хотод “Буянт-Ухаа 2 хороолол”-ын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг энэ сарын 21-нээс ирэх дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг дуустал ТОСК-дээр хүлээн авна. “Буянт-Ухаа 2 хороолол”-д түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн эрэлт нь нийлүүлэлтээсээ давж байгаа тул журмын шаардлага хангасан иргэдийн дунд харъяалах ангиллалд дүйцүүлэн сугалаагаар шалгаруулах ажлыг зохион байгуулах аж. “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын 350 байранд түрээсийн орон сууцны бүртгэл явагдана.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ

  Аймгуудын удирдлагуудтай сар бүр хийдэг цахим хурал Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд болж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, дэд дарга Г.Ганболд нар оролцлоо.

Нийслэлийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааны талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлын талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд нар орон нутгийн удирдлагуудад танилцууллаа.Цахим хурлын үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт цаг үеийн асуудлаар аймаг, орон нутгийн удирдлагуудад үүрэг даалгавар өглөө. Аймгуудад Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулах Засгийн газрын үүргийг хугацаанд нь буюу энэ оны зургадугаар сарын 1-ний дотор санаачилгатай, үр дүнтэй хэрэгжүүлэхийг аймгийн Засаг дарга нарт даалгалаа.  Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ болон шар усны үерээс болгоомжлох сэрэмжлүүлгийг иргэд, малчдад шуурхай хүргэх шаардлагатай байгааг анхаарууллаа. Мөн төл хүлээн авах болон хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангуулахад онцгой анхаарч ажиллахыг Засаг дарга нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

10 мянга гаруй жолооч 1-5 оноогоо хасуулжээ

 Замын хөдөлгөөний  шинэ дүрэм хэрэгжиж  дүрэм зөрчиж буй жолооч нарын оноог хасах журам хэрэгжээд сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд нийт 10191 жолооч 1-5 хүртэлх оноогоо хасуулжээ. Зөрчил гаргасан жолооч нарын 50 хувь нь өөрт байх 10 онооноосоо нэгийг нь, үлдсэн нь хоёроос тав хүртэл хасуулсан байна.

Өөрөөр хэлбэл ихэнх жолооч өөрөө хамгаалах бүсээ зүүгээгүй эсвэл зорчигчийнхоо хамгаалах бүсийг зүүлгээгүйгээс болж оноогоо хасуулсан тохиолдол их бүртгэгджээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш цагдаа нар бэлэн бусаар зөрчил гаргасан жолооч нарыг торгож байгаа. Одоогоор энэхүү бэлэн бусаар торгох цахим машин нийт цагдаа нарын 60-70 хувьд очоод байгаа юм.

Энэ нь зарим орон нутагт замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын оноог хасаж, торгох ажил хоттой харьцуулахад бага явагдаж байна гэсэн үг юм.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа