Author Archives: admin

“Нэг төгрөг нэгдэхгүй” санхүүгийн боловсрол олгох аян боллоо

Иргэд болон суралцагчид, ажилтан албан хаагчдын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хуримтлал үүсгэх боломжийг тодорхойлох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн “Нэг төгрөг нэгдэхгүй” санхүүгийн боловсрол олгох аянг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “ХААН” банктай хамтран зохион байгууллаа.
Аянаар хуримтлал үүсгэх боломж, өрхийн орлого зарлагын тооцоолол, хадгаламжийн хүү, зээлийн үйлчилгээний тухай сургалт явуулж, иргэдэд карт захиалах, мобайл банк ашиглах, хуримтлалын данс нээх зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлсэн байна.
Мөн ХУД-ийн АБНТБ-ын “Дүйцсэн” хөтөлбөрийн сурагчдад хуримтлалын тухай сургалт явуулж, гарын бэлэг гардуулсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн АБНТБТ-өөс өсвөр насны охидод эрүүл мэндийн хичээл заалаа

Монгол Улсын ЗГ, БСШУЯ –аас хэрэгжүүлж буй “Зөв Монгол хүүхэд ” хөтөлбөрийн хүрээнд ХУД-ийн АБНТБТ-өөс Яармагийн Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Good neighbors” байгууллагатай хамтран “Охидын хувийн эрүүл ахуй,зөв хоололт,амьдралын зөв хэвшил” сэдвээр сургалт явууллаа. Сургалтанд Яармаг дахь ЕБС-ийн гурван сургуулийн 5-12 дугаар ангийн нийт 32 сурагч хамрагдсан юм. Сургалтын үеэр охидын эрүүл ахуй, хувийн ариун цэвэр, амны хөндийн ариун цэвэр, арьс, үс арчилгаа, зөв хоололт, амьдралын зөв хэвшил дадлын чиглэлээр хичээл зааж чөлөөт ярилцлага явуулсан байна.

– See more at: http://zasag.mn/news/view/13744#sthash.vwoAyDdw.dpuf

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ИХ МОНГОЛ УЛСЫН ГУДАМЖНЫ АВТО ЗАМД ШИНЭ ТЕХНОЛОГИОР ХУЧИЛТ ХИЙЛЭЭ

Их Монгол Улсын гудамжны 2.3км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Уг замын бетон хучилтын заадсуудад БНСУ-д үйлдвэрлэсэн нийлмэл мяндсан тор дэвсэж, асфальт хучилтыг хүчитгэх технологийг Монголд анх удаа ашиглалаа. Тодруулбал, дээд зэргийн чанартай ESGRID мяндсан гео торыг 3200 м2 талбайд буюу бетон хучилтын заадсуудад тавьж дээрээс нь өнгө хучилт хийсэн юм. Ингэж хучилтыг хүчитгэснээр авто замын суурь үед хагарал үүсэх явцыг удаашруулдаг бөгөөд ашиглалтын эдэлгээг уртасгах боломжтой болж байгаа юм. Мөн авто замын нүхэн хагарал, эхэн үеийн хагарал, гулсалт үүсэхээс хамгаалдаг байна. Уг геоторыг БНСУ-ын “KICT” компанид үйлдвэрлэсэн бөгөөд тус компанийн төлөөлөл хучилтыг хүчитгэхэд байлцан мэргэжлийн зөвлөгөө өгсөн юм.

Одоогоор Их Монгол Улсын гудамжны 2.3км авто замын 1.1 км-т хучилт хийгдээд байгаа бөгөөд нийт ажлын 60 орчим хувийг гүйцэтгээд байна. Уг авто замыг гэрээ ёсоор 06 дугаар сарын 30-нд ашиглалтад өгөх хуваарьтай ч хугацаанаас нь 14 хоногийн өмнө ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

8844ce6b-f078-4a21-a07f-9ff3ac46059b

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Олон олон амжилт эвдсэн М.Хакухогийн 37 дахь түрүү

Мэргэжлийн сумогийн 2016 оны 5-сарын Нацү башё 15 өдөр ширүүн өрсөлдөөн дунд болж амжилттай өндөрлөлөө. Энэхүү башёд Монголын 24 сумоч банцүкэд бичигдэж 4 зиндаанд хүч үзсэнээс 4 нь бэртлийн улмаас өнжиж, 11 нь качикоши хийж мэргэжлийн сумогийн 69 дэх ёкозүна МУ-ын хөдөлмөрийн баатар МУГТ, Миягино дэвжээний сумоч Хакүхо М.Даваажаргал маань 15 давж нэг ч уналгүйгээр 12 дахь, макүүчид 37 дахь түрүүгээ хүртсэн. Мөн башёгийн хоёр дахь өдөр 880 дахь даваагаа авч, дээд зиндаанд хамгийн олон давсан бөхийн амжилтыг эзэмших болсон билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Г.Нандинзаяа Дэлхийн цомын тэмцээнд дөрөвдүгээр байрт шалгарлаа

Герман улсын Мюнхен хотноо буудлагын Дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна.  Тавдугаар сарын 21-ний өдрийн эмэгтэйчүүдийн хийн урт бууны дасгалд манай тамирчин Г.Нандинзаяа дөрөвдүгээр байрт шалгарлаа.

Нийт 88 орны 738 тамирчин оролцож буй тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Л.Ундралбат, дасгалжуулагч Ж.Ганхуяг нарын удирдлага дор “Рио-2016” олимпийн эрх авсан тамирчид болох Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа нар оролцож байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Баавгайн арьс хилээр гаргахыг завдсан этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

Өнгөрсөн нэгдүгээр сард Хавирга-Ар хашаатын хилээр баавгайн арьс хууль бусаар гаргахыг завдсаныг гаальчид илрүүлж, Дорнод аймгийн Байгаль орчны газарт хүлээлгэн өгчээ. Баавгайн арьс хууль бусаар хилээр гаргахыг завдсан этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй талаар хуулийн байгууллагын ажилтан мэдээллэсэн юм. Нэн ховордсон ан амьтан гэдгээрээ ялын хэмжээ чанга гэдгийг ч хэлж байна.

Орон нутгийн эх сурвалжийн мэдээллэснээр, өмнө нь хил гаалиар чоно, туулай зэрэг амьтныг бүтнээр нь болон мах, арьс, соёог нь гаргахыг завдсан хэрэг гарч байснаас бүхэл бүтэн баавгайн арьс нэг дор олноор нь гаргахыг завдсан хэрэг гарч байгаагүй юм байна.

Хилийн шалгалтаар хураан авсан дээрх баавгайн арьсуудыг Дорнод аймгийн музейнхэн амьдаас ялгагдахааргүй чихмэл болгож, хэдхэн хоногийн өмнө болсон Олон улсын музейн өдрөөр музейдээ байршуулсан нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татжээ.

Өнгөрсөн оны тавдугаар сарын 30-ны шөнийн 00 цагт Хятад, Монгол улсын иргэд үгсэн тохиролцож, Дорнод аймаг дахь хилийн хэсгээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг хилчид илрүүлэн саатуулсан байдаг. Хоёр орны иргэдийн ачиж явсан эд зүйлд үзлэг хийхэд долоон тонн дэрвэгэр жирвэгэр өвс болон баавгайн арьсуудыг авч явсныг холбогдох хуулийн байгууллагад хүлээлгэн өгсөн талаар мэдээллэж байв. Энэ мэтчилэн “Улаан ном”-д орсон ховор амьтныг хууль бусаар агнах ажиллагааг зогсоох шаардлагатайг байгаль хамгаалагчид болон судлаачид өгүүлж байна.

Монгол орны хэмжээгээр хүрэн баавгайн тоо толгойг одоогоор тогтоогоогүй байдаг ажээ. Уг сүрлэг амьтан “Улаан ном”, ховор амьтны жагсаалтад орсон учраас агнахыг хориглодог. Хэрвээ баавгай агнасан нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн зэрэгцээ экологийн хохирлыг хоёр дахин нөхөн төлүүлэхээр Засгийн газрын тогтоолд заажээ. Хүрэн баавгайн экологийн үнэлгээг 6.5 сая төгрөгөөр тогтоосон ба гэмт этгээдүүд улсад 13 сая төгрөг төлнө гэсэн үг ажээ.

Дашрамд дурдахад, Дорнод аймгийн музей нь 1950 онд байгуулагдсан бөгөөд Халхын Сэцэн хан аймгийн үеэс өнөөгийн Дорнод нутгийн түүх, соёл, үндэстэн ястны зан заншил, ололт амжилтыг харуулсан олон үзмэртэйгээрээ онцлог аж.

Тус музей нь палеонтологи, археологийн тал нутгийн унаган байгаль, ховор болон ховордож байгаа ан амьтан ургамал, ашигт малтмалын дээж, цэрдийн галвын үлэг гүрвэлийн олдворууд, арслан зааны соёо, хирсний яс, толгойн хэсэг, чулуужсан мод, сээр нуруутны олдвор үзмэр цуглуулгаар баяжуулан сурталчилгаа хийж буй юм байна. Эдүгээ үзмэр үзүүллэгийн найман танхимтай болжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Засгийн газрын хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ

Өнөөдөр засгийн газрын ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар нийт 20 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд эхлэх ээлжит хуралдаанаар сайд нар Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм шинэчлэн батлах тухай, Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам батлах тухай, УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн санаачлан боловсруулсан Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх ажээ. Хуралдаанд УИХ-ын гишүүн Л.Болдын санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг Д.Дорлигжав танилцуулах ажээ.

№  

Хэлэлцэх асуудал

 

Засгийн газрын гишүүн
1. Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм шинэчлэн батлах тухай* С.БАЯРЦОГТ
2. Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам батлах тухай С.БАЯРЦОГТ
3. Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай Л.ПҮРЭВСҮРЭН
4. Гадаад хэргийн сайдын айлчлалын тухай Л.ПҮРЭВСҮРЭН
5. Айлчлалын тухай Л.ПҮРЭВСҮРЭН
6. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагийн санаачлан боловсруулсан Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай Д.ДОРЛИГЖАВ
7. Улсын Их Хурлын гишүүн Л.Болдын санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай Д.ДОРЛИГЖАВ
8. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг нарын санаачлан боловсруулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай Д.ДОРЛИГЖАВ
9. Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, З.Баянсэлэнгэ нарын санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай Д.ДОРЛИГЖАВ
10. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай Д.ДОРЛИГЖАВ
11. Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай1 Д.ЭРДЭНЭБАТ
12. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны төсөв батлах тухай З.БАЯНСЭЛЭНГЭ
13. Журам шинэчлэн батлах тухай (Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох) Г.БАЯРСАЙХАН
14. Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай Г.БАЯРСАЙХАН
15. Тогтоолд нэмэлт оруулах тухай (Засгийн газрын 2007 оны 354 дүгээр, 2014 оны 332 дугаар тогтоол) С.ЭРДЭНЭ
16. Бэлчээрийг хамгаалах тухай хуулийн үзэл баримтлалын төсөл Р.БУРМАА
17. Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээнд нэгдэн орох тухай Р.БУРМАА
18. Бусад асуудал* Ч.САЙХАНБИЛЭГ
Танилцуулах асуудал
19. Үндэсний архивын сан хөмрөгийг барилгын шинэ цогцолборт нүүлгэн шилжүүлсэн ажлын тайлангийн талаар Д.ДОРЛИГЖАВ
20. “Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Г.БАЯРСАЙХАН

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Улаанбаатар хотын угсармал орон сууцны барилгуудын дулаан техникийн шинэчлэлийн төслийн нэгж”-ийг байгуулав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулах тухай” А/392 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Улаанбаатар хотын угсармал орон сууцны барилгуудын дулаан техникийн шинэчлэлийн төслийн нэгж”-ийг байгуулав.

Тус нэгж нь “Дулаан техникийн шинэчлэлийн үйл ажиллагааны журам”-ын хүрээнд төслийг богино хугацаанд чанартай, эдийн засгийн өндөр үр ашигтай хэрэгжүүлэх, төслийн оролцогч талуудын оролцоог хангаж, ажил үүргийг оновчтой зохион байгуулах, төслийн нэгжийн зорилго, зохион байгуулалттай холбоотой харилцааг зохицуулна.

Мөн Угсармал орон сууцны нөхцлийг сайжруулах, шинэчлэх, барилгын дулаан техникийн шинэчлэлтийн ажлыг дүрэм, журамд заасны дагуу зохион байгуулах, эрчим хүчний хэмнэлт, экологи, ногоон хөгжлийн бодлогыг төслийн хүрээнд хэрэгжүүлэх, угсармал орон сууцны барилгуудын ашиглалт, үнэ цэнэ, өнгө үзэмж, чанарыг сайжруулах, иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдлыг хангах, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, дулааны эрчим хүчний хэрэглээнд хэмнэлт бий болгох юм.

Төслийн нэгжийн үйл ажиллагааны төсөв, зардлын тооцоог боловсруулж батлуулахыг “Улаанбаатар хотын угсармал орон сууцны барилгуудын дулаан техникийн шинэчлэлийн төслийн нэгж”-д, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНУ-ын шүүхэд дуудагдаж буй Ч.Ганбат Лондонд бүгжээ

-“Шинэ төмөр зам” төслийн санхүүгийн зөвлөх үйлчилгээг үзүүлсэн “Guggenheim Partners Investment Management Holdings” компани Ч.Ганбатыг АНУ-ын шүүхэд өгч мөнгөө нэхэмжилжээ-
Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын зөвлөхөөр 2008-2012 онд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын зөвлөхөөр 2012-2014 онд ажиллаж байсан “АНУ-ын иргэн” гэх Ч.Ганбатын дуулиан үргэлжилсээр байна. “Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалт төслийн сонгон шалгаруулах, хяналт тавих ажлын хэсгийн даргаар хавсран ажилласан тэрбээр өөрийн үүсгэн байгуулсан “Либерти Партнерс” ХХК-иар дамжуулан их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэргээр ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгуулж байгаа юм. Тэрбээр ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг дээрх хэрэгт холбогдуулан баривчилсан сургаар Сингапураас ирэх нислэгээ цуцлан ор сураггүй алга болж, АНУ-ын иргэний паспортоор хил даван зугтаж явсан гэдгийг уншигчид андахгүй мэднэ.

Тэгвэл Ч.Ганбатыг АНУ-ын шүүхээс эрэн сурвалжилж эхэлсэн талаарх мэдээллийг эх сурвалж хэллээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр “Шинэ төмөр зам” төсөлд санхүүгийн зөвлөх үйлчилгээг үзүүлсэн “Guggenheim Partners Investment Management Holdings” компани Ч.Ганбатыг АНУ-ын шүүхэд өгч мөнгөө нэхэмжилжээ. Учир нь “Шинэ төмөр зам” төслийн санхүүгийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх гэрээг “Монголын төмөр зам” ТӨХК-тай “BNP paribas” болон “Guggenheim Partners Investment Management Holdings” компанийн хамтарсан түншлэл үзэглэсэн байдаг бол Хөгжлийн банкнаас санхүүжилт нэхэмжлэх үед “Либерти Партнерс” ХХК гэнэт гарч ирэн сард 46.667 ам.доллар авч эхэлжээ. Тухайн үед Ч.Ганбат АНУ-ын “Guggenheim Partners Investment Management Holdings” компанид “Би сайдын зөвлөх, та бүгдийн санхүүжилтийг саадгүй шийдвэрлэхийн тулд хамтран ажиллах шаардлагатай байна” гэх тайлбарыг хэлсэн байсан аж. Гэвч Хөгжлийн банкнаас “Guggenheim Partners Investment Management Holdings” компанийн дансанд санхүүжилт хийлгүй өнөөдөртэй золгожээ.

-Хөгжлийн банкнаас салбар яам санхүүжилт нэхэмжлэхдээ албан ёсны гэрээ байгуулсан түншлэгч 2 компанийн нэрийг дурджээ. “Либерти Партнерс” ХХК-ийн нэр үүнд байхгүй байгааг олж харж болно-

Бас нэгэн мэдээлэл гэвэл Ч.Ганбатыг Монгол Улсын иргэний харьяаллаасаа хасагдаагүй байж АНУ-ын иргэн болсон гэх асуудлаар шүүхэд дуудах болсон гэхийг өөр нэгэн эх сурвалж хэлж байсан юм. Угтаа бол Ч.Ганбат нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гараагүй байхад хуурамч бичиг баримт бүрдүүлэн АНУ-ын иргэний давхар иргэншилтэй болж улмаар төрийн нэрийн өмнөөс мега төслүүд дээр шийдвэр гаргаж явсан гэдгийг хэвлэлүүд олонтаа онцолж байсан удаатай. Юутай ч түүнийг манай хуулийн байгууллагаас төдийгүй АНУ-аас эрэн сурвалжилж эхэлсэн тул тэрбээр өдгөө Их Британи улсад толгой хоргодож байгаа гэх баттай мэдээлэл бидэнд ирсэн юм.
Дээр дурдсан гадны компани болох “Guggenheim Partners Investment Management Holdings” компани нь “Либерти Партнерс” ХХК-иар дамжин мөнгө орж ирнэ, сайдын зөвлөхийн хувиар Ч.Ганбат асуудлыг шийдвэрлэнэ гэсэн ойлголттой байсан тул ажлаа гүйцэтгэж дуусчээ. Гэтэл сайдын зөвлөх асан Ч.Ганбат, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа нар утсаа авахаа больж, холбоо тасарсан аж. Аргаа барсан компанийн удирдлага Хөгжлийн банкинд гэрээний дагуу хандахад санхүүжилт бүрэн хийгдсэн гэдэг тайлбарыг өгч байсан аж.

-“Либерти Партнерс” ХХК Хөгжлийн банкнаас санхүүжилт хүсч мөнгө нэхэмжилсэн баримт. Сайдын зөвлөх Ч.Ганбат компанийг төлөөлж гарын үсэг зуржээ. Гэрээ байгуулаагүй компани сар бүр 46.667 ам.долларыг авсан явдал хуулийн байгууллагын анхаарлыг татаж байна.-

ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Монголын төмөр зам” ТӨХК-ийн санхүүгийн бичиг баримтад шалгалт хийсэн байдаг. Хөгжлийн банкнаас тус компанийн дансанд хяналт тавигч байгууллагын зөвшөөрөлгүй мөнгийг шууд шилжүүлэхдээ яамны албан тушаалтны шийдвэрийг эх үндэс болгосон явдал нь хууль зөрчсөн ноцтой баримт болон үлджээ. Шилжүүлж авсан мөнгө гэрээний үндсэн дээр бус гадагшаа мөн л тодорхой бусаар шилжүүлэгдэж байсан нь эд мөрийн баримт болон цаасан дээр байна.

-“Монголын төмөр зам” ТӨХК-ийн дансны хуулга. “Guggenheim Partners Investment Management Holdings” компани руу санхүүжилт шилжсэн тохиолдол байхгүй байна-.

АНУ-ын иргэн Ч.Ганбат ийнхүү Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмыг үл тоон гадна дотны компаниудыг залилсан гэх асуудал үүсч буй юм. Цагдаагийн байгууллага “Шинэ төмөр зам” төслийн санхүүгийн зөвлөх үйлчилгээний гэрээнд гарсан энэхүү луйврыг Мозамбек Улсад үйлдэгдсэн өөр нэг жишээтэй адилхан хэмээн дүгнэж байгаа гэх мэдээлэл ч бий. Хөгжиж буй орны ижил төстэй бүтээн байгуулалтын төсөлд Ч.Ганбатын дотно багш удирдагчаар ажиллаж байжээ. Монгол Улсын интерполын төлөөлөгч иргэншлийн хууль зөрчин, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон Ч.Ганбатыг хүлээлгэн өгөх хүсэлтийг АНУ-ын шүүхэд гаргаад зогсохгүй Монгол Улсад өрнөсөн бүтээн байгуулалтын төсөлд санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэн хохирсон “Guggenheim Partners Investment Management Holdings” компаниудын гомдлоос үүдэн сэжигтэн Их Британи улс руу дүрвэн нуугдмал байдалтай амьдарч байгаа нь асуудал үүсгэж буй аж.
Эцэст нь хэлэхэд Ч.Ганбат гэх бизнесийн гүйлгээ ухаантай шавилхан залуу маань санхүүгийн хувьд хангалттай чадвартай байгаа тул сэтгэл амар сонгуулийн үр дүнг хүлээж суугаа гэж хэлэх хүн ч олон бий.
Хэрэг хэрхэхийг харах л үлдэх шив дээ. Бид дараагийн дугаартаа МТЗ-ын дэд захирал асан П.Бат-Эрдэнийн талаарх ноцтой мэдээллийг хүргэх болно.

эх сурвалж:Өглөөний  сонин

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр эрчим хүчний  хязгаарлалт хийх газрууд

“Улаанбаатар цахилгаан түгээх станц” ТӨХК энэ сард цахилгаан шугам тоноглолд засвар, үйлчилгээ хийнэ. Энэ үеэр дүүргүүдийн цахилгааныг тодорхой цагаар хязгаарлана. Хуваарийн дагуу өнөөдөр цахилгаан түр хязгаарлах газруудыг танилцуулж байна.

Баянзүрх 10:30-17:30

8-р хороо 50, 60,  Данзангийн 21, 22, 3, Тэнүүн хотхоны 25, 25 А байр, Дэлхийн зөн амгалан ОНХХ, Тэнгэртауэр, Тэнүүн хангай, Бридж констракшн, Гангар инвест, Эхэн залаа, Монре даатгал, Зэрэглээ цагаан, Таван ган трейд, Ган цацрал, Сайжир дэлгэр, Алтан цөгц трейд ХХК-ууд, Тэнгэр бөөний төв, БХЯ барилга захиалагчийн алба, Улаанхуаран,  Нийтийн үйлчилгээний УБ нэгтгэл ОНӨААТҮГ, СОС-ын хүүхдийн тосгон, ХҮХ, Петростар ШТС-5, 22, Цэргийн халуун ус, 089, 310-р ЦА-ууд, БЗД Онцгой байдлын хэлтэс 63-р анги, Ботаник хүрээлэн ШУ-ны экспидец

Сүхбаатар 10:30-17:30

14-р хороо НӨХГ, АНУ сервис ХХК, Хандгайтын 1, 2, 33, 36, 42, Хайлаастын 8, 13, 14, 20, 25, Рашаантын 5-15, Сургуулийн 44, 45 гудамж

Хан-Уул 10.00-18.00

3-р хороо Автобус-1, НӨХГ, Монос фарм, Монгол Солонгос техникийн коллеж, Хос өргөө хотхон болон эдгээрийн ойр орчмоор

Баянгол 10.00-18.00

2, 16, 17, 19 -р хороо 2-р хороолол Б7, 1-7-р байр, 66-р цэцэрлэг, Дөл-60 орон сууц, Олл раунд, Назу ХХК, Сод монгол ШТС, Дэгд фарм, Орхоны 1-р гудамж, Их Монгол, Их шавь, Сан дээд сургуулиуд, Эхлэл, Галакси дунд сургуулиуд, Гэгээнтнүүдийн сүм, 4-р хороолол 53, 54, 58, 59, 60, 61-р байр, 7-р сургууль, Номикс,  Далт, Санко ХХК-ууд, Таван богд смарт электроникс болон эдгээрийн ойр орчмоор

10.00-11.30 

17-р хороо Иргэн Алтансүх, Цэдэнбал, Даваа, Оюунбаатарын АОС, Энх-Ану эрдэнэ, Абука, Ё ЭС БИ, Долоонболдог, Хатансүйх, МК интернэйншл,  Оюу эх булаг, Т БА Д трейд, Хүүгийн ач, Арт металлика ХХК-ууд, Гурван эрдэнэ багшийн ДС, Лидер дунд сургууль, Барилгын коллеж болон эдгээрийн ойр орчмоор

Налайх 10.00-18.00

5-р хороо Городокын ус сувгийн ажилчдын байр, Сургууль, Цэцэрлэг

Багахангай 10.00-18.00

Цэргийн ангийн задгай, Хөөсөнцрийн үйлдвэр

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Цуур” олон улсын симпозиум, наадмыг зохион байгуулна

Цуурын урлаг нь хүнээс байгальд хандах, түүнтэй харилцах арга замыг хайж, байгаль ертөнцтэй өөрийнх нь хэлээр ярилцах оролдлогын эртний улбаа гэж болох ардын билгийн сонирхолтой төрөл зүйл. Хөгжмийн түүхэнд холбогдох ном сударт цуурыг “Монгол цуур”,”Модон цуур”,”Хүннү цуур” гэх зэргээр цохож нэрлэсэн байдаг.Цуур Монгол Алтайн уулсын ар өврөөр нутаглагч эртний нүүдэлчдийн дунд үүсч бий болжээ. Энэхүү нутгаас үүсч бий болсон нь тохиолдлын хэрэг бус.

Нүүдэлчид цаг ямагт байгальд ойрхон байж, байгальтай харьцаж, эцэг тэнгэр, этүгэн /газар эхтэй “ярилцаж”, уул усны эздийг аргадаж, тэдэнтэй зохицож амьдрах гэсэн хүслэнг олон үеийн турш тээж, уламжилж ирсэн байна. Эйвийн голын урсгал, боргио, хүрхрээний чимээг дууриаж хөөмий, цуур үүссэн гэсэн домог ч байдаг.Энэхүү хөгжим хэдийгээр гуравхан нүхтэй боловч  байгаль дэлхий, түүний гоо үзэсгэлэн, сүр жавхлан, ан амьтны дүр байдал, уул усны чимээ, хөг аялгууг илэрхийлэхдээ 12 өнгийн шатлалт, дуурьсалт бүхий орчин цагийн боловсронгуй хөгжмийн зэмсгээс дутуугүй.

Алтайн урианхайчууд цуурыг эрт дээр үеэс Алтайн эзнээс ангийн хишиг гуйх, ган гачиг, зуд турхан зэрэг гамшиг тохиолдоход уул ус, тэнгэр хангайг аргадан тахиж тайх, бороо хур буулгах, алс холын аян жинд явахад хувь заяа, явдал үйлээ даатгах, тэрчлэн хурим, найрыг цуурын эгшгээр мялааж, айл гэрийн жаврыг үргээх зэрэг ёслол, зан үйлд ашиглаж ирсэн.Төв халхын нутагт ботгоо голсон ингийг морин хуурын аялгуугаар ээнэгшүүлэн уярааж, ботгыг нь авхуулдаг бол Монгол Алтайн урианхайчуудын дунд цуурын эгшгээр ингийг аргадаж “Сариг цагаан ингэ” зэрэг аязуудыг цуурдаж ботгыг нь авхуулах ёс бас байдаг ажээ.Баруун Монголын урианхай ястны цуурдах уламжлалыг өвлөж үлдээсэн гавьяатай төлөөлөгч нь Ховд аймгийн Дуут сумын харьяат Цагаан туг овогт Паарайн Наранцогт байв.

Цуурын уламжлалт урын санд “Эйвийн голын урсгал”,”Алтайн магтаал”, “Савдгийн дуудлага” тэргүүтэй цуурын олон уламжлалт аяз багтдаг. Энэхүү аязууд нь цөм өөрийн холбогдох домогтой байдгаараа онцлогтой.Цуур хөгжмийн уламжлалт урлаг нь Монгол Улсын Соёлын биет бус өвийн ховор хосгүй өвийн зэрэглэлд багтдаг бөгөөд 2009 онд ЮНЕСКО-гийн “Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалт”-д бүртгэн тунхагласан болно.Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаааны яам, Соёлын өвийн төвөөс  цуур хөгжмийн уламжлалт урлагийг хадгалж хамгаалах, хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэх,судлах, сурталчлах, цуурчид, цуурынуламжлалтурлагийгдэмжих, цуур, цуур төст хөгжмийнуламжлалыголон улсын түвшинд харилцан хүлээн зөвшөөрч түгээндэлгэрүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор “Цуур”  олон улсын симпозиум, наадмыг 2016 оны 6 дугаар сарын 3-наас 6-ны хооронд зохион байгуулна.Тус симпозиум, наадамд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжан Уйгарын ӨЗО, ОХУ-ын: Буриад Улс, Халимаг Улс, Тува Улс, Уулын Алтай Улс, Хакас Улс, Башкортостан Улс, Татарстан Улс, Бүгд Найрамдах: Азербайджан Улс, Казахстан Улс , Кыргызстан Улс,Турк Улсаас цуурч, эрдэмтэн судлаачид оролцох юм.

                                   БСШУЯ-ны харьяа Соёлын өвийн төв

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

500 мянгаас дээш хонжворын НӨАТ-ын баримтыг шалгана

Өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр явагдсан НӨАТ-ын тохирлоор 400 сая төгрөгийн эзэн тодорсон. Гэхдээ Гааль, татварын ерөнхий газраас хийсэн шалгалтаар тухайн баримт хуурамч болох нь тогтоогдсон тул 400 сая төгрөгийн азтан тодроогүй. Харин ч хуурамч баримт үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн цагдаагийн байгууллагт шалгуулах болжээ.

Хуурамч баримт үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдах болсон иргэн бол Баянгол дүүргийнх. Иргэн Ц нэгдүгээр сарын сүүлээр Оргил супермаркетаар үйлчлүүлсэн баримтаараа 400 саяын тохирлын азтан боллоо гэж ойлгожээ. Тэрбээр тохирлын шууд нэвтрүүлгийг интернетээр нөхөж үзсэн ч баримтын дугаар яг таарсан. Гэхдээ КҮ АР буюу зурган код зөржээ. Тйимээс Гааль, татварын ерөнхий газраас баримт хуурамчаар үйлдсэн гэж үзээд супер шаггналын эзэн тодроогүй болохыг албан ёсоор мэдэгдлээ.

НӨАТ-ын баримтаараа 500 мянган төгрөгнөөс дээш хонжворын эзэн болсон иргэдийг Гааль татварын ерөнхий газраас шалгаж, баримтыг хуурамч эсэхийг тогтоох юм. Хуурамч баримт үйлдсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа Баянгол дүүргийн иргэний талаарх мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ЕАБХАБ-ын хүний эрхийн газраас сонгуулийн үеэр ажиглах хороо томилжээ

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын дэргэдэх Ардчилсан институтууд, Хүний эрхийн газар (АИХЭГ)-аас Монгол улсын 2016 оны УИХ-ын Сонгуулийг ажиглах хороог томилжээ.АИХЭГ нь ЕАБХАБ-ын гишүүн 57 орны тогтвортой байдал, ардчиллыг тууштай хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой байгууллага бөгөөд гишүүн улсуудын сонгуулийн явцад ажиглагчаар оролцож, зөвлөмж өгдөг байна. Энэ оны дөрөвдүгээр сард ГХЯ-ны урилгаар АИХЭГ-ын судалгааны баг ирж, сонгуулийг ажиглах талаар судалгаа явуулсан байна. Судалгааны багаас УИХ-ын 2016 оны сонгуульд АИХЭГ-аас Үндсэн баг, урт болон богино хугацааны баг гаргах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан хэмээн Сонгуулийг ажиглах хорооны дарга хатагтай Оадри Гловер мэдээлэв.

сонгуулийн ажиглагчТэрбээр, “Манай хороо анх 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ажиглалт хийж байсан. Энэ үеэр сонгуульд оролцогч бүх талуудтай нягт хамтран ажилласан. Энэ удаад ч бас бүх нам, эвслүүд бидэнтэй хамтран ажиллана гэж итгэж байна. Сонгууль ажиглах үндсэн багт 11 орны 12 шинжээч багтсан. Үүнд хуулийн, сонгуулийн, улс төр, хэвлэл мэдээллийн шинжээч багтсан. Харин урт хугацааны баг энэ сарын 25-нд ирж ажиллана. Сонгууль болохоос богино хугацааны ажиглагчид ирж, хэсгийн хороодод ажиллах юм. Бид сонгуулийн шинэ хууль, компанит ажил, хэвлэл мэдээллийн сурталчилгаа, саналын хуудас тоолох технологи зэрэгт төвлөрөн ажиллаж, СЕХ болон бусад албаны хүмүүст зөвлөмж хүргүүлнэ. Уг зөвлөмжийг дагах эсэх нь Монгол Улсын шийдэх асуудал юм. Ямартай ч Монгол Улс ЕАБХАБ-ын хувьд сонгуулийн ил тод, шударга, тэгш хүртээмжтэй явуулах ёстой” хэмээв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энэ жил нийслэлийн хэмжээнд  22 хүүхдийн зуслан үйл ажиллагаа явуулна

Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 35 зуслан байдаг ч сүүлийн гурван жилийн хугацаанд 22 зуслан тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс төрийн болон байгууллагын дэргэдэх 6, хувийн хэвшлийн 16, огт үйл ажиллагаа явуулахгүй байгаа 13 зуслан байна. Амрагч хүүхдийн тоо сүүлийн 3 жилээр гаргавал 2013 онд 18793, 2014 онд 17404, 2015 онд 17831 хүүхэд амарчээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр хүүхдийн зуслангуудад зуслангийн ерөнхий шаардлага, Монгол Улсын стандартын хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийх ажлын хэсгийг томилж ажиллуулдаг. Ажлын хэсэг хяналт үнэлгээг шалгуур үзүүлэлтийн дагуу хүүхдийн зуслан эхлүүлэхэд болон үйл ажиллагааны явцад 2 удаа шалгалт хийдэг байна.Энэ жил шалгалт хийхээс гадна зуслангийн үйл ажиллагааг дэмжих, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдэд ээлтэй зуслан” болзолт уралдааныг 2 дахь жилдээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Харин уралдааныг зохион байгуулж, шагнал урамшуулал олгоход 9,9 сая төгрөг шаардлагатай бөгөөд нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэлээ. Мөн Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар хүүхдийн зуслангуудад тавигдах шаардлагыг бүрэн хангуулахад онцгой анхаарч ажиллахаар болсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа