Author Archives: admin

АН-ын ҮЗХ болон МАН-ын Бага хурал энэ сарын 27-нд хуралдана

Сонгуулийн хуульд зааснаар УИХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн дотор дуусгахаар тусгасан. Үүний дагуу намууд нэр дэвшигчээ тодруулах үйл ажиллагаа энэ сарын 23-наас эхэлж, тав хоногт багтаах юм.Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 11 нам, гурван эвсэл оролцохоор СЕХ-ноос батламжаа гардан авч, 700 гаруй нэр дэвшигч намынхаа нэр дээр дэвших болоод буй. Одоо намууд тав хоногийн хугацаанд нэр дэвшигчдээ тодруулах учиртай.

Хуульд зааснаар нэр дэвшигчдийг тодруулах эцсийн хугацаа тавдугаар сарын 27-ноор хязгаарлагдаж байгаа учраас намууд тавдугаар сарын 28-нд УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ нэрийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой.

Одоогоор улс төрийн нам, эвслүүд 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулж, батламжлах хуралдаанаа албан ёсоор зарлаагүй байгаа ч Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаа тавдугаар сарын 27-нд, Монгол ардын нам Бага хурлаа тавдугаар сарын 27-нд хуралдуулах чиглэл барьж байгаа аж. Өөрөөр хэлбэл, АН, МАН хоёул нэг өдөр хуралдах бололтой.

Хуульд зааснаар нэр дэвшигчдийг тодруулах эцсийн хугацаа тавдугаар сарын 27-ноор хязгаарлагдаж байгаа учраас намууд тавдугаар сарын 28-нд УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ нэрийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“МОНГОЛ ЦЭРГИЙН ЖАВХАА-2016” 4 дэх жилдээ болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Монгол цэргийн жавхаа” уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулж байна.

Уралдааны төгсгөлийн шатны шалгаруулалт,шагнал гардуулах ёслол,үдшийн цэнгүүн, “ИРГЭН –ЦЭРГИЙН БАХАРХАЛЫН ӨДӨР”-ийн үйл ажиллагаа 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Их эзэн Чингис хааны талбай”-д зохион байгуулагдана.

Үдшийн цэнгүүний үеэр 19.00 цагаас цэргийн үлээвэр хөгжим, цэнгээнт бүжгийн уралдаан, 21.00  цагаас Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Хурд хамтлагийн “ “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” тоглолт, ёслолын буудлагын үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монголын Үндэсний музей хүүхдийн баяраар үнэгүй үйлчилнэ

Монголын Үндэсний музей Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан энэ сарын 31-н, ирэх зургаадугаар сарын 1-нд 0-16 насны хүүхдүүд болон хүүхэдтэйгээ очсон эцэг эхчүүдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ.

Мөн энэхүү ажлынхаа хүрээнд ЕБС-ийн аравдугаар ангийг сурагчдыг үнэ төлбөргүйгээр музейгээ үзүүлж эхлээд байгаа аж.

Сонирхуулахад, Монголын Үндэсний музейд МЭӨ 800 мянган жилийн тэртээгээс ХХ зууны үед холбогдох түүх, археологи, соёлын эд өлгийн ховор нандин дурсгал бүхий 56 мянган үзмэр байдаг юм. Эдгээр үзмэрүүдийн дээжээс есөн танхимд тухлан үзэх боломжтой юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

4 хүний 1 нь даргын албан тушаалд томилогдохоор мэдүүлгээ ирүүлжээ

Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үздэг билээ. Энэ ажлынхаа чанар, үзүүлэлтийг улам бүр сайжруулах, үр дүнг тооцох зорилгоор дотооддоо дүн шинжилгээ хийжээ.

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн бүртгэлд хийсэн дүн шинжилгээнээс бид нэг зүйлийг тун сайн ойлгож мэдэх бололцоотой. Энэ нь төрийн албаны томилгоо хаана ямар хөдөлгөөнтэй байгааг харуулах бүрэн төгс мэдээлэл болох юм.

2015 оны 1 дүгээр сарын 1-нээс 2016 оны 4 дүгээр сарын 26-ны хооронд нийтдээ 10036 мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар хүлээн авсан байна. Эдгээрээс 3373 нь өөр албан тушаалд шилжин томилогдох, 2758 нь албан тушаалын ангилал, зэрэг өөрчлөгдсөн, 1210 нь эрхлэх асуудлын чиг үүрэг өөрчлөгдсөн, 1100 нь нийтийн албанд шинээр томилогдох мэдүүлэг байв. Дээрхээс үзвэл, энэ хугацаанд 3373 хүн ажил албаа сэлгэн шилжсэн, 2758 хүн албан тушаалын өөр ангилал, зэрэгтэй болсон, 1210 төрийн албан хаагчийн эрхэлж буй албаны нь чиг үүрэг өөрчлөгдсөн, харин 110 хүн төрийн албанд шинээр томилогдсон гэсэн үг.

Ямар байгууллага хамгийн олон томилгоо хийсэн бэ?

АТГ-аас дүн шинжилгээг хийхдээ хугацааг сар тус бүрээр нь ялгаж салган авч үзжээ.2015 оны 1 дүгээр сард 996 мэдүүлэг АТГ-т ирсэн нь хамгийн олон байна. Энэ нь Шийдлийн Засгийн газар байгуулагдсаны дараах үе юм. Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Үндэсний аудитын газар, Зам, тээврийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагад томилогдох этгээдүүдийн мэдүүлгийн тоо харьцангуй олон байв.

 

2015 оны 6 дугаар сард АТГ-аар хянуулахаар 821 мэдүүлэг ирүүлсний 269 нь Цагдаагийн ерөнхий газарт хамааралтай байжээ. Энэ нь Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, дэд дарга нар 2015 оны 5 дугаар сард томилогдсоны дараах цаг үетэй холбогдож байна.

2016 оны 3 дугаар сард АТГ 673 мэдүүлгийг хянахаар хүлээн авсан. Эдгээрийн ихэнх хувийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар, Гааль, татварын ерөнхий газрын томилгоо эзэлж байна. 2016 оны эхний сард гааль, татвар, улсын бүртгэл, статистик зэрэг төрийн байгууллагыг нэгтгэн зохион байгуулсантай үүнийг холбон ойлгож болно.

 

Төрийн албаны томилгоо, шилжилт хөдөлгөөн Сүхбаатар, Баян-Өлгий, Говьсүмбэр аймагт харьцангуй тогтвортой

АТГ хүлээн авч хянасан мэдүүлгийг байршлаар нь мөн авч үзжээ.Нийслэл Улаанбаатар хотод томилогдох этгээдийн 7881, харин орон нутагт 2046 мэдүүлэг бүртгэгдсэн байна. Тэгэхээр Улаанбаатар хотод хамгийн олон томилгоо хийгдсэн гэсэн үг. Эндээс 2690 нь өөр албан тушаалд шилжсэн, 870 нь нийтийн албанд шинээр томилогджээ.Харин Дархан-Уул, Өвөрхангай, Дорноговь, Баянхонгор, Өмнөговь, Хөвсгөл аймаг бусдаас олон мэдүүлэг ирүүлсэн бол Сүхбаатар, Баян-Өлгий, Говьсүмбэр аймгийнх бага байв. Тэгэхээр төрийн албаны томилгоо, шилжилт хөдөлгөөн Сүхбаатар, Баян-Өлгий, Говьсүмбэр аймагт харьцангуй тогтвортой байна гэж ойлгож болохоор ажээ.

АТГ 41 этгээдийг ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзжээ

АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх хуультай. 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс 2016 оны 4 дүгээр сарын 26-ны хооронд нийт хүлээж авсан 10036 мэдүүлгийн 97.1 хувийг хянан үзэж, хариуг хүргүүлжээ.

10036 мэдүүлгийн 8505-д ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн хариу өгсөн бол 553-ыг нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсныг анхааруулсан, ашиг сонирхлын зөрчилтэй байдлыг тогтоож, анхааруулсан байна. Харин 41 этгээдэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж хариу өгчээ.

Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалд хамгийн олон хүн томилогдсон

АТГ-т хянуулахаар ирүүлсэн мэдүүлгийг албан тушаалын ангилал, төрлөөр нь авч үзвэл нэлээд сонирхолтой дүр зураг гарч байна.Дүн шинжилгээнд хамруулж авч үзсэн цаг хугацааны хувьд төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалд 2851 буюу хамгийн олон хүн томилогдсон ажээ. Тэгвэл төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалд 1725, төрийн захиргааны удирдах албан тушаалд 1330 этгээд томилогдохоор мэдүүлгээ ирүүлсэн нь мөн олонд тооцогдож байгаа юм.Ирүүлсэн мэдүүлгийг албан тушаалаар нь авч үзвэл мэргэжилтэн 1117, хэлтсийн дарга 727, улсын байцаагч 562, албаны дарга 557, газрын дарга 417, ахлах мэргэжилтэн 356, ТУЗ-ийн гишүүн 292, тасгийн дарга 219, цагдаагийн байгууллагад 199, цэцэрлэгийн эрхлэгч 181, нягтлан бодогч 162, ерөнхий нягтлан бодогч 121, шүүгчийн туслах 109, сургуулийн захирал 107, хянан шалгагч 107 удаа байгаа нь бусад албан тушаалаас олон байна.

4 хүний 1 нь даргын албан тушаалд томилогдохоор мэдүүлгээ ирүүлжээ

АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянах ажилдаа хийсэн дүн шинжилгээнд үндэслэн энэ төрлийн үйл ажиллагааг цаашид улам сайжруулах, програмд ашиглаж буй зарим үзүүлэлт, ангиллыг боловсронгуй болгоход анхааран ажиллаж байна.

Дүн шинжилгээ хийсэн цаг хугацаа нь Засгийн газар байгуулагдсаны дараах үеэс эхэлж байгаатай давхцаж байгаа тул өөр албан тушаалд шилжин томилогдохоор, мөн албан тушаалын ангилал, зэрэглэл өөрчлөгдөх зэрэг шалтгаанаар мэдүүлгийн тоо эрс өссөн байж болох талтай. Түүнчлэн цагдаа, гааль, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, татвар, онцгой байдал, улсын бүртгэл зэрэг салбарын байгууллагад халаа сэлгээ хамгийн их хийгдсэн ч энэ нь нийт алба хаагчдын тооноос шууд хамааралтайг бас харгалзан үзэх ёстой ажээ.

2015 оны 1 дүгээр сарын 1-нээс 2016 оны 4 дүгээр сарын 26-ны хооронд төрийн аль нэг байгууллагад “дарга”-аар томилогдохоор мэдүүлгээ ирүүлсэн хүний тоо 2764 байгаа нь ойролцоогоор 4 мэдүүлэг тутмын 1 нь болж байна. Тэгэхээр дээрх хугацаанд АТГ-т мэдүүлгээ хянуулахаар хүргүүлсэн 4 хүний 1 нь даргын албан тушаалд томилогдохоор нэрээ дэвшүүлсэн байна гэсэн үг.

 

Улсын хэмжээнд 2015 оны байдлаар хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах ёстой 39583 албан тушаалтан тоологджээ. Энэ тооны албан тушаалд томилогдохоор 10036 хүн 1 жил 4 сарын хугацаанд мэдүүлгээ хүргүүлсэн нь төрийн албанд халаа сэлгээ ямар түвшинд байгааг тодорхой харуулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ОХУ-ын баг ДАШТ-ын хүрэл медаль хүртлээ

ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотод 2016 оны шайбтай хоккейн ДАШТ энэ сарын 6-22-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Хүрэл медалийн төлөө ОХУ болон АНУ, алтан медалийн төлөө Канад болон Финландын шигшээ багууд өрсөлдсөн.

03

Эх орондоо ДАШТ-нийг зохион байгуулсан ОХУ-ын шигшээ баг энэ удаагийн ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ. Хүрэл медалийн төлөөх тоглолт ерөнхийдөө талбайн эзэн Оросын давамгайлал дор болсон. ОХУ-ын шигшээ багаас 1-р үед В.Войнов, С.Мозякин нар гоол оруулсан бол 2-р үед И.Телегин, Е.Дадонов болон А.Панарин нар тус бүр нэг гоол оруулснаар Оросын шигшээ баг 4-1 харьцаатай тэргүүлсэн. Оросын шигшээ багийн давамгайлал 3-р үед ч үргэлжилж С.Мозякин, В.Шипачёв нар дахин гоол оруулсан. Харин АНУ-ын шигшээ багаас Ф.Ватрано 2 болон 3-р үед тус бүр нэг гоол оруулснаар тоглолтын тооны харьцаа 7-2 харьцаатай өндөрлөсөн.Ийнхүү ОХУ-ын шигшээ баг нутаг дээрээ хүрэл медаль хүртлээ.

02

Мөн ОХУ-ын шигшээ багаас В.Шипачёв тоглолтын турш 18 оноо авч тэргүүлсэн. Түүний араас багийн андууд болох А.Панарин 15 оноо, Е.Дадонов нар 13 оноо авсан. Эдгээр залуус бол энэ удаагийн ДАШТ-ний гол чимэг нь байсан. Ийнхүү ОХУ-ын шигшээ баг шайбтай хоккейн сүүлийн 3 ДАШТ-нээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байна.

Хүрэл медалийн төлөөх тоглолт:

 

ОХУ 7-2 АНУ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Олимпийн тасалбарыг хуурамчаар хийх боломжгүй

олимп тасалбарРИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Энэ зун Рио-де-Жанейро хотод болох Олимпын болон Паралимпын тоглолтын тасалбарын загварыг Зохион байгуулах хорооноос танилцуулжээ.

Олимпийн нээлт, хаалтын ёслолын тасалбар нь цагаан дэвсгэр дээр Бразилийн элбэг хангалуун байдлын бэлгэ тэмдэг болсон ургамлын ногоон өнгийг хослуулсан загвартай  ажээ.Уралдаан тэмцээний тасалбарууд дээр спортын төрлүүдийг харуулсан дүрс үсгүүдийг янз бүрийн өнгөтэй дэвсгэр дээр байрлуулсан байна.Тасалбарыг хуурамчаар хийх боломжгүй гэж Зохион байгуулах хороо мэдэгджээ.

Нийт тасалбарын 67 хувь буюу 4 сая тасалбар аль хэдийн зарагдаж дууссан ба одоо 2 сая тасалбарыг худалдаанд гаргахад бэлэн болгоод байна.Рио-де-Жанейрогийн Олимпын наадам дэлхий нийтийн анхаарлын төвд байгааг бүх бразилчууд бүрэн  ухамсарлах хэрэгтэй  хэмээн Рио-2016-гийн Олон нийттэй харилцах албаны захирал Марио Андрада уриаллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төмөрлөгийн үйлдвэрийн зуух дэлбэрч хоёр хүн бэртжээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн зуух дэлбэрч, хоёр иргэн дэлбэрэлтэд өртсөн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, тус сумын 2-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “…” ХХК-ны төмөрлөгийн үйлдвэрийн хайлуулах зуухны тогоо дэлбэрч ажилтан иргэн Э /эр.48н/, БНХАУ-ын иргэн Z.C /эр.55н/ нарын хоёр хүн гэмтсэн гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Түлэгдэж бэртсэн хүмүүс аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийх газрууд

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.

Баянзүрх дүүрэг

09:30-18:00 цагт: 20-р хороо Гачуурт тосгон, УБ Бодь-Буян, Иргэн Наранцэцэг, Рэндэр, Иргэн Баянмөнх (үйлчилгээ), Тоосгоны үйлдвэр, Баянгол тохижилт ХХК

10:30-16:00 цагт: 19-р хороо Ган титэм, иргэн Бурмаа, Түвшинтунгалаг, Мондэм, Газар шилтгээн, Хавтагийн нуруу ХХК-ууд, АЖУГДС болон эдгээрийн ойр орчмоор

10:30-17:30 цагт: 19, 22, 24-р хороо 1, 2, 3, 45 байр, Алтан-Өлгийн 17-19, 30, Баруун Алтан-Өлгийн 30, Тамирчны 1-7, Жаргалантын 1-18, Газарчны 1-7, Овоотын 1-9, Цайзын 1-8, 10-26А, 50-56, Цахлайн 6-15, ШХ 13, 20, Дэнжийн 1-3, -р гудамж, Хоршооллын 7-16-р гудамж, Цахлайн задгай орчмоор, Ган титэм, Их Могул, Таван өлзий, ЗХ 065-р анги, Хелп интернэйшнл ОУБ, Монголын хүүхдийн сан ТББ, Аавын өндөр СӨХ, Батдалай уул ХХК, 168, 169-р цэцэрлэг, Хөх уул СӨХ, Тамирчин, Эрхэст сайхан, Сүмбэр хунтан, Онч мэргэн өрхийн эмнэлэг, Тамирын хүү, Хөргөлт сервис, Альфа моторс ХХК,

Сүхбаатар дүүрэг

11:00-13:00 цагт: 5-р хороо Улаанбаатар их дэлгүүр болон ойр орчмоор

13:00-15:00 цагт: УБДС ТӨХК-ийн 1, 4-р насос,

Баянгол дүүрэг

11.30-14.00 цагт: 11, 15, 16-р хороо Энигма, Тритолстяка, Хос-Өлзий, Аргабилэг групп, Дархан минж, Бодь мөр принтинг, Бөхбат, Богд өөд, Сансара ХХК-ууд, 25-р байрны гараж, Өндөр дэнж СӨХ болон эдгээрийн ойр орчмоор,

Хан-Уул дүүрэг

10:30-18:00 цагт: 2, 3-р хороо Гутал ХХК, Хасу Мегават, Хан-Туул кашмер, 41-р цэцэрлэг, Монгол коллеж, Хангай ДС болон эдгээрийн ойр орчмоор,

Сонгинохайрхан дүүрэг

10.00-16.00 цагт: 20-р хороо Наран радио станц, Орбит станц, Дойче бэйкэри, Жамп ШТС Үйлдвэрүүд, Сүү өгөөж, Монгол транс тээвэр зууч, Моносын үйлдвэр, Хос гол ноолуур болон эдгээрийн ойр орчмоор,

Налайх дүүрэг

10.00-18.00 цагт: 5-р хороо Городокын байрууд, Гандан Уулын айлууд,

Багахангай дүүрэг

10.00-18.00 цагт: 3-р байр, Соёлын төв, Хаан банк, Баянхангай караоке, Хөдөлмөр халамжийн хэлтэс, Эмнэлэг, УСУГ.

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Цахим үйлчилгээ: my.tog.mn

Мэдээлэл, лавлагаа авах утас: 7004700

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

11 дүгээр сургуулийн барилгыг өргөтгөнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/369 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаас нийслэлийн Засаг даргад эрх шилжүүлэн хэрэгжүүлж буй  хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалтыг батлав.Батлагдсан төсөл арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж  ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын  газарт  даалгалаа.

Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт  тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстээс мэдээллээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаас нийслэлийн засаг даргад эрх шилжүүлэн хэрэгжүүлж буй  хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалт

№ Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил  2016 онд санхүүжих
1 Цэцэрлэгийн барилга /Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо/ 1094,0
2 Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал /Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр сургууль/ 340,0
3 Цэцэрлэгийн барилга /Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо/ 300,0
4 Цэцэрлэгийн барилга  120 ор /Сонгинохайрхан дүүрэг,   19 дүгээр хороо, 26 дугаар цэцэрлэг/ 168,0
  ДҮН 1902,0

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төрсөн хүүхдүүд нь эцгийнхээ амь насыг хөнөөж шатаасан нь тогтоогджээ

Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Булгийн тохой буюу Шувуун Фабрик орчмоос өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр үл таних эрэгтэй хүний шатсан цогцос олдсон билээ.

Тус хэргийг Төв аймгийн Цагдаагийн хэлтэс болон УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран шалгасан бөгөөд энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй гэсэн этгээдүүдийг цагдан хорьсон байгаа. Харин шүүх шинжилгээний хүрээлэнгийн хариугаар талийгаач бусдын гарт амь насаа алдсан бөгөөд гэмт хэрэгтнүүд талийгаачийн амь насыг нь хөнөөсний дараа шатаасан гэдгийг тогтоогдсон.Талийгаач Б нь Чингэлтэй дүүргийн харьяат ажээ. Түүний хоёр хүүхэд 1987 онд төрсөн Н, 1989 онд төрсөн Б нар бүлэглэн хөнөөсөн болохыг илрүүлсэн байна. Түүнчлэн талийгаач амь насаа алдаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрөөд байхад ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж, эрэл сурал болохгүй байсан тул ойр дотнын хүмүүс нь хөнөөсөн байж магадгүй гэх таамаг дэвшүүлсэн байна. Ингээд шалгалтын явцад талийгаачийг төрсөн хүүхдүүд нь хөнөөсөн болохыг тогтоожээ.

Хохирогчийн хоёр хүүхэд 1987 онд төрсөн Н, 1989 онд төрсөн Б нар бүлэглэж аавынхаа амийг хөнөөсөн байна. Тэд анхны мэдүүлгээр “Аав архи байнга уудаг. Архи уух болгондоо агсам согтуу тавьж, гэрийнхнээ зоддог. Хэрэг гардаг өдөр мөн л агсам тавиад ээжийг зодчихсон байсан тул хутгалчихсан юм. Нэг мэдсэн аав амьсгал хураачихсан байсан. Ингээд бид хоёр нийлж цогцсыг шатаагаад Шувуун фабрикт машинаар аваачиж хаясан” гэжээ. Ийм учраас ээжийг нь хүүхдүүдийнх нь хамт цагдан хорьсон байгаа ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Хааны Эрэлд 2016” энхийг дэмжих үйл ажиллагааны нээлт Хан-Уул дүүрэгт боллоо

“Хааны эрэлд-2016” Олон улсын энхийг дэмжих үйл ажиллагааны хээрийн сургалт дадлагын хүрээнд хүмүүнлэгийн тусламжаар Олон улсын эмнэлгийн баг, Монголын эмнэлгийн багтай хамтран эрүүл мэндийн үзлэг, оношлогоо хийх үйл ажиллагааны нээлт Буянт-Ухаа 7 дугаар сургууль дээр боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, “Хааны эрэлд-2016” Монголын талын сургуулийн удирдагч хурандаа Л.Гансэлэм болон бусад төлөөлөгч нар оролцлоо.

Энэ ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 9, 10, 16 дугаар хорооны иргэдийг, тэр дундаа нэн тэргүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг  эмнэлгийн оношлогоо, үзлэг, эмчилгээнд хамруулахаар болсон байна.

Энэхүү хамтарсан олон улсын эмнэлгийн багийн бүрэлдэхүүн Ерөнхий боловсролын “Буянт-Ухаа цогцолбор” сургуулийн байранд долоо хоногт нийт 4200 гаруй  иргэнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 20-25 иргэнд гэрээр нь явж, эмнэлгийн тусламж үзүүлэх аж. Энэ үйл ажиллагаантай холбоотойгоор холбогдох албаны хүмүүсээс тодруулга авсанаа хүргэж байна.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг: Олон улсын сургуулийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хүмүүнлэгийн эмнэлгийн үзлэг үйлчилгээ энэ жил манай Хан-Уул  дүүрэгт зохион байгуулагдаж байна. Энэ нь дүүргийн иргэдийн эрүүл мэндийгхамгаалахад том дэмжлэг болж байгаа юм. Нисэхийн 9,10,16 дугаар хорооны иргэд хамрагдагдахаас гадна зарим хороодоос үзүүлэх шаардлагатай гэсэн иргэдийг авчирч үзүүлнэ. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч үйлчлэх зорилготойгоор зарим иргэдийн гэрт нь очиж эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх юм. Эмнэлгийн багийн хувьд өөрийн гэсэн тоног төхөөрөмжтэйгээр иргэдэд үйлчлэхээс гадна манай ХУД-ийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллаж байна.

Мөн хээрийн сургалт, дадлагын үеэр эмнэлгийн тусламж үзүүлэх чиглэлээр Хан-Уул дүүрэгтэй хамтран ажиллаж байгаа нь иргэн, цэргийн харилцааг бэхжүүлж, ард иргэдэд зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан таниулах чухал ач холбогдолтой.

Монголын талын сургуулийн удирдагч хурандаа Л.Гансэлэм: “Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт бодлогын хүрээнд Олон улсын цэргийн сургалтад оролцож байгаа эмнэлгийн бүрэлдэхүүн өнөөдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар сургууль дээр үйл ажиллагаа явуулж байна. Ард иргэд болон хилийн цэргийн үйл ажиллагааг бэхжүүлэх, олон улсын цэргийн хамтарсан сургуулийг иргэдэд сурталчлах ажлын хүрээнд Олон улсын цэргийн эмнэлгийн баг, Хан-Уул дүүргийн зарим хороодод эрүүл мэндийн үзлэг үйлчилгээг явуулж ажиллана. “Хааны эрэлд” сургуулийн эмнэлгийн баг бүрэлдэхүүн сүүлийн 10 жил Монгол улсын 80 гаруй мянган иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн байдаг. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус арга хэмжээгээр олон улсын цэргийн эмч нар харилцан туршлага солилцож, нарийн мэргэжлийн үзлэг оношлогоог хийж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Хааны эрэлд-2016” Олон улсын энхийг дэмжих хүмүүнлэгийн үйл ажиллагаа ХУД-т болж байна

“Хааны эрэлд-2016” Олон улсын энхийг дэмжих хүмүүнлэгийн үйл ажиллагаа яг одоо ХУД-ийн Буянт-Ухаа 7 дугаар сургуульд болж байна.

Энэ үйл ажиллагааг нээж Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг үг хэллээ.

Эрхэм хүндэт зочид хатагтай ноёд оо

“Хааны эрэлд-2016” Олон улсын энхийг дэмжих үйл ажиллагааны хээрийн сургалт дадлагын хүрээнд хүмүүнлэгийн тусламжаар Олон улсын эмнэлгийн баг Монголын эрүүл мэндийг багтай хамтран эрүүл мэндийн үзлэг үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны нээлтийн цуглаанд хүрэлцэн ирсэн та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Олон улсын сургуулийн хүрээнд жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг хүмүүнлэгийн эмнэлгийн үзлэг үйлчилгээ энэ жил Хан-Уул дүүрэг дээр зохион байгуулж байгаа нь манай дүүргийн иргэдийн эрүүл мэндийг дээшлүүлэх арга хэмжээний нэг том арга хэмжээний нэг том дэмжлэг туслалцаа юм.

Мөн хээрийн сургалт, дадлагын үеэр эмнэлгийн тусламж үзүүлэх чиглэлээр Хан-уул дүүрэгтэй хамтран ажиллаж байгаа нь иргэн, цэргийн харилцааг бэхжүүлж, ард иргэдээд зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан, Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Батлан хамгаалах сайдын Нийслэлийн Засаг даргатай 2016 онд хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг дэмжин ажиллаж байгаагийн нэг илэрхийлэл болж байна.

Манай дүүргийн нутаг дэвсгэрт 43,3 мянган өрхийн 150 гаруй мянган иргэд амьдардаг. Энэ эмнэлгийн үйлчилгээнд 9, 10, 16-р хорооны иргэдийг өргөнөөр хамруулах,  нэн тэргүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг  эмнэлгийн оношлогоо, үзлэг, эмчилгээнд хамруулахаар болсон.

Хамтарсан олон улсын эмнэлгийн багийн бүрэлдэхүүн Ерөнхий боловсролын “Буянт-Ухаа цогцолбор” сургуулийн байрыг ашиглан долоо хоногт нийт 3700 иргэнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх үүднээс хөгжлийн бэрхшээлтэй 20-25 иргэнд гэрээр нь явж, эмнэлгийн тусламж үзүүлэх юм.

Монгол улсын зэвсэгт хүчний цэргийн алба хаагчидтай харилцан туршлагаа солилцохын зэрэгцээ иргэдийн эрүүл мэндийг дээшлүүлэх, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа “Хааны Эрэлд-2016” олон улсын Энхийг дэмжих ажиллагааны сургуулийн удирдлага болон Олон улсын эмнэлгийн байгууллагын бүрэлдэхүүнд хувиасаа болон Хан-Уул дүүргийн иргэдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, Та бүгдийн цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн 1 дүгээр хорооны 53 дугаар цэцэрлэгийн хойд талын гадна тохижилтын ажлын тендерийн нээлт боллоо

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны 53 дугаар цэцэрлэгийн хойд талын гадна тохижилтын  ажил, ХУД2016/НТХ-25-1.4 дугаартай тендерийн нээлт 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 30 минутанд Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албан дээр боллоо. Оролцогчид дараах байдлаар үнийн санал ирүүлсэн байна. Үүнд:

Тендерт оролцогчийн нэр Тендерийн зарлагдсан үнэ Үнийн хөнгөлөлт
“ТЭНҮҮН ТЭНГИС”ХХК 205 086 980 ₮ –
“ТУРУУН БҮТЭЭМЖ”ХХК 219 900 000 ₮ –
“ХАРДНИСС КОНСТРАКШН”ХХК 231 173 044 ₮ –
“ХОСБОЛОР”ХХК 232 210 257 ₮ –
“НЬЮ СУВАГТ КОНСТРАКШН”ХХК 229 329 356 ₮ –
“УУГАН-АНАНД”ХХК 218 572 266 ₮ –
“АМГАЛАН КОНСТРАКШН”ХХК 250 955 306 ₮ –
“ЧИНГИСИЙН ОТОГ”ХХК 210 796 789 ₮ –
“ЦАХИРТОЛГОЙН ОРД”ХХК 214 890 093 ₮ –

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн ТҮТөв ОНӨААТҮГ-аас хүүхэд багачуудад музей үзүүллээ

ХУД-ийн ТҮТөв ОНӨААТҮГ нь Богд Хааны Ордон Музейн Захиргаатай хамтран “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-г угтан 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хог Тээвэрлэлт Үйлчилгээний Хэлтэс болон Ногоон байгууламж Цэвэрлэгээ Үйлчилгээний Хэлтсийн ажилчид, албан хаагчдын хүүхэд, багачуудыг Богд Хааны Ордон Музей үнэ төлбөргүй үзүүллээ.
Хамтран ажилласан Богд Хааны Ордон Музейн хамт олонд талархсанаа илэрхийлье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа