-Аргын тооллын 4 дүгээр сарын 2. Лхагва (Буд) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 4, цагаагчин үхэр, мэнгэ 3 хөх, суудал шороо, чөлөөт эх-3 од, идэр барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:29-19:23.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад баян ноён болох, бие, эрхтний хүч сайжрах сайн. Харин хонь, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, үхэр, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бэлхүүс, нууцын оронд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Үс засуулах, эд юм бүтээх, багш шавь болох, лус тахих, усан балин тавих, буян хишгийн даллага авах, бэрийн үйл, ураг садан болох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, замд гарах, нүүдэл хийх, худалдаа хийх, эд мал худалдан авах, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, малын үс, ноос хяргах, мал зарах, баясгалангийн хурим, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэх, эм залах сайн. Лам болох, туг дарцаг хийсгэх, өндөр суудалд суух, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ хувцас өмсөх, малын хашаа, хороо барих, мал хөнгөлөх, мал гаргах, газар хагалах, мод таслах, үр тарих, суурь тавих, өс дарах, цэрэг хөдөлгөх, хариулга хийх, хэрүүл тэмцэл хийх, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үхэгсдийн үйлд муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
