Author Archives: admin

Дүрвэгч тамирчид олимпийн тугийн дор жагсана

Хэдхэн хоногийн дараа эхлэх “Рио 2016” зуны олимпийн нээлтэд тугийн дор нэгдэн оролцох дүрвэгч тамирчдын баг олимпийн хотхонд хүрэлцэн очоод байна. Сири болон Конго зэрэг дайны аюулаас үүдэн улс орноосоо дүрвээд байгаа 10 гаруй тамирчид энэхүү их наадамд олимпийн тугийн дор нэгдэн оролцох юм.

Газар дундын тэнгисийг жижиг завиар туулсан Сири гаралтай тамирчин Юсра МардиниГазар дундын тэнгисийг жижиг завиар туулсан Сири гаралтай тамирчин Юсра Мардини

Олимпийн түүхэнд анх удаа “Дүрвэгсдийн баг” хэмээн нэрлэгдэх болоод байгаа тус багт иргэний дайнаас дүрвэж Газар дундын тэнгисийг жижиг завиар туулсан Сири гаралтай тамирчин Юсра Мардини, Сирийн иргэний дайны дүрвэгч усанд сэлэлтийн тамирчин Рами Анис, Конгогийн иргэний дайны дүрвэгч тамирчин Пополе Мисенга нар багтаж байна.

Олмпийн тугийн дор нэгдсэн "Дүрвэгсдийн баг"Олмпийн тугийн дор нэгдсэн “Дүрвэгсдийн баг”

“Дүрвэгсдийн баг”-ийн гишүүн, Конгогийн иргэний дайнаас дүрвэж ойд ганцаараа найм хоног нуугдаж байсан  тамирчин Пополе Мисенга, “Хоёр дүүгээ харалгүй удсан болохоор бараг царайг нь ч санахгүй байна. Нэг өдөр тэднийгээ энд авчирч хамт амьдрахыг хүсдэг” хэмээн ярьсан юм.

Тэд, “Эх орноо төлөөлж чадахгүй болсондоо гунигтай байна. Бид эрхээ алдаж, шударга бусаар доромжлогдсон бүх хүмүүсийг энд төлөөлж байна”  гэж мэдэгджээ. Харин тус багийн дасгалжуулагч “Тэд Риод хөл тавьснаараа аль хэдийн өөрсдийн медалиа авсан. Энэ бол тэдний амжилт” хэмээн онцолжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“РИО 2016” ОЛИМПИЙН МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ

Бразилийн Рио де Жанейро хотноо ирэх наймдугаар сарын 5-21-нд болох Зуны Олимпийн XXXI наадамд Монголын 42 тамирчин спортын 9 төрөлд өрсөлдөх билээ. Та бүхэнд Монголын баг тамирчдын тэмцээний хуваарийг өдөр бүрээр танилцуулбал :

Наймдугаар сарын 5:

Байт харваа: Ж. ГАНТӨГС -Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан урьдчилсан харваа. Энэ төрөлд оролцох 64 харваач 70 метрийн зайд 6 сумаар 12 цуврал харвах бөгөөд нийт авсан оноогоор 1-64 байрт эрэмбэлэгдэнэ. Хасагдах шатанд урьдчилсан харваанд 1-т орсон тамирчин 64-т орсонтой, 2-т орсон нь 63-т орсонтой гэх мэт оноолтоор харвах юм.

Наймдугаар сарын 6:

Бокс: 48 кг жинд Г. ГАН-ЭРДЭНЭ, 60 кг-ийн жинд Д.ОТГОНДАЛАЙ нар тулалдана. Боксын хувьд сугалааны дараа хэдэнд, хэнтэй тулалдах нь тодорхой болно.

Буудлага: хийн урт бууны дасгалд Г.НАНДИНЗАЯА буудна.

Жүдо: Эрэгтэйчүүдийн 60 кг-д Ц.ЦОГТБААТАР, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд М.УРАНЦЭЦЭГ нар барилдана. Жүдогийн медалийн эзэд өдөртөө тодордог тул энэ өдөр Монголын баг Риогоос эхний медалиа авах, бүүр Олимпийн аваргынхаа тоог нэмэх боломж ч бий.

Наймдугаар сарын 7:

Бокс: 60 кг-д Д.ОТГОНДАЛАЙ, 69 кг-д Б.ТҮВШИНБАТ

Жүдо. Эрэгтэйчүүдийн 66 кг, Эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жингийн медалийн эзэд тодрох бөгөөд манайхаас Д.ТӨМӨРХҮЛЭГ, А.ЦОЛМОН нар барилдах юм.

Буудлага: Эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд О.ГҮНДЭГМАА, Ц.МӨНХЗУЛ нар цэц сорино. Үдээс өмнө урьдчилсан буудлага, үдээс хойш финал болно.

Наймдугаар сарын 8:

Бокс: 49 кг-ийн жинд Г.ГАН-ЭРДЭНЭ, 69 кг-ийн жинд Б.ТҮВШИНБАТ

Жүдо: эр 73 кг-ийн жинд Г.ОДБАЯР, эм 57 кг-ийн жинд Д.СУМЬЯА нар барилдана.

Байт харваа: Ж.ГАНТӨГС ганцаарчилсан харвааны хасагдах шат үргэлжилнэ.

Наймдугаар сарын 9:

Бокс: 60 кг: Д.ОТГОНДАЛАЙ

Жүдо: Эр 81 кг-д О.УУГАНБААТАР, эм 63 кг-д Ц.МӨНХЗАЯА

Буудлага: Эмэгтэйчүүдийн спорт гар бууны төрөлд О.ГҮНДЭГМАА, Ц.МӨНХЗУЛ нар цэц сорино. Үдээс өмнө урьдчилсан буудлага, үдээс хойш финал болно.

Байт харваа: Ж. ГАНТӨГС эрэгтэй ганцаарчилсан харваа хасагдах шат үргэлжилнэ.

Наймдугаар сарын 10:

Бокс: 49 кг-д Г.ГАН-ЭРДЭНЭ, 56 кг-д Э.ЦЭНДБААТАР

Жүдо: эр 90 кг-д Л.ОТГОНБААТАР, эм 70 кг-д Ц.НАРАНЖАРГАЛ

Байт харваа: Ж.ГАНТӨГС эрэгтэй ганцаарчилсан харваа хасагдах шат.

Наймдугаар сарын 11:

Бокс: 56 кг-д Э.ЦЭНДБААТАР, 64 кг-д Б.ЧИНЗОРИГ, 69 кг-д Б.ТҮВШИНБАТ

Жүдо: -100 кг-д Н.ТҮВШИНБАЯР, эм -78 кг-д П.ЛХАМДЭГД

Буудлага: Эмэгтэйчүүдийн урт бууны төрөлд Г.НАНДИНЗАЯА

Усанд сэлэлт: Эрэгтэйчүүдийн 50 м чөлөөт сэлэлтийн урьдчилсан уралдаанд Б.ДӨЛГӨӨН

Наймдугаар сарын 12:

Бокс: 49 кг-д Г.ГАН-ЭРДЭНЭ, 60 кг-д Д.ОТГОНДАЛАЙ

Жүдо:+100 кг-д Б.ТЭМҮҮЛЭН

Байт харваа: Ж:ГАНТӨГС Эрэгтэй ганцаарчилсан харвааны шилдэг 16-д шалгарсан тохиолдолд шөвгийн найм, хагас болон шигшээ харваанд өрсөлдөх боломжтой

Хүндийг өргөлт: Эмэгтэйчүүдийн 75 кг-ийн жинд М.АНХЦЭЦЭГ хүч сорих бөгөөд медалийн эзэд тодорно.

Усанд сэлэлт: Эмэгтэй 50 м чөлөөт сэлэлтийн урьдчилсан уралдаанд Б.ЕСҮЙ

Наймдугаар сарын 13:

Бокс: 52 кг-д Х.ЭНХ-АМАР, 69 кг-д Б.ТҮВШИНБАТ

Наймдугаар сарын 14:

Бокс: Г.ГАН-ЭРДЭНЭ өрсөлдөж буй 49 кг-ийн жингийн финал. 56 кг-д Э.ЦЭНДБААТАР, 60 кг-д Д.ОТГОНДАЛАЙ, 64 кг-д Б.ЧИНЗОРИГ

Хөнгөн атлетик: Эмэгтэйчүүдийн марафон: Л.ОТГОНБАЯР, Б.МӨНХЗАЯА нар хурд сорино.

Наймдугаар сарын 15:

Бокс: 52 кг-д Х.ЭНХ-АМАР, 69 кг-д Б.ТҮВШИНБАТ

Наймдугаар сарын 16:

Бокс: Д.ОТГОНДАЛАЙГИЙН өрсөлдөж буй 60 кг-ийн финал. 56 кг-д Э.ЦЭНДБААТАР, 64 кг-д Б.ЧИНЗОРИГ

Наймдугаар сарын 17:

Бокс: Б.ТҮВШИНБАТЫН 69 кг-ийн жингийн финал. 52 кг-д Х:ЭНХ-АМАР

Тэквондо: Эрэгтэйчүүдийн 58 кг-ийн жинд П.ТЭМҮҮЖИН өрсөлдөх бөгөөд тус жингийн медалийн эзэд тодорно.

Чөлөөт бөх: Эмэгтэйчүүдийн 58 кг, 69 кг-ийн жинд медалийн эзэд тодорно. Манай П.ОРХОН, О.НАСАНБУРМАА нар хүч үзэх юм.

Наймдугаар сарын 18:

Бокс: 56 кг-д Э.ЦЭНДБААТАР

Чөлөөт бөх: Эмэгтэй 53 кг, 63 кг-ийн жингийн медалийн эзэд тодорно. Манай Э.СУМЬЯА, С.БАТЦЭЦЭГ нар барилдана.

Наймдугаар сарын 19:

Бокс: 64 кг-ийн жинд Б.ЧИНЗОРИГ

Чөлөөт бөх: Эрэгтэйчүүдийн 57 кг, 74 кг-ийн медалийн эзэд тодрох бөгөөд манайхаас Э.БЭХБАЯР, П.ӨНӨРБАТ нар барилдах юм.

Наймдугаар сарын 20:

Бокс: Э.ЦЭНДБААТАРЫН тоглож буй 56 кг-ийн жингийн финал

Чөлөөт бөх: Эрэгтэй 86 кг-д О.ҮЙТҮМЭН, + 125 кг-ийн жинд Ж.ЧУЛУУНБАТ нар барилдах бөгөөд эдгээр жингийн медалийн эзэд тодорно.

Наймдугаар сарын 21:

Бокс: Х.ЭНХ-АМАР, Б.ЧИНЗОРИГ нарын тоглож буй 52 кг, 64 кг-ийн жингийн финал.

Чөлөөт бөх: Эрэгтэй 65 кг-д Г.МАНДАХНАРАН, 97 кг-д Д.ХҮДЭРБУЛГА нар барилдах бөгөөд эдгээр жингийн медалийн эзэд тодорно.

Хөнгөн атлетик: Эрэгтэй марафон гүйлтэд Б.СЭР-ОД, Д.ГАНТУЛГА, Ц.БЯМБАЖАВ нар хурд сорино.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Одоогоор 149 хонийг устгаад байна

Өнгөрөгч долоодугаар сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр суманд хонины цэцэг өвчин гарч, халдварын бүсэд хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, мэдээлэл хийлээ.

Хуралдаанаар халдварын голомтод нутагт байгаа малчдад отор нүүдэл хийхгүй байхыг сануулах, хорио цээрийн дэглэм сайтар тогтоох, мал вакцинжуулах ажлыг эрчимжүүлэх, өвчтэй малыг устгах ажлыг зөв зохион байгуулах, халдварын голомтод байгаа мал, амьтаныг богино хугацаанд вакцинжуулах зэрэг ажлыг стандартын дагуу мөрдүүлж, дүгнэлт гаргахыг холбогдох албаныханд үүрэгдсэн байна.

Одоогоор халдварын голомт хоёр сумын дөрвөн газарт бүртгэгдсэн ажээ. Үүнтэй холбогдуулан Дундговь аймгийн Онцгой байдлын газрын даргын орлогч, ахмад н.Оюунтамир “Одоогооор халдвар авсан 149 хонийг устгаад байна. Цагаандэлгэр сумын хувьд 224 малыг тусгаарлан вакцинжуулаад байгаа бол Баянжаргалан сумын Цэцэг өвчнөөр өвчилсөн 12 хонийг устгаж, 284 хонийг тусгаарлаад байгаа. Өвчний голомттой газруудад эргүүлийн пост ажиллуулж, хөл хорио тогтоогоод байгаа бөгөөд одоогоор нөхцөл байдал харьцангуй тайван байна. Түүнчлэн  Цагаандэлгэр, Баянжаргалан сумуудтай хил залгаа орших Говь-Угтаал, Дэрэн сумын малыг богино хугацаанд вакцинжуулах ажлыг эхлүүлсэн” хэмээн ярилаа. –

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Рио 2016 олимпийн Алтан медалийг 494 грамм мөнгөөр цутгаж, 6 грамм алтаар бүрсэн байна.

 2016 оны Риогийн Олимп болон Паралимпийн медалийг шинжлэх ухаан болоод ур хийцийн хувьд гайхалтай хослуулан хийсэн талаар гадны хэвлэлийнхэн бичиж байна.

Тэгвэл уг медаль хэрхэн бүтсэн юм бол? Бразилийн 100 гаруй барималч, механикчаас бүрдсэн багийнхан Рио-2016 Олимпын наадамд зориулан 5000 хол давсан медалийг урлан хийжээ.Шилдэг тамирчид медалиа гардаж авахад түүнийг урласан уран бүтээлчид ч бас шагнал хүртэж байгаа мэт баярладаг аж. Рио-2016 Олимпын наадмын медалийг урласан дархан Нельсон Нето Карнейро “Индэр дээр зогсоод медалиа авч байгаа тамирчныг хараад, би энэ медалийг чинь хийсэн шүү дээ гэж өөрөөрөө бахархах шиг болдог. Яг л өөрөө медаль авч байгаа юм шиг баярладаг” хэмээн нэгэн хэвлэлд ярилцлага өгчээ.

Карнейро Бразилийн дархчуудын холбоонд 41 жил зоос урлан хийсэн бөгөөд Олимпын наадамд анх удаагаа ийнхүү медаль урласан юм. Медалиудыг компьютер графикаар зурж хийж болох байсан ч хоёр долоо хоногийн турш Карнейро өөрөө сийлж урласнаар дизайны тал дээр илүү анхааран ажилласан бүтээл болсон байна. Рио-2016 Олимпын наадмын медальд хүн төрөлхтөн болон байгаль эхийн хоорондох салшгүй холбоог дүрслэн харуулжээ.Рио-2016 Олимпын наадмын медалийг эхлээд гараар сийлж урлан эцсийн байдлаар бэлэн болгосон байна. Бэлэн болсон медалийг скан хийж буюу сийлбэрийн машинд уншуулан таниулж үйлдвэрлэсэн аж. Сийлбэрийн машинаас гаргасны дараа медалийн чанарыг микроскопоор шалгаж дахин үйлдвэрлэлтэд өгдөг байна. Ингээд медалийг үйлдвэрлэхдээ 550 тонн хүчээр гурван удаа даралт өгч нэг мөр бэлэн болгосон аж. Нэг медалийг хийхэд ойролцоогоор 2 хоног зарцуулсан гэж уран бүтээлчийн багийнхан ярьсан байна.rio 2 rio 1 rio 3Харин түүхий эдийн хувьд Рио-2016 Олимпын наадмын бүх медалийг хийхэд 2,5 тонн алт, мөнгө ашиглажээ. Тэгвэл олимпын наадмын Алтан медалийг 494 грамм мөнгөөр цутгаж, 6 грамм алтаар бүрсэн байна. Үүнийг хайлуулаад алт мөнгөний дэлгүүрт зарах юм бол 587 ам.доллар болно хэмээн тэд үнэлжээ.Шведийн Стокольм хотноо болсон 1912 оны зуны олимпоос эхлээд Олимпын медалиудыг цэвэр алт, мөнгөний түүхий эдээр хийх болсон билээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Баасан гаригаас өмнө ХОМ- ээ өгөх ёстой 

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулиар сонгогдсон шинэ гишүүд, төлөөлөгчид 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т мэдүүлэх хуультай. Хуульд зааснаар энэ хугацаа ирэх Баасан гаригт дуусгавар болж байгаа юм. Долдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинээр сонгогдсон гишүүд тангаргаа өргөж, УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авснаас эхэлж тооцвол хуулийн хугацаа ирэх Баасан гаригт дуусч байгаа юм.

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасныг үндэслэн Улсын Их Хурлын гишүүд болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ холбогдох байгууллагуудад гаргаж бүртгүүлнэ гэж заажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Мэргэжлийн” засгийн газарт хөндлөнгөөс хяналт тавина

 МАН-ын жирийн гишүүд дэмжигчид “Цэгцрэх хөдөлгөөн” зохион байгуулж, шинэ Засгийн газарт хөндлөнгөөс хяналт тавьж, дэмжиж ажиллах болсон талаар мэдээлэл хийлээ.

Тус хөдөлгөөний Ерөнхий зохион байгуулагч П.Өлзийнаран хэлэхдээ “Сөрөг хүчин болох Ардчилсан нам дотроо асуудалтай. Бүрэн хэмжээнд сөрөг хүчин болоход учир дутагдалтай байна. Тиймээс бид салбар бүрийн мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж, бүлгэм үүсгэж Ерөнхий сайд, салбарын сайдуудад санал зөвлөмж, шүүмж өгч, дэмжиж ажиллана” гэв.

Түүнчлэн тэд сайдуудыг нэгэнт томилсон тул өөрчлөх боломжгүй учраас дэд сайд болон төрийн нарийн бичгийн дарга нарыг томилохдоо мэргэжлийн хүнийг сонгох нь чухал гэдгийг онцоллоо.Жирийн иргэдийн дундаас, олон нийтийн сүлжээгээр дамжуулан холбогдож, нэгдсэн гэх тус хөдөлгөөнд нийслэлээс гадна Эрдэнэт, Сэлэнгэ, Багануур, Налайхаас залуус багтжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Фэйсбүүк”-ийн цэвэр ашиг 2 тэрбум доллараас давжээ

Энэ оны хоёрдугаар улиралд нийгмийн сүлжээний “Фэйсбүүк” компани 2.055 тэрбум долларын цэвэр ашигтай ажиллажээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 186 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэнэ.Тус компанийн лхагва гарагт гаргасан мэдэгдэлд “2016 оны хоёрдугаар улиралд “Фэйсбүүк” компани нийтдээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 59 хувиар илүү буюу 6.436 тэрбум долларын орлого олсон” гэжээ.

2016 оны зургадугаар сард “Фэйсбүүк”-ийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо өдөрт дунджаар 1.13 тэрбум байсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 17 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зүүн хойд азийн хотуудын дарга нар Улаанбаатарт чуулна

Зүүн хойд Азийн хотуудын дарга нар “Хотуудын ногоон өсөлт – Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвээр 2016 оны 08 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод гурав дахь удаагаа чуулна. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

ХОТУУДЗүүн хойд азийн 6 улсын 24 хотын 90 гаруй төлөөлөгч, дотоодын 120 төлөөлөгч оролцож“Хотын ногоон хөгжил, эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвээр туршлага солилцох бөгөөд Унгар улсын нийслэл Будапешт хотын орлогч дарга хүндэт зочноор оролцох юм.ФорумдСөүлийн Даян дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийнсуурин төлөөлөгч Жон Лайонс Дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн судалгаанаас танилцуулах бөгөөдМанжуур хотын ногоон өсөлтийн бодлогын өнөөгийн нөхцөл байдлын талаар тус хотын орлогч Гоу Вэнхө илтгэл тавина. Мөн Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хотуудын үүрэг” сэдвээр, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсак “НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн конференцСОР-21”,БНХАУ-ын Бээжин хотын Хөгжил, шинэчлэлийн комиссын ерөнхий захиралЛү Янь “Уур амьсгалын өөрчлөлттэй тууштай тэмцэж, бүс нутгийн хамтын хүчээр олон улсын нэгдүгээр зэрэглэлийн, амьдрахад таатай хотын хөгжлийн төлөө” сэдвээр, БНСУ-ын Пусан хотын Уур амьсгал, Байгаль орчны газрын ерөнхий захирал И Гын Хый “Пусан хотын ногоон эрчим хүчний бодлого” зэрэг сэдвээр илтгэл тавина. Хуралдаанд оролцсон хотууд нэгдэж, нэгдсэн уриалга гаргах бөгөөд цаашид хуралдааныг бүс нутгийн хотуудад ээлжлэн зохион байгуулах юм.Форумын үеэр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Хотын ногоон шийдлүүд – 2016” үзэсгэлэн гарна.Үзэсгэлэндүндэсний50 гаруйаж ахуйн нэгж “Эко эрчим хүч”,“Эко дулаан”,“Эко тээвэр”,“Эко үйлдвэрлэл”-ийнбүтээгдэхүүн, шийдлээ танилцуулах юм.

Тус форумд зориулан нийслэлийн Мэдээллийн технологийн газраас http://neamf.ulaanbaatar.mnцахим хуудсыг ажиллуулж эхэлсэн бөгөөдфорумын хөтөлбөр, оролцох хотууд, зочид төлөөлөгчдийн дэлгэрэнгүй мэдээллээс гадна өмнөх форумуудаар гаргасан шийдвэрүүдийг байршуулжээ. Мөнэнэ удаагийн форумд оролцож илтгэл тавих зочдын дэлгэрэнгүй мэдээлэл, илтгэлүүд бүрэн эхээрээМонгол, Англи хэл дээр тавигдсан байна.

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг анх удаа Улаанбаатар хотноо 2014 онд зохион байгуулж, форумд оролцогчид Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, томоохон зорилт хөтөлбөрүүд, шинэ санал санаачилгыг дэмжин, цаашид Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг жил бүрзохион байгуулж байхаар шийдвэрлэсэн.Энэ шийдвэрийн дагуу2015 онд“Хотын ногоон хөгжил” сэдвээр зохион байгуулж, форумаас хамтарсан илгээлт гарган, НҮБ-ын нэгдсэн чуулганд өргөн барьж байв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төрийн албаны зөвлөлийг томилсноор чуулганыг хаана

УИХ-ын чуулганыг энэ долоо хоногт Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцсэнээр хаахаар болжээ. Өнгөрөгч долоо хоногт анхдугаар чуулганыг хаах төлөвлөгөөтэй байсан ч Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг ажлын гурав хоногийн завсарлага авсан юм.

ЗГХЭГ-аас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Т.Хадхүү, УИХ-ын Тамгын газраас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Д.Даваа-Очир нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул ЗГХЭГ-аас С.Цэдэндамбыг, УИХ-ын Тамгын газраас Б.Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлэхээр оруулж ирсэн байна.

УИХ дахь АН-ын бүлгийн завсарлага маргааш дуусах учир лхагва, эсвэл пүрэв гарагт УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, анхдугаар чуулган хаалтаа хийх төлөвтэй байгаа аж.

 

 

 

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн сонгуулийн хороог байгууллаа

Сонгуулийн тухай хуулиар  дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах Нийслэлийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 80-аас доошгүй хоногийн өмнө Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид байгуулна гэж заасан байдаг. Энэ дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид 2016 оны 7 дугаар сарын 29-нд хуралдаж нийслэлийн Сонгуулийн хороог байгууллаа.

Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын бүрэлдэхүүнд зөвхөн төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид орж ажиллахаас гадна Сонгуулийн ерөнхий хорооны сонгуулийн боловсон хүчний мэдээллийн сангаас томилдог.  Энэ жишгийн дагуу дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2016 оны сонгуулийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах Нийслэлийн сонгуулийн хороог  9 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Муу барилдвал цол бууруулдаг болъё

Монгол бөхийн дэвжээнд үүрлээд буй ёс бус зүйлийг арилгахын тулд чансаа буулгадаг, хариуцлага тооцдог байхад л болчих гээд байна.Тухайлбал, Улсын наадамд ирж барилдаад Заан цол хүртсэн бөх сумын наадамд очоод залуу бөхчүүдэд өвдөг шороодох нь элбэг. Үүнийг нэг бол улсын наадамд мөнгөөр цол авч, үгүй бол сумын наадамд залуу бөхөд мөнгөөр унаж өглөө гэхээс өөр хардах үндэслэл олдохгүй байгаа юм.

Мөн эр бяр нь харьсан аварга, арслангууд улсынхаа их баяр наадамд зодоглож байгааг харах сайхан ч цаад зорилго нь нутгийнхаа бөхийг цолонд хүргэх, бүр цаашлаад цолны наймаа гэгч нь явагдаад байна. Үүнээс болоод шударгаар барилдаж яваа өсөх ирээдүйтэй залуу бөхчүүд шантрах явдал бишгүй.Тиймээс үүнийг засах нэг арга байгаа нь бидний мэдэх Японы үндэсний сумо бөхөд хэрэглэдэг, эрэмбэ буулгах явдал юм. Манайд зүүний манлай, барууны манлай гэж байдаг шиг сумод ч бас зүүн, баруунаа манлайлах үе бий. Гэхдээ амжилттай сайн барилдсан тохиолдолд. Түүнээс нэг удаа түрүүлчихээд л байнга манлайлаад байна гэж үгүй. Хэрвээ амжилт буурвал өнөөх манлайлал нь буурч, бүр яван явсаар доод зиндаа руу унах ч аюултай.

Харин манайд тэртээх 1980-аад онд аварга, арслан цол хүртсэн “өвөө нар” гарч ирээд хүчээр дөрөв давж, тавын даваанд нутгийн бөхөө амлан авч, тахимаа өгч байгаа харахаар Аглуу Бооёо нарын хошин үзүүлбэрээс дутахгүй болж таараад байгаа юм. Тиймээс цолоо баталж чадахгүй, ер нь улсынхаа наадамд тав давж чадахгүй байгаа бөхийг цол буулгаж, аймаг, сумы цолтон болгосон ч яадаг юм.

 Уг нь би бөхөө дээдэлдэг Монгол хүн билээ. Гэвч сүүлийн үед урамтай сайхан барилдаан гэхээсээ урлагийн тоглолт үзсээр байгаа залхах шинжтэй болчихлоо. Бяр чадалтай нь барилдаж, аварга, арслан болог. Чадахгүй байгаа нь зодог тайл, халаагаа өг, эсвэл цол буураад барилд. Хүчтэний өлгийг хөрөнгө босгох хэрэгсэл болгохоо зогсоовол таарна.Ийм шинэчлэлийг Монгол бөхийн холбоо л хийнэ. Гэвч өөрөө шинэчлэгдэж чаддаггүй тус холбоо яаж ч шинэчлэл хийх вэ дээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нойр булчирхайн өвчнөөс салах энгийн арга

Материал: Хонины ‪‎салбант ‪сархинаг 7 ширхэг \ заавал хониных\

Бэлдэх ажиллагаа: Баасыг жирийн аргаар цэвэрлэнэ. \зумлахгүй\ Нэг сархинагийг уртааш нь тэнцүү гурав хуваана. Нэг удаа хэрэглэхдээ 1\3 хэсэг сархинагийг 250гр усанд хийж 200гр болтол буцалгаж болгоно.

Хэрэглэх: Болгосон сархинагийн шөлөө унтахын өмнө орондоо орж байгаад сархинагаа шөлтэй нь хамт халуунаар нь хүртээд унтана. Долоо хоног ингэж хэрэглэнэ. Дараа нь Долоо хоног завсарлана. Дараа нь 2 долоо хоног үлдсэн сархинагаа дээрхи аргаар 14 хоног алгасахгүй хэрэглэнэ.

Дэг: Эмчилгээний хугацаанд усанд орж болохгүй. Норж даарч болохгүй. Эмчилгээний хугацаа дууссанаас хойш 2 долоо хоногт энэ дэгээ үргэлжлүүлнэ. Зөвхөн нойтон алчуураар хөлөө арчиж болно.

Үр дүн: Энэ эмчилгээгээр нойр булчирхайн өвчний асуудал бүрэн шийдэгдэнэ. Юуг яаж идэх, ууж байсан, тэрнийгээ айлтгүй идэж ууж байж болно. Тэгэхдээ мэдээжийн хэрэг жор дэгээ яг баримталсан тохиолдолд шүү дээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Олимпийн тосгонд хулгайн хэрэг гарчээ

Рио-де-Жанейрод түймэр дэгдэх үеэр Австралийн тамирчдын нөүтбүүк, олимп-д өмсөх гэж байсан футболкийг нь хулгайлсан хэрэг гарсан байна. Олимпын тосгоны нэгэн хэсэгт гал гарсан талаар өмнө нь мэдээлж байсан билээ.

Уг хэсэгт Австралийн тамирчид байрлаж байсан бөгөөд галын үеэр хүмүүсийг нүүлгэн шилжүүлж, гал сөнөөгчид хүрч ирэн унтраасан аж. Хожим нь тодруулснаар, хонгилд байсан хог хаягдлаас утаа гаран сандаргасан бололтой.

Уг галыг хулгай үйлдэхийн тулд зориуд тавьсан байж болохыг цагдаагийнхан үгүйсгэхгүй байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Их халалтын улмаас голууд үерлэж, аянга буух эрсдэлтэйг анхааруулж байна

2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нийт нутгаар их халалт үргэлжилж, түр зуурын усархаг бороо орсны улмаас нийслэлийн дүүргүүд, хөдөө орон нутагт үер усны аюул учирч, аянга буух, дуу цахилгаантай борооны өмнө хүчтэй салхи шуурга болсон зэргээс иргэд эрүүл мэндээр хохирох, мөн иргэд, аж ахуйн нэгж байгууллага эд хөрөнгийн хохирол амссан тохиолдол цөөнгүй гараад байна.

Цаашид цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 03, 04, 05-ны өдөр баруун, төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, их халалтаас шалтгаалан үер, аянга буух, хүчтэй салхи шуурга болох өндөр эрсдэлтэй байгааг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

Түүнчлэн тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай гүүрээр зорчих, байгууллага хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө амралт, аялал, зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, гол, мөрөн, нуурын эргээс зайдуу газар амрах, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг сануулья.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа