Author Archives: admin

АНУ-ын Конгрессийн компьютерийн сүлжээ халдлагад өртжээ

Хакерууд АНУ-ын Конгрессийн компьютерийн системд халдлага хийсэн тухай Intercept мэдээлсэн байна. “Төлөөлөгчдийн танхимын (Конгресс) мэдээллийн аюулгүй байдлын хэлтсээс өнгөрсөн 48 цагийн дотор гуравдагч талаас Танхимын сүлжээг ашиглахаар халдах халдлага нэмэгдээд байна” гэж мэдэгдсэн байна.

Халдлагын бай нь – Конгрессын систем ажээ. Хакерууд мэдээллийг шифрлэх гэж оролдож байгаа ба цаашид сүрдүүлэг хийхдээ ашиглах нь тодорхой гэжээ.Халдлага үйлдэж байгаа хакерууд жирийн и-мэйл ашиглаж байгаа гэнэ. Хакерууд компьютерийн бүх файлуудыг шифрлэж, та нарын нэрийн өмнөөс холбоос захидал бичихээс эхлээд холбоосуудыг вирустүүлж автоматаар бүхнийг хянана гэж ажилтнууддаа анхааруулж байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нефтийн ханш өсчээ

Канадын Альберт мужид гарсан ойн түймрийн улмаас үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоогоод байсан Форт МакМюррей хотын нефтийн компаниуд ирэх өдрүүдэд олборлолтоо сэргээхээр шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Торонтогийн хөрөнгийн биржэд /TSX/ арилжаа идэвхжиж байна. Дэлхийн хэмжээнд түүхий нефтийн олборлолт буурч магадгүй гэсэн болгоомжлолоос үүдэн өчигдөр нефтийн ханш өссөн ажээ. Ирэх зургадугаар сард арилжаалах “West Texas Intermediate” маркийн нефтийн үнэ 1.22 доллараар өсч, нэг баррель нь 44.66 долларт хүрсэн бол мөн адил ирэх зургадугаар сард худалдах “Brent” нефтийн ханш 1.89 доллараар өсч, 45.52 долларт хүрчээ. Торонтогийн Хөрөнгийн бирж дээр эрчим хүч, уул уурхайн салбарын хувьцааны ханш 2.43 хувь болон 2.77 хувиар тус тус өссөн байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтыг зарим гишүүд дэмжихгүй байна

Өнгөрсөн бямба гаригт нээлтээ хийсэн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нар дэмжихгүй гэдгээ илэрхийлж байна. Учир нь 6 тэрбум ам.долларыг олон улсын 14 банк санхүүгийн байгууллагаас авч байна. Энэ 6 тэрбум долларыг авснаар Монгол Улсын 2021 оноос хүртэх байсан ашиг 17 жилээр хойшилж байна гэж тэд үзэж байгаа юм

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэхдээ “Оюутолгой хөдөлгөөнд орлоо гэж ярих юм. Гэтэл өмнө нь ч хөдөлж байсан. Тухайлбал, 2014 онд 3,8 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн. Энэ нь Монгол Улсын төсвийн 61 хувьтай тэнцэнэ. Гэхдээ улсын төсвийн дөнгөж, 6,5 хувийн ачааг үүрдэг. 2015 онд 3,3 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний алт зэс борлуулсан. Гэтэл улсын төсөвт 300 тэрбум төгрөг төлсөн байдаг. Өөрөөр хэлбэл улсын төвсийн 56 хувьтай тэнцэх хэмжээний борлуулалт хийчихээд, улсын төсвийн зургаан хувьтай тэнцэх хэмжээний татвар төлдөг гэсэн үг юм. Үүнээс харахад манай улсад нэмэр болж байгаа юм алга. Тиймээс өнгөрсөн бямба гаригт хийсэн нээлт бол монголчуудыг доромжилсон үйлдэл юм” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Туркүүд Катарт 3000 хүний багтаамжтай цэргийн бааз байгуулав

Турк улс өнгөрсөн сарын сүүлчээр Катарт цэргийн бааз байгуулсан нь тус улсын Ойрхи Дорнодын бүс нутагт байгуулсан анхны цэргийн бааз юм. Османы цэргүүд Персийн буланг орхин явснаас хойш 100 жилийн дараа Туркийн цэргүүд Катарт эргэн ирлээ гэж Кафиеро дүгнэн хэлсэн байна. “Катар, Турк хоёр Иранд үл итгэдэг бөгөөд Сири, Йемен дэх Ираны дайснуудыг дэмждэг. Ирантай цөмийн гэрээ байгуулснаас хойш АНУ-ын цэргийн хүчийг Ираны багагүй хүчийг сөрөн зогсох найдвартай хүчин гэж үзэх боломжгүй болсон. Хэрвээ америкчууд Ираныг аюулгүй гэж үзсэн тохиолдолд цэргээ буцаан татах болно гэж Турк, Катар хоёр үзэж байгаа” гэж тэрбээр дурдлаа. Ойрхи Дорнод дахь АНУ-ын хамгийн том цэргийн бааз Катарт байдаг бөгөөд уг баазад 10 мянга орчим цэрэг байрладаг. Харин Туркийн саяхан байгуулсан баазад хуурай замын цэрэг, тусгай ажиллагааны баг, цэргийн сургагч нар зэрэг 3000 хүн байрлах ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүрэг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах орчин үеийн чиг хандлага, хэтийн төлөв” олон улсын зөвлөгөөнийг зохион байгуулж байна

Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүд хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах орчин үеийн чиг хандлага, хэтийн төлөв” сэдэвт олон улсын зөвлөгөөнийг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.

Тус зөвлөгөөн нь өнөөдөр буюу 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр болж, зөвлөгөөнийг нээж Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг үг хэллээ. Тэрээр дүүргийн боловсролын салбарын өнөөгийн чиг хандлага, бүтээн байгуулалтын талаар товч танилцуулсан юм.

Энэхүү зөвлөгөөнд ОХУ, Япон, Солонгос зэрэг орнуудаас мэргэжлийн 10 гаруй эрдэмтэд урилгаар ирж оролцон, санал бодлоо солилцож байгаа юм.

Зөвлөгөөний зорилго нь:

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүртээмжтэй, чанартай боловсрол олгох орчин үеийн чиглэл, сургалтын дэвшилтэт арга технологиос харилцан туршлага судлах
  • Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэхийн ач холбогдол түүний талаарх орчин үеийн чиг хандлагаас сургах
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмд хэвийн амьдрах, тэдэнд боловсрол олгох зорилтуудыг шийдвэрлэхийн тулд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, нийгэмлэг, сонирхогч хувь хүмүүс, гэр бүл хоорондын харилцааг хөгжүүлэхэд оршино.

Дашрамд дурдахад, манай улсад хөгжлийн бэрхшээлтэй цэцэрлэгийн насны хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд тэднийг боловсролд хамруулах, орчин үеийн чиг хандлага, хэтийн төлөв зайлшгүй хэрэгтэй байгаа билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Халуун усны хязгаарлалт хийх газрууд

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2016 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солихтой холбогдуулан халуун ус хязгаарлах юм. Тэгвэл Үйлдэрийн район, БҮК, БӨҮР, Viva City хороолол, Бетон арматур, Мишээл экспо худалдааны төв орчмоор өчигдрөөс халуун ус хязгаарлаж эхэлсэн байна.  Ингээд энэ сард халуун ус хязгаарлах газруудыг танилцуулж байна.халуун усны хязгаарлалт

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Этиопт хөрсний гулгалтын улмаас 41 хүн амиа алджээ

Этиопын өмнөд нутгийн мужид их хэмжээний бороо орсны улмаас хөрсний гулгалт болж наад зах нь 41 хүн амиа алдсан тухай тус мужийн цагдаагийн газрын дарга Мамо мэдэгджээ. Замууд үерт автсаны улмаас аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгааг тэрбээр дурдаад, одоогийн байдлаар 28 хүний цогцсыг олсон гэж мэдэгдсэн байна. “Эль Нино” гэдэг байгалийн үзэгдэлд Этиоп улс ихээхэн өртөж байна. Уг үзэгдэл нь далайн гадаргуугийн усны температур хэт ихсэх үед болдог бөгөөд үер, ган гачиг гээд байгалийн гамшиг дагуулдаг энэхүү үзэгдэлд Этиоп улс ихээхэн өртөж байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сургалтын төлбөрийн зээлийг олгож эхэлнэ

Засгийн газраас “Сайн оюутан” хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Уг хөтөлбөрт оюутнууд хэрхэн хамрагдах, зээлийг яаж олгох тухай ерөнхий журмыг баталжээ. Хөтөлбөрийн хүрээнд оюутнуудад богино болон урт хугацаатай зээлийг олгох аж. Тэгвэл энэ долоо хоногт БСШУЯ арилжааны гурван банк, магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургууль, коллежиудтай гурвалсан гэрээ байгуулснаар сургалтын төлбөрийн зээл олгож эхлэнэ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ЕБС-ийн шалгалтын хуваарь гарлаа

Хичээлийн жил дуусахад хоёр сарын хугацаа үлдлээ. Энэ жилийн тухайд АСЕМ, сонгууль болох гэж байгаатай холбогдуулан хүүхдүүд хичээлийнхээ дундуур бүх шалгалтаа өгсөн байх учиртай. Тийм ч учраас ЕБС-ийн бүх ангийн сурагчид ирэх сарын 26-наас зургадугаар сарын 4 –н гэхэд шалгалтуудаа өгсөн байна гэж БСШУЯ-наас төлөвлөжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Ландага” хочит Ё.Батцэнгэлийг баривчилжээ

Эрүүгийн цагдаагийн газраас хар тамхины хэрэгт холбогдуулан зарим нэгэн хүнийг баривчилсан гэх мэдээлэл өчигдөр гарсан. Төмөрзамын нэгэн байранд хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байж болзошгүй иргэд байна гэсэн мэдээллийг иргэд цагдаагийн байгууллагад өгчээ.Дуудлагын дагуу эрүүгийн цагдаагийн газрын албан хаагчид хэргийн газар очиж, хөл хорио тогтоон байж сэжигтэн этгээдийг баривчилсан байна. Энэ үеэр буудалцаан болсон гэх мэдээллийг иргэд өгсөн ч цагдаагийн байгууллага үгүйсгэсэн билээ.

Харин тэднийг уг байранд ороход өмнөөс нь нэгэн хүн хутга барин дайрчээ. Түүнийг хийн буугаар буудаж баривчилсан гэнэ. Тэр хүн нь “Ландага” хочит Ё.Батцэнгэл байсан гэх ба түүнийг баривчилж 461-р хорих ангид саатуулжээ.

Тэрбээр БНХАУ-аас “мөс” хэмээх хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг оруулж ирж бусдад зардаг төдийгүй өөрөө хэрэглэдэг байсан гэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хакухо сумогийн түүхэн амжилтуудыг шинэчлэн  бичсээр байна

Арлын орны мэргэжлийн сүмо бөхийн холбооны тавдугаар сарын Нацу башёгийн гуравдахь өдрийн барилдаанд манай бөхчүүдээс Сэйро Э.Өнөболд Хиденоумид унасан бол Такайнова Точиношинд өвдөглөв.Тамаваши Тоёоношиматай барилдан хүнд байдлаас эхний даваагаа авсан. Тэрбээр дэвжээний захад мэдрэмжтэй байж өрсөлдөгчөөсөө сүүлд гадагш гишгэн эхний даваагаа авчээ.

Озэки Тэрүнофүжи сэкиваке Икиойтой барилдан унасан. Өмнө нь тав барилдахдаа 4 унасан өрсөлдөгчөө тэрбээр аргалж чадсангүй. Эв таардаггүй өрсөлдөгч нь түүнийг сугадаж барьц аваад дэвжээнээс түрэн гаргалаа. Өнөөдөр тэрбээр комүсүби Кайсейтай барилдана. Японы гурван озэки бүгд давлаа.

Ёкозүна цолтой бөхчүүдээс Какүрюү эхлэн дэвжээнд гарч Такарафүжид зай өгөлгүйгээр өвдөг шороодуулав. Такарафүжи дэвжээний захад зайлах гэсэн ч өөрөө эрчиндээ унасан.

880 даваа авч дээд амжилт тогтоосон Хакүхо Миёгорюүтай барилдан шахаж татан, хөмрөх мушгих хосолсон мэхээр ээлжит даваагаа авлаа. Хамгийн сүүлийн барилдааныг ёкозүна Харумафүжи нутгийн дүү Ичиножёотой хийн уналаа. Анх гарч ирсэн үе шигээ барилдахаар тэмүүлж буй Ичиножёо ах аваргынхаа эхний дайралтыг зогсоон гарыг нь уургалан авсан ба барьц сэлгэн хав барьцтай болсон юм.Хангалттай барьц авсан Ичиножёо жингээр илүүрхэж “Ах аваргынхаа ачийг хариулсан юм”. Башёгоос өмнөх хамтарсан бэлтгэл дээр тэрбээр Какүрюү аваргаас нэлээд “юм” сурсанаа харуулж эхэллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Пропорциональ 28 ийг яаж хуваарилах вэ

УИХ-аас өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар УИХ-ын сонгуулийг нэг мандаттай 76 тойрогт зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор 48 тойргийн мандат дээр жагсаалтын 28 мандатыг аймаг, нийслэлд хувиарлаж тойргийг 76 болгох шаардлагатай болсон. Гэвч талууд эсрэг байр суурь баримталж буй. Энэ энэ асуудлаар намын бүлгийн дарга нарын байр суурийг хүргэж байна

гарамгайБ.Гарамгайбаатар

Ардчилсан намын бүлэг 28 суудлын 14-ийг нь Улаанбаатар хотод, 14-ийг нь хөдөө орон нутагт хуваарилах нь зөв гэдэг шийдвэрт хүрсэн. 14, 14 гэдэг нь пропорциональ элементийг хадгалах гэсэн санаа.  Өмнөх сонгуулиар УИХ-д сонгогдсон 28 гишүүн нийт ард иргэдээс сонгогдож гарч ирсэн учраас тэнцвэртэйгээр хуваарилах нь зөв гэж Ардчилсан нам үзсэн. Энэ хувилбар нь хүн ам, газар нутаг, засаг захиргааны нэгжтэйгээ мөн уялдсан.

С.Бямбацогтбямбацогт

Тойрог, мандатын тоог тогтоохдоо засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоог харгалзан тогтоох ёстой гэж Монгол Улсын Үндсэн хууль болон Сонгуулийн хуульд заасан байдаг. Үүнээс үүдэн МАН-ын бүлэг жагсаалтын 28 мандатын 20-ыг нь хөдөөд, 8-ыг нь нийслэлд хуваарилах ёстой гэсэн зарчмыг баримталж байсан. Ардчилсан намаас хөдөөд 14, хотод 14 гэсэн хатуу шаардлагыг тавьж байна. Ийм учраас бид буулт хийж болох юм. Ингэхдээ хөдөөгийн нэг мандаттай бүх аймгууд хоёр мандаттай болох ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Энэ хувилбараар 18-16 мандат хөдөөд, 10-12 мандат хотод хуваарилах ёстой гэсэн байр суурь барьж байна. Өмнөхөөсөө их буулт хийсэн хувилбар.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төр хувийн хэвшил хамтран ажиллаж байна

Улаанбаатар хотод 2016 онд хэрэгжүүлэх авто зам, тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар арчлалт, хөрөнгө оруулалтын ажлууд, Ази, Европын орнуудын дээд хэмжээний арван нэгдүгээр уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд тохижилтын ажлуудад хяналт тавих 22 ажлын хэсэг байгуулагдсан.

Ажлын хэсгүүд өдөр тутам нийслэлийн хэмжээнд хийгдэж буй тохижилтын ажилд хяналт тавьж байгаа. Олимпийн гудамжинд замын хэвтээ тэмдэг тэмдэглэгээ хийх, борооны ус зайлуулах шугамын худаг засварлах зэрэг ажлыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ээс хийж байна.Олимпийн гудамжны тохижилтын ажлыг “Модон байшин“ХХК, “Сэдбоса” ХХК хариуцан ажиллаж, ажил нь дуусах шатандаа явж байна. “Буурал сутай” ХХК чөлөөлсөн газрын хөрсийг тэгшлэн барилгын хог цэвэрлэх ажлыг хийж эхэлсэн.

Их тойруугийн гудамж буюу Зүүн 4 замаас хойш Сансрын аюулгүйн тойрог хүртэл нийт 51 гэрэлтүүлгийн шонг будсан бол “Холбоо трейд” ХХК нь Сансрын аюулгүйн тойргоос Нарантуул захын уулзвар хүртэлх гудамжны кабелийн утаснуудыг багцалсан. Мөн шаардлага хангахгүй 787 хайс хашлагыг буулгалаа. Энхтайваны өргөн чөлөөний замын урд хэсэг явган замын нөхөн засварын ажил эхэлсэн.Харин Зайсангийн гудамжинд эко хавтан суурилуулж, хөрсний нөхөн сэргээлтийг хийн, худгийн тагны түвшинг тааруулах, зүлэгжүүлэх, хавтангийн өнгө сэргээх ажлууд 60%-тай хийгдэж байна. Мөн гэрэлтүүлгийн шон будах, кабель цэгцлэх ажлууд бүрэн хийгдсэн.

Нийслэлээс хийгдэж буй тохижилтын ажлыг дэмжин аж ахуйн нэгжүүдээс “Цагаан Шонхор” ХК хашаагаа засварлаж эхэлсэн бол , МҮЭСТО-ны зүүн талд байрлах Q&BN ХХК хашаагаа сольж, Шангрила зочид буудал гэрэлтүүлгийн шонгийн суурийг зассан. БСШУЯ –ны Мал эмнэлгийн хүрээлэн, ХААИС барилгынхаа гадна хашаанд мэдээллийн самбар байрлуулсан. Нарантуул трейд ХХК-ны оффис 9 давхар барилгынхаа хашааг өндөрлөсөн байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.

Налайх

10:00-18:00 цагт: 3, 4-р хороо Нарангийн 1-10, Өлгий 1-8, Дэнжийн 1-12, Туулын гудамж, Нарангийн задгай, Төмөр замын хэсгийн айлууд, Разноимпекс, 3-р хорооны байр,  Дөл төв болон эдгээрийн ойр орчмоор

Төв аймаг

09:00-18:00 цагт: Партизан Хаан банк, Эмнэлэг, 74-р сургууль, Дотуур байр, Цагдаагийн хэсэг, Захиргаа, Соёлын төв, Уурын зуух, ШТС, Үүрэн телефоны станц

10:00-18:00 цагт: Партизан гэр хороолол, Бүст нуур дэлгүүр, Худаг орчмоор

10:00-13:00 цагт: Батсүмбэр сум Хөрөө рам орчмын гэр хороолол

14:00-18:00 цагт: Батсүмбэр сум Засварын газар орчмын гэр хороолол

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа