УИХ-ын даргын 2024 оны 114 дүгээр захирамжаар байгуулагдсан Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2024.12.18/ хуралдлаа.
Монгол Улсын Боловсролын их сургуулийн багш мэргэжлийн элсэлтийн талаар тус сургуулийн проректор Д.Соронзон ажлын хэсгийн хуралдаанд танилцуулга хийлээ. Тэрбээр, тус сургуулийн 2024-2025 оны элсэлтийн хяналтын тоо, гүйцэтгэл 86 хувьтай байна. Тухайлбал, Архангай аймгийн салбар сургуулийн хяналтын тоо 185 байхаас 149, Багшийн сургуулийн хяналтын тоо 350 байхаас 393, Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн хяналтын тоо 130 байхаас 44 гэх мэт бүрэлдэхүүн сургуулиудын хяналтын тоог танилцуулж, багш мэргэжлээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, багшийн хомсдолыг арилгах талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааний талаар мэдээлэл өгөв.
Түүний дараа нь УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Галбадрах, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хүртээмжийн талаар хийсэн судалгааг танилцуулсан. Тэрбээр, улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид 30 хүртэл хүүхэдтэй бүлэг дөнгөж 42 хувь байна. Өнөөгийн эдийн засгийн нөхцөлөө тооцоод 35-39 хүүхэдтэй бүлэг хичээллэхийг хүлээн зөвшөөрч, 40-ээс дээш хүүхэдтэй бүлэг хичээллэхийг зогсоох ёстой юм. Энд хүүхдийн сурах эрх ноцтой зөрчигдөж байгаа. Тэр байтугай 60 давсан хүүхэдтэй бүлэг 20 байгааг хүлээн зөвшөөрөх аргагүй. Хүүхдийн сурах эрхийг ноцтой зөрчиж буй энэхүү асуудлыг даруй хуульчилж шийдэх ёстой. 2015 оноос хойш төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын сурагчийн тоо 43.7 хувиар өссөн бол багшийн тоо 23.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд одоогийн байдлаар 5,075 багш дутагдалтай байгаа бөгөөд багшийн тоог нэмэгдүүлэх, боловсролын мэргэжил сонгон суралцагсдын болон төгсөгчдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг танилцуулсан.
Түүний дараа ажлын хэсэгт 2025 оны хагас жил хүртэлх ажлын удирдамжийн төслийг танилцуулан хэлэлцүүлж, батлав. Мөн ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн. Ажлын хэсгээс Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хүний нөөцийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах чиглэлээр тулгамдаж буй асуудлыг судалж, санал, дүгнэлт, шийдвэрийн төслийг боловсруулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан болон Улсын Их Хурлын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар төлөвлөжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Усны ослын дуудлага 28.3 хувиар өссөн байна
Шинэ клип: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээнд үйлчлэх автобусны хуваарь
Өнөөдөр цагаан луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +30 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.доллар
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын
Дашнямтай өдөр
Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна
