Author Archives: admin

Хойд Солонгосын эргийн хамгаалалтын алба Оросын дарвуулт завийг чөлөөллөө

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Япон тэнгист хөвж явсан Оросын завийг Хойд Солонгосын эргийн  хамгаалалтынхан саатуулсан. Тэгвэл Оросын дарвуулт завийг чөлөөлсөн гэж Оросын агентлаг мэдээллээ.

Орос бол НҮБ-ын хориг арга хэмжээнд орж Олон улсаас улам бүр тусгаарлагдаад байгаа Хойд Солонгостой сайн харилцаатай байгаа цөөн хэдэн улсын нэг юм. Өмнөд Солонгост тэмцээнд оролцоод буцаж явсан Оросын дарвуулт завийг Хойд Солонгосын эргийн хамгаалалтынхан саатуулж, 5 хүнийг баривчилсан юм. Оросын тал яагаад завийг саатуулсанд тайлбар өгөхийг Хойд Солонгосоос шаардаж байсан. Өчигдөр Хойд Солонгосын эргийн харуулууд Оросын завийг чөлөөлсөн байна. Хойд Солонгосын албаныхан, Кимчакийн боомтод хөвж явсан завийг саатуулсан нь эндүүрэл байсан гэж мэдэгдсэн байна.

Тодруулбал, Хойд Солонгосын зэргийн хамгаалалтынхан  Өмнөд Солонгосын Бусан хотоос Оросын алс зүүн хязгаарын Владивостокийг чиглэн явж байсан Оросын завийг Өмнөд Солонгосын завь байна хэмээн таамагласан байна. Иймд Бусанаас Оросыг чиглэн явж байсан завийг замыг нь тосон амдаж саатуулсан байлаа. Оросын дарвуулт завь ням гарагийн өглөө Владивостокийг чиглэн хөдөлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Орчин цагийн Титаник анхны аялалдаа гарлаа

Титаник шиг аварга хөлөг Францын Сен-Назер боомтоос анхны аялалдаа гарлаа. Дэлхийн хамгийн том аялалын хөлөг “Harmony of the seas” бол бүр Эйфелийн цамхагаас ч өндөр гээд төсөөл дөө.harmony-stx титаник 1

Аварга хөлөг Английн Саутгемптон боомтоос анхны зорчигчдоо аваад Барселон орон тэндээс Газар дундын тэнгисээр аялах аж. Энэ хөлгийг “RCI” компани 1 тэрбум еврогоор 2,5 жилийн турш барьжээ. “Harmony of the seas” хөлгийн усан багтаамж 227,5 мянган тонн, өргөн 66 метр, урт 362 метр. Өндөр нь 72 метр, 25 давхар гэхээр үнэхээр сэтгэгдэл төрүүлж байгаа биз? Тус хөлгийн баг 2000 гаруй гишүүнтэй ба 6400 хүртэл зорчигчийг тээвэрлэх боломжтой.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр ХУД-ийн ТҮТөвийн ажилчид мод тарилаа

Хан-Уул дүүрэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаарбаталсан “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх ажлыг жил бүр уламжлал болгон амжилттай зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Тохижилт Үйлчилгээний Төвийн ажилчид мод тарих нүхийг ухаж хөрс боловсруулах усалгаа зэргийг бэлтгэж, дүүргийн 10 дугаар хорооны “Буянт-Ухаа I” хорооллын урд ЗДТГ болон дэргэдэх хэлтэс албад, сургууль, цэцэрлэгийн ажилтнуудтай хамт нийтийн эзэмшлийн талбайд нийт 700-аад ширхэг шилмүүст мод болон бут сөөг тарилаа. i8 i1 i2 i3 i4 i5 i6

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Улаанбаатар марафонд нэгдэцгээе” НЗД-ын нэрэмжит цом ХУД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтэст ирлээ

“Улаанбаатар марафонд нэгдэцгээе” НЗД-ын нэрэмжит цом ХУД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтэст ирлээ

“Улаанбаатар марафонд нэгдэцгээе” Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст ирлээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн албан хаагчдад, дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга В.Бэгз болон бусад албан хаагчид цомыг шилжүүлэн өглөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Гэр бүлийн зөрчлийн шалтгаанууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замууд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

ХУД-ийн Насан туршийн боловсролын төвөөс Гэр бүлийн боловсролын хүрээнд 2016-05-11-нд  ХУД-н 13-р хорооны ажилтан, албан хаагчдад “Гэр бүлийн зөрчлийн шалтгаанууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замууд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд оролцсон иргэд “Залуу гэр бүлүүдэд маш их хэрэгтэй ач холбогдол бүхий сургалт боллоо” хэмээн хэлж байлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тэтгэврийн хөгшдийг цахилгаан болон ус, хийн төлбөрөөс чөлөөлөхийг санал болголоо

Оросын Төрийн дум буюу парламентад нэгэн сонирхолтой хуулийн төслийг депутат Александр Шерин оруулж ирлээ. Тэтгэврийн хөгшдийн төлөх ёстой цахилгаан болон ус, хийн төлбөрийг хэсэгчлэн чөлөөлөхийг тэр санал болгожээ.

Парламентын доод танхимд оруулсан энэ саналаа депутат Александр Шерин тайлбарлахдаа “Тэтгэврийн насныхан улсаас авах мөнгөө орон сууц, цахилгааны төлбөрт биш өөрийн хүссэн бараа, үйлчилгээнд зарцуулах ёстой. Тэгээд ч төр засаг тэтгэврийн хөгшдийн худалдан авсан бараа, үйлчилгээнээс татвар хэлбэрээр ашиг авдаг. Иймээс хөгшдийн амьдралд тус нэмэр болж, ачааллыг багасгахаар энэ хуулийг санаачилсан. Мөн төсөвт их хэмжээний дарамт ирэхийг ч тооцооллоо” хэмээжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Туул голын орчмын хог хаягдлыг 1000 оюутан цэвэрлэлээ

2016 оны 05-р сарын 14-ны өдөр Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн захиргаа, багш, ажилчид болох 12 хүний бүрэлдэхүүн, сургуулийн 1000 оюутан санаачлан сайн дурын цэвэрлэгээг амжилттай зохион байгууллаа.

Тус цэвэрлэгээгээр “Japan town”-ны урд тал, Маршаллын гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх Туул голын ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэсэн.

Цэвэрлэгээнээс гарсан 16,2 тонн хог хаягдлыг 11 рейсээр ачиж тээвэрлэн хамтран ажиллалаа.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан сайн дурын цэвэрлэгээ зохион байгуулсан ШУТИС-ын захиргаа, багш, ажилчид болон нийт оюутан залуусдаа баярлалаа.
123

123

123

123

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

МАХН-ын гишүүд намаасаа гарч байгаагаа мэдэгдлээ

МАХН-ын нэр бүхий есөн гишүүн намаасаа гарах болсноо өнөөдөр мэдэгдлээ. Тодруулбал, ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж, Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал, МХЕГ-ын дарга асан Д.Батмөнх тэргүүтэй гишүүд намаасаа гарч буйгаа мэдэгдсэн юм. Тэд цаашдаа МАН-ыг дэмжиж ажиллана гэдгээ ч  мэдэгдсэн юм. Тэдний зүгээс “Намынхаа гишүүнчлэлээс татгалзаж байгаа явдлыг аль 13-р зууны үеийн урвагчдын түүхтэй адилтгаж яриад байгаа нь буруу. Ардчилсан нийгэмд энэ бол хүний сонголт байх ёстой” гэсэн юм.

Харин хэвлэлийн хурлын үеэр МАХН-ын зарим гишүүдийн төлөөлөл танхимд орж ирж, “Та нар Ч.Улаан, Д.Тэрбишдагва нараас мөнгө авч, Н.Энхбаяр даргын нэрийг харлуулахаа боль” хэмээн хурал үймүүлсэн юм. Энэ үеэр МАХН-ын гишүүд, дэмжигчид намаасаа татгалзаж буй хүмүүсийг “урвагч нар, ичээч” хэмээн шүүмжилж тэдэн рүү хүүхдийн живх шидэж багахан үймээн боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ч.Хүрэлбаатар гишүүнийг Тэсо корпорацийн бүртгэлтэй  IP хаягнаас гүтгэн доромжилсон нь тогтоогджээ

 Сонгууль хаяанд ирж, сошиал орчин ч сонин содон мэдээллүүдээр улам баяжигдсаар байгаа. Улстөрчидтэй холбоотой анхаарал татсан мэдээллүүд нэмэгдсээр байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийг нь нэр, хаягаа нууцалсан фэйсбүүк хаягнаас удаа дараа гүтгэж доромжилсон гэж үзээд, цагдаагийн байгууллагад хандсан аж. Харин цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, Ч.Хүрэлбаатар руу удаа дайран дайран доромжилсон хаягийг тодруулахад, Тэсо корпорацийн бүртгэлтэй IP хаягийг ашиглаж, гүтгэлэг, доромжлол үйлдсэн болох нь тогтоогджээ.  Цагдаагийн байгууллага нэгэнтээ тийм хариу гаргаад, үргэлжлүүлэн шалгаж байгаа учир Ч.Хүрэлбаатар гишүүн үгээ хэлж эхэлжээ. Тэрээр “Тэсо корпорацийн эзэн, Н.Алтанхуягийн зөвлөх асан, Увс аймгийн АН-ы дарга О.Цогтгэрэлд хандаж хэлэхэд намайг гүтгэж, доромжилж, гүжирдэж, муулах замаар улс төрд орж ирнэ гэж бодож байгаа бол ЧИ том алдаж байна” хэмээн сошиалаар сануулга өгчээ.

ЦАГДАА ГААС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цаазын ялыг сэргээнэ

Филиппин улсад өнгөрөгч долоо хоногт Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдсан билээ. Сонгуульд хотын дарга асан Родриго Дютерт ялалт байгуулсан юм. Тэрбээр өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ цаазын ялыг сэргээх саналтай байгаагаа илэрхийлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Мөн сэжигтэн эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд буудах эрхийг цагдаа нарт олгохоор төлөвлөж буй гэнэ. Филиппин 2006 оны нэгдүгээр сард цаазын ялыг халсан юм.Родриго “Хар тамхины гэмт хэрэгтэн, хүчин болон хүний аминд хүрсэн, хулгай хийсэн хүмүүст хийсэн хэргээс нь хамааран ялын дээд хэмжээг оноох хэрэгтэй. Филиппин цаазын ялгүй болсноор гэмт хэргийн хандлага 10 дахин өссөн” гэжээ.

Тэрбээр тангарагаа өргөөд шөнө 02.00 цагаас хойш дэлгүүрүүд архи, согтууруулах ундааг зарахыг хориглохоор болсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Эвертон” Мартинесийг халлаа

Английн “Эвертон” клуб багийнхаа дасгалжуулагч Роберто Мартинесийг халж буйгаа албан ёсоор мэдээлжээ. Испани мэргэжилтэн гурван улирлын турш Мерсисайдын багт ажилласан юм.

“Эвертон” 2013-2014 оны улиралд премьер лигт тавдугаар байрт шалгарч байсан бол 2014-2015 оны улиралд 11-т оржээ. Харин энэ улиралд 37 тойргийн дараах байдлаар 12 дугаар байрт бичигдэж байгаа юм. Мартинес “Эвертон”-ыг удирдсан эхний улиралдаа 72 оноо авсан нь премьер лигт гаргсан хамгийн өндөр амжилт байсан билээ. Гэвч “Эвертон” түүнийг халлаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

FIFA анх удаа эмэгтэй генсектэй боллоо

Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA-гийн 66 дах конгресс хуралдаж, ерөнхий нарийн бичгийн даргаар анх удаа эмэгтэй хүн томилж, олон улсын хөлбөмбөгийн хөгжилд шинэ өөрчлөлт оруулах хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр болсон нь FIFA-гийн түүхэнд шинэ эринг авчирлаа.

фифа генсек

FIFA-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино конгрессын үеэр олон улсын хөлбөмбөгийн холбооны хэрэгжүүлэх гэж буй хөтөлбөрүүд өмнөхийг  360 градус эргүүлсэн цоо шинэ хөгжлийн хөтөлбөр бөгөөд хөтөлбөрийн хүрээнд гишүүн байгууллага, холбоодыг дэмжин ажиллаж, дөрвөн жилийн хугацаанд гишүүн байгууллага, холбоодын санхүүжилтийг таван сая ам.доллараар нэмэгдүүлэхээ амласан юм. FIFA энэ удаа холбооны сангийн хөрөнгийн зарцуулалт болон холбооны гишүүн байгууллагуудын санхүүжилтийг холбооны шинэ дүрмийн дагуу бие даасан аудитаар шалгуулж, дүнг нээлттэй, ил тодоор мэдүүлж байхаар болж байна.

Конгрессын үеэр мөн Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын албанд Фатьма Самба Диуф Самура хэмээх Африкын Сенегалаас гаралтай хар арьст бүсгүйг томилсон юм. FIFA-гийн түүхэнд анх удаа эмэгтэй, хар арьст хүн ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож буй нь энэ юм.

fifa

21 жил НҮБ-д ажилласан туршлагатай Самура нь НҮБ-ын Нигери дэх НҮБ-ын суурин төлөөлөгч, хүний эрхийн зохицуулагчаар ажилладаг бөгөөд ирэх зургадугаар сараас  FIFA-гийн ажлаа эхлэх юм байна. Конгрессын үеэр FIFA байгууллагын гишүүнчлэлийг шинэчилж, бүтцийн өөрчлөлт хийжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Манай гарагийн хамгийн эртний хэвлэмэл ном

“Очир эрдэнийн судар” нэртэй анхны хэвлэмэл ном 1900 онд БНХАУ-аас олдож байжээ. Манай үе хүртэл хадгалагдан ирсэн хэвлэмэл номоос хамгийн анхных нь аж.

Баруун Хятадын Даньхуанийн агуйгаас 1900 онд уг судрыг олсон ба тэр нь 868 оных байсан хэмээн тогтоосон нь Европт хэвлэлийн үсэг гарч ирэхээс хэдэн зуун жилийн өмнөх явдал болж таарсан юм. Одоо энэ ном нь Лондон хотын Британийн номын сангийн цуглуулгад байдаг аж

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хогноос чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ

Судалгаагаар нийслэлд жилдээ 290-340 мянган тонн хог хаягдал гардаг бөгөөд орон сууцанд амьдарч буй иргэн өдөрт дунджаар 0.235 кг, гэр хорооллынх 0.956 кг хог гаргадаг гэсэн байдаг. Гэвч энэ хогныхоо асуудлыг цаг тухайд нь шийдэхгүй явсаар өнөөдөр Улаанбаатар хот хогондоо дарагдчихаад байгаа нь нууц биш. Тэгвэл энэ асуудлын гарц, шийдлийг боловсруулахаар байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөлөл болон эрдэмтэн судлаачид маргааш  “Хогноос чөлөөлье” хэлэлцүүлэг өрнүүлэхээр болсон байна.

Хэлэлцүүлгээр хогны хуримтлал үүсэхээс хэрхэн сэргийлэх, менежментийг боловсронгуй болгож хог хаягдлаар хэрхэн баялаг бүтээж болох зэрэг хогноос ангижирч болох бүхий л арга замуудыг өргөн хүрээнд хэлэлцэх аж.

Үндсэн илтгэлийг МУИС-ийн дэд проф, доктор Ч.Сономдагва ““Улаанбаатар хотын хог хаягдал, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөлөл” гэсэн сэдвээр танилцуулах юм. Түүнчлэн энэ үеэр “Хог хаягдлаас био бордоо гарган авах” судалгааны үр дүн, “Save Ub” аян дүнг танилцуулахын зэрэгцээ оролцогчид өөрсдийн санал бодлыг хуваалцаж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Хэлэлцүүлгээс үр дүнгээс гарсан саналуудын нэгтгэн зөвлөмж боловсруулж олон нийтэд хүргэх аж.

“Хогноос чөлөөлье” хэлэлцүүлэг 2016. 05. 17-ны 10:00-13:00 цагийн хооронд  Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно.

13219798_1083877624987579_1961543211_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа