Author Archives: admin

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна

Өнөөдөр Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна. Эл өдөр Бурхан багш эхийн хэвлийд бүрэлдсэн, 37 насандаа төгс гэгээрч, бурхны хутгийг үзүүлсэн, 81 насандаа хүний ертөнцөөс нирваан дүрийг үзүүлж явсан гурван их хувь зохиол нь давхцдаг ажээ. Тиймээс зуны эхэн сарын шинийн 15-ны өдрийг “Бурхан багшийн их дүйчин өдөр” хэмээн тэмдэглэдэг байна.Дүйчин өдрийн гол утга нь ард түмэн сэтгэлийн амар амгаланг хурааж, буян хийвэл түмэнтээ арвиждагт оршино. Бурхан багш жилийн 365 хоногоос зөвхөн зуны эхэн сарын шинийн 15-ныг адисласан хэмээн үздэг байна. Тиймээс сүсэгтэн олон бурхандаа тахил өргөж, зул барих, маань мэгзэм унших зэрэг буян хураах учиртай.

Энэ өдөр Гандантэгчэнлин хийдэд иргэдэд нэг өдрийн сахил болох Тэгчин сожин хүртээдэг.  Уг сахилыг өглөө эртлэн авч, маргаашийн үүр хаяарах хүртэл сахидаг ёстой. Тэгчин сожин буюу сахил хүртэхдээ тухайн өдөр амьтны амь таслахгүй, худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, ариун бусыг үйлдэхгүй, архи уухгүй, өндөр сэнтийд суухгүй, дуулж хуурдахгүй зэрэг 10 сахилыг сахина. Энэхүү сахилыг сахиж чадваас насаараа сахил сахисантай дүйцэн хэмээн үздэг ажээ. Мөн их дүйчин өдрөөр сүсэгтэн олон цагаан хоол идэх, мацаг барих зан үйлийг сахих хэрэгтэй юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийт албан хаагчдад ёс зүйн сургалт өглөө

Төрийн захиргааны албан хаагчийн албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх,сайжруулах зорилгоор тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийт албан хаагчдад ёс зүйн сургалтыг Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгууллаа. Сургалтаар “Ёс зүйн ойлголт”, “Байгууллагын соёл”, “Ёс зүйн үндсэн ойлголт”, “Ёс зүй”, “Хувь хүний ёс зүй”, “Удирдах, удирдуулах ёс”, “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүй”, “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”, “Ёс зүйн зөрчлийн хянан шийдвэрлэх журам”-ын талаар мэдээлэл хийсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Туул голыг цэвэрлэлээ

2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Камминс Монголиа Инвестмент” ХХК-ий хамт олон 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр Яармагийн гүүрны ойр орчмын Туул голын сав газрын хог хаягдлыг цэвэрлэлээ.

Цэвэрлэгээнээс гарсан 1.2 тонн хог хаягдлыг 1 рейсээр ачиж тээвэрлэн хамтран ажиллалаа.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан цэвэрлэгээний ажил зохион байгуулж ажилласан Камминс Монголиа Инвестмент ХХК-ий хамт олонд баярлалаа.

123

123

123

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн ЕБС-иудын “ТАЙЛАНТ-ҮЗЭСГЭЛЭН-2016” үйл ажиллагаа боллоо

Хан-Уул дүүргийн ЕБС-иуд 2015-2016 оны хичээлийн жилд Бага, суурь боловсролын цөм хөтөлбөрийн хүрээнд  зохион байгуулсан үйл ажиллагаа, тэргүүн туршлагаа бусадтайгаа хуваалцах зорилгоор “ТАЙЛАНТ-ҮЗЭСГЭЛЭН-2016”-г амжилттай зохион байгууллаа. Үйл ажиллагаанд НБГ-ын Сургалт арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул, Хан-Уул дүүргийн  Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд, ЕБС-ийн захирал,сургалтын менежер,нийгмийн ажилтан, багш, эмч нар оролцсон юм.

Тайлан үзэсгэлэнг дараах чиглэлээр  гаргалаа. Үүнд:

  • 2015-2016 оны хичээлийн жилд бага, суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад шинээр санаачлан хийсэн олны хүртээл болсон шинэлэг ажлууд
  • Хүүхдийн авьяасыг нээн илрүүлж хөгжүүлсэн байдал
  • Багшийн хөгжлийг дэмжиж ажилласан байдал
  • Сургалтын таатай орчин бүрдүүлсэн байдал
  • НБГ-ын даргын 2016 оны 01 албан даалгаврын хэрэгжилт, ГХУС,SCHOOL POLICEажлын хүрээнд зохион байгуулсан үр дүнд хүрсэн ажил
  • Эрүүл орчин, эрүүл мэндийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ ,үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт зэргээр тайлант үзэсгэлэн гаргалаа

Түүнчлэн ЕБС-ийн захирал,сургалтын менежер,нийгмийн ажилтан,багш,эмч нар дээрх чиглэлийн дагуу сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэх, сургуулийнхаа үйл ажиллагааг сурталчлан таниуллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүрэгт “Монгол шагайн наадам” тэмцээн боллоо

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн зорилтын хүрээнд “Монгол шагайн наадам” тэмцээнийг  2016 оны 05 дугаар сарын 19-нд ХУД-ийн 71 дүгээр цэцэрлэгийн бэлтгэл, ахлах бүлгийн сурагчид болон  эцэг эхчүүдийн дунд  зохион байгууллаа. Тус тэмцээнийг монгол наадгайг залуу үедээ өвлүүлэн үлдээх, дэлгэрүүлэх, тоглоомоор дамжуулан хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх, харилцааны зөв хэвшлийг бий болгох зорилгоор явууллаа. Тэмцээнд нийт 4 баг оролцож,

  • Алаг мэлхий өрөх
  • Морь уралдуулах
  • Бөгцөг няслах
  • Дөрвөн бэрх хаях
  • Шагай шүүрэх зэрэг тоглоомоор наадаж, авхаалж, самбаагаа сорин наадсан бөгөөд шагайн тоглоомоор тоглохын ач холбогдлыг үр хүүхэддээ сургамжилсан тэмцээн боллоо.
ХУД-ийн Албан бус-Насан туршийн боловсролын төв

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-т МАА эрхлэхийг хориглосон бүс буюу 4-11,16 дугаар хороодын малтай иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”-аар дүүргийн 1-11,15,16 дугаар хорооны нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон билээ.

Дээрх журмын хэрэгжилтийг хангуулах, эрчимжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын орлогч С.Баасандолгороор ахлуулсан ажлын хэсэг хуралдаж, тус ажлыг зохион байгуулахад шаардлагатай асуудлуудыг хэлэлцэн хэлтэс албад, хороодын Засаг дарга нарт үүрэг даалгавар өглөө.

Хуралд дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Өмч газрын харилцааны алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Тохижилт үйлчилгээний төв, “Гүнтэрэм” мал эмнэлэг, “ТҮДА” мал эмнэлэг, “Ганган буга” мал эмнэлэг, 4-14,16 дугаар хорооны Засаг дарга нар оролцсон юм.

Хуралдаанаар “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”-ын хэрэгжилтийг хангуулах тухай дүүргийн Засаг даргын 2016 оны А/201 тоот захирамжаар батлагдсан ажлын төлөвлөгөөг танилцуулж, холбогдох газруудын санал хүсэлтийг авч, ярилцсан байна.

Хуралдаанаар :

1. Дүүргийн 4-11,16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх малтай иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний дотор зохион байгуулахыг Хороодын Засаг дарга нар, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэст

2. Дүүргийн нутаг дэвсгэрт гадны аймаг, сумдаас мал, амьтан нэвтрүүлэхгүй, суурьшуулахгүй байхад байнгын хяналт тавьж, хяналт шалгалтыг тогтмолжуулахыгЦагдаагийн 2 дугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэст

3. Мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх газрын асуудлыг шийдвэрлэхийг Өмч, газрын харилцааны албанд

4. Малтай иргэдэд холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчлан ажиллахыг Хороодын Засаг дарга нарт

5. Дүүргийн Засаг даргын 2016 оны А/201 тоот захирамжийн биелэлтийг ханган ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд тус тус үүрэгджээ.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг зарим хэлтсийн дарга нартай уулзалт хийлээ

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг дүүргийн ЕБС-ийн төгсөгчдийн болон ЭЕШ-ын мэдээллийн талаар Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэгтэй, Улаан бурхан өвчний вакцинжуулах ажлын явц хэрхэн явагдаж байгаа талаар Эрүүл мэндийн нэгдлийн дарга Т.Пүрэвчулуунтай уулзаж, ярилцлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн 8, 9 дүгээр байрны хажууд ухсан нүхийг булж байна

2016 оны 05 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо,  Хөдөлмөрийн хэлтэс, “Эко ногоон” бүлэг хамтран 19 дүгээр хорооллын 8,9 байрны хажуу дахь ухсан нүхийг цэвэрлэж, булах ажлыг зохион байгуулж байна. Тус ажилд нийт 30 хүн хамрагдаж байгаа аж.

ХУД-ийн 2 дугаар хороо

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн 11 дүгээр хороо, ХААИС-тай хамтран цэвэрлэгээ хийлээ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хорооны нийт ажилтан албан хаагчид болон ХААИС-ийн 400 оюутан нийтийн эзэмшлийн хог ихтэй газруудаар цэвэрлэгээний ажил зохион байгуулаа. Энэ ажлын хүрээнд 3 рейс 4,5 тонн хогийг цэвэрлэж ачуулав. ХААИС-ийн нийт бүрэлдэхүүн сургуулиудын оюутан залуусдаа тус хорооноос талархал илэрхийллээ.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооХан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хорооны нийт ажилтан албан хаагчид болон ХААИС-ийн 400 оюутан нийтийн эзэмшлийн хог ихтэй газруудаар цэвэрлэгээний ажил зохион байгуулаа. Энэ ажлын хүрээнд 3 рейс 4,5 тонн хогийг цэвэрлэж ачуулав. ХААИС-ийн нийт бүрэлдэхүүн сургуулиудын оюутан залуусдаа тус хорооноос талархал илэрхийллээ.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Засаг дарга Ж.Ганхуяг “НАРЛАГ БУЯНТ УХАА“ төслийн техникийн нөхцөл олгох ажлыг эрчимжүүлэхэд дэмжиж ажиллана

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг өнөөдөр буюу 5 дугаар сарын 19-ны энэ өдөр 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Гэр хорооллын газар шинэчлэл” зохион байгуулах үйл ажилгааны журмын дагуу хэрэгжиж буй төслийн ажлын явцтай танилцаж, төслийн удирдлагуудтай санал солилцлоо.

“Нарлаг Буянт-Ухаа” төсөл нь  тус хорооны 107 дүгээр цэргийн анги орчмын хэсэг болох 26.4 га 261 нэгж талбарт төслийн ажлаа эхлээд байгаа бөгөөд  эхний ээлжийн барилгажилтын 800 айлын орон сууцны ХЕТ  батлуулаад  байна. Энэ үеэр ажлын албаныхан барилгажилтын ажил эхлэхэд Цахилгааны болон Усан хангамжийн техникийн нөхцөл нэн  тэргүүнд  авах шаардлагатай байгаа талаар Засаг дарга Ж.Ганхуягт илэрхийлж байлаа.

– See more at: http://zasag.mn/news/view/13702#sthash.6U5aSow9.dpuf

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн 10 дугаар хороо цэвэрлэгээ хийлээ

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Эко ногоон” бүлэгтэй хамтарч хорооны нийт нутаг дэвсгэрийг хамарсан цэвэрлэгээ зохион байгууллаа.

Цэвэрлэгээгээр Морингийн давааны урд тал болон 2 талын жалга, Цэвэрлэх байгууламжийн баруун тал, төв зам дагуу, “Жаргалан”, “Эко” хотхоны замуудад түүвэр цэвэрлэгээ хийсэн байна. ХУД-ийн ТҮТөв ОНӨААТҮГ нь цэвэрлэгээнээс гарсан 9,6 тонн хог хаягдлыг 7 рейсээр ачиж тээвэрлэжээ.

123

123

123

123

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Талархал

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн зүгээс “Ахмадаа дээдэлье”  хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан “Өртөөлчилсөн аян”-д үнэтэй хувь нэмэр оруулсан “Живэртийн оргил” ХХК-ны  “Шар доктор” чацарганы үйлдвэрийн хамт олонд талархал илэрхийлж ажлын амжилт хүслээ.

123

123

123

123

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа

Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр  алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэлтсийн алба хаагчид, олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамруулах ажлыг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд “Сонгодо”, дүүргийн “Эрүүл мэндийн нэгдэл”, “Zolo’s Optical” зэрэг эмнэлгийн байгууллагын нарийн мэргэжлийн эмч нартай хамтран ажилласан байна.

Түүнчлэн үзлэг, шинжилгээний хариуг газар дээр нь гаргаж, ажлын байранд нь нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгч ажиллажээ.

123

123

123

123

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа