ӨМӨЗО-ны Эрээн хот, Хөх хотын биеийн тамирын газрын дарга болон бусад албаны хүмүүс Хан-уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны ажил байдалтай танилцаж, туршлага солилцлоо.





ӨМӨЗО-ны Эрээн хот, Хөх хотын биеийн тамирын газрын дарга болон бусад албаны хүмүүс Хан-уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны ажил байдалтай танилцаж, туршлага солилцлоо.





Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
90 км/цагаас хурд хэтрүүлсэн 239 жолоочийн эрхийг хасахаар болжээ. Тодруулбал, зөөврийн зөрчил илрүүлэгч камерт бүртгэгдсэн хурд хэтрүүлсэн жолооч нарын жолоодох эрхийг хасах юм байна.
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс энэ сарын 9-ний өдөр зөрчил гаргасан 239 тээврийн хэрэгслийн улсын дугаар болон зөрчил илрүүлэх төхөөрөмжид илэрсэн хурд зэргийг хавсарган Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтэст хүргүүлсэн байна. Энэ дагуу зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага хүлээлгэхээр болжээ.
Бүртгэгдсэн зөрчлүүд дунд хамгийн дээд хурд нь 140 км/цаг байгаа юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 41.2.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавиас дээш хувиар хэтрүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулна хэмээн заажээ





Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг “Хэрэглэгчдэд Ээлтэй- сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдэвт эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хурал нь үйлчлүүлэгчдэд ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал хүртээмжийг сайжруулж, эмч, эмнэлгийн ажилтнуудын харилцаа, хандлага, ёс зүйг дээшлүүлэх зорилготой аж. Тус хуралд нийт 56 хүн оролцсон бөгөөд Шинэ анагаах ухааны дээд сургууль, АШУҮИС Сувилахуйн сургуулийн багш нар шүүн явуулсан байна. Сувилагч мэргэжилтний 9 илтгэл хэлэлцэгдсэнээс, шүүгчдийн нэгдсэн дүнгээр:
1-р байрт: Л. Оюунбилэг, М. Мөнхтүвшин, Б. Энхтүвшин, Г. Цэцэгсүрэн нарын ”Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлэгчдийн өвчлөлийн байдал” сэдэвт илтгэл
2-р байрт: П.Одончимэг -“ХУДНЭ-ийн хүүхдийн тасагт хүүхдээ асрахаар хэвтэж буй эхчүүдийн сэтгэл зүйн байдлыг судалсан нь” сэдэвт илтгэл
3-р байрт: Б. Минжүүр, Н. Оюун, Ө. Алтансувд нарын “ХУНЭ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтний эрсдлийн менежментийн тухай ойлголт” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хан-Уул дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвийн ёс суртахуун – төлөвшлийн боловсролын агуулгын хүрээн дэхь “Хамт олны харилцаа ёс зүй ” сургалтыг ХУД-ийн ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 65 ДУГААР АНГИЙН ажилчин, албан хаагчдад явууллаа.
Сургалтаар:
Харилцаа гэж юу вэ?
Эрүүл зөв харилцааг хэрхэн бий болгох
Байгууллагын харилцааны ёс зүй
Төрийн албан хаагчид тавигдах шаардлага
Сайн харилцагч гэж хэн бэ? гэсэн сэдвийн хүрээнд явагдаж, сургалтын төгсгөлд тухайн байгууллага дээр шийдвэл зохих асуудлуудыг хөндөн, хувь хүний эелдэг харилцаа, итгэл үнэмшил, харилцан бие биенээ хүндлэх, бусдыг сонсох чадваруудыг олгож, нэг нь нийтийн төлөө нийт нь нэгнийхээ төлөө гэсэн чин эрмэлзэлтэй ажиллавал аливаа асуудлыг шийдвэрлэж, хамт олны сайхан уур амьсгал бий болдог талаар хэлэлцүүлэг, ярилцлага өрнүүлсэн юм.



Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хан-Уул дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвөөс санаачилан 10 дугаар хорооны Ардчилсан Залуучуудын Холбоотой хамтран залуучуудад “Мөнгөний үнэ цэнэ”, “Мөнгөө хэрхэн хуримтлуулж сурах вэ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалт нь оролцооны аргад тулгуурлан багийн үйл ажиллагааг дэмжиж, мөнгө түүний үнэ цэнэ, хуримтлалын тухай ойлголт, хэрхэн хурмтлал үүсгэх арга замыг таниулснаар санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн.
Сургалтын чанар хүртээмжийг дээшлүүлэхийн тулд сар бүрийн орлого, зарлагыг оролцогчдоор тооцоолуулан сургалтыг явуулснаар хуримтлал үүсгэх ойлголттой болсон юм.
Оролцогчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх эерэг уур амьсгалыг бий болгох зорилгоор Том загас жижиг загас, баавгай болжмор гэх мэт алжаал тайлах дасгалуудыг зааж, багаар ажиллуулснаар сургалт үр дүнтэй боллоо.




Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
НАСА-гийн Кеплер дурангаар дэлхийтэй хэмжээгээрээ ижил 100 гаруй гараг, түүний дотор амьдрал байж болох 9 жижиг гарагийг илрүүлжээ. НАСА-гийн эрдэмтэд өчигдөр теле бага хурал хийж, шинэ гарагуудын талаар ярилцжээ. Кеплер дурангаар илрүүлсэн гарагуудад статистикийн дүн шинжилгээ хийж байгаа нь дэлхий шиг гарагууд хэр олон байх магадлалыг судалж буй эрдэмтдэд тус болох юм. “Тэнгэрийн заадас” галактикт амьдрал байх боломжтой 10 тэрбум гаруй гараг байх магадлалтай гэдгийг энэ тооцоолол харуулж байна гэж Калифорни муж улс дахь НАСА-гийн судалгааны төвийн ажилтан Натали Баталья ярьжээ. “Дэлхийгээс 1.6 дахин жижиг, амьдрал байх боломжтой гарагууд нийт одны 24 хувийг эзэлж байна. Хэрвээ амьдрах боломжтой дараагийн гараг хаана байгаа вэ гэвэл, 11 гэрлийн жилийн зайд буюу биднээс маш ойрхон байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Дэлхийн хамгийн том нисэх онгоц өчигдөр Украины нийслэл Киев хотоос Австралийн чиглэлд хөөрчээ. “Нисэх онгоц 15 580 км-ийн зайд нислэг үйлдэж, ням гарагт Перт хотод газардахаасаа өмнө Чех,Туркменистан,Энэтхэг, Малайзад буулт хийх үеэр олон мянган хүн дэлхийн хамгийн том нисэх онгоцыг харах боломжтой гэж “Антонов” компанийн мэдээлэлд дурдсан байна. “Ан-225 Мрия” нисэх онгоцны загварыг анх 1984-1988 оны хооронд гаргаж, үйлдвэрлэсэн бөгөөд 250 тоннын даацтай аж. 2000 онд уг нисэх онгоцыг шинэчилснээр 2001 оноос арилжааны нислэг үйлдэх болжээ. Энэ нисэх онгоц 84 метр урт, 18.1 метр өндөр бөгөөд 850 км/цаг хүртэл хурдалж, 12 мянган метрийн өндөрт нисдэг бөгөөд уг онгоцоор хамгийн хүнд буюу 253 тонн ачаа тээвэрлэж байсан гэх мэт дэлхийн 240 орчим дээд амжилтыг эвдсэн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Оны өмнөхөн нийслэлийн Өргөө амаржих газарт амаржих гэж очсон эх хүүхэдтэйгээ хамт амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан.Тэгвэл тус төрөх эмнэлэгт саяхан дөнгөж төрсөн нярай эндсэн бөгөөд хүүхдийн аав, ээж гомдолтой байгаа аж. Тодруулбал энэ сарын 09-ны өдөр төрөх эмнэлэгт очсон Н гэгч эмэгтэй хийсвэр хагалгаагаар төрж, 3 кг хүүтэй болжээ. Хүүхдийн төрөнгүүт ээжид нь харуулж, эрүүл саруул хүү төрсний дуулгаад авч явсан байна.
Гэвч нярайн эмч шөнө ээж дээр нь орж ирээд “Хүүхэд чинь болохоо байлаа. Уушги нь устсан цусан хангамжгүй болсон” гэжээ. Ингээд маргааш нь буюу энэ сарын 10-ны өдөр нярай эндсэн талаарх мэдээллийг ар гэрийнхэнд нь өгчээ.Хүүхдийн аав, ээж эрүүл саруул хүүхэд мэндэллээ хэмээсэн атлаа гэнэтхэн нас барсанд гайхаж, “Хүүхдийнхээ цогцсыг харъя” гэсэн боловч эмнэлгийнхэн татгалзжээ. Иймээс нярайн аав, ээж төрөх эмнэлгийнхэн буруутай байж болзошгүй гэж үзэж байгаа аж.Одоогоор нярайн цогцсыг задлан шинжилгээнд оруулаад байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ сарын 26-нд болох 7-гийн бүлгийн Дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа Хирошима хотод айлчилна гэж Японы Засгийн газар болон Цагаан ордон мэдэгдэв. Ингэснээр Барак Обама 1945 онд Америкийн атомын бөмбөгдөлтөд нэрвэгдсэн Хирошима хотод Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа айлчилсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч болох юм. Ерөнхийлөгч Обама бүрэн эрхийн хугацаандаа багтан Хирошимад айлчлах хүсэлтэй байгаагаа өмнө нь илэрхийлж байсан билээ. Мөн тэрбээр “дэлхий дахиныг цөмийн зэвсэггүй болгох нь Ерөнхийлөгч байх хугацаандаа миний хэрэгжүүлэх зорилтуудын нэг” хэмээн мэдэгдэж байсан юм. Обамагийн Хирошимад хийх айлчлалын зорилго нь дэлхийн II дайнд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, цөмийн зэвсгийг хязгаарлах боломжуудыг нэмэгдүүлэх явдал юм гэж шинжээчид үзэж байна. Харин Японы Засгийн газар “Ерөнхий сайд Шинзо Абэ Обамагийн хамт Хирошимад очно” гэж мэдэгдсэн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Германы Мюнхен хотын зүүн дүүрэг дэх Гафинг галт тэрэгний буудалд нэгэн хутга барьсан этгээд халдлага үйлдэж, нэг хүний амийг хөнөөж, гурван хүнийг шархдуулсан хэрэг гарчээ. Орон нутгийн цагаар 5 цагт гарсан хэргийн гэмт хэрэгтнийг баривчилж германы иргэн болохыг тогтоосон байна. Гэмт хэрэгтэн “Аллах акбар” буюу “Агуу аллах минь” гэж хашгирч байсан хэмээн зарим гэрчүүдийн мэдүүлснээр цагдаагийн ажилтнууд түүнийг лалын бүлэглэлтэй холбоотой эсэхийг шалгаж байна. Гэмт хэрэг болсон газарт галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоожээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хүйтэн дайн дууссан гэж зарлаад удаагүй байхад Москва олон улсын харилцааг хурцатгаж мэдэх Сатаны хүү хэмээх цөмийн зэвсэг тээвэрлэх тив алгасагч пуужингаа танилцуулах гэж байна. РС-28 Сармат хэмээх энэхүү баллистик пуужинг тун удахгүй Сибирьт шилжүүлж, туршин сайжруулах гэж байна. Албаны эх сурвалжийн дамжуулснаар уг пуужин 2018 онд бүрэн ажиллагаанд орох гэнэ. Харин тэр үед өмнөх загварын Р-36М2 Вевода пуужинг ашиглалтаас хасна. Анх 1988 онд ашиглалтад олж байсан энэ пуужин тухайн үедээ хамгийн өндөр хүчин чадалтайд орж байсан учир барууны орнууд Сатан хэмээн нэрийдсэн юм. Ийм учраас шинэ загварын Сармат пуужинг Сатаны хүү хэмээгээд Орост Сатаны хүү мэндэллээ гэж шуугиж буй.

Товчхоноор Сатан-2 гэж нэрлээд байгаа шинэ пуужин нь 10 тонн хүртэлх жинтэй ачаа тээх чадвартай, тив алгасах хүчин чадалтай баллистик төрлийнх бөгөөд АНУ-ын Техас муж эсвэл Франц улсын газар нутагтай тэнцэхүйц талбайг газрын хөрснөөс арчих хөнөөлтэй. Хирошимад хаясан цөмийн бөмбөг 15 килотон тэсрэх чадалтай байсан бол Оросын Сатаны хүү 750 килотон хүчтэй дэлбэрнэ. Зарим цэргийн мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар ОХУ-д 20 мянган килотон хүртэл дэлбэрэх чадалтай цөмийн цэнэгт хошуу байдаг юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Японы Ерөнхий сайд Шинзо Абе Сочи хотноо энэ сарын эхээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийснийхээ дараа Курилийн арлуудын асуудлыг шийдвэрлэх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон талаар “Kyodo” агентлаг уламжилжээ.
“Japan today”-д мэдээллэснээр, хоёр орны удирдагч ирэх долдугаар сард Монгол Улсад болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж, маргаантай арлуудын асуудлыг хэлэлцэх магадлал өндөр байгаа аж. Тодруулбал, Шинзо Абе Путинд ирэх долдугаар сард Монгол улсад болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн талаар “Japan today” мэдээллэжээ. Мөн ирэх есдүгээр сард Хятадад болох “Их-20”-ын уулзалт, аравдугаар сард болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр уулзах боломжтойг санал болгосон талаар албаны эх сурвалж хэлсэн байна.

Монгол Улс энх тайвны төлөөх санаачлагын дор энхийн зуучлагчийн үүргээ гүйцэтгэж, идэвхтэй, нээлттэй гадаад бодлогоо улам бүр бэхжүүлэхийг эрмэлзсээр буй. Манай улсын үүд хаалга үргэлж нээлттэй байж, бүс нутгийн хийгээд олон улсын асуудлаархи аливаа яриа хэлцээнд оролцсоор байдаг. Өөрөөр хэлбэл НҮБ-д Монгол Улсын нэр хүнд өндөр байдаг нь Хойд, Өмнөд Солонгос, Японы төлөөлөгчдийн “болзох” найдвартай газраар нэрлэгддэг, бодит арга хэмжээ авч зуучлагчийн үүргээ сайтар гүйцэтгэдэгтэй холбоотой хэмээн албаны эх сурвалжууд хэлдэг.
Ирэх зургадугаар сард ОХУ-ын ерөнхийлөгч Путин, Японы ерөнхий сайд Шинзо Абе хоёр газар нутгийн маргаантай асуудлаар эхний уулзалтаа хийхээр тохиролцжээ. Путиний хувьд Абэг есдүгээр сард Владивостокт болох Алс Дорнодын Эдийн Засгийн чуулганд урьсан талаар гадны хэвлэлүүдэд онцолсон билээ.
1945 оны наймдугаар сард Зөвлөлтийн арми япончуудын Хойд газар нутаг, оросуудын Курилын арлууд хэмээн нэрлэдэг маргаантай бүсийг булаан эзэлжээ. Энэ маргаан шийдэгдэхгүй байгаагийн улмаас хоёр орон дайны дараа энхийн гэрээ байгуулж, эдийн засгийн хамтын ажиллагаа явуулахад хүндрэл гарч байгаа аж. Холбооны улс төрийн мэдээллийн агентлаг мэдээллэхдээ, Абе Путинээс Курилын арлуудыг эргүүлэн өгөхийг хүссэн гэжээ.
Японы Засгийн газар Оросын талд Курилийн арлуудад нэвтрэхийг хатуу хориглосон ч ОХУ түүнийг үл тоон тус арлуудад айлчилсан нь япончуудын уур бухимдлыг ихэд хүргэдэг билээ. Олон улсын мэргэжилтнүүд “Эдгээр арал эхнээсээ л маргаантай байсан. Гэтэл одоо болтол маргаантай байгаа энэ бүсэд оросууд үе, үе зочлох болсон нь япончуудын санааг давхар зовоож байна” гэсэн нь дэлхий нийтийн анхаарлыг нэлээд татдаг.
Курилын арлууд нь ОХУ-ын Сахалин мужид багтдаг галт уулын бүтэцтэй, Японы Хоккайдо арлаас Камчаткийн хойг хүртэл 1300 км сунан тогтсон цувраа арлууд юм. Агнуурын тэнгис болон Номхон далайг зааглах тус арлууд нь 56 арал, олон жижиг хадан цохионоос бүрддэг. Курилийн арлуудыг ОХУ бүхэлд нь хяналтдаа байлгадаг ч өмнөд үзүүрийн дөрвөн арлын тухайд Японтой маргаантай хэвээр байгаа юм.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Засгийн газрын гишүүн буюу Эрүүл мэнд спортын сайдад МАХН-аас Ц.Лхагвасүрэнг нэр дэвшүүлээд байсан ч байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй. Шийдлийн засгийн газарт хамтрагч “Шударга ёс” эвсэлд оногдсон нэг квот буюу эрүүл мэндийн сайдын суудал эзгүй эрүүл мэндийн салбар хариуцах эзэнгүй бараг хагас жил болоод байгаа билээ. Ерөнхий сайд маань үе үе эрүүл мэндийн салбарыг сайдтай болгохоо амладаг боловч амлалт нь хэргэжилгүй өнөөдрийг хүрсэн. Өнгөрөгч долоо хоногт засгийн газраас санал болгосон Лхагвасүрэн бас л дэмжигдсэнгүй . Нэгэнт хамтарч байсан эвсэл нь эрхзүйн чадамжгүй болсон тул засагт байгаа МАХН-ын сайдуудыг төрхөмд нь буцааж засгийг ирэх сонгуульд өөрсөдийг дэмжихээ илэрхийлсэн ИЗНН-тай хамтран засгаа бүрдүүлэхээр хичээж байгаа эрх баригчид МАХН –д шилний цаанаас чихэр долоолгоод өнгөрлөө.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Бангладешийн лалын шашинтнуудын хамгийн том нам болох “Жамаат-э-Ислами” намыг тэргүүлдэг байсан 73 настай Мотиур Рахман Низамиг лхагва гарагт Дака хотод дүүжлэн цаазалсан гэж Бангладешийн Хууль зүйн сайд Анисул Хак мэдэгдэв. Тэрбээр Пакистанаас тусгаарлахын төлөөх 1971 оны дайны үеэр хоморголон устгах, бусдыг хүчирхийлж, эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө цаазын ялаар шийтгүүлсэн бөгөөд дайны үед гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө 2013 оны 12 дугаар сараас хойш цаазлуулсан тав дахь хүн, сөрөг хүчний хамгийн том удирдагч болж байна. Түүнийг цаазаар авсан нь дайнаас үүдэлтэй шархыг эдгээж байгаа хэрэг гэж Бангладешийн эрх баригчид мэдэгдсэн боловч “цаазын ялыг олон улсын хяналтаас гадуур гүйцэтгэсэн” гэж хүний эрхийг хамгаалах байгууллагууд мэдэгджээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа