Author Archives: admin

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ

Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 329 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 249 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 11 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1. Явган зорчигч 2 байгаа бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.

Тухайлбал, БЗД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Жуковын музейн хойд замд Д нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо T.Harrier маркийн Ө жолоочтой авто машинтай шүргэлцэн унадаг дугуй унаж явсан 21 настай эрэгтэй Д гэмтсэн. СБД-ийн нутаг Дамбадаржаа руу салдаг уулзвараас зүүн тийш “Тэнүүн огоо “ХХК-ны хойд замд “T.Prius” маркийн авто машины жолооч Д нь явган зорчигч оршин суух хаяг нэр тодорхойгүй 25-30 насны эрэгтэй хүнийг дайрч амь насыг нь хохироожээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Манай жүдоч Л.Отгонбаатар хагалгаанд орохоор болжээ

“Рио 2016” олимпын наадмын татамид жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд өрсөлдсөн Лхагвасүрэнгийн Отгонбаатар хүрэл медалийн төлөөх барилдаанд гэмтэл авсан билээ.

Тэрээр медалийн төлөөх барилдаанд Хятадын жүдоч Чэнь Шунжаотой учраа таарч, юүко үнэлгээ алдснаар ялагдал хүлээсэн. Сүүлийн хоёр минутанд идэвхи муутай барилдсан нь ямар нэг учиртай гэсэн үзэгчдийн таамаг зөв болж манай тамирчны зүүн мөрний шөрмөс тасарч, аяганы хүүдий урагдсан, мах нь ханзарсан гэх эмнэлэгийн дүгнэлт гарчээ

Тэгвэл Л.Отгонбаатар эмчийн дүгнэлтээр хагалгаанд орохоор болжээ. Эмчилгээний зардалыг Бразилийн тал даах ба гурав хоног хэвтэн эмчлүүлэх гэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энэ наймдугаар сард эрчим хүчний хязгаарлалт хийх газрууд

Нийслэлийн хэмжээнд энэ сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан эрчим хүчээр түр хязгаарлаж байгаа тул иргэд Та бүхэн хэрэгцээгээ зохицуулна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай бөгөөд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.tog.mn сайт, 70047004 утаснаас авна уу.

15,16/VIII Баянзүрх 10.30-17.30 16-р хороо 16-р хороолол Цэргийн 24-26, 70, 71, 1, 2, БХЯ-ны 24-р байр, Монгол менежмент төв, Захгүй Мэнэн, Наран инвест, Анудент, УБ бүтээц ХХК-ууд, 82-р цэцэрлэг, Улаанхуаран СӨХ болон тэдгээрийн ойр орчмоор
Баянгол 10.30-18.00 9-р хороо  Горькийн 4-9-р гудамж, ТЭЦ-33,  НЭХ-33,  ЭХ-22А, 27А, 31 Бумбаяр байрууд болон тэдгээрийн ойр орчмоор
15-19/VIII Баянгол 11.00-18.00 20-р хороо Монголиадевелопмент ресорсес, Дашваанжил, МТ ойл, Шунхлай, МТ, Ойн бирж ШТС-ууд болон тэдгээрийн ойр орчмоор
Налайх 10.00-18.00 1-р хороо Баянзүрхийн гудамж, Энгэр шанд, Их ам, Туулын гүүр орчмоор
16/VIII Баянзүрх 10.30-17.30 24-р хороо Цахлайн задгай, ЗХ 065-р ЦА болон тэдгээрийн ойр орчмоор
Чингэлтэй 11.00-13.00 УБДС ТӨХК-ийн Их тойргийн насос, Нийгмийн даатгалын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, СУИС, Хүрд ХХК болон тэдгээрийн ойр орчмоор
Хан-Уул 14.00-14.30 ТОСК-ийн орон сууцны барилгууд

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Э.Цэндбаатар өнөөдөр хүрэл медалийн төлөө тулалдана

“Рио-2016” олимпийн наадмын боксын тэмцээн амжилттай үргэлжилсээр байна. Манай зургаан ширэн бээлийтэн Риогийн рингэнд өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн 56 кг жинд манай улсын боксчин Э.Цэндбаатар хагс шигшээд шалгараад байгаа билээ.

Тэрбээр Беларусийн Дмитрий Асаноуг 2:1 харьцаагаар буулган авч хүрэл медалийн төлөө тулалдахаар бөгөөд өнөөдөр үдэш 23:00 цагаас АНУ-ын Стевенсон Шакуртай өрсөлдөнө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт Үүлэрхэг, Бороо орно, Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 21-23 градус дулаан байна.

 

Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 17-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрмжтэй байхыг анхааруулж байна.

2016 оны 08 дугаар сарын 16-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Бүх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын зарим газар, баруун болон говь аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говь болон Говийн аймгуудын өмнөд хэсгээр 29-34 градус, говийн аймгуудын хойд хэсэг, зүүн аймгуудын нутгаар 23-28 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 21-23 градус дулаан байна.

 Өглөө 06 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна

2016 оны 08 дугаар сарын 17-ноос 08 дугаар сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

17-нд зарим газраар, 18,19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 17-нд зарим газраар, 18-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатар хотын замын тэмдэг, хайсыг засварлан шинэчилж байна

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн баазын Тэмдгийн үйлдвэр нь хариуцсан автозамын тэмдэг, хайс хашлагын арчлалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хариуцан ажилладаг.  Тус үйлдвэрийн тэмдэгчид 2016 оны 08 сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт 45 ширхэг тэмдэг арчилж, таван ширхэг тэмдгийг шилжүүлэн суулгажээ. Мөн Сүхбаатар дүүрэгт хайс тэмдгийн арчлалт хийж, Санзай-Салхитын зуслангийн чиглэлийн замд эвдэрсэн зургаан хайсыг засч, засагдах боломжгүй болсон зургаан хайсыг хураав.

Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээний зургаан ширхэг хайсыг засч, саадыг тойрох дөрвөн тэмдэг шинээр суурилуулсан бөгөөд “Сутайн буянт” захын урд гурван хайс гагнаж, засварлах ажлыг гүйцэтгэв. Ингэснээр явган болон авто тээврээр зорчигчдын ая тух хангагдаж, саадгүй зорчих нөхцөл бүрдэх юм гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол судлаач эрдэмтдийг Төрийн дээд цол, одон, медалиар шагнав

Монгол Улсыг олон улсад таниулах, Монгол судлалыг гадаад, дотоодод хөгжүүлэн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хичээл зүтгэл, хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гадаад, дотоодын зарим эрдэмтэн, судлаачдыг Төрийн дээд цол, одон, медалиар шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр гардуулан өгөв.

Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор Монгол Улсыг олон улсад таниулах, Монгол судлалыг гадаад, дотоодод хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хагас зууны туршид ажил амьдралаа зориулан хөдөлмөрлөж ирсэн хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж, Монгол Улсын Их сургуулийн зөвлөх багш, доктор, профессор Гэлэгжамцын Цэрэнханд,  Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Жавзангийн Цолоо нарыг,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ШУА-ын хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ринчинсамбуугийн Отгонбаатарыг,

Алтангадас одонгоор ОХУ-ын иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Бойкова Елена, СУИС-ийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Чулууны Алтанцэцэг, Япон улсын иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Хироки Ока, МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч Магсаржавын Баярсайхан, БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Жалсангийн Ринчиндорж, МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн багш Доржсүрэнгийн Бүрнээ, ОХУ-ын иргэн, Иркутскийн Улсын их сургуулийн багш Лиштованный Евгений Иванович, БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Хаапангаагийн Чойжинжав, МУИС-ийн түүхийн тэнхимийн багш Дашдондогийн Баярсайхан, БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн, Өвөр Монголын багшийн  их сургуулийн захирал Балданжамцын Бүрэнжаргал, ШУА-ын түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Жамсранжавын  Гэрэлбадрах, Бүгд Найрамдах Франц улсын иргэн, Францын Ле Харве их сургуулийн доктор, профессор Пиэр Шабал, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн дэд захирал Пүрэвсүрэнгийн Дэлгэржаргал, ШУА-ийн түүх, археологийн хүрээлэнгийн эрхлэгч Галиндэвийн Мягмарсамбуу нарыг,

Найрамдал медалиар ХБНГУ-ын иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Ута Шёне, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн,  монголч эрдэмтэн Родика Поп, ХБНГУ-ын иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Инес Штольпе, ОХУ-ын иргэн, Эрмитаж улсын музейн Дорно дахины салбарын ажилтан Крамаровский Марк Григорьевич, БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн, Өвөр Монголын их сургуулийн багш Сэйнгойровын Насан-Урт нарыг тус тус шагналаа.

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Олон улсын монголч эрдэмтний 11 дүгээр их хурал нээлтээ хийж буй энэ өдөр монгол судлалын салбарт амжилт бүтээлээрээ тэргүүлж байгаа дотоод гадаадын шилдэг эрдэмтдэд Есөн хөлт цагаан тугийн цэнгэн орших хүндэтгэлийн өргөөнд Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Монгол үндэстний хэл соёл, түүх, сэтгэлгээний онцлог, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, гадаад харилцааны салбарыг шинжлэх ухаанд үндэстэй судлан тайлбарлах үйлсэд нөр хичээнгүй зүтгэл гарган ажиллаж байгаа судлаач та бүхэнд баярлалаа.

Энэ шагнал бол Монголыг судалж, шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсныг тань үнэлж буй Монгол төрийн хүндэтгэл юм. Мөн таны багш, шавь, хамтран зүтгэгчдэд тань олгож байгаа урам юм. Монголын төр, судлаачид хамтран монгол судлалыг хөгжүүлэхийн төлөө улам бүр хичээнгүйлэн ажиллана. Өнөөдөр хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлсэн та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол төрийн сүлд өнөд биднийг ивээх болтугай. Баяр хүргэе” гэлээ

01 02 -03 04 05

President.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийтийн эзэмшлийн зам, талбайн хогийг тогтмол цэвэрлэж байна

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд удирдан явууллаа. Зөвлөгөөнөөр өмнөх хурал дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.2016 оны 07 сарын 25-нд болсон нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүргийн биелэлтийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Өмнөх хурал дээр өгсөн үүргийн биелэлт

 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэлийг ханган ажиллаж байна

“2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу инженер хангамжийн байгууллагууд болон холбогдох дүүргүүдтэй хамтран өвөлжилтийн бэлтгэл ажлыг  09 сарын 01-ны өдөр дуусгахаар график төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

 Цэцэрлэг, сургуулийн их засварыг 08 сарын 20-ны дотор дуусгана

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 сургууль, 3 цэцэрлэгийн их засварын ажилд 523,5 сая төгрөг, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2 сургуулийн их засварт 169,0 сая тус тус батлагдсан. Барилгын өргөтгөл болон их засвартай сургууль, цэцэрлэгүүдийн захирал, эрхлэгч нарын ээлжийн амралтыг засварын ажлыг дуустал хойшлуулж, 08 сарын 20-ны дотор дуусгахаар төлөвлөгөө гаргаж хяналт тавьж ажиллаж байна.

 “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг зохион байгуулав

Монголын Бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдээс Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Даншиг наадам- Хүрээ цам” шашин соёлын наадмыг 08 сарын 06, 07-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулав. Энэ үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний зохицуулалт, хамгаалалтыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын харьяа нэгж, хэлтсийн бие бүрэлдэхүүн хамгаалалтын үүрэг гүйцэтгэлээ.Цагдаагийн ерөнхий газар болон Улаанбаатар хотын цагдаагийн газраас нийт 74 автомашин, 1668 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр зөрчил, дутагдалгүй зохион байгуулж ажилласан байна.

Хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 9 товчоонд 840 улсын ахлах байцаагч хяналт тавин ажиллаж байна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдалыг ханган захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс Налайх, БЗД, Тэрэлж, Яармаг, Эмээлт, Баруун туруун, Нисэх, Био, Налайхын 4-р зөрлөг зэрэг 9 товчоонд 840 улсын ахлах байцаагч хяналт тавьж ажиллаж байна.

Энэ хугацаанд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авто тээврийн шалган нэвтрэх товчоодоор хөдөө орон нутгаас зорчин ирсэн нийт 5992  тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт,  2380 хүнд хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, 23158 автомашинд ариутгал халдваргүйтгэл хийн ажилласан байна.

 Нийтийн эзэмшлийн зам, талбайн хогийг тогтмол цэвэрлэж байна

2016 оны 07 сарын 28-ны өдөр орсон борооны улмаас Энхтайваны өргөн чөлөө, Намяньжүгийн гудамж, Токиогийн гудамж, Дэнжийн 1000, Их тойруу, Баянбүрдийн тойрог, Сансар, Сансарын нүхэн гарц, Цагдаагийн гудамж, КТМС, Шар хадны зам, Монелийн уулзвар усанд автагдаж авто замуудын зорчих хэсэгт шороо чулуу ихээр хуримтлагдсаныг цэвэрлэж, авто замын усыг соруулах  ажлыг шуурхай зохион байгуулж ажилласан байна.

Мөн 2 бобкат, 1 дреста, 2 ачааны автомашин, болон шөнийн цагаар зам цэвэрлэгээний машинууд  нэмэлтээр гарч, Намяньжүгийн гудамж, Нарны зам, Токиогийн гудамж, Бээжингийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу,  Баянбүрдийн тойрог, Сансарын нүхэн гарц, Дэнжийн 1000-н зам, Чингэлтэйн өргөн чөлөө, КТМС, Шар хад, Монелийн уулзварын замд 80 зам талбайн үйлчлэгч цэвэрлэгээг хийж, нийт 28 удаагийн рейсээр 108,7 тн хог хаягдлыг цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт  тээвэрлэж ажилласан байна.

 Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг зохион байгууллаа

2016 оны 08 дугаар сарын 03-наас 06-ны хооронд Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг зохион байгуулав. Форумд 20 хотын 100 орчим төлөөлөгч оролцлоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатарын талбай, Төв Гандантэгчинлэн хийд, Богд хааны ордон музей, “Эвсэг” ноолууран хувцасны дэлгүүр, “АСЕМ вилла” хотхон, Хүй долоо худаг, Централ тауэр, Зайсан толгой, Чонжинболдог, Горхи, Тэрэлж, Мэлхий хад, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гранд хаан Айриш пабд очих, буцах үед Улаанбаатар хотын цагдаагийн газар, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдээс 101 алба хаагч, 14 автомашинтай замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хэв журам сахиулж ажилласан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэтлсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төрийн албан хаагчдыг судлахыг үүрэг болгожээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд 2012 оноос хойш нийслэлийн харъяа төрийн байгууллагуудад ажиллаж байгаа албан хаагчдыг нэг бүрчлэн судалж, дүгнэлт гаргахыг үүрэгджээ.

Энэ нь төрийн албан хаагчдыг чадавхижуулах хэмээн нэрийн дор явагдаж байгаа аж. Гэтэл 2012 оноос хойш төрийн албанд ажиллаж эхэлсэн хүмүүсийг ийн судлах нь олноор нь хомроглон халахын эхлэл болж магадгүй гэдгийг эх сурвалжууд мэдээллэж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Швейцарьт хутгатай этгээд халдлага үйлдэв

Өнгөрсөн ням гаригийн 21:00 цагийн орчим Швейцарийн “Salez”  галт тэрэгний буудлаас Буч хот руу хөдөлсөн галт тэргээр зорчиж явсан иргэд рүү хутгатай этгээд халджээ. “Энэхүү халдлагын улмаас 30 орчим насны эмэгтэй амиа алдаж, таван хүн шархадсан” хэмээн тус улсын Цагдаагийн газраас мэдээллэснийг “The telegraph” уламжилсан байна. Гэмт этгээд галт тэргэнд орж ирснийхээ дараа хажуудаа зогсож байсан 34 настай эмэгтэйг хутгалж, дараа нь гал тавьжээ.

Халдлага үйлдсэн этгээд Швейцарийн 27 настай иргэн аж. Одоогоор халдлагын шалтгаан тодорхойгүй, цагдаагийнхан халдлага үйлдэгчийн гэрийг битүүмжилж, шалгалт явуулж эхэлсэн байна. Халдлагын улмаас шархдагсдын хоёр нь 6 настай аж. Швейцарийн цагдаагийн газраас энэхүү халдлага нь терроризмтой холбоотой гэсэн баталгаа байхгүй гэж мэдэгджээ. Бичлэгээс харахад гэмт этгээд хутга барьж дайран, шатамхай шингэн асган гал гаргасан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалт зарлажээ

Монгол Улсын Засгийн газраас Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны ажлын байрыг нийтэд, нээлттэй зарлах захиалгыг Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн байна.
тазТөрийн албаны зөвлөлийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд, Төрийн албаны тухай хуулийн 351.2-т “Төрийн албаны төв байгууллага нь сонгон шалгаруулж, нэр дэвшүүлэхээс ажлын 21-ээс доошгүй өдрийн өмнө тухайн албан тушаалын талаар нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалтын зарыг 2016 оны наймдугаар 12-ноос эхлэн Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn сайтаар нийтэд, нээлттэй мэдээлэхээр шийдвэрлэжээ.
Ингээд хэн, хэн Төрийн нарийн бичгийн дарга нараар тодорч эхэлснийг хүргэе.
• Байгаль орчин, аялал жуучлалын яам – Ц.Цэнгэл/томилогдсон/
• Гадаад харилцааны яам –
• Сангийн яам – Х.Ганцогт
• Хууль зүй, дотоод хэргийн яам – Б.Баясгалан /Өмнө нь ТНБД байсан/
• Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам – У.Бямбасүрэн
• Батлан хамгаалахын яам – н.Эрдэнэбаатар
• Барилга хот байгуулалтын яам – Л.Манлайсүрэн
• Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам -Г.Өнөрбаяр эсвэл Б.Баярсайхан
• Зам тээврийн яам – Ж.Бат-Эрдэнэ /Томилогдсон/
• Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам – Н.Энхтайван эсвэл Л.Баяртулга
• Эрчим хүчний яам – Ч.Саранжав
• Эрүүл мэндийн яам – Д.Очирбат
• Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам – Д.Зоригт нарын нэрс дуулдаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Олимпийн медаль хүртсэн тамирчид насан турш сар бүр 2-4 сая төгрөгийн цалин авна

Өнгөрсөн шөнө боксын төрлийн эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд мөнгөн медалийн төлөө  манай тамирчин Д.Отгондалай   Францын боксчин Софьян Үмиятай тулалдсан. Улмаар Францын боксчинд 2:1-ээр ялагдаж, “Рио 2016” олимпийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Олимпийн наадмаар өндөр амжилт гаргасан тамирчинд төрөөс мөнгөн урамшуулал олгох тогтоол гарсан байдаг. Тус тогтоолоор:

  • Алтан медаль хүртсэн тамирчинд нэг удаа 120 сая төгрөг, насан туршид нь сар бүр дөрвөн сая төгрөг
  • Мөнгөн медаль хүртсэн тамирчинд нэг удаа 60 сая төгрөг, насан туршид нь сар бүр гурван сая төгрөг
  • Хүрэл медаль хүртсэн тамирчинд нэг удаа 30 сая төгрөг, насан туршид нь сар бүр хоёр сая төгрөгийн урамшуулал олгох журамтай.

Тиймээс ОУХМ Д.Отгондалай олимпийн хүрэл медаль хүртсэн тул Засгийн газраас нэг удаа 30 сая, насан туршдаа сар бүр хоёр сая төгрөгийн урамшуулал авахаар боллоо. Мөн манай жүдо бөхийн тамирчин Д.Сумъяа Риогийн олимпоос мөнгөн медаль хүртэж 60 сая төгрөгөөр шагнуулахаар болоод байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Рио 2016” Чөлөөт бөхийн багийн хуваарь

Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ баг “Рио-2016” олимпийн наадамд 10 жинд буюу эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн тамирчин оролцоно. Монголын цагаар энэ сарын 17-21-нд 10:00-01:00 цагт урьдчилсан болон хагас шигшээ барилдаан, 04:00-07:00 цаг хүрэл, алтан медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол болно.

 Ингээд монголын чөлөөтийн тамирчдын хуваарийг танилцуулж байна

 Наймдугаар сарын 17-нд

  • 58кг – П.Орхон
  • 69кг – О.Насанбурмаа

 Наймдугаар сарын 18-нд

  • 53кг – Э.Сумъяа
  • 63кг – С.Батцэцэг

 Наймдугаар сарын 19-нд

  • 57кг – Э.Бэхбаяр
  • 74кг – П.Өнөрбат

 Наймдугаар сарын 20-нд

  • 53кг – О.Үйтүмэн
  • 63кг – Ж.Чулуунбат

 Наймдугаар сарын 21-нд

  • 65кг – Г.Мандахнаран
  • 96кг – Д.Хүдэрбулга

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дэлхийн улс орнууд байр авах гэж байгаа залуу гэр бүлийг ингэж дэмждэг

Залуу гэр бүлүүдийн хувьд өөрийн гэсэн байртай болно гэдэг “чанга” даваа болоод байна. Зах зээлийн дундаж үнийг үзэхэд хамгийн багадаа 13-15 сая төгрөгийн урьдчилгаа төлж байж шинэ байранд орох боломжтой. Харин сардаа нэг сая орчим төгрөгийн орлоготой залуу гэр бүл хуримтлал үүсгэхгүйгээр байртай болох боломжгүй юм.

 Дэлхийн олон оронд залуу гэр бүлийг орон сууцжуулах тусгай хөтөлбөр хэрэгждэг юм билээ. Манайд ч гэсэн эдгээр аргыг хэрэгжүүлж болох юм.

Баруун Европ, Герман, АНУ-д “Гэрээт хуримтлал” гэх практик хэрэгжээд олон жил болж байна. Германчууд энэ аргыг хуримтлалын касс гэх ч бий. Өөрөөр хэлбэл байртай болохоор зорьж буй иргэн хуримтлалын кассанд мөнгө төвлөрүүлдэг бөгөөд тухайн иргэний байршуулсан мөнгөн дүнд төрөөс урамшуулал олгодог аж. Иргэн хэдий чинээ их мөнгө хуримтлуулна төдий чинээ их урамшууллыг төрөөс авдаг байна. Ингээд хуримтлалын мөнгө байрны үнийн гуравны нэгтэй тэнцэх үед төрөөс орон сууцны нийт үнийн 10 хувьтай тэнцэх мөнгийг нэмж олгодог. Үлдсэн мөнгийг Хуримтлалын касснаас маш бага хүүтэй зээлийн хэлбэрээр олгодог.

Орон сууцны хуримтлалын өөр жишиг Франц, Англид байдаг. Францад тухайн иргэн хуримтлалын дэвтэр нээлгэж дансандаа 100 мянган франк хуримтлуулсны дараа жилийн 3,75 хувийн хүүтэй орон сууц авч болно. Харин төрийн зүгээс тухайн иргэний жил болгоны хуримтлал дээр 7500 франкийг урамшуулал болгон өгдөг.

Тэгвэл Финляндад байр авах залуу гэр бүлийг бүх төрлийн татвараас 78 хувиар хөнгөлдөг байна. Хугацаа нь 20-25 жил, жилийн хүү 3 хувь. Мөн тухайн гэр бүл хэдэн хүүхэдтэйгээс хамаараад орон сууцны нийт үнийн 20-25 хувийг төрөөс өгдөг жишигтэй байх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа