Цэргийн бүртгэл маргааш дуусна

2017 оны 01-р сарын 19 өдөр, 12 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsergiin burtgel

Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлмаргааш буюу нэгдүгээр сарын 20-нд дуусна. Цэргийн бүртгэлийг энэ сарын 4-20-ны өдрүүдэд есөн дүүргийн 152 хороонд явуулж байгаа юм. Бүртгэлд 18-50 насны эрчүүд цэргийн алба хаасан хаагаагүй өөрийн оршин сууж буй хороондоо очиж бүртгэлээ хийлгэх аж. Мөн бэлтгэл офицерууд 60 нас хүртлээ цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.Цэргийн бүртгэлийг хороодын Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 8.30-19.00 цагт, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд зохион байгуулж байна.

Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байх, алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэлхийлгэх шаардлагатай. Мөн цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх