УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан энэ сарын 13-15-нд ОХУ-д айлчиллаа.
Айлчлалын үеэр, тэрээр Москва хотноо ОХУ-ын ХАА-н сайд Д.Н.Патрушев болон Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга В.Л.Евтухов нартай уулзаж хоёр орны худалдааг нэмэгдүүлэх, худалдааны тэнцвэртэй бус байдлыг арилгахад ХАА-н бараа бүтээгдэхүүн, түүний дотор малын гаралтай түүхий эд тухайлбал, ноос, ноолуур, үхрийн шир зэрэг бүтээгдэхүүн гаргах замаар Монгол Улсаас ОХУ-д нийлүүлэх экспортыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах бүрэн боломжтойг тэмдэглэв.
Малын удмын санг хамгаалах талаар ОХУ-ын хүрээлэнгүүдтэй
хамтран ажиллахаар тохиров
ОХУ-ын ХАА-н сайд Д.Н.Патрушевтэй уулзах үеэр ХАА-н салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монголын малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн эхний хоёр үе шатыг амжилттай хэрэгжүүлж дууссан болохыг тэмдэглэж хөтөлбөрийн гуравдугаар шатыг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа талууд илэрхийлэв. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Монгол Улсаас ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахын зэрэгцээ Монгол, Оросын хил орчим хамтарсан махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгуулах саналыг дэвшүүлэв. ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Д.Н.Патрушев, хоёр талын нийт бараа эргэлтэд ХАА-н бараа бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээ сүүлийн жилүүдэд тогтвортой нэмэгдэж байгааг онцлоод, уулзалтаар Монгол малын чанарыг сайжруулах зорилгоор ОХУ-аас цэвэр үүлдрийн мал нийлүүлэх, малын удмын санг хамгаалах зорилгоор тус улсын судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллахаар талууд тохиров.
Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн хүрээнд ХАА-н үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, хамтран ажиллахаар тохиролцлоо
ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга В.Л.Евтуховтай уулзах үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, энэ онд Монгол Улс атар газар эзэмшиж, газар тариалангийн салбар хөгжүүлсний 60 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, “Манай ХАА-н салбарыг хөгжүүлэхэд оросын мэргэжилтнүүд, техник, тоног төхөөрөмж чухал хувь нэмэр оруулсан”-ыг онцолж, хоёр улсын ХАА, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд 2017 болон 2018 онд “Газар тариалангийн техникийн шинэчлэл” төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагад суурилан төслийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа тэмдэглэв. Улмаар Монгол Улс атар газар эзэмшсэний 60 жилийн ойн хүрээнд, ХАА-н үзэсгэлэн худалдааг ирэх намар зохион байгуулж, хамтран ажиллахаар тохиролцлоо. Уулзалтуудад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, улсын Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл нар байлцав.
Сайд Ч.Улаан ОХУ-д хийж буй ажлын айлчлалын үеэр Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойгоор Монголын ард түмнээс бэлэглэсэн Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэв. Тус ёслолд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон албаны бусад хүмүүс оролцов.

21 нэр төрлийн төрөлжсөн мэргэжлийн үзлэг, үйлчилгээнд 500 хүүхдийг хамруулж байна
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
Эмгэнэл
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Олон Улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан салбарын зарим албан хаагчдыг Засгийн газрын шагналаар шагналаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Сүхбаатар Хэнтий аймагт бүртгэгдсэн ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
ХХНББХ: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй нөхцөл, шаардлагуудыг хуулиас бүрэн хасахыг дэмжлээ
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн, клиникийн профессор Доржжанцангийн Нямсүрэнд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ
Хонь, туулай, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав
Тавдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Өнгөрсөн 7 хоногт 8 удаагийн ой, хээрийн түймрийг унтраажээ
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаан нохой өдөр
2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуурга
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт д
