Намайг 6 нас хүрдэг жилийн хавар манай гэрт эмээ өвөөгийн хамт нэг охин ирсэнийг ээж аав хоёр миний эгч гэж хэлсэн юм.
Тэрээр надаас ганц насаар л эгч байсан агаад намар сургуульд орох тул гэртээ бүүр ирж байгаа ажээ.
Үсээ хоёр сүлжсэн , бас болоогүй ээ бөөстэй,улаан хацартай бандгар шар охиныг миний хувьд эгч ээ гэж дуудахад их л хэцүү байлаа.
Сургууль эхлэх хараахан болоогүй байсан тул ээж түүний үсийг нь тайрч, бас гоё хувцас өмсүүлж надтай хамт нэг цэцэрлэгт ,бүүр нэг ангид орууллаа.
Ангийн хүүхдүүд багшаа Намуунаагийн эгч өмдөндөө баачихаж гэж шоолон инээлдэхэд миний нүүр чавга шиг улайн эгч үрүү муухай харж,нүүрээ хийх газаргүй шараа болсноо,түүнээс хойш эгчийг бүүр үзэн ядах болсноо л мартдаггүй юм.
Эгч жорлонг олоогүй, мэдэхгүйгээсээ бас хүүхдүүдээс асуухаас нэрэлхэж байхдаа унгах гэж байна гэж бодоод сур харавчихсан гэх.
Иймэрхүү төстэй явдал эгчийг сургуульд ороход ч давтагдсан билээ.
Эгч зуны амралт,өвлийн амралт эхлэхэд л маргааш нь өвөө эмээ хоёр луу явсаар. Тэр ээж аав биднээс их бишүүрхүү.
Барагтай дууграхгүй ч шөнөдөө орондоо уйлж байхыг нь би тухайн үед ихэд сонсож байсан ч эмээ өвөөгөө санаад ингэж байна гэж төсөөлж байгаагүй ээ.
Эгч маань нэгдүгээр ангид ордог жил ээж хичээлийг нь давтуулна.Эгч 10 ын дотор нэмж хасаж ч чадахгүй, бас бичиг үсэг огтоос мэдэхгүй.
Би бол цэцэрлэгтээ тоо бодлогоор гаргууд , дээрээс нь бас цагаан толгойн үсгээ цээжилчихсэн. Ээж аав ч намайг сэргэлэн цовоо хол явах охин шүү гэж магтдаг байсансан.
Эгчийг 10,20 ын дотор нэмж хасах гэж тарчилж байх хооронд би төд гээд дор нь хариуг нь хэлэхэд ээж намайг магтаж,
– Дүүгээсээ долоон дор тэнэг юмуу чи гээд эгчийг тоншиход том том нулимс дэвтэр дээр асгарч дэвтэр нь авах юмгүй болдогсон.
Ах ч эгчийг их шоглоно.Хааяа бүр ах бид хоёр нийлж байгаад эгчийг шоглох энүүхэнд.
Энэ мэтчилэн зүйл их олон давтагдсаар эгч бид хоёрын дунд тэр ч бүү хэл ээж эгч хоёрын дунд томоос том хүйтэн хана өрөгдсөөр байсныг тухайн үедээ бидний хэн нь ч мэдээгүй билээ.
Гэрийн хамаг л ажлыг хийх ч ээж эгчийг барагтай магтахгүй. Ер нь түүний хийх ёстой л ажил мэт аав ч ,ээж , ах ,би ч эгчийг магтаж урамшуулж байгаагүй ээ.
Эгч маань 18 хүрдэг жил эмээ ,өвөө хоёр хоёулаа өөд болсон юм. Түүнээс хойш эгч улам дотогшоо хүүхэд болсоор .10 төгсөөд их сургуульд орж чадаагүй эгч маань нэг л өдөр ээжтэй ам муруйгаад ээж зайл гэж хэлэхэд гэрээсээ хувцасаа боож гарсанаас хойш гэртээ дахиж хэзээ ч эргэж ирээгүй билээ.
Яагаад ч юм бэ тэр үед ээж ч тэр бид ч тэр , бүгдээрээ яагаад эгчийг хайгаагүйгээ одоо болтол би гайхаад хариулт олдоггүй юм.
Эгчийг анхнаасаа л ээж ч би ч санаж байгаагүй аж.Ер нь төрөөд л сар ч болоогүй өвөө эмээ хоёр луу явуулчихсан эгчийгээ бид бүгд бараг л мартчихсан байсан юм.
Харин өнөөдөр би эмнэлгийн орон дээр хоёр дахь хүүхдээ өлгийдөж авч байхдаа нөхөр бид хоёр хоёулаа төгсөх ангийн оюутнууд учир хүүгээ эмээ өвөө үрүү нь хөдөө явуулахаар ярилцаж суухдаа өчнөөн олон жил санаж байгаагүй төрсөн эгчийгээ бодохоос өр минь эмтрэх шиг болов.
Хүү минь яг л миний шоовдорлогдсон эгч шиг болвол…яана даа.
Хүүгээ ирэхэд нь ах дүү нь ,ээж аав нь ч тоохгүй харь элгийн хүмүүс шиг болчихвол яана гэж бодохуйяа,
– өвөө эмээ гээд шөнө орон дотроо уйлж байдаг байсан хөөрхий эгчийгээ анх удаа хаана явдаг бол доо гэж өрөвдөн үгүйлэн санахад ,эмнэлгийн салхивч ширүүн борооны өмнөх салхинд тар нярхийтэл савлаж, хүйтэн борооны үнэр хамар цоргиход дөнгөж саяхан төрсөн улаан нялзрай хүү минь юу ч мэдэхгүй үнэгчлэн унтаж байлаа.
Хорвоо дээр хүн болж төрчихөөд ээж аавтай атлаа ээж аавгүй мэт, ах дүүтэй атал ах дүүгүй мэт амьдарсан хөөрхий эгч минь хаана л яваа бол доо.
Х.Тэргэл

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллага
