Улсын Их Хурлын Байгаль, орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр /2025.01.27/ хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн үйл ажиллагааныхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Байнгын хорооны дарга Б.Бейсен, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, С.Замира, М.Мандхай, Ж.Чинбүрэн нар оролцсон.
Байнгын хорооны дарга Б.Бейсен мэдээллийнхээ эхэнд, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 7, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороотой хамтарсан хурал 2, нийт 9 удаа хуралдаж, 25 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг 5, ажлын дэд хэсэг 8 удаа тус тус хуралдсаныг онцлон тэмдэглэв.
Мөн тэрбээр, ээлжит чуулганы хугацаанд яам, агентлаг, харьяа байгууллагын 10 тайлан, мэдээлэл хэлэлцсэн шийдвэрлэснийг дурдаад улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны мэдээллийг сонссон.
Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн эргэн төлөлт, хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2025 оны 2 дугаар тогтоолоор байгуулан ажиллаж байгааг дурдлаа.
Ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар 2 ажлын хэсэг, Байнгын хорооны тогтоолоор нийт 10, үүнээс хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 1 ажлын хэсэг, бусад асуудлаарх 9 тогтоолын төслийг хэлэлцэн баталсан байна.
Дараа нь Улсын Их Хурлын даргын захирамж, Байнгын хорооноос байгуулагдсан томоохон ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар Улсын Их Хурлын гишүүд, ажлын хэсгийн ахлагч нар товч мэдээлэл хүргэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн: -Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн миний бие ахалж, гишүүдэд Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Дам.Цогтбаатар, С.Эрдэнэболд, Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, С.Замира, М.Мандхай, Л.Мөнхбаясгалан, З.Мэндсайхан, Б.Найдалаа, С.Лүндэг, А.Ундраа, Б.Уянга, Ж.Золжаргал, А.Ганбаатар, О.Саранчулуун нар ажиллаж байна гэв.
Тэрбээр Ажлын хэсгээс ерөнхий хяналтын сонсголын хүрээнд Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах), “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” хэлэлцүүлгийг зохион байгуулсныг дурдаад энэ долоо хоногт “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвийн хүрээнд гурав дахь хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болсныг онцлов. Түүнчлэн ирэх хоёрдугаар сарын 3,4-ний өдрүүдэд Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат: -Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2025 оны 06 дугаар тогтоолоор байгуулан ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, гишүүдэд Ж.Батжаргал, С.Ганбаатар, Р.Сэддорж, У.Отгонбаяр нар ажиллаж байна. Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд даатгалын нөхөн төлбөр олгох 6 хувийн босго үзүүлэлтийг өөрчлөн, уян хатан тогтоох, улмаар Үндэсний статистикийн хорооноос гаргасан малын хорогдлын дүнд үндэслэн даатгалын нөхөн төлбөрийг хэсэгчлэн урьдчилан олгох хоёр томоохон зохицуулалтыг тусгасан. Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, хуулийн төслийг сайжруулахын төлөө ажиллахын зэрэгцээ Үндэсний давхар даатгал, Сангийн яамныхантай ярилцаж олон жил даатгалд хамрагдсан малчдад нэг удаа нөхөн төлбөрийг нь ахиухан олгох юм уу, урамшуулал, хөнгөлөлт олгох уян хатан зохицуулалт болон, малын даатгалын санхүүгийн системийг тодорхой болгох зэрэг асуудлыг тусгахаар ажиллаж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 15-ны өдөр гэхэд хуулийн төслийг Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт оруулах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж г байна гэв.
Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай:-Улсын Их Хурлын даргын 42 дугаар захирамжаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд байгуулагдсан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан зорилт, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол, “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, холбогдох арга хэмжээний санал болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг найман удаа, ажлын дэд хэсэг 3 удаа тус тус хуралдаад байна. Хөдөө аж ахуйн чиглэлийн гурван том хөдөлгөөнийг эрчимжүүлэх чиглэл бүхий ажлын хэсэг хууль эрх зүйн орчин дахь зураглалыг хийж, орон нутагт ажиллаж малчид, хоршоологчдод ойлголт, мэдээллийг хүргэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, холбогдох хоршооны гишүүдийг чадавхжуулах сургалт, туршлага судлах ажлыг зохион байгуулах зэргээр өргөн хүрээнд шуурхай ажиллаж буйг онцолж байлаа.
Ийнхүү хэвлэлийн бага хурал сэтгүүлчдийн асуулт, хариултаар үргэлжиллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 66 дуудлага бүртгэгджээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
