Author Archives: admin

Орхон голыг бохирдуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалж магадгүй

БОАЖЯ, УУЯ, МХЕГ болон Архангай аймгийн холбогдох албаныхан тус аймгийн Цэнхэр суманд ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа, Орхон голын бохирдлын байдалтай энэ сарын 6-8-ны өдрүүдэд танилцаад иржээ.

Цэнхэр сумын нутагт алт олборлодог “Монгол газар”, “БМНС”,”Голден хаммер”, “Батбродерс, “Эм Жэй Эйч”зэрэг алт олборлогч компаниудын буруутай үйл ажиллагаанаас болж Орхон голынбохирдлын хэмжээ дээд цэгтээ хүрсэн байна.

Эдгээр алт олборлогч уурхайн ашиглалтын талбайгаас урсаж буй бохир устай Өлзийт тээл, БудантХаргуйт, Шийртийн амнаас урсаж буй жижиг голууд нийлж, Орхон гол руу цутгажээ. Тухайлбал, “Монгол газар” ХХК нь 2015 онд туслан гүйцэтгэгч 24 иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ хийж, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд өмнө нь нөхөн сэргээсэн газрыг эвдэж эфиль, галь угаах нэрээр ашиглалт хийжээ. Энэ нь Өлзийт тээл, Өл, Харгуйт Шийрт зэрэг жижиг голыг бохирдуулсан байна.Мөн тус компани Өлийн голд олборлолт хийх зорилгоор “Усны тухай” хуулийн 10.1.22-д заасны дагуу Өлийн голын голдрилыг өөрчлөх зураг төсөл хийлгэж “Монгол Ус” ТӨҮГ-т зураг төслийг хянуулан батлуулсан байна.

Түүнчлэн техник эдийн засгийн үнэлгээ болон байгаль орчинд нөлөөлөх байлын нарийвчилсан үндэслэл, уулын ажлын төлөвлөгөө, байгаль хамгаалах төлөвлөгөө батлуулаагүй,нөхөн сэргээлтийн барьцаа төвлөрүүлээгүй зэрэг баримт бичгийн зөрчилтэй байжээ.

Харин “БМНС” компани баримт бичгийн бүрдүүлэлтээ хангасан ч шалгалтынүед уурхайн далан хаалтын ажиллагаа жигдрээгүй, шимт хөрсний овоолго буруу хийсэн, далангаас бохир ус алдаж байсан зэрэг зөрчил илэрчээ. Эдгээрнь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2-ыг зөрчиж, Орхон голыгбохирдуулах гол эх үүсвэр болсон байна. Тиймээс Орхон голд бохир ус хаяж буй зөрчлөө долоо хоногийн хугацаанд арилгах, далан хаалт байгуулах, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, Орхон голын бохирдлыг бууруулах үүрэг өгчээ. Хэрэв шаардлагыг биелүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна.

Орхон голыг цаашид үргэлжлүүлэн бохирдуулахгүйн тулд ажлын хэсгийнхэн онцгой болон энгийн хамгаалалттай бүс тогтоох, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй эзэмшигчдэд хариуцлага тооцох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах, урсац бүрдэх эх газрын асуудлыг дахин авч үзэх зэрэг хэд хэдэн арга хэмжээ авах санал гаргажээ. Мөн Орхон голын бохирдлыг тогтоохоор голын уснаас дээж авсан бөгөөд шинжилгээний хариу ирэх даваа гаригт гарна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ,Бороо орохгүй, Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 21-23 градус дулаан байна.

2016 оны 08 дугаар сарын 17-ны 09 цагаас 21 цаг хүртэл Малчид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ:

2016 оны 08 дугаар сарын 17-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 градус, говийн бүс нутгаар 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.   21-23 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 87 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой бйана.

2016 оны 08 дугаар сарын 18-наас 08 дугаар сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

18-нд зарим газраар, 19-нд төв, говь, зүүн аймгуудын зарим газраар, 20-нд зүүн аймгуудын утгаар, 21-нд нутгийн баруун хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 18-нд зарим газраар, 19-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Хотуудын 2016 оны 08 сарын 17-ны өдөр, 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ
Улаанбаатар
22
O

C

7 м/с
Үүлшинэ
Алтай
16
O

C

6 м/с
Үүлшинэ
Арвайхээр
18
O

C

7 м/с
Үүлшинэ
Багануур
21
O

C

8 м/с
Үүлшинэ
Баруун-Урт
25
O

C

7 м/с
Түр зуурын бороо орно
Баянхонгор
18
O

C

6 м/с
Түр зуурын бороо орно
Булган
20
O

C

6 м/с
Үүлшинэ
Даланзадгад
28
O

C

9 м/с
Үүлшинэ
Дархан
24
O

C

6 м/с
Үүлшинэ
Замын-Үүд
31
O

C

8 м/с
Түр зуурын бороо орно
Зуунмод
21
O

C

6 м/с
Үүлшинэ
Мандалговь
25
O

C

9 м/с
Үүлшинэ
Мөрөн
21
O

C

6 м/с
Үүлшинэ
Сайншанд
31
O

C

8 м/с
Үүлшинэ
Сүхбаатар
23
O

C

5 м/с
Үүлшинэ
Тосонцэнгэл
19
O

C

6 м/с
Үүлшинэ
Улаангом
22
O

C

5 м/с
Үүлшинэ
Улиастай
20
O

C

6 м/с
Үүлшинэ
Ханбогд
30
O

C

8 м/с
Үүлшинэ
Хархорин
20
O

C

7 м/с
Үүлшинэ
Хатгал
18
O

C

6 м/с
Үүлшинэ
Ховд
23
O

C

6 м/с
Үүлшинэ
Цэцэрлэг
18
O

C

6 м/с
Түр зуурын бороо орно
Чингис
26
O

C

7 м/с
Үүлшинэ
Чойбалсан
26
O

C

7 м/с
Түр зуурын бороо орно
Чойр
25
O

C

7 м/с
Үүлшинэ
Эрдэнэт
20
O

C

6 м/с
Үүлшинэ
Өлгий
20
O

C

9 м/с
Үүлшинэ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Парламентын ордон барих санхүүжилтээр Түлэнхийн төвийн барилга барих санал гаргав

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халед Иатим Аль Фадлийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Элчин сайд Кувейт Улсын Ерөнхий сайдын халуун дотно мэндчилгээг уламжилж, Монгол Улсын Засгийн газрын тэргүүний албанд томилогдсонд нь баяр хүргэлээ. Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улсын хөгжилд чухал нөлөө үзүүлэх салбаруудад Кувейтийн хөгжлийн сан чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлоод, цаашид хөрөнгө оруулалтаа нэмэх байр суурьтай байгаагаа илэрхийллээ.кувейт 9 тэй уулзав

Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн санхүүжилтээр Монгол Улсад Парламентын ордон барихад зориулж 12 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх шийдвэр 2006 онд гаргасан. Энэ буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбарт, тэр дундаа Түлэнхийн төвийн барилга барихад зарцуулах саналтай байгаагаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ. Кувейтийн тал Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх онгоцны буудлыг өргөтгөн шинэчлэхэд тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа дахин илэрхийлсэн. Иймээс ТЭЗҮ-ийг бэлтгэн, Кувейтийн сангаар дамжуулан тус улсын Засгийн газарт уламжлах ажлыг түргэвчлүүлэхээр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол – Хятадын хэвлэл мэдээллийн VII форум 19-21 нд Чингис хотод болно

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум 2010 онд анх зохион байгуулагдаж байснаас хойш долоо дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Монгол -Хятадын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хятадын сэтгүүлчдийн холбооноос хоёр орны хэвлэл мэдээллийн форумыг харилцан зохион байгуулж ирсэн.

Хоёр орны сэтгүүлчдийн форумыг зохион байгуулж эхлэснээс хойш хоёр орны хэвлэл мэдээллийн салбарынхан харилцаагаа гүнзгийрүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагааны төслүүд хэрэгжүүлснээр, хамтын ажиллагааны шат зэрэглэл, цар хүрээ улам өргөжиж, салбар дамнасан хамтын ажиллагаа, солилцооны олон шат зэрэглэл бүхий олон талт механизмыг бүрдүүлж чаджээ. Өнгөрсөн онд БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Алшаа аймагт Монгол-Хятадын сэтгүүлчдийн зургадугаар форум “Харилцан холбогдож, харилцан нэвтэрч, хамтын хөгжилд тус үзүүлье” уриан дор амжилттай болж өнгөрсөн.Тэгвэл энэ удаагийн долдугаар форумыг Хэнтий аймагт зохион байгуулахаар бэлтгэл ажил үндлсэндээ хангагдаад байна.

Форумд Монголын талаас УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар,Ерөнхийлөгчийн болон УИХ-ын тамгын газрын хэвлэл мэдээлэлийн алба болон ГХЯ-ны газрын захирал Х.Мандахцэцэг болон МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагуу доролцож илтгэл тавина. Үүнээс гадна МҮОНРТ, МОНЦАМЭ агентлаг ,Үндэсний мэдээ сонин , news.mn зэрэг төв орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагууд болон сэтгүүлч, уран бүтээлчдээс бүрдсэн төлөөлөгчид оролцох юм .

Форумд Хятадын талаас Төрийн  зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Цүй Юй Ин, ХКН-ын ӨМӨЗО-ны байнгын хорооны гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга Улаан, Төрийн  зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дэд дарга Жан Чян тэргүүтэй албаны хүмүүс болон Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, ССТV, Шиньхуа агентлаг, Төв хятадын ардын радио, Өвөр Монголын Радио Телевиз ,Өвөр Монголын “Монгол судлалын хүрээлэн” зэрэг хятадын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид сэтгүүлчид оролцно .

Монгол – Хятадын хэвлэл мэдээллийн VII форумд хоёр талаас Монгол – Хятадын харилцаа, хамтын ажиллагаа түүний  дотор хэвлэл мэдээллийн орчин үеийн хөгжил, түүний  нийгэмд дахь нөлөө болон хэвлэл мэдээллийн салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдал цаашид улам бүр хөгжүүлэх арга замын тухай илтгэлүүд тавигдах бөгөөд энэ сэдвийн хүрээнд харилцан санал бодлоо солилцох юм

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулна

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр төрийн албан хаагчдын цалинг бууруулах тухай мэдээлэл хийсэн. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Сангийн яамнаас мэдээлэл хийлээ.

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат хэлэхдээ:

2016 оны улсын төсвийн тодотголын төсөлд, улс төрийн болон төрийн зөвхөн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хүртэл хувь, төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалинг 20 хүртэл хувь бууруулах санал тусгажээ. Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга,  агентлагийн дарга болон түүнээс дээш  тушаалтнууд энэ хэмнэлтэд хамрагдах аж. Харин эдгээрээс доош төрийн албаныхны цалинг хөндөхгүй байхыг Ерөнхий сайд үүрэг болгосон байна.

Энэ талаар Сангийн Яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат “Агентлагийн дарга болон түүнээс дээш Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Төрийн өндөр албан тушаалтан, аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарын цалинг 30 хүртэл хувиар бууруулна. Мөн Төрийн өндөр албан тушаалтны гар утас, автомашины зардлыг тодорхой хэмжээнд бууруулна. “МИАТ”, “Эрдэнэт” үйлдвэр зэрэг Төрийн өмчит компанийн дарга нарын цалинг татна. Харин эмч, багш, цагдаа зэрэг төрийн албан хаагчдын цалинг бууруулахгүй” гэж мэдэгдлээ.  Ингэснээр энэ оны хувьд гэхэд нийтдээ гурав орчим, ирэх жилд найм орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийх бололцоотой байгаа аж. Үүнээс гадна Төрийн өмчит компаниудын удирдах албан тушаалтнуудын цалинг тодорхой хэмжээнд бууруулах, улсын төсвийн мөнгөөр тавилга худалдан авахыг энэ оны хувьд бүрэн зогсоох, төрийн байгууллагууд, албан тушаалтнуудын утасны төлбөр, шатахууны зардалд тодорхой хэмнэлт хийх, томилолт, зочин төлөөлөгч хүлээж авах зардлыг бууруулахаар төсвийн тодотголд тусгаад байгаа тухай хэллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тараг хүний дархлааг сайжруулна

Сүү, сүүн бүтээгдэхүүн байнга хэрэглэх нь хүний эрүүл мэнд, гоо сайханд тустай гэдгийг бүгд мэднэ. Тэгвэл тараг ямар тустай талаар Их Британийн мэргэжилтнүүд доорх дүгнэлтийг гаргасан байна.

  • Тараг уух нь ходоод гэдэс хямрахаас сэргийлж, хоол шингээдэг. Бага насны хүүхдийн гэдэс өвдсөн бол эмийн сан руу биш ойролцоох дэлгүүр рүү тарганд гүйгээрэй.
  • Тараг хүний дархлааг сайжруулна. Түүний найрлагад өвчин үүсгэгчийг устгах чадвартай нян байдаг
  • Таргийг нүүр, эсвэл үсэндээ түрхэх нь гоо сайхан харагдахын нэг үндэс. Арьсыг хуурайшуулалгүйгээр цайруулж, нүхжилтийг багасгахаас гадна гэмтсэн үсэнд тэжээл өгдгөөрөө онцлог
  • Тараг ууснаар цусан дахь холестериний хэмжээ багасна.
  • Тарган дахь кальци, уураг нь яс бэхжүүлдэг бөгөөд хүүхдийн өсөлтийг түргэсгэдэг шидтэй.
  • Хүнсэндээ тараг байнга хэрэглэвэл харшил хөдлөх нь багасдаг. Түүнээс гадна наранд түлэгдсэн эсвэл харшлын тууралтын үед иссэн тараг түрхвэл арьс хурдан нөхөн төлжинө
  • Тараг уух нь ой санамжийг сайжруулан, зөнөхөөс сэргийлнэ.
  • Тарагны найрлагад байгаа бодисууд бүдүүн гэдэс, ходоодны хорт хавдар үүсэхээс сэргийлж, ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг.
  • Тараг уусан үед хүний организм амардаг. Оройн хоолны дараа нэг аяга тараг уувал сайхан нойрсоно гэж мэргэжилтүүд зөвлөжээ.
  • Сайхан шүдтэй байхын тулд тараг уугаарай. Шүд хорхойтох, чулуу үүсэх, буйл үрэвсэхээс сэргийлэх шилдэг арга бол тараг уух гэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Д.Сумъяа: Дэвжээн дээр өрсөлдөгчид болохоос бид адилхан л хүн шүү дээ

Рио-гийн олимпод Монголынхоо нэрийг гаргаж, мөнгөн медаль энгэртээ зүүсэн Д.Сумъяагаар монгол түмэн эргэлзээгүй бахархацгааж байгаа билээ. Монголын эмэгтэй жудочдоос анх удаагаа олимпийн медаль авсан бүсгүйгээр бахархахгүй ч гээд яахав. Тэрчлэн олимпийн мөнгөн медальт  бүсгүйн сэтгэгдлийг нэг сайхан бүрэн дүүрэн сонсох юмсан гэсэн хүсэл Монголчуудад байгаа нь лавтай. Тэгвэл тэрбээр https://www.news.mn/ сайтын Рио-д ажиллаж байгаа сурвалжлагч Б.Бадамгаравт  ярилцлага өгчээ. Тэрбээр алтан медалийн төлөөх Бразилийн бөх Силватай хийсэн   барилдааныхаа талаар болон өрсөлдөгч бөхийнхөө талаар сонирхолтой зүйлийг өгүүлжээ. Түүний ярилцлаганаас ишлэн хүргэж байна. Тэрбээр  “-Рафаэль Силва бол хүчтэй өрсөлдөгч. 2013 оны Дэлхийн аварга, 2011 оны ДАШТ-ий мөнгөн медальтай.

Мэдээж финалын барилдаанд гарч байгаа хүн бүх хүчээ шавхаад ялна даа л гэж бодно. Шүүлтийн талаар би тийм ийм гэж хэлмээргүй байна. Өмдөнд хүрсэн, хүрээгүй гэсэн яриа гарсан байсан. Барилдааны явцад бол би анзаараагүй. Сүүлд бичлэг үзэхэд барьцтай мэх хийсэн байж магадгүй юм шиг харагдсан. Гэхдээ энэ чинь жүдо. Бидний хэн ч байсан үргэлж ялна, дийлнэ гэж байхгүй. Би тэр бөхийн ялалтыг хүлээн зөвшөөрнө. Дэвжээн дээр өрсөлдөгчид болохоос бид адилхан л хүн шүү дээ. Барилдааны дараа Силвагийн тухай уншаад түүнийг их өрөвдсөн… Багадаа их хүнд хэцүү амьдрал туулсан, 2012 оны Лондонгийн олимпод амжилтгүй оролцоод ирэхэд нь түүнийг ямар олон хүн хэчнээн хатуу үгээр угтаж байсан. Тэр бүхнийг давж, өнөөдөр аварга болсныг нь бодоод надад хүндлэх сэтгэл төрсөн. Силва өнөөдөр олимпод аварга болж, баяр баясалтай, аз жаргалтай харагдаж байгаа ч өмнө нь юуг туулж ирснийг үнэхээр л өөрөөс нь өөр хүн мэдэхгүй. Ялагдаад гэртээ харих, эмээж, эмзэглэх өдрүүд надад ч гэсэн байсан. Силва биен дээрээ их олон шивээстэй. Тэр шивээсүүд нь хүртэл утгатай байсан юм билээ.”  гэсэн байна. Сэтгүүлч түүнээс “-Та хоёр аваргын төлөөх барилдаанаас хойш тааралдсан уу?” гэж асуухад -Тааралдаагүй. Харин шагнал гардуулах өмнө таарсан. Барилдааны үеэр миний гар шалбарчихсан байсан. Тэгээд би Силвад “Чи миний гарыг хазаад ийм болгосон” гээд харуулсан чинь “Би хазаагүй, миний шүдний аппаратнаас болж ийм зүйл болсон байна” гээд уучлал гуйж байсан. Шүдэндээ аппарат зүүсэн байсан юм. “хэмээн ярьсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

2016 оны нэгдсэн төсөвт тодотгол хийхдээ тэвчиж болох бүх зардлыг танаж, шаардлагагүй ажил үйлчилгээ хөтөлбөрийг хойшлуулна

Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангий сайд Б.Чойжилсүрэн нар төсөв, санхүүгийн өнөөгийн байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн.

2016 оны нэгдсэн төсвийн алдагдал нэмэгдэж, энэ хэрээрээ цааш явсаар байвал оны эцэст алдагдлын хэмжээ ДНБ-ий 21 хувиас хэтрэх аюул байгаа учраас төсвийн тодотголыг Сангийн яам боловсруулж байгаа юм байна. Мөн Ерөнхий сайд Ээлжит бус чуулганыг яаралтай зарлаж, 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэх хүсэлтийг УИХ-д хүргүүлжээ.

Ерөнхий сайд хэлэхдээ эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийг боловсруулж байгаа бөгөөд Ээлжит бус чуулганаар 2016 оны төсвийн тодотголтой хамт өргөн барьж хэлэлцүүлнэ гэв. Төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 1.8 их наяд төгрөгөөр тасраад байгаа. Тиймээс 2016 оны нэгдсэн төсөвт тодотгол хийхдээ тэвчиж болох бүх зардлыг танаж, шаардлагагүй ажил үйлчилгээ хөтөлбөрийг хойшлуулна гэдгийг Ерөнхий сайд онцолсон. Ингэхдээ төрийн өндөр албан тушаалтнуудын болон шаардлагатай тохиолдолд өндөр цалинтай зарим төсөвт байгууллагын ажилчдын цалинг бууруулна гэдгийг хэллээ. Мөн хүүхдийн мөнгө болон халамжийг зөвхөн зорилтот бүлгийнхэнд олгох юм байна. Зөвхөн олсон орлогынхоо хэмжээнд зарлага гаргаж, төсвийн захилга баттай, зохистой байдлыг баримталж ажиллана. Мөн цалин, тэтгэвэр нэмнэ гэхээс илүү эдийн засгийн хүндрэлийн үед иргэн бүрээ ажилтай, орлоготой байлгах бодлого хэрэгжүүлэхийг тэргүүнд тавина гэдгийг Ерөнхий сайд онцлов. Мөн төсвөөс гадуур  4-5 төсөвтэй байхгүй, нэгдсэн нэг төсөвтэй явж зардлыг байж болох хэмжээнд бууруулна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хонины цэцэг өвчний тархалт одоог хүртэл үргэлжилсэн хэвээр байна

Өнгөрсөн оны нэгдүгээр сараас гарч эхэлсэн хонины цэцэг өвчний тархалт одоог хүртэл үргэлжилсэн хэвээр байна. Цэцэг өвчний голомт хорио цээрийн Дундговь, Хэнтий, Төв, Дорноговь, Сүхбаатар, Дорнод гэсэн зургаан аймгийн найман суманд үргэлжилж, өвчний голомтуудыг холбогдох байгууллагууд хяналтдаа авч, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж эхэлжээ.

Түүнчлэн халдварт шүлхий, хонины цэцэг өвчний вакцины нөөц хангалттай байгаа хэмээн Мал эмнэлэг үржлийн газраас мэдээллээ. Өнгөрсөн долдугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, улмаар нэг голомтод зургаан малчин өрхийн 151  толгой үхэр шүлхийгээр өвчилжээ. Улмаар гурван үхэр нь халдварт өвчнөөр үхэж, 16 үхрийг устгаж, нэг үхрийг зориудаар нядалжээ. Өвчний голомт Дорноговь, Төв, Говьсүмбэр гэсэн гурван аймгийн заагт байгаа учраас ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, вакциныг Говьсүмбэр, Төв, Дорноговь аймгуудад хүргүүлж, нийт 145 мянган малд хоёр удаагийн вакцин тариад байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Чөлөөт бөхийн тамирчдын тэмцээн маргаашнаас эхэлнэ

Олимпийн эхний өдрүүдэд тэмцээнээ хийсэн Монголын жудо бөхийн баг тамирчид өнөөдөр  Риогоос 150 км зайд орших олимпийн хотхоноос бууж, чөлөөт бөх болон таеквондогийн тамирчид олимпийн хотхонд ирлээ. Монголын баг тамирчид Риод 43 тамирчны бүрэлдэхүүнтэй явсан бөгөөд чөлөөт бөх, бокс, таэквондогийн тамирчдын тэмцээн үлдээд байна.  Чөлөөт бөхийн тэмцээн маргааш буюу наймдугаар сарын 17-ны өдрөөс эхлэх ба эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн тамирчин оролцоно.

Наймдугаар сарын 17-нд: /Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 22.00 цагаас эхэлж, медалийн төлөөх барилдаан шөнийн 03.00 цагаас болно.

  • 58 кг – П.Орхон
  • 69 кг – О.Насанбурмаа

Наймдугаар сарын 18-нд:

  • 53 кг – Э.Сумъяа
  • 63 кг – С.Батцэцэг

Наймдугаар сарын 19-нд:

  • 57 кг – Э.Бэхбаяр
  • 74 кг – П.Өнөрбат

Наймдугаар сарын 20-нд:

  • 86 кг – О.Үйтүмэн
  • 125 кг – Ж.Чулуунбат

Наймдугаар сарын 21-нд:

  • 65 кг – Г.Мандахнаран
  • 97 кг – Д.Хүдэрбулга

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дахин нэг иргэн самарны модноос унаж нас баржээ

Өнгөрсөн амралтын өдөр хоёр иргэн самар түүж байгаад модноос унаж нас барсан. Тэгвэл өчигдөр дахин нэг хүн самарны модноос унаж нас баржээ.

Тодруулбал 28 настай Б.Э нь Эрдэнэбулган сумын 6-р багийн нутаг Тоомын гэх газарт самар түүж байгаад модноос унаж нас барсан хэрэг гарчээ.Тиймээс самар түүх цаг болоогүй байхад түүж өөрийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.Хэрвээ хууль бусаар самар түүсэн тохиолдолд самар болон ашигласан тээврийн хэрэгслийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц мөнгөөр торгодог хуулийн заалттай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хятад  квантын тооцоололд суурилсан дэлхийн анхны хиймэл дагуулыг хөөргөлөө

Өнгөрсөн шөнө Хятад улс дэлхийн хамгийн анхны квантын тооцоололд суурилсан харилцаа холбооны хиймэл дагуулыг хөөргөлөө. Эртний Хятадын философич Мозигийн (Micius) нэрээр нэрлэгдсэн уг хиймэл дагуул нь 631 кг жинтэй. Хиймэл дагуулыг шөнийн 1:40 цагт баруун хойд Хятадын Жючуань сансрын төвөөс Long March 2D пуужинд тээвэрлэн хөөргөсөн байна. “Мози” дэлхийн гадаргаас 500 км орчим өндөрт хоёр жилийн хугацаанд ажиллах ба сансар ба дэлхийн хооронд дундаас нь задруулах ямар ч боломжгүй квантын харилцаа холбоог турших юм. Уг холбоо харилцаанд гаднаас хандах оролдлого гарвал түүнийг бүртгэн авч холбогдогч талуудад мэдээллэх, агуулгаа өөрчлөх, дамжуулалтаа зогсоох зэрэг үйлдэл хийдэг аж. Өөрөөр хэлбэл ийм түвшний холболтыг хакердах ямар ч боломжгүй буюу одоог хүртэл задлах арга технологи гараагүй байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хууль бусаар самар түүж худалдан борлуулсан бол 1 сая 250 мянгаар торгоно

Иргэд хушны самрыг гүйцэд боловсроогүй үед нь түүж, түүнийгээ борлуулж байна. Үүнд аймаг, сум, дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч, байгаль хамгаалагчид хяналт тавьж, гарсан зөрчлүүдийг таслан зогсоох арга хэмжээ авч ажилладаг. Гэвч хушны самрыг хууль бусаар бэлтгэж, борлуулсаар байгаа юм.

Өмнө нь хуулиараа хушны самрыг аравдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 15 хүртэлх хугацаанд түүхийг зөвшөөрдөг байсан бол сүүлд журам нь шинэчлэгдэж, самрын болцоос хамаарч түүдэг болсон.

Ойн тухай хуулийн 47.2.4 дүгээр зүйлд зохих эрхийн бичиггүйгээр ойгоос мод, түлээ бэлтгэсэн, ойн дагалт баялаг ашигласан, түүнчлэн гарал үүслийн гэрчилгээгүйгээр ГУАЛИН, ШУРГААГ, ДҮНЗ, ЗҮСМЭЛ МАТЕРИАЛ, түлээг ТЭЭВЭРЛЭСЭН, ХУДАЛДСАН, ХУДАЛДАН АВСАН, эсхүл эрхийн бичигт заасан нөхцөл, болзлыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн зүйл, олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй /нэг сая 250 мянга/ тэнцэх хэмжээний, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй /гурван сая 600 мянга/ тэнцэх хэмжээний тус тус төгрөгөөр торгоно хэмээн хуульчилсан байна.

Тэгэхээр хууль бусаар үйл ажиллагаа явуулбал түүсэн ЖИМС, САМАР болон ашигласан тээврийн хэрэгслээ хураалгана. Мөн хөдөлмөрийн хөлсний хэмжээг 5-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц мөнгөөр торгуулна гэсэн үг.

Ойн тухай хуульд иргэн ахуйн хэрэгцээндээ 25 кг самрыг түүж, ашиглах эрхтэй хэмээн заасан байдаг аж.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Намын даргаа огцрохыг шаардсан уу

2016 оны сонгуульд намаа төлөөлж их хуралд суусан ганц төлөөлөл нь бол О.Баасанхүү. Ингэснээр УИХ-д суудалтайн хувиар намын дарга Н.Энхбаярыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж гэж харж байсан хүн олон. Тэгвэл нөхцөл байдал төсөөлөөгүйгээр эргэж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү намын дарга Н.Энхбаярыг огцрохыг шаарджээ. Хэрвээ биелүүлэхгүй бол О.Баасанхүү өөр нам руу явчих юм байх. Ёстой яаж ч мэдэхээр огцом О.Баасанхүү хэн ч Н.Энхбаярыг гэхгүй байх хүнд үед нь түшсэн. Түүнийг “оймсонд нь хавчуулагдсан” ч гэдэг. Махны жолооч аавын хүү Толгойтод хүүхэд насаа өнгөрүүлэхдээ 18 нас хүртлээ монгол гэрт амьдарсан гэхчлэн ард түмэнд ойрхон зүйлс О.Баасанхүүгийн амьдралаас харагддаг. Тиймдээ ч сонгуульд бор зүрхээрээ гарч ирсэн. МУИС төгсөөд “Витавит”-д өмгөөлөгч болж орхисон нь сургуульдаа багшлах тушаал гарсан байсан ч ар өврийн хаалганыхан орыг нь эзэлсэн байснаас болж. О.Баасанхүү өөрөө өөрийгөө болгосоор өнөөдрийг хүрсэн.

“Би Энхбаярыг хаан байхад нь учраагүй” гэж хэрэг явдлаас үүдэн хүн болгонд нүд үзүүрлэгдэж байх үедээ хэлсэн. Тийм үедээ урваагүй салаагүй. Харин энэ удаад түүнийг юм юм сурч хорвоотой танилцаад өөрийнхөөрөө хөдлөх гэж шийдвэртэй алхам хийж байна гэж харж байгаа хүн олон. Нэг Баасанхүү бүү хэл нийт намаараа хэн нэгэн том хүний үгийг дагаж хөдөлдөг хорвоо. Харин өнөөдөр Н.Энхбаяр сонгуульд ялалт байгуулсан ганц намын гишүүнийхээ үгийг дагахаас давах мэдэл бий юу гэдэг сонирхолтой асуулт болоод байна. Хэрвээ дагавал МАХН бүр мөхөх үү эсвэл дараагийн дарга нь О.Баасанхүү юм болов уу?

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа