Монгол Улсын нийт хүн амын 37.6 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн 30 гаруй хувь нь хүүхдүүд байна. Тиймээс хүүхдэд чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өсвөр, залуу үед үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ хэрэглэх соёлыг төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор жил бүрийн 5 дугаар сард “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байхыг Засгийн газрын 2018 оны 87 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. Энэ дагуу “Хүүхдэд зориулав-2018” үзэсгэлэн худалдааг анх удаа 2018 оны 5 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар боллоо.
Үүнтэй холбогдуулан “Хүүхдэд зориулав 2018” үзэсгэлэн худалдааны зорилго, ач холбогдол, бэлтгэл ажлын явцын талаар олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор өнөөдөр (2018.05.15) ХХААХҮЯ-ны хурлын танхимд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Хэвлэлийн хуралд, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү болон БСШУСЯ, МҮХАҮТ-ын төлөөлөл оролцож, сэтгүүлдэд мэдээлэл өгсөн юм.
Тус үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчаар ХХААХҮЯ, хамтран зохион байгуулагчаар ГХЯ, БСШУСЯ, ЭМЯ, ХНХЯ, МХЕГ, ШӨХТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НЗДТГ зэрэг төрийн байгууллага, МҮХАҮТ, Монголын хүнсчдийн холбоо, Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоо, Монголын ой, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо зэрэг ТББ, мэргэжлийн холбоод ажиллаж байна.
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн өмнө болж буйгаараа онцлог уг үзэсгэлэн худалдааны үеэр хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн баярын жагсаал болж, “Хүүхдэд зориулав” гэсэн тодотголтой гран при бүтээгдэхүүн, экспортын шилдэг бүтээгдэхүүн, импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн, шинэ бүтээгдэхүүн гэсэн дөрвөн номинациар үйлдвэрлэгчдийг шалгаруулна.
Мөн хүүхдийн зөв хооллолт мэдээллийн булан, өсвөр, залуу үед зориулсан хэрэглэгчийн булан ажиллуулах юм. Түүнчлэн хүүхдийн хоол хүнс болон унадаг дугуйны өдөрлөг, хүүхдийн гутал, хувцасны загварын шоу зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулна. Энэ үеэр мэргэжлийн хяналтын явуулын лабораторийг ажиллуулж, хоол, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаар мэргэжлийн зөвлөгөө өгнө гэдгийг дурдах хэрэгтэй болов уу.
Үзэсгэлэн худалдаа болж байхтай зэрэгцэн салбарын төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгчдийг хамруулсан “Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний зах зээлийн онцлог, экспортын боломж”, “Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдийн хоол, хүнсний чанар, хангамжийн асуудал” сэдэвт хэлэлцүүлэг тус тус зохион байгуулна.
Ийнхүү хоёр өдрийн турш үргэлжлэх арга хэмжээний үр дүнд хүүхдэд зориулсан дотоодын хөнгөн, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж, нэр, төрөл олшрон, чанар нь сайжрах, хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ олон улсын зах зээлд өрсөлдөх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй үйлдвэрлэгчдийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны 17 цаг хүртэл бүртгэж байгаа бөгөөд оролцоход хураамж төлөхгүй.
Үйлдвэрлэгч нь үзэсгэлэн худалдаанд оролцож, өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, төрөл бүрийн эвент зохион байгуулах боломжтой. Мөн дээр дурдсан дөрвөн номинацид өрсөлдөж, шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан тохиолдолд цом, өргөмжлөлөөр шагнаж урамшуулан, олон нийтэд сурталчлах болно. Үзэсгэлэн худалдаанд оролцсон нийт үйлдвэрлэгчдэд “Хүүхдэд зориулав” бүтээгдэхүүний каталогид нэрийн бүтээгдэхүүнээ үнэ төлбөргүй оруулах боломж олгож байна. Цаашид үзэсгэлэн худалдааг жил бүр уламжлал болгон зохион байгуулна.

55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
