Author Archives: baaska baaska

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээлээ.

Бригадын генерал цолыг:

  • Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Эрхэмбаярын Гансүх,
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Адъяабазарын Намсаманд,
  • Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Цэндийн Мягмардорж,
  • Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Жанчивдоржийн Батбаатар,
  • Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Намсрайн Лхагвасайхан нарт хүртээлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ

Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлт ( Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг) ажлын хүрээнд 1км хэсгийн хүйтнээр зорох болон асфальтбетон хучилт авах ажил хийгдэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Эхлэх: 2026 оны 07-р сарын 7-ны өдөр 23:00 цагаас
Дуусах: 2026 оны 07-р сарын 8-ны өдөр 06:00 цагт
Эхлэх: 2026 оны 07-р сарын 8-ны өдөр 23:00 цагаас
Дуусах: 2026 оны 07-р сарын 9-ний өдөр 06:00 цагт
monel1
monel2

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө

Монгол Улсын Их Хурлаас 2026 оны тавдугаар сарын 08-ний өдөр Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг баталлаа. Хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Аринзаяа, Н.Батсүмбэрэл нар санаачлан боловсруулж, 2025 оны гуравдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.

Улсын Их Хурлын гурван чуулган дамнуулан, жил гаруйн хугацаанд хэлэлцсэн энэ хуулийн төслийг хэлэлцүүлэхэд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Ж.Баясгалан, Л.Энхнасан, Х.Болормаа, Д.Рэгдэл, У.Отгонбаяр, М.Сарнай, С.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажилласан бөгөөд Монгол Улсын Гавьяат эмч, Төрийн шагналт П.Батчулуун тэргүүтэй эрхтэн эд эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцогч эмнэлгийн мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудын албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх бүрэлдэхүүн мөнхүү ажиллажээ.

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуульд энэ үйл ажиллагаанд оролцох төрийн болон эрүүл мэндийн байгууллагын удирдлага, бүтэц, зохион байгуулалт, нийтлэг чиг үүргийг нарийвчлан зааж, хуулийн үйлчлэх хүрээг тодорхойлсон бөгөөд нэгдсэн удирдлага, мэргэжил, арга зүйгээр хангах асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллагын чиг үүргийг тогтоосон байна. Мөн рициепент болон амьд донорт тавигдах шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, амьгүй донороос эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаа, иргэн донор болох хүсэлтээ өөрийн биеэр, эсхүл цахимаар гарган баталгаажуулах, мөн уг хүсэлтээсээ татгалзаж болох тухай, амьгүй донорын гэр бүлд тухайн донор эрүүл мэндийн даатгал төлж байсан эсэхээс үл хамааран хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний оршуулгын тэтгэмж Эрүүл мэндийг дэмжих сангаас олгох тухай зэрэг өргөн хүрээний зохицуулалтыг тусгажээ.

Түүнчлэн эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгуулах шаардлагатай иргэдийг эрхтэн, эд, эс, цусны бүлгээр ангилан, эмнэл зүйн үнэлгээ, шалгуур үзүүлэлтээр эрэмбэлэн бүртгэсэн Үндэсний хүлээх жагсаалт, эмчилгээ оношилгоо, судалгаа, урьдчилан сэргийлэх, хяналт хийх зорилгоор авсан эд, эсийг хадгалах тусгай зориулалтын сан буюу био банк ажиллахаар хуульчилсан байна.

Энэхүү хууль нь эрэлт хэрэгцээ нь улам бүр нэмэгдэж буй эрхтэн, эд, эс, шилжүүлэн суулгах үйл ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлж, нэгдсэн удирдлага, мэргэжил, арга зүйгээр хангах, энэ төрлийн эмчилгээг иргэд эх орондоо хийлгэх боломжийг нэмэгдүүлэх, амьд донорын хүрээллийг тэлэх, салбарын хүний нөөц, мэргэшлийг тогтвортой хөгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Мөн эсийн эмчилгээний шинэ технологи, хүйн цус, эд, эсийн банк байгуулж, эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийг эмчлэх шинэ боломжийг нээх, амьд донорыг хамгаалах, хүний эрхийг хангах, олон улсын жишгийн дагуу OPT OUT/OPT IN холимог тогтолцоог нэвтрүүлэх, энэ төрлийн үйлчилгээний цар хүрээ өргөжих боломжтой болно. Донор, реципиенттэй холбоотой ёс зүйн асуудлыг хуульчлан хамгаалж, тээгч эх, үр шилжүүлэн суулгах харилцааг илүү тодорхой, ойлгомжтой болгож буй юм.

Энэ хуультай хамт Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиуд, “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсан байна.

Хуулийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдсэнээс 10 хоногийн дараагаас буюу ердийн журмаар дагаж мөрдөнө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх  Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Хөдөлмөрийн баатар цолыг:
  • Хөдөө аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж, тэмээн сүргийн тоог тогтмол өсгөн, үүлдэр, ашиг шимийг нь сайжруулахад онцгой анхаарч, хурдан удамтай, нутгийн шилмэл омгийн торгон сүрэг бүхий “Ламын гэгээний жижиг улаан” үүлдэр бий болгож, ноос, сүүний чиглэлээр дагнан үржүүлэн, тэмээний сүүг хүн амын хоол, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болгон, эмчилгээ, сувилгааны зориулалтаар уламжлал, шинэчлэлийг хослуулсан технологиор боловсруулж, залуу хойч үедээ сурган өвлүүлж, малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд тогтмол нийлүүлж буй Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин, Гавьяат малчин, Алдарт уяач Цэдэнгийн Шинэн,
  • Уул уурхайн үйлдвэрлэлээс орох эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээг хөгжүүлэх, геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бодлогын хэрэгжилтийг хангах, ашигт малтмалын олборлолт, баяжуулалтын хэмжээ, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, үр ашгийг өсгөх, зардлыг бууруулах, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх болон нийгэм, эдийн засаг, уул уурхайн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Зөвлөх инженер, доктор Гэлэнгийн Ёндон нарт хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
  • 02Ардын багш цолоор:
    • “Технологийн дээд сургууль, Хүнс, технологийн политехник коллежийн Удирдах зөвлөлийн дарга, зөвлөх багш, Гавьяат багш, доктор, профессор Баасанжавын Барамсай,
    Ардын жүжигчин цолоор:
    • Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын ерөнхий удирдаач асан, Урлагийн гавьяат зүтгэлтэн Дагвын Цэвээнравдан,
    Ардын уран зохиолч цолоор:
    • Зохиолч, яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Айлтгүйн-Төмөр-Очир,
    • 03
    • 04
    • 05Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
      • ШУА-ийн гишүүн, Монгол анагаах ухааны академийн үндэслэгч гишүүн, “Ач” анагаах ухааны их сургуулийн Төгсөлтийн дараах сургалт судалгааны албаны дарга, академич, Шинжлэх ухааны доктор, профессор Бадрахын Бурмаажав,
      • МУИС-ийн Инженер технологийн сургуулийн Хүрээлэн буй орчин ойн инженерчлэлийн тэнхимийн профессор, доктор Ням-Осорын Батхүү,
      Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
      • “Мөнгөн мод сургалтын төв”-ийн уран дархны багш, зураач Намсрайн Баатаржав,
      • “25 дугаар суваг” телевизийн улс төрийн тоймч, сэтгүүлч Ганбатын Мөнхтуул,
      Гавьяат эдийн засагч цолоор:
      • “Барс групп”-ын Ерөнхийлөгч, “Монгол шуудан” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Чүлтэмийн Амарбаатар,
      Гавьяат багш цолоор:
      • МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимийн профессор, доктор Чулуунбатын Нарантуяа,
      Гавьяат жүжигчин цолоор:
      • “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин, “Би продакшн” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Төрийн соёрхолт Доржсүрэнгийн Болд,
      • “Камертон” хамтлагийн гишүүн, дуучин, “Хос дэлхий” ХХК-ийн захирал Ламжавын Ган-Эрдэнэ,
      Хүний гавьяат эмч цолоор:
      • “Өөжин мед” үр шилжүүлэн суулгах төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмч Доржпүрэвийн Амаржаргал,
      Гавьяат тамирчин цолоор:
      • Улсын аварга, Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа Сургалт, арга зүйн төвийн дарга, хурандаа Гунаажавын Эрхэмбаяр,
      • Холимог тулааны тамирчин, Боксын спортын олон улсын хэмжээний мастер, Дэлхийн WBC холбооны мутай боксын аварга, Монгол Улсын MFC холбооны аварга Мөнгөнцоожийн Нандин-Эрдэнэ,
      Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
      • “Ханбогд кашмер” ХХК-ийн үйлдвэр хариуцсан захирал Загдрагчаагийн Ууганбаяр,
      • “Сод Монгол групп” ХХК-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Нямаагийн Бямбажав,
      • “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ахмад инженер, “ДСБ нөхөрлөл”-ийн зөвлөх инженер Дашзэвэгийн Батцэрэн,
      Гавьяат уурхайчин цолоор:
      • “Таван толгой” ХК-ийн Нүүрсний уурхайн уурын зуухны ахмад механик Балжирын Батсайхан,
      Гавьяат нисгэгч цолоор:
      • “МИАТ” ТӨХК-ийн Нислэгийн хэлтсийн “Бойнг 767-300” агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Пүрэвийн Баатар,
      Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
      • “Эрдэнийн гоёл” ХХК-ийн захирал, зураач, дархан Ядмаагийн Эрдэнэбаяр,
      • Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач Эрдэнэбаатарын Мөнхбаяр,
      Сүхбаатарын одонгоор:
      • “Монгол кино нэгтгэл”-ийн Баримтат кино зургийн дарга асан, Соёлын гавьяат зүтгэлтэн Нямаагийн Бямбажав,
      Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
      • ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Хадхүүгийн Жаргалсайхан,
      • Чөлөөт уран бүтээлч, жүжигчин Баастын Батмэнд,
      Алтан гадас одонгоор:
      • Дархан-Уул аймгийн Сурын холбооны тэргүүн, нум сум урлаач, Тод харваач, спортын мастер Баатарын Наранболд,
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Ойн газрын Ойн хэлтсийн дарга Гомбосүрэнгийн Бат,
      • Монгол-Солонгосын политехникийн коллежийн захирал Эрдэнийн Түмэндэмбэрэл,
      • Улсын харцага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны тамирчин, дэд хурандаа, Олон улсын хэмжээний мастер Төрөөгийн Баасанхүү
      Хөдөлмөрийн хүндэт медалиар:
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Хотын стандарт, хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Эрдэнэцогтын Сувд-Эрдэнэ,
      • Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн их эмч Гэрэлтийн Гантөмөр нарыг шагналаа.

      Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөлөө. Мөн удахгүй болох Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүллээ.

    • 06
    • 07
    • 08
    • 09
    • 10

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нийт 2188 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 681, гэмт хэргийн шинжтэй 122 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 4 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
66

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх  Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Хөдөлмөрийн баатар цолыг:  
  • Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, олимпын хөдөлгөөн өрнүүлэх, олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх төр, засгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэн, баг тамирчдаа удирдан зохион байгуулж, эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өргөн, монгол хүний эрүүл мэндийн боловсрол, амьдралын чанарыг дээшлүүлэхэд хичээл зүтгэлээ зориулсан Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн, Монголын олимпын түүх судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдаржавын Магван,
  • Үндэсний хэмжээний групп үүсгэн байгуулж, олон мянган хүнийг ажлын байраар ханган, газрын тос, харилцаа холбоо, хүнс, хөдөө аж ахуй зэрэг салбарт үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэн, дэвшилтэт техник, технологи, инновац нэвтрүүлж, малчид, фермерүүдийн тогтвортой амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэн, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл эрхэлж, эдийн засаг, нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан “Шунхлай холдинг” компанийн ерөнхийлөгч, “АПУ” ХК-ийн ТУЗ-ийн дарга Пүрэвийн Батсайхан нарт хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
  • 2
  • Ардын жүжигчин цолоор:
      • Мэргэжлийн эстрадын дуучин, Гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаа,
      • Зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин Батмөнхийн Сарантуяа,
      • 3

    4

    • Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор
      • ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Төрийн шагналт, академич Түдэвийн Ган-Эрдэнэ,
      Гавьяат багш цолоор:
      • “Сити” их сургуулийг үүсгэн байгуулагч, доктор, профессор Цэмбэлийн Байгалмаа,
      Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
      • “Эрдэнэт хивс” ХХК-ийн механик инженер Чимэдийн Пүрэвсүрэн,
      • “Эм Си Эс интернэйшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Чүлтэмийн Даваахүү,
      Хүний гавьяат эмч цолоор:
      • АШУҮИС-ийн зөвлөх эмч Хасагийн Оюунцэцэг,
      • Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч, Төрийн соёрхолт Цогтын Лочин,
      Гавьяат эдийн засагч цолоор:
      • “Дефакто” институтын захирал Дамбадаржаагийн Жаргалсайхан,
      • “Алтан жолоо групп” ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал Чулуунхүүгийн Гүнсэн,
      Гавьяат дасгалжуулагч цолоор:
      • “Ховд” бөхийн дэвжээний дасгалжуулагч, Улсын заан Цэдэвийн Мягмарсүрэн,
      Гавьяат тамирчин цолоор:
      • Хилийн цэргийн 0311 дугаар ангийн сургалт хариуцсан ахлах офицер, Улсын аварга Сүхбаатарын Мөнхбат,
      • Шатрын үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер Сумъяагийн Билгүүн,
      Гавьяат барилгачин цолоор:
      • “Хурд групп” ХХК-ийн барилгын талбайн инженер Батсүрэнгийн Батболд,
      Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:
      • “Мон газар консалтинг” ХХК-ийн захирал Юнгэрийн Дэлгэрмаа,
      Гавьяат малчин цолоор:
      • Ховд аймгийн Дөргөн сумын малчин Намсрайн Пүрэвжав,
      Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
      • СУИС-ийн Дүрслэх урлагийн академийн ахмад багш, доктор, профессор Дамбийн Энхдаваа,
      Гавьяат тээвэрчин цолоор:
      • Хархорум хотын захирагч Лувсангийн Халтар,
      Гавьяат жүжигчин цолоор:
      • Чөлөөт уран бүтээлч, дуучин Ханджавын Оюунбилэг,
      • “Цэбо фильм” кино продакшны үүсгэн байгуулагч, жүжигчин Цэгмидийн Цэрэнболд,
      Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
      • Ус сувгийн удирдах газрын дарга Цогтсайханы Төрхүү,
      Сүхбаатарын одонгоор:
      • Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Эрдмийн сургуулийн профессор, ахмад багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хошууч генерал Балганы Эрдэнэбат,
      Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
      • Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уушги судлалын их эмч, тасгийн эрхлэгч Доржжүгдэрийн Жавзан-Орлом,
      Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
      • Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургуулийн захирал, хурандаа Доржийн Чинзориг,
      Алтан гадас одонгоор:
      • Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын зөвлөх Энхболдын Батзориг,
      • Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Бумангийн Уранзолбоо,
      • Монголын кранистуудын холбооны гишүүн, кранист Жунайхүүгийн Мэнджаргал,
      Хөдөлмөрийн хүндэт медалиар:
      • Монголын дугуй холбооны гүйцэтгэх захирал, Олон улсын хэмжээний их мастер Туулхангайн Төгөлдөр,
      • “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” Төрийн өмчит компанийн технологийн хэлтсийн дарга Бямбаагийн Мөнх-Эрдэнэ нарыг шагналаа.
      • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөлөө. Мөн удахгүй болох Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх  Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Хөдөлмөрийн баатар цолыг:
  • Уул уурхай, геологи, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, худалдааны салбарт байгальд ээлтэй, олон улсын дэвшилтэт технологи нэвтрүүлэн, уул уурхайн нөхөн сэргээлтийг шинэ шатанд гаргаж, хариуцлагатай уул уурхайг хэвшүүлэхэд манлайлан, олон зуун тогтвортой ажлын байр шинээр бий болгож, үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг бүтээн цогцлоож, нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсан “Монполимет” группын үүсгэн байгуулагч, төр, нийгмийн зүтгэлтэн, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Цэдэнгийн Гарамжав,
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, барилга бүтээн байгуулалтын салбарт шилдэг технологи нэвтрүүлж, олон улсад өрсөлдөхүйц эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг ханган, олон мянган ажлын байр шинээр бий болгож, импортыг орлох, байгальд ээлтэй барилгын материал үйлдвэрлэн, шинэ төсөл, хөтөлбөрүүдийг хөрөнгө оруулалтаар дэмжиж, нийгмийн хариуцлагын манлайлал үзүүлж, үндэсний үйлдвэрлэлийг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан “Тэсо групп”-ын үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Одонгийн Дамжин нарт хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
  • 02
Ардын эмч цолоор:
  • Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэс заслын зөвлөх эмч, Төрийн шагналт, Хүний гавьяат эмч Дашжамцын Авирмэд
  • 03
  • Ардын жүжигчин цолоор:
    • “ИКС-ТҮЦ” продакшны жүжигчин, найруулагч, Гавьяат жүжигчин Ишдоржийн Одончимэг,
    Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
    • ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Физик, математикийн ухааны доктор, профессор Шагдарын Чадраабал,
    • Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал, академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Чимэдцэрэнгийн Чимэдрагчаа,
    Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
    • Геологи, уул уурхайн салбарын ахмад ажилтан, Физикийн шинжлэх ухааны доктор, профессор Амиржаны Каривай,
    Гавьяат эдийн засагч цолоор:
    • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ахмад ажилтан Лувсандоржийн Цэцэгсайхан,
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Санхүү, хөрөнгө оруулалт, үйлчилгээний хэлтсийн дарга Жигжидсүрэнгийн Бямбасүрэн,
    Гавьяат багш цолоор:
    • Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Дашчойнпэл дацангийн монгол бичгийн багш Чамбаабаатарын Буянхишиг,
    Гавьяат жүжигчин цолоор:
    • Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Жамсранжавын Пүрэвдорж,
    • Чөлөөт уран бүтээлч, дуучин Даваагийн Бурмаа,
    • Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Өлзийбүрэнгийн Цэрэнчунт,
    Хүний гавьяат эмч цолоор:
    • Эх барих эмэгтэйчүүдийн их эмч, клиникийн профессор Төмөрийн Баатарцогт,
    • Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Дурангийн төвийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Төмөрийн Цэндсүрэн,
    Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
    • “Орхон тариа” ХХК-ийн захирал Ламзавын Отгонбат,
    Гавьяат тээвэрчин цолоор:
    • “Шандас транс” ХХК-ийн жолооч Ишбалдангийн Зоригтбаатар,
    Гавьяат уурхайчин цолоор:
    • “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга Доржпүрэвийн Сүхбаатар,
    Гавьяат тамирчин цолоор:
    • Монголын волейболын холбооны ахмад тамирчин, “Алтайн барс” клубын дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Баярбаатарын Ганхуяг,
    • Сагсан бөмбөгийн “Хасын хүлэгүүд” багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Отгонбаатарын Сэргэлэн,
    Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
    • Мастер үсчин, дэлхийн шүүгч, Үндэсний эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Догсомын Одхүү,
    Сүхбаатарын одонгоор:
    • Хилийн цэргийн 0130 дугаар ангийн ахмад хилчин, бэлтгэл хошууч Пэрэнлэйн Бөхчулуун,
    Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор: 
    • “Багануур” ХК-ийн технологийн автомашины ашиглалтын хэсгийн оператор жолооч Ойдовын Мөнхбат,
    • Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газрын самбо, жудо бөхийн дасгалжуулагч Данзандагвын Балжинням,
    Алтан гадас одонгоор:
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Олон нийттэй харилцах 11-11 төвийн менежер Жамсранбаатарын Сайнбайгалмаа
    • МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Түүхийн тэнхимийн доктор, дэд профессор Энхбаярын Жигмэддорж,
    • МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ганхуягийн Гэрэл,
    Хөдөлмөрийн хүндэт медалиар:
    • “Монголын ипотекийн корпорац ОССК” ХХК-ийн Бизнес, хөгжил хариуцсан дэд захирал Цэвээнрэгзэнгийн Батбаяр,
    • Монголбанкны Эрсдлийн удирдлага, дотоод аудитын газрын ахлах хянан шалгагч Сурмаажавын Ганбаяр нарыг шагналаа.
    • 004
    • 05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөлөө. Мөн удахгүй болох Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүллээ

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.

Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.

Хоёр улс:

  • 2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”,
  • 2011 онд “Иж бүрэн түншлэл”,
  • 2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нийт 1965 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 622, гэмт хэргийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 3 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
07-06

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр халуун үргэлжилж, нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр,нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2026 оны 07-р сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +20…+25 градус, Алтайн өвөр говиор +35…+40 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсэг, Орхон, Сэлэнгэ голын сав газраар +29…+34 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. +25…+27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. +24…+26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 2-7 метр. +22…+24 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал олгох ёслол Хүй долоон худагт боллоо.
Их шөвөгт улсын заан Б.Батмөнх, улсын заан Д.Анар, улсын начин Б.Түмэндэмбэрэл, улсын начин Б.Түвшинтөгс нар шалгарч, Монгол Улсын заан Д.Анар түрүүлж, Монгол Улсын начин Б.Түвшинтөгс үзүүрлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2026 ОНЫ

06 ДУГААР САРЫН 29-НӨӨС 07 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН

ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

 

ДАВАА ГАРАГ /2026.06.29/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

3

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

УИХ-ын даргын 2026 оны 279 дүгээр захирамжаар байгуулагдсан

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

13.00

“Үндсэн хууль”

2

УИХ-ын даргын 2025 оны 518 дугаар захирамжаар байгуулагдсан

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

“Үндсэн хууль”

3

УИХ-ын даргын 2025 оны 278 дүгээр захирамжаар байгуулагдсан

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

“Их засаг”

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл
/Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай/

·      Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлнэ./

13.30

“Их засаг”

2

Төрийн байгуулалтын байнгын хороо

·      Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайлан

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай/

·      Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

·      Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар болон УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Б.Түвшин нарын  гишүүд өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

14.30

“Үндсэн хууль”

4

Төсвийн байнгын хороо

·      Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсох

·      Төрийн аудитын байгууллагын 2027 оны төсвийн төслийн талаар хэлэлцэх

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрийн аудитын байгууллагын 2027 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай/

15.00

“Их Эзэн Чингис хаан”

5

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·      “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

15.30

“Жанжин Д.Сүхбаатар”

МЯГМАР ГАРАГ /2026.06.30/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх сэдэвт ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

09.00

334 тоот

2

УИХ-ын даргын 2025 оны 278 дүгээр захирамжаар байгуулагдсан

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

334 тоот

ХОЁР.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо

·      Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

·      “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний  тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

·      Олон улсын эвлэрүүлэн зуучлалын байгууллага үүсгэн байгуулах тухай конвенц /Засгийн газар 2026.06.12-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

·      Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн байдал болон эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025.05.23-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

09.00

“Их засаг”

2

Хууль зүйн байнгын хороо

·      Бусад

13.00

“Үндсэн хууль”

3

Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан

·      Монгол Улсын олон улсын гэрээний биелэлтийн талаарх Засгийн газрын тайлан

17.00

“Их Эзэн Чингис хаан”

4

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

·      Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар болон УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Б.Түвшин нарын  гишүүд өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, эцсийн хэлэлцүүлэг/

·      Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 71 гишүүн 2025.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Д.Энхтуяа нарын 64 гишүүн 2026.06.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатаас Боловсролын сайдад хандаж тавьсан  Боловсролын салбарын багш, ажилчдын нийгмийн баталгааны талаар асуултын хариуг хэлэлцэх

·      Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт

·      Шинжлэх ухаан, технологийн салбарыг улсын хөгжлийн бодлого, нийгэм, эдийн засаг, инновац, үйлдвэрлэлийн бодлоготой уялдуулан хөгжүүлэх талаарх Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсох

16.30

“Их засаг”

ДӨРӨВ.СОНСГОЛ

1

Эдийн засгийн байнгын хороо

·      Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсгол

·      Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголын тайлан гаргах /хаалттай/

09.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Төрийн байгуулалтын байнгын хороо

·      Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол

·      Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайлан гаргах /хаалттай/

12.00

“Их Эзэн Чингис хаан”

ТАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·      Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал

·      Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар болон УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Б.Түвшин нарын  гишүүд өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

·      Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

·      Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

·      “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/

14.00

“Их хуралдай”

ЛХАГВА ГАРАГ /2026.07.01/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

УИХ-ын даргын 2026 оны 279 дүгээр захирамжаар байгуулагдсан

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

09.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·      “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх сэдэвт ерөнхий хяналтын сонсголын тайлан, санал, дүгнэлт

·      Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

10.00

“Их засаг”

2

Эдийн засгийн байнгын хороо

·      Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголын тайлан

·      “Эрчим хүчний салбарын тогтвортой байдал, хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·      Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар болон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, эцсийн хэлэлцүүлэг/

11.00

“Үндсэн хууль”

3

Төрийн байгуулалтын байнгын хороо

·  Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайлан

·       “Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·      “Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

13.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Өргөдлийн байнгын хороо

·      Орон сууц захиалж хохирсон иргэдээс ирүүлсэн өргөдөл, холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалган судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт, Улсын Их Хурлын тогтоолын төсөл

16.00

“Их Эзэн Чингис хаан”

5

Төсвийн байнгын хороо

·      Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

16.00

“Жанжин Д.Сүхбаатар”

6

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·      “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Бусад

17.00

“Үндсэн хууль”

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·      “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүн 2025.11.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, үргэжилнэ/

·      “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

·      Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудал

·      Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар болон УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Б.Түвшин нарын  гишүүд өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

·      Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй  холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

14.00

“Их хуралдай”

 

ПҮРЭВ ГАРАГ /2026.07.02/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төрийн байгуулалтын байнгын хороо

·     Бусад

09.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·       Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

·       “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний  тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·       Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

·       Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

·       “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

·       Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар болон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

·       “Эрчим хүчний салбарын тогтвортой байдал, хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·       Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 71 гишүүн 2025.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

·       Ерөнхий хяналтын сонсголын тайланг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлт, Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·       “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·       Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·       Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·       Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал

·       Бусад

10.00

“Их хуралдай”

БААСАН ГАРАГ /2026.07.03/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн

хууль”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

·       Бусад

09.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·       Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/

·       Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Д.Энхтуяа нарын 64 гишүүн 2026.06.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/

·       “Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·       “Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·       Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хаалт

10.00

“Их хуралдай”

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН

ТАМГЫН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ

Математикийн шалгалтад улсын хэмжээнд 33116 шалгуулагч оролцсон.
Үүнээс Баянзүрх дүүрэг 7, Баянгол дүүрэг 6, Сүхбаатар дүүрэг 6, Хөвсгөл 5, Хан-Уул дүүрэг 3, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг тус бүр 2, өмнөх оны төгсөгч 1, Сонгинохайрхан дүүрэг, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс аймгуудад тус бүр нэг нийт 43 шалгуулагч 800 авсан шалгуулагчид байна.
Эдгээр шалгуулагчаас хамгийн өндөр гүйцэтгэлтэй буюу 100 онооны гүйцэтгэлээр 800 оноо авсан нь
НЕБ-ын лаборатори 93-р сургуулийн төгсөгч Батбаярын Сайнболд,
НЕБ-ын 18-р сургуулийн төгсөгч Жаргалсайханы Марал-Од нар байна.
Биологийн шалгалтад улсын хэмжээнд 6813 шалгуулагч оролцсон байна.
Үүнээс Баянзүрх дүүрэг 3, Сүхбаатар дүүрэг 3, Ховд аймаг 2, Хөвсгөл, Увс аймгууд тус бүр нэг нийт 10 шалгуулагч 800 оноо авсан байна.
Эдгээр шалгуулагчаас хамгийн өндөр гүйцэтгэлтэй буюу 78 онооны гүйцэтгэлээр
АШУҮИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн төгсөгч Төмөрхуягийн Амарбат,АШУҮИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн төгсөгч Баяржавхлангийн Цолмон нар байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нийт 1902 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 807 гэмт хэргийн шинжтэй 95 дуудлага,  мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 11 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
06-29

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа