Осолдсон “Ту-154” онгоцны хар хайрцагны нэгийг уснаас гаргажээ

2016 оны 12-р сарын 28 өдөр, 14 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өнгөрсөн ням гарагт Хар тэнгист осолдсон Оросын цэргийн “Ту-154” нисэх онгоцны хар хайрцагнуудын нэгийг нисгэгчийн бүхээгний дороос олжээ.

Онгоцны сүүл хэсэгт байрлах үлдсэн хоёр хайрцгийг шумбагчид хайж байгаа аж.

Шинжээчдийн дүгнэж байгаагаар хөдөлгүүрийн хэсэгт гадны биет нэвтэрснээс онгоц осолдсон байх магадлалтай гэж үзэж байна. Үүнтэй зэрэгцэн онгоц хэрхэн осолдож байх үеийг харсан гэрчүүд гарч иржээ. Тэдний ярьснаар онгоц усанд газардах оролдлого хийсэн бололтой. Гэвч хурдаа сааж чадалгүй хэтэрхий хүчтэй бууснаас осолдсон байна. Ослын шалтгааны өөр нэг хувилбар нь нисгэгчдийн буруу үйлдлээс онгоц сүйрсэн байх магадлалтай аж.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх