Author Archives: admin

Ирэх сарын 1-нээс авто тээврийн товчоодод хяналтын цэг ажиллаж эхэлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2016 оны долоодугаар сарын 24-ны өдөр Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахлаас өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай А/594 дүгээр захирамж гаргалаа.

Захирамжаар нийслэлд байгалийн голомтот болон хүн, мал амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2016 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс аравдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулах цэгийг Авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн 24 цагаар, хамтарсан хяналтын хөдөлгөөнт эргүүл, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг тус тус зохион байгуулж ажиллуулахыг  холбогдох газуудад даалгалаа.

Мөн эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг ханган  сургалт, сурталчилгаа явуулж, эрсдэлт ажил мэргэжлийн хүмүүсийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв,мал амьтны гоц халдварт өвчний үед мэргэжлийн албадын харилцан ажиллагааны дадлага сургуулийг Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд зохион байгуулахыг Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга нарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дэд сайдуудад яригдаж байгаа нэр дэвшигчид

МАН-ын Удирдах зөвлөлөөс Барилга хот байгуулалтын сайдаар Г.Мөнхбаярыг, Эрчим хүчний сайдаар Т.Энхтайваныг, Эрүүл мэндийг сайдаар Г.Цогцэцэгийг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэнг нэр дэвшүүлж МАН-ын бүлэг дэмжсэн. Энэ асуудлыг өнөөдөр байнгын хороо чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм.Мэргэжлийн Засгийн газар 13 яам, 16 сайд, 13 дэд сайд, 10 тохируулагч агентлаг, 17 хэрэгжүүлэгч агентлагтайгаар ажиллахаар бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-аар батлуулсан. Харин эх сурвалжийн мэдээллээр дараах хүмүүсийн нэрс дэд сайдад  яригдаж байна.

  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар Ш.Солонго улиран томилогдох яриа байгаа юм.
  • Сангийн дэд сайд – З.Мэндсайхан /Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга/
  • Батлан хамгаалахын дэд сайд – н.Эрдэнэбаатар
  • Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд – Ж.Саулэ /МАН-ын нарийн бичгийн дарга/
  • Гадаад харилцааны дэд сайд – Х.Булгантуяа /МАН-ын нарийн бичгийн дарга/
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд – Н.Удаанжаргал /МОХ-ны Ерөнхийлөгч/
  • БСШУС-ын дэд сайд – Я.Төмөрбаатар /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх/
  • Барилга, хот байгуулалтын дэд сайд – Б.Амарсанаа /МАН-ын УЗ-ийн гишүүн/
  • Эрчим хүчний дэд сайд – А.Тлейхан /УИХ-ын гишүүн асан/
  • Зам тээврийн дэд сайд – Б.Цогтгэрэл /УИХ дахь МАН-ын бүлэг/
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд – С.Оюунбилэг /МАН-ын УЗ-ийн гишүүн/
  • Эрүүл мэндийн дэд сайд – Д.Очирбат /УИХ-ын гишүүн/
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд – Б.Мөнгөнчимэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бүтцийн өөрчлөлтөөс жилд 5.4 тэрбум төгрөг хэмнэнэ

Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчлэн баталснаар улсын төсвөөс 5.4 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарчээ.

УИХ-аас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталснаар 13 яам болон тохируулагч 10, хэрэгжүүлэгч 17 агентлагтайгаар ажиллахаар болсон. Ийнхүү шинэчлэн баталсан бүтцийн дагуу яамдын орон тоог 109, агентлагийнхыг 206-аар цөөрүүлж байгаа бөгөөд нарийвчилсан тооцооллыг Сангийн яамныхан гаргасан байна. Сангийн яамны Зарлагын хэлтсийн зөвлөх Т.Батсүхийн хэлснээр яам, агентлагийн орон тоог 315 хүнээр цөөрүүлснээр он дуустал улсын төсвөөс 3.2 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарсан байна. Харин бүтэн жилээр нь тооцвол 5.4 тэрбум төгрөгийн хэмнэлт гарч байгаа юм байна. Цаашид ч хэмнэлтийн энэ тоо нэмэгдэнэ гэдгийг эх сурвалж хэллээ. Харин яамдын газар, хэлтсийг орлогчгүй, агентлагийн дарга нарыг зөвлөхгүй ажиллах чиглэл өгсөн нь дунд шатны дарга нар дур мэдэн орлогч, зөвлөх томилдог буруу жишгийг Засгийн газрын тогтоолоор хориглож байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Усанд живсэн машины юуг шалгах вэ?

Их хэмжээний үерийн улмаас зогсоол усаар дүүрч, тавьсан машин живэх тохиолдол хэд хэд тохиолдлоо.Хэрвээ танд болон таны найзад ийм зүйл тохиолдсон бол заавал түүнд уншуулаарай.

Учирч болох гэмтэл:

  • Цаапны шарикт дуу орох, холхивчууд угаагдсан тул дахин тослох шаардлагатай.
  • Агаар шүүгч руу ус ороогүй буюу усны түвшин капот даваагүй үед моторын ажиллагаа хэвийн. Гэхдээ усанд удаан байсан бол духны сальникаар, кастерийн жийргэвчээр ус орсон байх магадлалтай.
  • Салонд ус орсон бол хивсэнцэрийг хуулж, чийгийг гаргаж хатаах хэрэгтэй. Зэв идэх магадлал ихтэй тул бүү хойрголоорой.
  • Кропруу сальник, хагас гол зэргээр дамжин ус орох магадлалтай байдаг.
  • Хойноо хөтлөгчтэй бол редукторт ус орно.
  • Тоёота Приус машины хувьд дээрх зүйлсээс гадна хойно байрлах өндөр хүчдэлийн батарейд ус орсон эсэхийг заавал шалгах, хатаах хэрэгтэй.
  • Мэдрэгчүүд болон удирдлагын системүүд бага хэмжээний хүчдэлд ажилладаг тул давстай усанд богино холболт үүсгэж болзошгүй байдаг. Үүнээс шалтгаалж хянах самбар дээр анхааруулах гэрлүүд асах магадлалтай.

Авах арга хэмжээ:

  • Удаан зогссон бол орсон байх магадлал өндөр, капот давсан бол орсон байх нь илэрхий тул асаалгүйгээр шууд тос, усыг асгах хэрэгтэй. Мөн шаардлагатай тохиолдолд кастерийг тайлж цэвэрлэх бөгөөд тосыг ойрхон дахин солих хэрэгтэй.
  • Гаднаас хараад хэвийн гэж үзээд асаагаад явбал ус, тос холилдоод саарал, ээдсэн тосоор эд ангийг тосолж эхэлдэг. Ингэсэн тохиолдолд хугацаа алдалгүй яаралтай солиулах хэрэгтэй.
  • Капот давсан усанд зогссон бол динам, ременд маш их хог шороо ордог. Ремений шүдний завсраар хог чулуу орж тасрах аюултай. Улмаар цахилгаан хэлхээнд масс үүсэж хэрэгслүүдийг шатаах магадлалтай. Мөн таны машины динам доор байрлалтай бол их, бага аль ч усанд шатах магадлал өндөр гэдгийг санаад аваарай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ц.Сандуй:Өнөөдөр бид “Аз жаргалтай хот” байгуулах эхний алхамаа хийлээ

Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар ээлжит хуралдаан 2016 оны 07 сарын 29-ний өдөр боллоо. Хуралдаанаар “ Аз жаргалтай хот” хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.  Хуралдаанд энэ асуудлыг НИТХ-ын дарга Ц.Сандуй танилцуулав.

Нийслэлийн Монгол Ардын Намын хорооноос нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцохдоо нийслэл хотын иргэд, оршин суугчдаа дээдлэх үзэлд суурилсан “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн оролцсон. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусган, үе шаттайгаар хэрэгжүүлэх санал боловсруулах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй. Тиймээс өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгч та бүхнээр  хэлэлцүүлж байна гэсэн юм.

“Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрт Амьжиргааны баталгаажих түвшинг дээшлүүлж хамгаалах, Эрх зүйн орчинг бүрдүүлэх, Санхүү бизнес, хөрөнгө оруулалт, хот бүрдүүлэгч салбаруудын хөгжил, Орон сууцны бодлогын шинэчлэл гэсэн 5 чиглэлээр 50 ажлыг хийхээр тусгасан байна. НИТХ-ын дарга Ц.Сандуй, энэхүү хөтөлбөр хөрсөнд бууснаар нийслэлийн  иргэд  тав тухтай, аюулгүй, тайван орчинд аж төрж, эрүүл хүнсээр хангагдаж,  сэтгэл санаагаар түвшин амгалан амьдрах боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо. Мөн хөдөлмөр эрхлэлт 60 хувьд хүрч, бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэлээ.

НИТХ-ын Тэргүүлэгчдээс хөтөлбөрийн хүрээнд чиглэл тус бүрээр санал боловсруулах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй, иргэдээс санал авч хөтөлбөрт нэмэх хэрэгтэй гэсэн зарчмын саналууд хэллээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн эдгээр саналыг тусган  “Аз жаргалтай хот” хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай тогтоол баталлаа. Ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Х.Хатанбаатар ахлах юм байна.НИТХ-ын дарга Ц.Сандуй “Энэхүү хөтөлбөрийг нийслэлийн  Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болгон НИТХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээсээ өмнө ажлын хэсгээс боловсруулсан санал болон нийслэлийн иргэдийн саналыг авна. Тиймээс Иргэний танхимаар иргэдийн оролцоотойгоор энэхүү хөтөлбөрөө хэлэлцүүлнэ. Наймдугаар сард НИТХ-ын ээлжит нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болгон хэрэгжүүлэхээр хэлэлцэнэ. Өнөөдөр бид “Аз жаргалтай хот” байгуулах эхний алхамаа хийлээ” гэв.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Аэро Улаанбаатар шинэ хот байгуулах болон “Богд хан төмөр зам” барих  ажлыг эхлүүлэх, 5-р цахилгаан станц, Багануурын цахилгаан станцын эхний ээлж, цахилгааны “Их тойруу” сүлжээг ашиглалтад оруулж, олон түвшний хоёр огтлолцол,  бага оврын 2 цэвэрлэх байгууламж, 40 мянган айлын орон сууц, 150 км авто зам, 45 цэцэрлэг сургууль, 3 эмнэлэг, 4 спортын цогцолбор, 2 усан бассейн, 5 соёлын ордон барьж байгуулах юм.  Мөн гэр хорооллын айл өрхийн дийлэнх нь өмчилсөн газартаа дулаан, цэвэр, бохир усны системтэй, ажлын байртай, тохилог амины орон сууцтай болно. Гэр хорооллын өрхийн халаалтыг хуримтлуулсан дулаан, халаах төхөөрөмжөөр шийдвэрлэн, агаар, хөрсний бохирдлыг жил бүр 10 хувиар бууруулна  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Орос Францууд тероризмын эсрэг хамтран тэмцэнэ

Францын Үндэсний ассамблейн гишүүн, Тээврийн сайд асан Терри Мариани “Москва Парис хотууд терроризмын эсрэг тэмцэх ижил зорилготой” хэмээжээ.

Саяхан болсон Франц-Оросын хамтын ажиллагааны хурлын үеэр терроризмын эсрэг нэг зорилготойгоор хамтран ажиллая хэмээн ОХУ-ын Төрийн Думын дарга Сергей Наришкинд хандан хэлсэн байна. Терроризмын халдлагад өртсөн Францын ард иргэдийн төлөө эмгэнэл илэрхийлсэн Наришкин болон ОХУ-ын ард түмэнд талархсанаа мөн тэрээр илэрхийлэв. Түүнчлэн “Террорист халдлагын үеэр Оросын жуулчид мөн амь насаа алдсан. Энэ үйлдлийг Оросын агаарын дайралтыг эсэргүүцэн явуулсан хэмээн үзэж байгаа” гэжээ.

Терри Мариани тэргүүтэй Франц улсын 11 төлөөлөгч ОХУ-ын Тэнгисийн флотын өдрийг тохиолдуулан энэ сарын 29-31-ний өдрүүдэд Севастопольд айлчлахаа мөн үеэр мэдэгдсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зика вирусын тохиолдол 67 улсад бүртгэгдээд байна

Зика вирусийн халдвар авсан тохиолдол 64 оронд бүртгэгдсэнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) мэдэгдэв.Бүртгэлийг 2007 оноос хийж байгааг тэмдэглэж байна.Ингэхдээ вирусийн халдварын тохиолдол дэлхийн 64 оронд 2015 болон 2016 онд бүртгэгджээ.Антигуа Барбуд улс болон британийн далай чанад дахь нутаг дэвсгэр болох Теркс, Кайкост долдугаар сарын 21-27-ны өдөр буюу долоо хоногийн хугацаанд илэрсэн байна.Вирус хүнээс хүнд, “магадгүй бэлгийн замаар” дамжсан байж болох баримтын тухай 11 орон энэ оны хоёрдугаар сараас хойш мэдэгдсэнийг ДЭМБ тодруулан тайлбарлажээ.Америкийн Флорида муж улсад ийм хоёр тохиолдлыг судалж байна.

Зика вирусийн халдвар авсанаас болоод нярай хүүхдүүдийн тархи жижгэрч, төв мэдрэлийн системийн хөгжилд бусад гажиг гарсан тохиолдол илэрсэн тухай 14 орон, нутаг дэвсгэрийн эрх баригчид мэдэгджээ. 15 оронд Гийен-Баррегийн хамшинжийн тохиолдол нэмэгдсэн нь бүртгэгдсэн байна. Энэ вирус нярай хүүхдүүдийн тархи жижгэрч, Гийен-Баррегийн хамшинж үүсэх шалтгаан болж байна гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийжээ.

Ойрын үед ДЭМБ Рио-де-Жанейрогийн олимпийн наадмын үеэр олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн асуултад хариулах техникийн шинжээчдийн жагсаалтыг нийтлэх юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Таамаг: Монголчууд “Рио 2016” олимпоос 10 медаль авна

Канадын “CBC” телевизийн спортын албанаас “Рио 2016” олимпийн наадмын медалийн таамагийг шинэчлэн гаргажээ.Олимп эхлэхээс хэдхэн хононгийн өмнө гаргаж байгаа энэ шинэчилсэн таамгийг тухайн тамирчны өнгөрсөн дөрвөн жилд үзүүлсэн амжилт , гол өрсөлдөгч тамирчдынх нь амжилттай харьцуулсан байна.Өмнөх “Лондон 2012” олимпийн таамаг нь 5,1 хувиар л  зөрж байсан гэхээр  үнэнд нэлээн ойртсон байх магадлалтай .

Канадын “СBC” телевизийн спортын албанаас  Монгол улс энэ удаагийн олимпийн наадмаас 2 алт, 4 мөнгө,4 хүрэл медаль авна гэж таамаглаж байгаа нь гурван сарын өмнөхөөс 1 хүрэл 1 мөнгөн медалиар нэмэгдсэн үзүүлэлт юм .Ингэснээр Монгол улс медалийн тоогоор 27 дугаар байранд орж Дани,ӨАБНУ,Серби,Хорватын өмнө жагсана гэж таамаглаж байна .

  • Алт Жудо 48 кг  Мөнхбатын Уранцэцэг
  • Алт  Жудо 57 кг Доржүрэнгийн Сумъяа
  • Мөнгө Жудо 60 кг Ганбатын Болдбаатар
  • Мөнгө Буудлага 25 метр спорт гар буу  Отрядын Гүндэгмаа
  • Мөнгө Чөлөөт бөх 63 кг Соронзонболдын Батцэцэг
  • Мөнгө Чөлөөт бөх 74 кг Пүрэвжавын Өнөрбат
  • Хүрэл Бокс Доржнямбуугийн Отгондалай
  • Хүрэл  Жудо 66 кг Даваадоржийн Төмөрхүлэг
  • Хүрэл  Чөлөөт бөх 57 кг Эрдэнэбатын Бэхбаяр
  • Хүрэл  Чөлөөт бөх 66 кг Ганзоригийн Мандахнаран

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Рио 2016”-д зориулсан марк

рио марк 1“Монгол шуудан” ТӨХК-аас “Рио 2016” наадамд зориулан гаргаж буй “ЗУНЫ XXXI ОЛИМП” сэдэвт шуудангийн маркаа танилцуулж, МҮОХ-ны төв байранд албан ёсны нээлтээ хийлээ. Уг маркийн дизайнераар Ж.Ганхуяг, зураачаар Ч.Бат-Эрдэнэ нар ажиллажээ.

“Монгол шуудан” ТӨХК анх 1964 оны олимпийн наадамд зориулж марк урлаж байсан бөгөөд түүнээс хойш зуны 13 олимпийн маркийг бүтээжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатар хотын бэлэн байдал автозамын чанарыг шалгасан бороо

Очигдөр орой Улаанбаатар хотын төвд 15 орчим минут үргэлжилсэн аадар борооны улмаас үерт автаж, зарим зам хаагдахад хүрлээ. Сансарын туннелийн доод талын нам дор замд ус их хэмжээгээр тогтож, автомашиныг живүүлэхээр хэмжээнд хүрсэн юм. Замыг шинэчлэн тавихдаа ус зайлуулах хоолойг зөв шийдээгүйгээс болж, Сэлбийн голын эргээс хэдхэн метрийн зайд ийнхүү ус тогтож, хотын төв үерт автаж, гамшгийн хэмжээнд хүрэх шахлаа.

ҮЕР 1 ҮЕР 3

Уг нь өнгөрсөн дөрвөн жилд Монгол улсын түүхэнд байгаагүй их бүтээн байгуулалт хийж авто замын сүлжээг өргөтгөсөн гээд байсан санагдах юм .Тэр их мөнгөөр гудамж замыг шинэчлэхдээ талхан дээр түрхсэн масло шиг зам тавьж. Одоо нөгөө үерт автсан замууд нь эхнээсээ цөмрөөд хагараад эхлэнэ дээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зориулалтын суудалд хүүхэд тээвэрлээгүй жолоочид хариуцлага тооцно

Замын цагдаагийн газраас “Хамгаалах бүс, хамгаалалтын суудал” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 25-наас наймдугаар сарын 25 хүртэл зохион байгуулж байна.“Хамгаалах бүс хамгаалагдсан амьдрал” уриатай тус арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгсэл дотор хүүхдийг зориулалтын суудалд, хамгаалах бүс бүслүүлэхгүйгээр эрсдэлтэй орчинд тээвэрлэж яваа жолооч нарт хатуу хариуцлага тооцон ажиллах аж. Учир нь зам тээврийн ослын улмаас бага насны хүүхэд хохирогч болох нь өдрөөс өдөрт нэмэгдэж, зөвхөн 2 хоногт 11 хүүхэд эцэг эх асран хамгаалагчтайгаа буюу тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ осолд өртөж эрүүл мэндээрээ хохирсон байна. Эхний хагас жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 19 хүүхэд нас барж, 554 хүүхэд бэртэж гэмтсэнээс 113 хүүхэд хүндэвтэр, хүнд гэмтсэн тоо гарчээ.

Ослын шалтгааныг судалж үзэхэд хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулдаг, гудамж зам, гэр сургуулийн ойр орчин, тоглоомын талбайд тоглуулахдаа хараа хяналт тавьдаггүй, тээврийн хэрэгслээр буруу тээвэрлэдэг, хамгаалалтын суудал болон хамгаалалтын бүс ашигладаггүйгээс осолд өртөж байгаа юм. Тиймээс дээрх арга хэмжээг улс даяар сарын хугацаатай зохион байгуулж эхлээд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ойрын өдрүүдэд 28-39 хэм хүрч халахыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 29­нөөс 31­нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 1­нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи 31,1 ­нд зарим газраар секундэд түр зуур 16­-18 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Түүнчлэн 29 ­нд нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр байх боловч бусад хугацаанд халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10­-15 градус, өдөртөө 23-­28 градус, Их нууруудын хотгор, Орхон­Сэлэнгийн сав, говийн бүс нутаг болон Дорнод Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20­-25 градус, өдөртөө 34­-39 градус, бусад нутгаар шөнөдөө 13­-18 градус, өдөртөө 29-­34 градус дулаан байна.

Долдугаар сарын 29­ нд нутгийн өмнөд хэсгээр, цаашдаа бүх нутгаар нилээд халах төлөвтэй байгаа аж. Иймд ард иргэд хэт халуунд гол ус бараадаж амарч, зугаалах үедээ согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зүүн хойд Азийн судалгааны төв Монгол Улсад өнөөдөр нээгдэнэ

Өнгөрсөн жил Европын эрдэмтэд Сибирь, хойд Хятад, төв Азийн судалгааны гол төвийг Монгол улсад байгуулахаар болж, өөрийн судалгааны төв салбараа ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн дээр байгуулсан билээ.

Харин энэ жил Японы Хүмүүнлэгийн хүрээлэнгээс Зүүн хойд Азийн судалгааны хөтөлбөрийг санаачлан, улмаар “Зүүн хойд Азийн судалгааны төв”-ийг Монгол улсад нээхээр болжээ.Төвийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа долоодугаар сарын 28 буюу өнөөдөр 15:00 цагт Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн байранд /Офицеруудын ордонд байрлах ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгсдэн I байр/ болно.

Тус төв байгуулагдсанаар Монгол улс бүс нутгийн төдийгүй дэлхийн томоохон судалгааны төвүүдтэй нэг сүлжээнд орж байгаагаараа ач холбогдолтой юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Японы талаас Японы Хүмүүнлэгийн үндэсний хүрээлэнгийн ерөнхийлөгч, доктор Нарифуми Тачимото, Японы Элчин сайдын яамны Элчин зөвлөх Кикүчи Минорү, Хоккайдо их сургуулийн профессор Акихиро Ивашита, Тохоку их сургуулийн профессор Хироки Ока болон холбогдох албаны хүмүүс,  монголын талаас Монгол улсын ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, профессор С.Чулуун нар оролцоно.

Энэ удаагийн Зүүн хойд Азийн судалгааны хөтөлбөрийг голлон эрхэлж буй Японы Хүмүнлэгийн үндэсний хүрээлэн нь өөрийн бүрэлдэхүүнд Киотогийн Байгаль-Хүмүүнлэгийн хүрээлэн, Японы хэл Шинжлэлийн хүрээлэн, Осакагийн угсаатны болон Токиогийн Түүхийн музейг хариуцсан томоохон байгууллага юм.

“Зүүн хойд Азийн судалгааны төв”-ийг манай улсад байгуулснаар манай эрдэмтэд зөвхөн өөрсдийн эх орны хэмжээнд судалгаа явуулах бус улсынхаа түүхийг бүс нутгийн  хэмжээнд судлах, хамтран ажиллах өргөн боломж нээгдэж байгаа юм. Тэр дундаа томоохон улсуудаас хэрэгжүүлж буй эрдэм шинжилгээний ажлын хүрээнд Монгол Улсад албан ёсны төвтэй болсноор олон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломж нээгдэж байна. Тухайлбал эрдэмтэн солилцох, туршлага хуваалцах, судалгаа хийх, урт боогино хугацааны бодитой, цогц судалгааг хэрэгжүүлэх боломжтой юм.

Шинээр байгуулагдах төвийн үйл ажиллагаанд ШУА-ийн салбар бүрийн эрдэмтэд болон их, дээд сургуулийн багш, судлаачид нээлттэй оролцох боломжтой бөгөөд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн энэ төвийг удирдах, зохион байгуулах ажлыг хариуцах юм.

Эхний ээлжинд Зүүн хойд Азийн 400 гаруй жилийн турш өрнөсөн нийгэм, түүхийн үйл явцыг хамтран судлахаар болоод байна. Үүний дараа археологи, соёлын өв, орчин үеийн эдийн засгийн өөрчлөлт, улс төрийн харилцан ойлголцол зэргийг үе шаттайгаар судлах юм.Монгол, Япон хоёр улс шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны хүрээнд олон ажлуудыг хамтран гүйцэтгэж ирсэн. Тухайлбал өнгөрсөн нэгдүгээр сард ШУА-ийн ерөнхийлөгч агсан Б.Энхтүвшин Япон улсад айлчилж, ШУА-ийн албан ёсны төвийг байгуулах гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Ингэснээр Монголын судалгааны төвийг Осакагийн үндэсний угсаатны музейд нээж байжээ.

 Эх сурвалж: Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Елена Исинбаева: Олимпод оросын төрийн дуулал алгасалгүй эгшиглэж, дэлхий чичрэг

Орост олимпийн наадамд оролцох тамирчдадаа амжилт хүсч гаргаж өгөх ёслол боллоо. Тус ёслолын үеэр олимпийн аварга, алдарт тамирчин Елена Исинбаева үг хэлэхдээ нулимс унагаж, Ерөнхийлөгч Владимир Путинаас допинг хэрэглээгүй хөнгөн атлетикчдыг олимпийн наадамд оролцуулахгүй гэсэн шийдвэрийн эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахыг хүслээ.

“Өнөөдөр бид хууль ёсыг баримталдаггүй хүссэнээ хийдэг хүмүүстэй нүүр тулж, тэдний шийдвэрийн золиос болоод байна. Рио-де-Жанейрогийн олимпийн наадамд оролцох тамирчдадаа улсынхаа төрийн дууллыг алгасалгүй эгшиглүүлж, дэлхийг бүхэлд нь чичрүүлэхийг хүсэх байна.

Манай хөнгөн атлетикийнханд шударга бус хандлаа. Олимпийн наадамд оролцохын тулд олон жил хичээн хөдөлмөрлөсөн тамирчдын мөрөөдөл, зорилгыг үгүй хийлээ. Бид та бүхэндээ итгэж байна, хайрлаж байна. Бид энэ шударга бус явдалд холбоотой бүх хүнийг шийтгэх ёстой” гэж Исинбаева өгүүлжээ.

Оросын хөнгөн атлетикчдыг Рио-гийн олимпийн наадамд оролцуулахгүй гэсэн шийдвэр гарснаар Исинбаевагийн хувьд ч оролцохгүй байх магадлал өндөр болчихоод байгаа юм

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа