Мөнгөний модыг хэрхэн сайхан ургуулах вэ

2016 оны 09-р сарын 06 өдөр, 14 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Мөнгөний модыг гоё ургуулах, хайрлах тусам түрийвч тань зузаардаг гэлцдэг. Тэгвэл хэрхэн сайхан ургуулах талаар бяцхан зөвлөгөө хүргэж байна. Юуны түрүүнд, мөнгөний модыг өргөн хэрнээ гүн биш саванд суулгах нь тохиромжтой байдаг.

Цэцэгний үндэсний систем нь гүн рүүгээ биш дээшээгээ байдаг. Нарны шууд гэрэлд эсвэл хурц нартай цонхон дээр энэ цэцгийг ургуулж болохгүй.

Бага зэрэг сүүдэрлэг, нарны шууд гэрлээс хамгаалсан орчин илүү тохиромжтой.

Тоосгүй навч илүү сайхан мөн гэрэлтэй байдаг нь мөнгөний энергитэй нь ч холбоотой.

Зуны цагт агаарт, эсвэл тагтан дээр байлгасан нь дээр.

Мөнгөний модыг хэд хоноод л нэг байранд нь эргүүлж тавиад байх нь бүх талаасаа жигд ургах нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Дандаа нэг талаараа байгаад байвал тэр тал руугаа илүү ургаж, сүүлдээ тэр тал руугаа хазайна гэсэн үг. Мөн байнга услах шаарддагагүй, дээд хөрс хатаад ирэхийн үед услах хэрэгтэй.

Илүүдэл ус нь модыг өвдөхөд хүргэнэ. Хоносон бүлээн усаар услах хэрэгтэй. Мөнгөний модыг дөрөвдүгээр сараас эхлэн есдүгээр cap хүртэл сардаа нэг удаа бордоорой. Байнга шилжүүлэн суулгах хэрэггүй.

Хоёр жилдээ нэг удаа шилжүүлэхэд болно. Олон дахин шилжүүлэн суулгах нь үндсэнд нь муугаар нөлөөлдөг байна. Боломжтой бол навчин дээрх тоосыг өдөр бүр арчиж байгаарай. Учир нь энэ тоос нь мөнгөний цэцгийг амьсгалахад тээртэй болгодог байна.

Түүнээс гадна тоосгүй навч илүү сайхан мөн гэрэлтэй байдаг нь мөнгөний энергитэй нь ч холбоотой гэнэ. Ингээд сэтгэлээсээ хайрлан ургуулсан цэцэг бүр эзэндээ ээлтэй байж, эзнээ баярлуулдагтай адил мөнгөний мод тань сайхан ургах нь танд л тустай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх