Author Archives: baaska baaska

Номин, М-март, Миний дэлгүүр сүлжээний нийт 81 салбарт нөөцийн мах борлуулж байна

Үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хүрээнд өчигдөр буюу 2026.05.20-ны өдөр нийслэлийн төвийн 6 дүүргийн 6 цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 10:00–18:00 цагийн хооронд зохион байгуулж, Чойбалсан групп ХХК, Багануур Мах Маркет ХХК, Агро нэгтгэл трэйд ХХК-иуд нийт 3746.2 кг хонины мах, 8822 кг үхрийн мах нийлүүлж, нийт 12.5 тонн махыг иргэдэд борлуулсан байна. Ингэснээр өргөтгөсөн худалдаа зохион байгуулсан хоёр өдрийн хугацаанд нийт 26 тонн мах борлуулагджээ.

Нөөцийн мах бэлтгэн нийлүүлж буй гэрээт аж ахуйн нэгжүүдийн хүсэлтэд үндэслэн сүлжээ дэлгүүрүүдэд хүргэх бэлтгэл, түгээлтийн бэлэн байдлыг хангах зорилгоор хоёр өдрийн хугацаанд дээрх өргөтгөсөн худалдааг зохион байгуулсан байна. Мөн өчигдрөөс эхлэн нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдээр дамжуулан худалдаалж эхэлсэн.

Гэвч аж ахуйн нэгжүүдийн түгээлт, зохион байгуулалтын үйл ажиллагаатай холбоотойгоор зарим худалдааны цэгүүдэд махны нийлүүлэлт бүрэн бус, дутуу хүргэгдсэн тохиолдол гарсан байна.

Иймд ХХААХҮЯ-ны сайд Ц.Идэрбат Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох албаныхныг байлцуулан нөөцийн мах нийлүүлж буй аж ахуйн нэгжүүдэд зохион байгуулалтын асуудалд онцгой анхаарч, түгээлтийг цаг алдалгүй, тасралтгүй гүйцэтгэхийг үүрэг болгож, хариуцлага алдсан тохиолдолд холбогдох арга хэмжээ авахыг анхааруулсан.

Өнөөдрийн байдлаар Номин, М-Март, Миний дэлгүүр сүлжээний нийт 81 салбарт нөөцийн мах бүрэн хүргэгдэж, борлуулалт цаашид хэвийн үргэлжилнэ.

СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮДИЙН БАЙРШИЛ

Д/д Бэлтгэн нийлүүлэгч Оноосон нэр Салбар Дүүрэг Хороо Салбарын байршил хаяг
1 Чойбалсан Групп ХХК Миний дэлгүүр МД-101 БЗД 9 Шар хадны эцэс, автобусны буудал
2 Чойбалсан Групп ХХК Миний дэлгүүр МД-102 БЗД 4 Жуков, Норжин худалдааны төвийн 1 давхарт
3 Чойбалсан Групп ХХК Миний дэлгүүр МД-113 БЗД 23 Сургуулийн 3 -р хэсэг улиастайн уулзвар
4 Чойбалсан Групп ХХК Миний дэлгүүр МД-116 БЗД 16 Батлан Хамгаалахын Их Сургуулийн эсрэг талд, Хос Сувд хотхон
5 Чойбалсан Групп ХХК Миний дэлгүүр МД-120 БЗД 13 3 -р хороо Их Үйл Эрэлт компаний байр 1 давхарт
6 Чойбалсан Групп ХХК Миний дэлгүүр МД-122 БЗД 22 Асайт худалдааны төв
7 Чойбалсан Групп ХХК Миний дэлгүүр МД-125 БЗД 25 Нарны зам, Номноо хотхоны зүүн талд
8 Чойбалсан Групп ХХК Миний дэлгүүр МД-131 БЗД 5 69 -р суургуулийн ард, Дрийм аппармент 1 давхарт
9 Чойбалсан Групп ХХК Миний дэлгүүр МД-137 БЗД 26 Баянмонгол хороолол
10 Чойбалсан Групп ХХК Миний дэлгүүр МД-139 БЗД 29 Сэлбэ 26-р гудамж , уулзварын хойд талд
11 Чойбалсан Групп ХХК Миний дэлгүүр МД-143 БЗД 16 21-р цэцэрлэгийн хойд талд
12 Чойбалсан Групп ХХК Миний дэлгүүр МД-146 БЗД 14 Мандах наран хотхон
13 Чойбалсан Групп ХХК Миний дэлгүүр МД-147 БЗД 31 Монел 137-р сургуулийн баруун талд
14 Чойбалсан Групп ХХК Миний дэлгүүр МД-148 БЗД 42 Шүрт-Өргөө хотхон
15 Чойбалсан Групп ХХК Миний дэлгүүр МД-151 БЗД 12 Жанжин клубийн зүүн урд талд
16 Чойбалсан Групп ХХК Миний дэлгүүр МД-157 БЗД 21 Бага дарь эхийн задгай 1428 тоот
17 Чойбалсан Групп ХХК Номин  ХМ Скай БЗД 13 14-р хороолол /13330/  Энхтайваны өргөн чөлөө гудамж 89-р байр 1,2 давхарт
18 Чойбалсан Групп ХХК Номин АХ Чулуун овоо БЗД 12 Амгалан 2 гудамж, 138 тоот
19 Чойбалсан Групп ХХК Номин СМ Нарны зам БЗД 25 Нарны зам Түмэн Молл 1-р давхарт
20 Чойбалсан Групп ХХК М Март Цагаанхуаран БЗД 14 Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Цагаанхуаран хотхон, Спорт комплекс 1 давхар
21 Чойбалсан Групп ХХК М Март Амгалан БЗД 12 Баянзүрх дүүрэг, 12-р хороо, хуучин Баянзүрх авто вокзалын замын эсрэг талд
22 Чойбалсан Групп ХХК М Март Олимп хороолол БЗД 26 БЗД, 26-р хороо, Хүннү гудамж, 420/7 дугаар байрны 1, 2 дугаар давхарын хэсэг
23 Мах Импекс ХХК Миний дэлгүүр МД-105 БГД 17 3, 4 -р хороолол, Koso center -ын арын хаалга
24 Мах Импекс ХХК Миний дэлгүүр МД-132 БГД 12 Бичил хороолол, 16065 гудамж ХД-25/1 тоот хаягт байршилтай.
25 Мах Импекс ХХК Миний дэлгүүр МД-154 БГД 19  Алтан төгрөг их дэлгүүрийн баруун талд, хуучнаар Хороолол зах
26 Мах Импекс ХХК Номин ХМ 10-р хороолол БГД 6 10 дугаар хороололд байрлах” Хас” үйлчилгээний  төв
27 Мах Импекс ХХК Номин ХМ Плаза БГД 14 Л.Энэбишийн өргөн чөлөө 15/4
28 Мах Импекс ХХК М Март Мандах Нар БГД 11 Баянгол дүүрэг, 11-р хороо, Баянзүрхийн товчоо, Мандах нар төвийн 1 давхарт
29 Мах Импекс ХХК М Март Нарны хороолол БГД 3 Баянгол дүүрэг, 3-р хороо, Нарны хороолол, Дунд гол гудамж, Уран ган төвийн баруун талд
30 Мах Импекс ХХК М Март Элеганс БГД 17 Баянгол дүүрэг, 17-р хороо, Дамдинбазарын гудамж 44-7
31 Мах Импекс ХХК М Март Богд Ар БГД 1 БГД 1-р хороо Богд Ар хороолол 21 А байр 1 давхарын 1 тоот Ммарт дэлгүүр
32 Мах Импекс ХХК М Март Андууд БГД 2 БГД 2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-53, ТБД андууд төв
33 Мах Импекс ХХК М Март БГД 9 3-р хороолол, Ард аюушын өргөн чөлөө гудамж 75 тоот
34 Мах Импекс ХХК Номин ХМ 32-н тойрог СБД 12 100 айл чингэлтэйн өргөн чөлөө гудамж, 7 тоот
35 ХКҮ ХХК Миний дэлгүүр МД-104 СБД 7 11-р хороолол, 23б байр, 1 давхар Дөрвөн уул зах /PROTIME-12 давхар барилга.-1 давхар/
36 ХКҮ ХХК Миний дэлгүүр МД-117 СБД 2 Циркийн баруунн талд Далай ээж зах
37 ХКҮ ХХК Миний дэлгүүр МД-124 СБД 17 58 -рр сургуулийн баруун хойно
38 ХКҮ ХХК Миний дэлгүүр МД-135 СБД 13 14 -р гудамж 736 тоот 5 буудал Автозасварын эсрэг талд
39 ХКҮ ХХК Миний дэлгүүр МД-136 СБД 16 Бэлхийн 34-91 тоот
40 ХКҮ ХХК Миний дэлгүүр МД-140 СБД 16 Бэлхийн 33-1 гудамж
41 ХКҮ ХХК Миний дэлгүүр МД-144 СБД 11 100 айл Хангай хотхоны баруун талд
42 ХКҮ ХХК Миний дэлгүүр МД-145 СБД 18 71-р сургууль явах зам дагуу
43 ХКҮ ХХК М Март Юнион СБД 1 13-р хороолол /14230/ Нарны зам гудамж, 62-р барилга А блокын 103 тоот
44 ХКҮ ХХК М Март Багшийн дээд СБД 8 Энхтайвны өргөнчөлөө-56, МУБИС – ийн зүүн талд
45 Багануур Мах Маркет ХХК Миний дэлгүүр МД-108 ХУД 11 ХААИС -ын Хойд талд
46 Багануур Мах Маркет ХХК Миний дэлгүүр МД-110 ХУД 16 Буянт-Ухаа сдорт цогцолборын камын хойд талд
47 Багануур Мах Маркет ХХК Миний дэлгүүр МД-142 ХУД 21 Eagle town хотхон, 429 -р байр
48 Багануур Мах Маркет ХХК Миний дэлгүүр МД-149 ХУД 6 Яармаг, 52-р захын баруун талд
49 Багануур Мах Маркет ХХК Миний дэлгүүр МД-152 ХУД 14 Өлзийт 1 гудамж 20а тоот хаягт
50 Багануур Мах Маркет ХХК Миний дэлгүүр МД-156 ХУД 25 Нисэхийн дэнж 4 бэрх хотхоны хажууд
51 Багануур Мах Маркет ХХК М Март Шинэ яармаг ХУД 8 Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай, шинэ яармаг хороолол
52 Багануур Мах Маркет ХХК М Март Арцат ХУД 23 Арцатын ам, Наадамчдын зам гудамж, 1438-р байр
53 Багануур Мах Маркет ХХК М Март Хаппи ресиденс ХУД 4 Хүүшийн ам 17080/879/ 1 тоот
54 Багануур Мах Маркет ХХК М Март Хан-Уул ХУД 3 Үйлдвэр гудамж, Алтай хотхоны урд талд Хонгор апартмент
55 Багануур Мах Маркет ХХК М Март 52-р сургууль ХУД 1 19-р хороолол То Ван Гудамж 34-р байрны 1 давхар 101 тоот
56 Багануур Мах Маркет ХХК Номин АХ Номин Макро моол ХУД 6 Наадамчдын зам-1 56 тоот
57 Багануур Мах Маркет ХХК Номин АХ Хан-Уул ХУД 2 Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар Хивс ХК-ийн байр
58 Агро Нэгтгэл Трейд ХХК Миний дэлгүүр МД-107 СХД 33 Тахилтын эцэс
59 Агро Нэгтгэл Трейд ХХК Миний дэлгүүр МД-112 СХД 12 Саппоро худалдааны төвийн 1 давхарт
60 Агро Нэгтгэл Трейд ХХК Миний дэлгүүр МД-118 СХД 22 Хилчин /орбитоос тахилт явах зам дагуу/ NS төв
61 Агро Нэгтгэл Трейд ХХК Миний дэлгүүр МД-119 СХД 3 БН 19 -р гудамж
62 Агро Нэгтгэл Трейд ХХК Миний дэлгүүр МД-121 СХД 24 21 -р хороолол, Жавхлан төвийн хойно
63 Агро Нэгтгэл Трейд ХХК Миний дэлгүүр МД-126 СХД 24 Баруун салаа, 24-р хороо өнгөрөөд  5-р буудал,  миний ногоон барилга Бумбатын рашаан явах зам дагуу.
64 Агро Нэгтгэл Трейд ХХК Миний дэлгүүр МД-129 СХД 7 Баянхошуу 20 гудамж 1 тоот
65 Агро Нэгтгэл Трейд ХХК Миний дэлгүүр МД-133 СХД 1 Орбит-57 тоот хаягт байрлах объект, Гүнгэрваа худалдааны төв
66 Агро Нэгтгэл Трейд ХХК Миний дэлгүүр МД-134 СХД 28 112 -р автобусны буудал, Жем худалдааны төв
67 Агро Нэгтгэл Трейд ХХК Миний дэлгүүр МД-141 СХД 25 Зүүнсалааны 2 -р буудал, 104 -р сургуулийн баруун урд
68 Агро Нэгтгэл Трейд ХХК Миний дэлгүүр МД-153 СХД 33 122-р сургуулийн замын эсрэг талд
69 Агро Нэгтгэл Трейд ХХК Миний дэлгүүр МД-159 СХД 8 Жанцан худалдааны төв
70 Агро Нэгтгэл Трейд ХХК Номин АХ Баянхошуу СХД 9 Баянхошуу
71 Агро Нэгтгэл Трейд ХХК М Март Цамба СХД 14 1-р хороолол, Цамбагарав үйлчилгээний төв.
72 Агро Нэгтгэл Трейд ХХК М Март 21 салбар СХД 29  “Сүү” ХК-ийн үйлдвэрийн  байрны урд талд
73 Агро Нэгтгэл Трейд ХХК М Март Орчлон СХД 27 Орчлон хороолол 45 байр 2,3 тоот
74 Агро Нэгтгэл Трейд ХХК М Март Зүүн салаа СХД 25 Одонт 8 гудамж, 3а тоот
75 Агро Нэгтгэл Трейд ХХК М Март Баян хошуу салбар СХД 10 Баянхошуу1 зүүн баян уулын 22 -р гудамж 1-А тоот
76 Агро Нэгтгэл Трейд ХХК М Март СХД 7 Хилчин хотхон Баянхошуу гудамж 9 тоот
77 Мах Импекс ХХК Миний дэлгүүр МД-103 ЧД 15 15 -р хороо 74 -р гудамж  Золбоо-35 худалдааны төв, автобусны 84-н буудал
78 Мах Импекс ХХК Миний дэлгүүр МД-109 ЧД 19 ЧД 19 -р хороо, Доод салхит
79 Мах Импекс ХХК Миний дэлгүүр МД-115 ЧД 17 ЧД 17 -р хороо
80 Мах Импекс ХХК М Март Жигжид ЧД 24 Жигжид /15100/ 1 дүгээр хэсэг 175 тоот
81 Багануур Мах Маркет ХХК Номин СМ Багануур БНД 3 Наран хороолол /12090/,Д.Нацагдоржийн нэрэмжит гудамж 75 тоот

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

960 хүүхдийн суудалтай 30 дугаар сургуулийн барилгын ажил 76 хувийн гүйцэтгэлтэй байна

Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 960 хүүхдийн суудалтай 30 дугаар дунд сургуулийн барилга угсралтын ажил 76 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус барилга нь 8545.0 м.кв талбайтай, 4 блок бүхий 75.5м х 30.5м, 18.0м х 30.0м, 17.67м х 13.35м, 3.6м х 8.9м хэмжээтэй байхаар төлөвлөгдсөн юм. Барилгын гадна цахилгааны дэд өртөөний барилга угсралт, дотор засал, цахилгаан холболтын ажлуудыг тус тус гүйцэтгэж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахын төлөө хичээн ажиллахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголбанк болон банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтад Монголбанк, арилжааны банк, санхүүгийн байгууллагуудын удирдлага, ажилтнуудын төлөөлөл болсон 1,300 орчим хүн оролцлоо.

Ерөнхийлөгч, төрийн мөнгөний бодлогыг боловсруулан хэрэгжүүлэгч, улсын Эрдэнэсийн санг сахин хамгаалж буй Монголбанк болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг арилжааны банк, санхүүгийн байгууллагуудын үе үеийн ажилтан, албан хаагчдад талархал илэрхийллээ.

Эдийн засаг 6.8 хувиар өсөж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар даван, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.долларт хүрч, Зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрсэн.

Энэ бүхэн нь Төв банк болон арилжааны банк, санхүүгийн байгууллагуудын хүчин чармайлттай салшгүй холбоотойг тэмдэглэлээ.

Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах, харилцагч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн итгэлийг алдахгүй байх, түргэн шуурхай үйлчлэхийн төлөө хичээн ажиллахыг захилаа.

Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, үндэсний хэмжээнд өрнүүлж байгаа хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Банк, санхүүгийн салбарын тогтвортой байдал, Төв банкны хараат бус байдал, эрх зүйн орчныг бэхжүүлэхийн төлөө бодлогын дэмжлэг үзүүлдэг Ерөнхийлөгчид Монголбанкны удирдлага талархал илэрхийллээ.

Гадаад, дотоод орчны сорилттой тулгарч байгаа ч үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах, инфляцыг тогтворжуулах бодлого хэрэгжүүлж, багагүй амжилтад хүрснийг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэллээ.

Тухайлбал нэгдүгээр улирлын байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 7.9 хувьд хүрч, экспорт 60 гаруй хувиар өсөн, гадаад валютын нөөц 7.3 тэрбум ам.доллар болж түүхэн дээд хэмжээнд хүрчээ.

Дөрөвдүгээр сард 10.1 хувьд хүрсэн инфляц Төв банкны бодлогын дүнд тогтворжиж байна.

Арилжааны банкууд санхүүгийн тогтвортой үйлчилгээ үзүүлж, чанаргүй зээлийн хэмжээг бага түвшинд байлгасан нь энэ бүхэнд чухал хувь нэмэр оруулжээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хэмжээний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хамгийн том дэмжигч, түнш нь банк, санхүүгийн салбарынхан юм.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд малчид, газар тариалан эрхлэгч, үйлдвэрлэгчдэд 5-6 хувийн хүүтэй, урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгосны дүнд сүүлийн гурван жил хүрэхгүй хугацаанд 53 шинэ үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэдэг боллоо.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкууд 158 аж ахуйн нэгжид 488 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноор самнасан ноолуурын экспорт гэхэд л 330 сая ам.долларт хүрээд байна.

Мөн ноосон утасны ээрэх, хялгас ялгах хүчин чадал 300-500 тн, сүлжих, нэхэх, гүйцэтгэн боловсруулах хүчин чадал 200,000 м.кв, сүлжих хүчин чадал 3,000 м.кв-аар нэмэгдлээ.

Банкны салбарынхан 2030 он гэхэд 50 сая мод тарьж, ургуулах амлалт авч, одоогоор 1,400 га талбайд 3.4 сая мод тарьж, ургуулаад байна.

Монголбанк хараат бус, бие даасан байдлаа бэхжүүлэх, улсын Зээлжих зэрэглэлийг шат ахиулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхээр эрх зүйн шинэчлэл хийж байна.

Үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулж, хяналт шалгалтыг автоматжуулах технологи нэвтрүүлж, нийт орон тоог 19 хувиар цомхотгосон.

Цаашид инфляцыг нам дор түвшинд тогтвортой хадгалж, иргэдийн амьдралын чанарыг хамгаалах, бизнес, хөрөнгө оруулалтын таатай, урьдчилан таамаглах боломжтой орчин бүрдүүлэх “Монголбанкны дунд хугацааны Стратеги төлөвлөгөө” хэрэгжүүлж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр Монголбанкны ахмад ажилтан Пэрэнлэйн Дамдин, Монголын ногоон санхүүгийн корпорацын гүйцэтгэх захирал Магваны Болдоо, Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Оригийн Банзрагч нарт Гавьяат эдийн засагч цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нийт 2074 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 804, гэмт хэргийн шинжтэй 120 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 4 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 18 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
0521

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Үс засуулбал эд,мал арвижна

Аргын тооллын 5 сарын 21. Пүрэв (Бархасвад) гараг (2026)
Зуны тэргүүн харагчин могой сарын шинийн 5, өдөр хөхөгчин хонь, мэнгэ 3 хөх, суудал хий, од найралт эх-7, хүчин төгсөх барилдлагат. Өчүүхэн дүүрэн улирал-08:55.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:07-20:30.
Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
Үс засуулахад эд, мал арвижих сайн. Харин үхэр, луу, нохой, хонь, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, нохой, хонь жилтнээ сөрөг муу.
Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, нохой, хонь жилтнээ харш гараг.
Хүний сүлд ам, хүйс, танхимд, гэрийн сүлд хатавч, хаалганы хажуу хананд орших болой.
Үс засуулах, даллага авах, багш, шавь болох, ном унших, замд гарах, гүү барих, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргахад сайн. Модны үйл, нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, үхэгсдийн үйлд муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

21-ний өдөр Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

21-ний өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2026 оны 05-р сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 8-13 метр, нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +7…+12 градус, говийн бүс нутгаар +18…+23 градус, Дорнодын тал нутгаар +21…+26 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж +15…+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж +12…+14 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өргөтгөсөн худалдааг өнөөдрөөр өндөрлөж, сүлжээ дэлгүүрүүдэд бүрэн хүргэлт хийхийг үүрэг болголоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нийслэлд нөөцийн мах нийлүүлж буй есөн аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж, нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болон сүлжээ дэлгүүрүүдэд хийж буй нийлүүлэлт, түгээлтийн явцыг шалгаж, холбогдох үүрэг чиглэл өглөө.
Сайд урьдчилан хэлэлцэж зохион байгуулалтаа хийсэн атал нөөцийн махны хүргэлт сүлжээ дэлгүүрүүдэд дутуу хүргэгдсэн, өргөтгөсөн худалдааны зохион байгуулалтын улмаас иргэдийг урт дараалалд оруулж, чирэгдэл учруулж буйг шүүмжилж, цаашид нөөцийн махны түгээлтэд хариуцлагагүй хандвал хариуцлага тооцно гэдгийг хатуу анхаарууллаа.
Мөн нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөр дуусгавар болгож, “Номин”, “М-Март”, “Миний дэлгүүр” сүлжээний нийт 81 салбарт маргааш өглөө гэхэд нөөцийн махны нийлүүлэлтийг бүрэн хүргэх үүргийг Улаанбаатар хотын ЗАА, холбогдох аж ахуйн нэгжүүдэд өглөө.
Түүнчлэн сайд нөөцийн мах нийлүүлэх гэрээний хэрэгжилт, түгээлт, борлуулалт, эрүүл ахуйн хяналтад тогтмол анхаарч, хяналтыг эрчимжүүлэн ажиллахыг ХХААХҮЯ, МЭЕГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох албаныханд үүрэг болгож, өөрөө биечлэн хяналт тавьж ажиллахаа мэдэгдлээ.
Өнөөдөр нөөцийн махны өргөтгөсөн худалдаанд нийт нийт 12,568 тонн махыг худалдаанд нийлүүлээд байна. Үүнээс 8,822 тонн нь үхрийн мах, 3,746 тонн нь хонины мах байгаа бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэн, Цамбагарав үйлчилгээний төв, Жуковын талбай, Алтжин Бөмбөгөр, Байгаль эх цогцолбор, Хангай хотхон зэрэг байршлуудаар дамжуулан иргэдэд борлуулж байна.
Өчигдөрийн хувьд дээрх цэгүүдэд 5.5 тонн хонины мах, 9.1 тонн үхрийн мах буюу нийт 14.6 тонн нөөцийн махны борлуулалт хийгдээд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Гангийн үйлдвэрлэлийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ

Засгийн газрын Лхагва гаригийн /2026.05.20/ ээлжит хуралдаанаар тэсэрч дэлбэрэх бодисын импортыг нэмэгдүүлэх, хадгалалт хамгаалалт, гаалийн бүрдүүлэлтийг шуурхайлах тогтоолыг баталлаа.
Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын танилцуулснаар, Засгийн газрын тогтоол батлагдсанаар тэсэрч, дэлбэрэх бодисын импортын боомтуудыг нэмэгдүүлж, хилийн бүртгэл хийх процесс илүү шуурхай болох юм байна.
Тэрбээр “Тэсрэх дэлбэрэх бодисын импорттой холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа. Энэ тогтоолын ач холбогдол нь, манай улс бензин, шатахууны импортоор гаднаас 100 хувь хараат юм. Үүнтэй адил тэсэрч дэлбэрэх бодис буюу уул уурхайн үндсэн тэсэлгээний ажилд зориулагдсан материалаа 100 хувь импортоор хангадаг. Манай улсын хувьд импортын боомтуудын тоог нэмэгдүүлэх, бэлтгэл ажлыг хангах, орж ирсэн тэсэрч дэлбэрэх бодисын хадгалалт хамгаалалт, гаалийн бүрдүүлэлтийг шуурхайлах үүрэг даалгавар өгсөн тогтоолын төсөл батлагдлаа” гэсэн юм.
Түүнчлэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт Хөнгөн цагааны аж үйлдвэрийн паркийг байгуулах ажлын явцын талаарх танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд оруулжээ. Энэ тухай хэлэхдээ “Оюутолгойгоос том хэмжээнд тооцогдохоор төслийн бэлтгэл ажил хийгдэж байна. Төслийн хувьд газрыг тусгай хэрэгцээнд авах зэрэг асуудалд Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийг өглөө. Хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр идэвхтэй үргэлжилж байна.
Мөн Дархан-Уул аймагт гангийн цогцолбор байгуулах талаар хэлсэн үгэндээ “Гангийн үйлдвэр бол манай улсын хөгжил дэвшлийн суурь болсон салбар байх ёстой. Дотоодын гангийн хэрэглээг бүрэн хангаж, мөн бусад чанарын ганг экспортлох хүчин чадалтай үйлдвэр юм. Дархан-Уул аймгийн ИТХ-аас 650 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжсэн. Энэ жилдээ багтан гэрээ хэлцлүүдийг дуусгаж ажлыг эхлүүлэх зорилготой ажиллаж байна.
Гангийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад материалаа ирүүлэх хугацаа энэ сарын 11-ны өдрөөр дууссан байна. Иймд материалаа ирүүлсэн оролцогчдын тоог үзэх, үнэлэх ажлын хэсэг байгуулагдаж байгаа” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа

“Богдхан төмөр зам” төсөлтэй холбогдох Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн зөвлөмж, уг төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргаж ил болгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.

Засгийн газрын 2022 оны 449 дүгээр тогтоолоор “Богдхан төмөр зам” төслийн суурь бүтэц барих ажлыг ил болгохоор шийдвэрлэсэн. Гэвч “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогынхэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2021 оны зургаадугаар сарын 23-ны зөвлөмж болон уг төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан Засгийн газрын гурван тогтоол, “Богдхан төмөр зам” төслийн ажлын явцын талаар Засгийн газрын хуралдаанд гурван удаа танилцуулсан асуудлын тэмдэглэл, холбогдох материал нь төрийн нууцын зэрэглэлд хамаарсан хэвээр байсныг өнөөдрийн хуралдаанаар нууцаас гаргаж, ил болгохоор шийдвэрлэлээ.

“Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ

“Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн “зураг төсөл боловсруулах, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх, барих, ашиглах, шилжүүлэх” гэрээний төрлөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нарт даалгав.

“Байдрагийн усан цахилгаан станц” төслийн ТЭ3Ү-д бүтээн байгуулалтын ажлыг 2026-2030 онд гүйцэтгэх, 2030-2055 онд ашиглалт болон урсгал засвар үйлчилгээг хийж хүлээлгэн өгөх нөхцөлөөр 25 жилийн хугацаатай төлөвлөжээ.

Төсөл хэрэгжсэнээр төвийн бүсийн эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал болон эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэнэ. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр буюу усан цахилгаан станц нь нийгмийн болон иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, усан цахилгаан станцаас эрчим хүч үйлдвэрлэснээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.

Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ

Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Үндэсний статистикийн хорооны хийсэн судалгаагаар Монгол Улсын ядуурлын түвшин 1990 онд 36 хувь байсан бол 2022 онд 27.1 хувь болж, 914.2 мянган хүн ядуу амьдарч байна. Монгол Улс нийгмийн халамжийн хөтөлбөр, арга хэмжээнд жилд 2.3 их наяд гаруй төгрөгийг улсын төсвөөс зарцуулж байгаа боловч ядуурал дорвитой буураагүй байна.

Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд тооцоо, шинжилгээ хийж, зарим хөтөлбөрийг багасгах, хөдөлмөрлөх чадвартай боловч халамж хүртдэг иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нэг өрхөд ногдож байгаа халамжийн төрлүүдийг судлан, олон төрөл байгаа тохиолдолд тодорхой хязгаартай болгох, хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг багасгахад анхаарч нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, үйлчилгээг сайжруулах зорилгоор Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Нийгмийн халамжийн нийт зардлыг огцом бууруулахгүйгээр, халамжийн төсвийн хүрээнд дахин хуваарилалт хийнэ. Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлж, хүүхдийг боловсролд тэгш хамруулахад анхаарч, цаашид үе дамжсан ядуурлаас сэргийлэх бодлого баримтална.

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Хүүхдийн сайн сайхан, эцэг, эх, асран хамгаалагчийн ажил, амьдралын тэнцвэрийг хангах гэр бүлд ээлтэй нийгмийн орчин бий болгохыг Засгийн газар чухалчилж байна. Иймд гэр бүлийг дэмжих үйл ажиллагаа тухайлбал, шууд хэлбэрээр мөнгөн дэмжлэг олгох, бусад хэлбэрээр буюу орон сууц, татварын дэмжлэг үзүүлэх, ажил, амьдралын тэнцвэрийг хангах, гэр бүлийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, эдгээртэй холбогдуулан төрийн болон орон нутгийн хэрэгжүүлэх чиг үүрэг, санхүүжилтийн асуудлыг зохицуулж, тодорхойлсон “Гэр бүлийг дэмжих тухай” анхдагч хуулийн төслийг боловсруулж, хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хүүхэдтэй залуу гэр бүл, гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл анх удаа ипотекийн зээлээр орон сууц худалдан авахаар ипотекийн зээлийн зорилтот бүлгийн жагсаалтад орсон тохиолдолд тэргүүн ээлжинд хамруулах, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргах, түрээсийн орон сууцанд хамруулах байдлаар орон байртай болгох зохицуулалтыг Засгийн газраас хэрэгжүүлэхээр тусгажээ.

Хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, авахад нь зориулж ажлын цагийг богиносгох, ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаа ажилтанд гэрээсээ, эсхүл зайнаас ажиллах боломжоор хангах, байгууллагын цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ ажиллуулах зэрэг ажилтны нийгмийн баталгааг хангахад чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэхийг ажил олгогч хөдөлмөрийн дотоод хэм хэмжээндээ тусган хэрэгжүүлнэ гэжээ.

Жирэмсэн эх, ихэр хүүхдийн тэтгэмж, цалинтай ээж, “Алдарт эх” одонгийн урамшуулал, хүүхдийн мөнгөн тэтгэмж зэрэг мөнгөн тэтгэмжүүдийг хүн амыг өсгөх бодлогын хүрээнд Нийгмийн халамжийн тухай хуулиас тусгаарлаж энэ хуулиар зохицуулахаар тусгажээ.

СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (СОР17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцууллаа.

СОР17 бага хурлын бэлтгэл хангаж, орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нь нэмэгдүүлэх хүрээнд холбогдох хэлэлцүүлэг, мэдээлэл танилцуулга өгөх, сурталчлах зорилго бүхий зөвлөлдөх уулзалтуудыг 21 аймгийг зургаан бүсэд хуваан Монгол Улсад ажилладаг олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр энэ сарын 25-ны өдрөөс зохион байгуулна.

Үндэсний хорооноос Дэд хороодын нэгдсэн хуралдааныг зохион байгуулж, 12 дэд хорооны төлөвлөсөн ажил, гүйцэтгэл, тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэж, зохих шийдвэрүүдийг гаргасан. Шийдвэрийн мөрөөр хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Товч мэдээ

  • Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, түүхий эдийн импортыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Тус тогтоол батлагдсанаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл болон түүний үндсэн түүхий эд (аммиакийн шүү)-ийн импорт эрчимжих, уулын үйлдвэрлэлийн хэвийн, тогтвортой ажиллах нөхцөл бүрдэж, улс орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлого нэмэгдэж, эдийн засгийн аюулгүй байдал тогтворжих ач холбогдолтой юм.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсаас гадаадын улсуудад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа.

Элчин сайдууд үндэсний язгуур эрх ашгаа ямагт дээдэлж, ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байх, суугаа болон тухайн бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хөрөнгө оруулалт татах, эх хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, эх орноо сурталчлан таниулах зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД НАР:
  • Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсүмбэрийн Мөнхжин,
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанжавын Өлзийт,
  • Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вашагийн Оюу,
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гунаажавын Байгалмаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Эмгэнэл

БАТСУУРИЙН ЗОЛЖАРГАЛ
(1989-2026)
Жүжигчин Батсуурийн Золжаргал 2026 оны тавдугаар сарын 19-ний өдөр зуурдаар таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд, анд нөхөд, төрөл төрөгсөд төдийгүй Монголын театрын урлагт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Б.Золжаргал нь 1989 оны тавдугаар сарын 29-нд Улаанбаатар хотноо төрсөн. 1997-2007 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 47 дугаар сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол, 2007-2011 онд Соёл урлагийн их сургуульд Монгол Улсын Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдоржийн удирдлага дор суралцаж, жүжигчний мэргэжил эзэмшжээ. Тэрээр 2011-2013 онд “Гацуурхан” хүүхэд залуучуудын театрт жүжигчин, 2013-2023 он хүртэл Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллан, их тайзнаа олон дүрийг чадварлаг бүтээсэн залуу үеийн шилдэг жүжигчдийн нэг байлаа.
Б.Золжаргал нь Б.Лхагвасүрэн “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн Отгоолойгийн дүрээр УДЭТ-ын жүжигчний гараагаа эхэлж, Л.Флеччер “Уучлаарай та дугаар андуурч” жүжгийн туслах найруулагч, жүжгийн Нэгдүгээр эр, Уильям Шекспир “Ромео, Жульетта хоёр” жүжгийн Бенволио, Лев Толстой “Адууны түүх” жүжгийн Холстомер, Б.Цогнэмэх “Тэнгэрийн хүү” жүжгийн Аравтын баатар, Г.Ибсен “Нора” жүжгийн зарц, А.Шартолгой “Саран хөхөө” жүжгийн Баруун хаалгач, М.Сервантес “Кихот ноён” жүжгийн Ноён, Софокл “Эдип хаан” жүжгийн харуул, Д.Намдаг “Оролмаа эх” жүжгийн Санж, Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын “Царцаа Намжил” жүжгийн Намжил, Б.Шүүдэрцэцэг “Ану хатан” жүжгийн Сэвдэнбалжир, Ш.Гүрбазар “Жаргаагүй нар” жүжгийн Цагдор, К.Людвиг “Оддын өвчин” жүжгийн Тахар, Л.Толстой “Анна Каренина” жүжгийн зарц, “Хаадын хаан.Андгай” жүжгийн Хучар, Б.Мөнх-Амьдрал “Миний аав супер баатар” жүжгийн Өмхий хар, Б.Брехт “Сычуаны сайн хүн” жүжгийн хөгжимчин, Э.Нямдулам “Мартагдсан жүжиг” жүжгийн Максын дүр зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний түүхэн, орчин үеийн, хүүхдийн жүжгүүдийн гол болон туслах дүрүүдийг бүтээжээ.
Тэрээр театрын уран бүтээлээс гадна кино урлагт идэвхтэй ажиллаж “Босго тотго”, “Тэрбумын хэрэг”, “Маш нууц-1”, “Аав”, “Застав”, “Бараг л аймшгийн кино”, “No rules-3”, “Чан Аны Литчи” (Хятад улсын олон ангит кино) зэрэг уран сайхны кино болон олон ангит, богино хэмжээний бүтээлүүдэд дүр бүтээж, үзэгч олны хайр хүндэтгэлийг хүлээсэн билээ.
Б.Золжаргал нь дүр бүтээхдээ хүний сэтгэл зүй, зан чанар, хувь тавиланг мэргэжлийн өндөр түвшинд илэрхийлдэг, мэдрэмжтэй, хөдөлмөрч уран бүтээлч байсан юм. Тэрээр хурц, шийдэмгий, дүрүүдийг чадварлаг бүтээхийн зэрэгцээ хувь хүний зан чанар, хувь заяаг нарийн урлаж, хүний сэтгэлийн гүнд хүрэх эрдэмд алхам тутамдаа суралцаж байсан юм.
Тэрээр хамт олондоо өмөг түшигтэй, уран бүтээлчдийг манлайлан ажилладаг, ард олон болон анд нөхдийнхөө хайр хүндэтгэлийг хүлээсэн хариуцлагатай, чадварлаг, омог бардам уран бүтээлч байлаа. Мөн УДЭТ-ын дэргэд “ДРАМ-3” хамтлагийг байгуулж, “Макарена”, “Нүдээ аниад төсөөл”, “Тэрбумын хэрэг” зэрэг дууны уран бүтээлээр үзэгч олныхоо сонорыг мялаасан билээ.
Жүжигчин Б.Золжаргал нь 2018 онд “Гэгээн муза” олон улсын театрын наадмаас хүүхдийн жүжгийн төрөлд “Царцаа Намжил” жүжгийн Намжилын дүрээр шилдэг эрэгтэй гол дүр, 2023 онд “Гэгээн Муза” олон улсын театрын наадмаас Б.Мөнх-Амьдралын “Миний аав супер баатар” жүжгийн Өмхий харын дүрээр шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг тус тус хүртэж, уран бүтээлээ мэргэжил нэгтнүүд болон олон улсын хэмжээнд үнэлүүлсэн юм. 2019 оны ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулагдсан “Байкальский талисман” хүүхдийн жүжгийн фестивальд “Царцаа Намжил” жүжгийн Намжилын дүрээр амжилттай оролцжээ.
Батсуурийн Золжаргалын хөдөлмөр, авьяас чадварыг төр болон олон нийт өндрөөр үнэлж, 2015 онд МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль, 2016 онд Улсын драмын эрдмийн театрын 85 жилийн ойгоор БСШУСЯ-ны “Жуух бичиг”, 2018 онд “Шилдэг ажилтан”, 2020 онд “Соёлын тэргүүний ажилтан”, 2021 онд Улсын Драмын Эрдмийн Театрын 90 жилийн ойгоор МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” медалиар тус тус шагнажээ.
Авьяас билэг, хөдөлмөр зүтгэлээрээ тайз, дэлгэцийн урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээж, үзэгч түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн авьяаслаг уран бүтээлч Б.Золжаргал таны минь гэгээн дүр, бадрангуй зан чанар, цайлган сэтгэл бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэж, Монголын театр, кино урлагийн түүхэнд үүрд мөнх үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, үе үеийн уран бүтээлч анд нөхөд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.
УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРЫН ХАМТ ОЛОН

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно. Энэ үеэр дараах байршилд 06:00-18:00 цагийн хооронд зам хаана. Хөдөлгөөн хязгаарлах бүс болон хөдөлгөөн түр хаах уулзвар, гарцын мэдээллийг хүргэж байна.

  • Цэцэг төвийн уулзвар
  • Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар
  • Чингэлтэй дүүргийн уулзвар
  • ХБНГУ-ын Элчин сайдын яамны баруун, зүүн уулзвар
  • 11-р хороолол
  • Сансарын шатахуун түгээх станц
  • Сансарын туннел
  • Зүүн 4 замын уулзвар
  • Халдварт
  • Нарантуул захын уулзвар
  • Нүхэн гарц
  • Жанжин клуб
  • Улиастай уулзвар
  • “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар
  • Хан-Уул дүүргийн “И-март” худалдааны төвийн уулзвар
  • Жаргалан хотхон
  • Шангри-Ла төвийн уулзварт тус тус замын хөдөлгөөнийг түр хязгаарлана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа