Author Archives: baaska baaska

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзлаа

Уулзалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, харьяа агентлаг, Соёл, урлагийн их сургууль, Хөгжим бүжгийн коллеж, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг музей, Монголын уран зургийн галерейн төлөөлөл оролцлоо.

Ерөнхийлөгч, соёл, урлагийн салбарын түүхийг бичилцэн, ард түмний оюун санааны дархлааг бэхжүүлж, нийгмийг соён гэгээрүүлэх, өв соёлоо сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй үе үеийн ажилтан, албан хаагчдад талархал илэрхийллээ.

Салбарын хамт олон төрийн айлчлалын үеэр өвөг дээдсийнхээ түүх, нүүдэлчдийн ахуй амьдрал, зан заншил, өв уламжлал, соёл, урлагаа үзэсгэлэн, хүндэтгэлийн тоглолтоор дамжуулан сурталчилж, ард түмнүүдийн найрамдал, нөхөрлөл батжин бэхжихэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ.

Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа. 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарт улсын хэмжээнд 486 байгууллагад 7,000 гаруй хүн ажиллаж байна.

Яамнаас гадна хэрэгжүүлэгч 2 агентлаг, харьяа 26 соёлын байгууллага,  аймаг, нийслэлийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын 22 газар,  орон нутгийн 24 театр, чуулга, 23 музей, 24 номын сан, 333 соёлын төв төрийн үйлчилгээг хүргэдэг.

Яам цаашид Үндэсний урлагийн их театрын бүтээн байгуулалт, салбарын ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, соёлын зөөлөн хүчний бодлогыг олон улсад сурталчлан таниулахад онцгой анхаарч байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам энэ онд “Хүннү язгууртны оршуулгын газар”, “Эсгий хийх уламжлалт зан үйл”, “Малын эмгэг анагаах уламжлалт арга ухаан” гэсэн гурван өвийг ЮНЕСКО-ийн Дэлхийн өв болон Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлнэ.

Манай улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр 2026-2029 онд анх удаа сонгогдон ажиллах болсон байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газар хэл, түүх, соёлоо сурталчлан таниулах, соёлын өвөө хадгалах, хамгаалах, уламжлуулах, салбарын хөгжил, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нь дэмжих зэрэг зорилгоор Соёлын яамыг байгуулж байлаа.

Ерөнхийлөгч “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийг дэмжиж, Монгол туургатны өв соёлыг дэлхийд таниулах, соёл, урлагийн монгол брэнд хөгжүүлэхийг зорьж байна.

Төрийн тэргүүний санаачилга, дэмжлэгээр “Чингис хаан” үндэсний музей байгуулж, Эзэн Богд Чингис хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн залсан.

Одоо Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей, Үндэсний археологи, угсаатны зүйн музейн бүтээн байгуулалт ид өрнөж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Урлагийн боловсролын тэнхимийн багш, хүндэт профессор Осорын Сарантуяа, Монгол Улсын Консерваторын Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш, профессор Гомбожавын Занаа нарт Гавьяат багш, “Музейн шинэ хөгжил нийгэмлэг” ТББ-ын тэргүүн, СУИС-ийн хүндэт профессор, музей судлаач Дамдинсүрэнгийн Цэдмаад Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нийт 1907 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 597, гэмт хэргийн шинжтэй 111 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 14 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
58

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөх морь өдөр

Аргын тооллын 5 сарын 20. Лхагва (Буд) гараг (2026)
Зуны тэргүүн харагчин могой сарын шинийн 4, өдөр хөх морь, мэнгэ 4 ногоон, суудал мод, од өглөгт охин-6, үл зохилдох барилдлагат. Модон хохимой өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:08-20:29.
Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
Үс бүү засуул модон хохимой өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Бар, нохой, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, могой, морь жилтнээ сөрөг муу.
Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ харш гараг.
Хүний сүлд бэлхүүс, нууцын оронд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
Модон хохимой өдөр. Аливаа үйлд муу болой. Бэр буулгаваас үр үгүй болох, нас тэтгэвээс үл өсюү. Тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр нутгийн баруун хагаст бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн баруун хагаст бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2026 оны 05-р сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Aлтайн салбар уулс болон говь, талын нутгаар салхи секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр +1…+6 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +6…+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр +23…+28 градус, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +19….+24 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. +23…+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. +22…+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +21…+23 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“UBCab” ХХК-ийн такси үйлчилгээний ахмад жолооч Лувсанцэрэнгийн Баасанбаярт Гавьяат тээвэрчин цол хүртээжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 1.8 сая хэрэглэгчтэй “UB cab” компани болон 120 мянга гаруй жолоочийн төлөөлөл болсон такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Ерөнхийлөгч, орлого олж, амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн зэрэгцээ иргэдийн итгэлийг хүлээсэн, шаардлага хангасан, найдвартай, аюулгүй, соёлтой үйлчилгээ нэвтрүүлж байгаа такси үйлчилгээ эрхлэгчдэд талархал илэрхийллээ.

Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш хийсэн ажил, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Цаашид төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататган, хүн бүр ажил хөдөлмөр эрхэлж, эвийг эрхэмлэн, улс орноо хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа.

“UBCab” нь зөвхөн такси дуудлагын бус, хоол, хүнс, шуудан хүргэлт, шуурхай илгээмж, дуудлагын жолооч, яаралтай авто тусламж зэрэг үйлчилгээг нэгтгэсэн технологийн компани юм.

Энд орон даяар 120 мянган жолооч хөдөлмөр эрхэлж, орлого олдог бөгөөд тэдний дунд багш, эмч, төрийн албан хаагч, ахмад настан гээд бүх салбарын иргэд нэгдээд байна.

Сүүлийн 5 жилд “UBCab” компани улсын төсөвт 11 тэрбум, жолооч нар 4.1 тэрбум төгрөгийн татвар төлсөн.

Тус компани төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан жолооч нарынхаа амьдралын чанарыг дээшлүүлэхийг зорьж байгааг гүйцэтгэх захирал О.Золбаяр хэллээ.

Жолооч нарыг төрийн үйлчилгээ, захиалгат тээвэр, жуулчин тээвэрт хамруулж, тогтмол орлоготой, найдвартай жолооч нарыг автомашинаа шинэчлэх, орон сууцтай болгоход бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Ерөнхийлөгч такси үйлчилгээ эрхлэгчидтэй уулзах үеэрээ “UBCab” ХХК-ийн такси үйлчилгээний ахмад жолооч Лувсанцэрэнгийн Баасанбаярт Гавьяат тээвэрчин цол хүртээж, нэр бүхий жолооч нарыг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Тээврийн салбар нь манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 8 орчим хувь, нийт ажиллах хүчний 6-8 хувийг эзэлдэг, нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг.

Ерөнхийлөгч санаачилга гарган “Транзит Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, Монгол Улс-Ази, Европыг холбосон тээвэр логистикийн зангилаа төв болох зорилт дэвшүүлсэн.

Мөн Ерөнхий сайд байхдаа анх удаа “Төрөөс автотээврийн талаар баримтлах бодлого”-ыг батлуулж, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл” байгуулан ажиллуулж байлаа.

Зам, тээврийн хөгжлийн яам цаашид эрх зүйн шинэчлэл хийж, тээвэрчдийн хөдөлмөрийн зах зээлийг хамгаалж, ядуурлыг бууруулах, салбарын хариуцлагыг дээшлүүлэх, ёс зүйг сайжруулахад анхаарах юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нөөцийн махны өргөтгөсөн жижиглэн худалдааг нийслэлийн төвийн зургаан дүүргийн 6 байршилд зохион байгуулна

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 6 байршилд нөөцийн махны өргөтгөсөн жижиглэн худалдааг тавдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн зохион байгуулна. Тодруулбал, тавдугаар сарын 19-ний өдөр 12:00-20:00 цагийн хооронд дараах байршлуудад худалдаална.

• Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт,
• Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд,
• Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд,
• Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд,
• Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд,
• Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбай

Өргөтгөсөн худалдаагаар нөөцийн үхрийн махыг 15 мянган төгрөгөөр, хонины махыг 13 мянган төгрөгөөр тус тус худалдаална. Мөн лхагва гарагаас сүлжээ дэлгүүрүүдээр, пүрэв болон баасан гарагаас гэрээт хүнсний дэлгүүрүүдээр нөөцийн махыг дээрх үнээр худалдаалж эхэлнэ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Хайрын мадригал” номын орлогоосоо МЗЭ-д хандив өргөжээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсны гэргий С.Баасан өнөөдөр Монголын Зохиолчдын Эвлэлээр зочилж, Удирдах зөвлөлийн дарга Д.Нямдоржтой уулзан санал солилцжээ.
Уулзалтын үеэр тэрээр их найрагчийн өөрт нь зориулан бичсэн хайрын шүлгүүдийг ач хүү Х.Хасуйн хамт эмхэтгэн хэвлүүлсэн “Хайрын мадригал” номын орлогоосоо Зохиолчдын ордны засвар, тохижилтод зориулан мөнгөн хандив өргөж, МЗЭ-ийн удирдлага, хамт олонд ажлын амжилт хүссэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа

Уулзалтад Сангийн яам, гааль, татвар, даатгал, Хөрөнгийн бирж, Хилийн боомт, Санхүүгийн мэдээллийн технологийн төв, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Төрийн банк болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцлоо.

Ерөнхийлөгч, эдийн засгийн тогтвортой өсөлт, төсвийн сахилга бат, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр хүчин зүтгэж буй санхүүгийн салбарын үе үеийн ажилтан, албан хаагчдад талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар болж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар давж, Зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрэхэд санхүүгийн салбарынхны оруулсан хувь нэмэр их гэдгийг хэллээ.

Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, үндэсний хэмжээнд өрнүүлж байгаа хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.     

Дотоод, гадаад олон сорилт тулгарч байгаа ч макро эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалан, инфляц буурч, төсвийн тэнцэл эерэг гарсан нь төсөв, санхүүгийн сахилга баттай бодлогын үр дүн гэж Сангийн яам үзэж байна.

Цаашид төсөв, санхүүгийн сахилга батыг бэхжүүлж, төсвийн тэнцвэр, өрийн тогтвортой байдлыг хангах, төсвийн зарлагын үр ашгийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, эдийн засгийн баазыг өргөжүүлэх, татварын орлогын тогтвортой эх үүсвэрээ  бэхжүүлэхэд анхаарна.

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа үндэсний хэмжээний хөдөлгөөн, хөтөлбөрүүд нь зөвхөн нийгмийн бодлого бус, эдийн засгийн стратегийн хөрөнгө оруулалт гэдгийг Сангийн сайд З.Мэндсайхан хэллээ.  

Хүний нөөц, байгалийн баялаг, үйлдвэрлэл, нийгмийн хөгжилд чиглэсэн эдгээр хөтөлбөрийн хүрээнд 1,6 их наяд төгрөг зарцуулаад байна.

Тухайлбал, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд гадаадын их, дээд сургуульд тэргүүлэх чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад 198 орчим тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд 157 тэрбум төгрөг зарцуулсан нь нүүрстөрөгчийн зах зээл болон ногоон санхүүжилтийн механизмд нэвтрэх бодит суурь нөхцөл болсон гэж үзжээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 128 сая модыг шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж, арчилж, хамгаалж байна.

“Хүнсний хувьсгал” хөдөлгөөнд 1 их наяд төгрөгийн санхүүжилт хийсний дүнд аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа доод тал нь хоёр дахин нэмсэн. Мөн 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр зах зээлд гаргаад байна.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжин  242 тэрбум төгрөг зарцуулснаар самнасан ноолуурын экспорт гэхэд л 5 дахин өсөж 4.0 мянган тонн буюу 330 сая ам.долларт хүрээд байна.

Эдгээр хөтөлбөрийн үр нөлөөг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хүнс, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, трактор, комбайныг гаалийн албан татвараас 100 хувь чөлөөлсөн.

“Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд зориулж 30 тэрбум төгрөг зарцуулаад байна.

Ерөнхийлөгч мөн өдөр Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Лувсанцэрэнгийн Бямбадорж, Сангийн яамны ахмад ажилтан Чулууны Алтанцэцэг, “Үндэсний давхар даатгал” ХК-ийн Бүртгэл, санхүү төлөвлөлтийн газрын дарга Чимэд-Очирын Соронзонболд нарт  Гавьяат эдийн засагч цол хүртээлээ.

Мөн нэр бүхий хүмүүсийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэхээр боллоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2026 оны тавдугаар сарын 18-нд болж, Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

  • Нөөцийн махны борлуулагдаагүй үлдэгдлийг 2026 оны тав, зургадугаар сард зах зээлд нийлүүлэх,
  • Нөөцийн махыг нэг этгээдэд давтамжтай болон их хэмжээгээр худалдан борлуулсан тохиолдлуудыг яаралтай хянан шалгаж, дутагдсан хэмжээгээр нөхөн бүрдүүлж, зах зээлд нийлүүлэхийг бэлтгэн нийлүүлэгчид хариуцуулах,
  • Цахим төлбөрийн баримтгүй худалдаалсан нөөцийн махны хэмжээгээр тухайн аж ахуйн нэгжүүд орон нутгаас нөхөн бүрдүүлж, энэ сарын 25-ны дотор зах зээлд нийлүүлэх зэрэг ажлыг ажлыг зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Хүнсний тухай хуулиар аймаг, нийслэлийн Засаг дарга нар стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, хүн амыг хүнсээр хангах үүрэгтэй. 2027 оны нөөцийн махны тоо хэмжээг тогтоож, ирэх жил дахин ийм байдалд хүргэхгүйн тулд эртнээс бэлтгэл хангаж ажиллахыг шат шатны Засаг дарга нарт үүрэг болгов.

Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махны үлдэгдэл нэг мянга 400 тонн махны үнийн зөрүү, зах зээлд нэмэлтээр нийлүүлэх махны үнийн зөрүү болон холбогдох үйл ажиллагааны зардалд шаардагдах санхүүжилтийг батлагдсан төсөвтөө зохицуулалт хийж шийдвэрлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад, шаардлагатай санхүүжилтийг шуурхай олгохыг Сангийн сайд З.Мэндсайхан нарт тус тус үүрэг болголоо.

“Нөөцийн мах худалдаалах хугацааг 15 хоногоор сунгаж 2026 оны долдугаар сарын 1 болголоо. Мөн нөөцийн махыг анх гэрээнд тусгасан үнээр буюу 13-15 мянган төгрөгөөр борлуулна” гэж ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хэллээ.

Мөн нөөцийн махыг бэлтгэх, хадгалах, түгээх, худалдан борлуулах зэрэг бүх үе шатанд цахим төлбөрийн баримт үйлдэх, стратегийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс хэрэглэгчид шууд худалдаалах боломжийг бүрдүүлж, зуучлагчаас хамааралтай худалдааны тогтолцоог халах чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж ажиллана.

Max, махан бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, худалдаалах үйл ажиллагаа эрхэлдэг, эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, энэ тав, зургадугаар сард зах зээлд нийлүүлэх махны хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой нийлүүлэлтийг хангах, үнийн огцом өсөлтөөс сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг зохион байгуулна.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нийт 1957 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 707, гэмт хэргийн шинжтэй 110 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 10 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
75

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн худалдан авах ажиллагааны ажлын явц болон бусад ажлын талаар хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын 97 дугаар захирамжаар он дамжих 46, шинэ 439 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар нийт төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалт 96 хувьтай үргэлжилж байна. Тавдугаар сарын 31-нээс өмнө тендер зохион байгуулах боломжгүй 47 төсөл, арга хэмжээ байна.

Шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбат “Ерөнхий сайдын 05 дугаар албан даалгавраар Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд үндсэндээ зогсонги байгаа. Туулын хурдны зам дээр шийдэл гаргана. Сэлбэ хот орон сууцжуулах төслийг эрчимжүүлнэ. Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ. Тойрог зам, трамвайн тендерийг зарласан явж байгаа. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдээс тендер зарласан шийдвэрлэх боломжтойг нь Засгийн газарт танилцуулна. Үлдсэн мега төслүүдийг зогсоох зэргээр арга хэмжээ авч, төсвийн тодотголоор зардлыг цэгцэлнэ” гэдгийг онцоллоо.

Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбат дараах үүрэг даалгаврыг өглөө.

  1. Дүүргийн Засаг дарга нар ногоон байгууламж, орчны тохижилт, орон сууцны барилгын гадна фасад засвар, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх,
  2. Сургууль, цэцэрлэгийн засвар, шинэчлэл, авто болон явган замын ажлуудыг эрчимжүүлэх,
  3. Түлшний нөөц бүрдүүлэх, татан авах, өвөлжилтийн бэлтгэлийг шуурхай зохион байгуулах,
  4. Орон нутгийн өмчийн барилга байгууламжид өөрийн эзэмшлийн байргүй төрийн байгууллагыг ашиглалтын зардлаар байршуулах асуудлыг судалж, танилцуулах,
  5. Засгийн газрын 2026 оны Мянганы сорилтын компакт гэрээгээр хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хаалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 178 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах,
  6. Нийслэлийн төсвийн тодотгол хийх бэлтгэл ажлыг хангах,
  7. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах,
  8. “Хүрээ цам-Даншиг наадам”-ыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах,
  9. “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийг сайтар зохион байгуулж, иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж ажиллах,
  10. Дүүргүүд худалдан авах ажиллагаа болон гэрээ байгуулах ажлыг эрчимжүүлэх,
  11. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг сайтар хангуулж, хяналт тавихыг тус тус үүрэг болголоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр Балжиннямтай өдөр

Аргын тооллын 5 сарын 19. Мягмар (Ангараг) гараг (2026)
Зуны тэргүүн харагчин могой сарын шинийн 3, өдөр харагчин могой, мэнгэ 5 шар, суудал уул, од хэрцгий охин-5, үхэх барилдлагат. Балжиннямтай өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:09-20:28.
Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
Үс засуулахад эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох сайн. Харин гахай, бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ харш гараг.
Хүний сүлд хас, бөгсөнд, гэрийн сүлд бүх гэрт орших болой.
Балжиннямтай өдөр. Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

19-нд нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, сэрүүснэ.

2026 оны 05-р сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Нутгийн баруун хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Aлтайн салбар уулсаар салхи секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар 0…+5 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +6…+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон Туулын бэлчир, Хараа, Туул голын хөндийгөөр +23…+28 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар +19…+24 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +22…+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +21…+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +20…+22 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд

2026 оны 05 дугаар сарын 20-30-ны өдрүүдэд дулааны шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд дараах байршлуудад халуун усны хэрэглээг түр хязгаарлана.

Халуун ус хязгаарлах байршлууд:

9дежи магистраль, Эрчим хүчний сургалтын төв, ЗХ-ний 017-р цэргийн анги, Залуус хороолол, Нефть бааз орчмын хэрэглэгчид, 21-р хороолол, Орчлон орон сууцны хороолол орчмын хэрэглэгчид,
13абвгд магистраль, Буянт ухаа I, II хороолол, Нисэх орчмын хэрэглэгчид.

Хийгдэх ажил:

13АБВГД магистраль шугамыг V/21, 9ДЕЖИ магистраль шугамыг V/22-нд тус тус нягтын туршилтыг хийнэ.
ДХ940 худгийг өргөтгөн шинэчлэх ажил. Урсгал засварын ажил хийгдэнэ.
701254844_1556809893121200_5638125123872095033_n (1)

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа