“70 жилийн гэрч” Монгол, Хятадын цахим сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлага энэ сарын 11-ээс эхлэн Зүүн Үзэмчин хошуу, Баруун Үзэмчин хошуу, Тунляо, Жарууд хошуу зэрэг аймаг хотоор аялж, ӨМӨЗО-ны 70 жилийн хөгжил цэцэглэлтийн түүх, эдийн засаг, малчдын амьдрал, амьжиргаа болон түүх соёлын дурсгалт газруудтай танилцлаа.
Найм хоногийн турш үргэлжилсэн уг сурвалжлагад Монголын талаас МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн С.Алтанцэцэг, МҮСХНХ-ны УЗ-ийн гишүүн, Ажлын албаны дарга Г.Эрдэнэтуяа нараар ахлуулсан МҮСХНХ-ны гишүүн сайтууд, МОСАХ-ны Dorgio.mn, Zindaa.mn Ugluuniishuudan.mn, TV8 телевиз, орон нутгийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч, сэтгүүлч, зураглаачдаас бүрдсэн 23 хүний бүрэлдэхүүн багтсан.
Харин БНХАУ-ын талаас ӨМРТ-ийн “Талын дуу хоолой” радиогийн захирал Баясгалан тэргүүтэй, мөн радиогийн сэтгүүлч Чинзориг, Хасмөчир, Анхилам, Синхуа агентлагийн сэтгүүлч Бай Линди,Хятадын төв телевиз- CCTV-ийн монгол сайтын сэтгүүлч Сонор, Өвөр Монголын Өдрийн сонины Солонго мэдээллийн төвийн сэтгүүлч Сүлд, “Одон” ТВ-ийн сэтгүүлч Хөхмөчир, Давхарбаяр, Олон улсын радиогийн сэтгүүлч Болор нар оролцсон юм.
Монголын Цахим сэтгүүлчдийн баг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомтоор нэвтэрч Зүүн Үзэмчингийн хийлийн дээс алхсанаар бидний аялал эхлэв. Монголоос ирсэн сэтгүүлч, зочид төлөөлөгчдийг ӨМРТ-ийн Талын дуу хоолой радиогийн Баясгалан захиралтай сэтгүүлчдийн бүрэлдэхүүн ёслол төгөлдөр хүлээн авсныг энд дуулгах нь зүйтэй.
БНХАУ-ын нэгдүгээр зэргийн засаг захиргааны нэгж гэгддэг 1.1 сая хавтгай дөрвөлжин км тэлсэн Өвөр Монголын өөртөө засах орон нь аймгийн дайтай есөн хот, гурван аймагтай. Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО нь шинэ хэлбэрийн аж үйлдвэржилт, хот сууринжил, хөдөө аж ахуйн орчин үеийн бүтээн байгуулалт, чинээлэг хүн амыг бүрдүүлэх, ядуурлаас ангижруулах, экологи, ногоон бүс зэрэгт түлхүү анхаарлаа хандуулснаар эрс хөгжиж байгаа юм.
Бэлчээрийн даацтай холбоотойгоор Өвөр Монголд малын тоог хязгаарладаг бөгөөд тухайн өрх хэдэн гишүүнтэйгээс нь хамааран бэлчээрийн газрын хэмжээг тогтоодог байна. Нэг хүнд 31 га газар ногддог аж. Үүнтэй холбоотойгоор энд ар Монголынхтой адил нүүдэллэн амьдардаг малчид байхгүй болжээ. Одоо зөвхөн жуулчны баазууд л Монгол гэр барьсан харагдана. Энэ жишгээр Өвөрмонголын малчид тохилог сууцанд амьдарч, гачигдах зүйлгүйгээр мал төлөө өсгөн үржүүлж байна. Түүнчлэн газар тариалан мал аж ахуйн салбарт гарч байгаа шинэ ололт амжилтуудыг хэрэгжүүлж шинэ техник технологийг өөрсдийн үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа үзүүлэлт, худалдаа борлуулалтаа сайжруулж чадсанаар нь малчид хөдөлмөрчдөө үнэлж дүгнэдэг гэнэ.

Тунляо хотын “Чин фэй” үхрийн зах нь Хятадын зах зээл болон хөрш орнуудад үхрийн махыг экспортлон гаргадаг. Тус захад өдөрт 10 мянган үхэр борлуулагддаг байна.
Манайхаар бол Эмээлт захтай төстэй гэмээр уг зах өглөө эртлэн олны хөлд дарагдаж, бужигнаж эхэлнэ. Үхрээ борлуулахаар захиалгаа өгчихөөд явж буй Үхэрчин эмэгтэй…
Адуучин Бөх-Эрдэнийнх 600 гаруй адуутайгаас 200 -нь шарга адуу
Монголчууд эртнээс адуун сүргээ дээдэлж ирсэн ард түмэн. Бөх-Эрдэнийнх малч удмаа алдалгүй, Монгол ёс заншлаа дээдлэн адуун сүргээ өсгөн үржүүлж байгаа нь Монголын сэтгүүлчдэд бахархах сэтгэгдэл төрүүлж байв. Адуучин Бөх-Эрдэнэ удам дамжсан адуучин бөгөөд 600 гаруй монгол удмын адууг өсгөн үржүүлж байна. Үүнээс 200 гаруй нь шарга адуу. Эднийх мөн “Монгол морины үүлдэр хамгаалах суурин”-г бүтээн байгуулж, цаашдаа адуун сүргээ өсгөх зорилт тавьжээ.
Удан талын Батцагаан цэцэрлэгт хүрээлэнтэй танилцсан. Тус хот нь Тунляо хотын 10 том цэцэрлэгт хүлээнгийн нэг ажээ…
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн уулзалт ярилцлага болов
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны гурав дахь удаагийн уулзалт ярилцлага ӨМӨЗО-ны Тунляо хотод болов.
Хурлын нээлтэд ӨМӨЗО-ы Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дэд дарга Хань Юншян, ӨМӨЗО-ы Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Гадаадтай харилцах хэлтсийн дарга Үндэсбат, МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн С.Алтанцэцэг, Тунляо хотын намын хорооны байнгын гишүүн, ухуулах хэлтсийн дарга Ли Ли нар оролцож, үг хэллээ.
Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо, Баянхонгор, Хэнтий, Архангай аймгийн МСНЭ-ийн салбарын төлөөлөл БНХАУ-ын ӨМӨЗО, мөн орны Алшаа аймаг, Улаан хад, Тунляо аймгийн адил төрлийн байгууллагуудтай хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурав.
“Талын дуу хоолой” радиогийн захирал Баясгалан: Хамтарсан аялалыг гурав дахь удаагаа зохион байгуулж байна
“Контент солилцож, мэдээллээ хуваалцаж, фото зургийн үзэсгэлэн гаргах зэргээр жилээс жилд Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтын ажиллагаа сайжирч байгаа. Цаашид ч энэ харилцаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.
Монгол Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэг зэрэг олон салбарт гарсан хөгжил дэвшлийг үзүүлэхийн зэрэгцээ хоёр орны найрамдалт харилцаа, нөхөрсөг үйл ажиллагааны үр дүнг гүйцэд харуулахаар хоёр орны хэвлэл мэдээллийнхний хамтарсан аялалыг гурав дахь удаагаа цувралаар зохион байгуулж байна” гэлээ.
Автомашины тэнхлэг, обод зэргийг үйлдвэрлэх хөнгөн цагаан хайлуулах үйлдвэр…
Тунляо хотын яс засах уламжлалт эмнэлэг…
Тунляо хот дахь Өвөрмонгол Яс засах эмнэлэгтэй танилцсан. Тус эмнэлэг нь хугарч гэмтсэн ясны бэртлийг уламжлалт аргаар эмчилж иржээ. Үүнд хатуу градустай архиар шавшиж бариа засалтай хавсран давхар тан уулгаж, ховсын аргаар эмчилдэг. Ингэснээр өвчтөний ясны хугарал гэмтлийг багадаа долоо хоногт эдгээж илааршуулдаг байна.
Хорчин зүүн гарын хошууны Манж Чин улсын түүхэнд алдартай Тахимдуу Амарлангуй Гэгээн Сүд хатны Хүрээлэн болон Өвөрмонголын Үндэстний Их Сургуулийн музей зэрэг газруудаар орж, түүх соёл, үйл ажиллагаатай нь танилцав.




Өвөрмонголын Үндэстний Их Сургуулийн музей…






Дуутнуур суурины Улаантуг багт орших Ангус үхэр тэжээх суурингийн малчин Аюур гуайнд зочиллоо
Аюур нь багаас малч хүн бөгөөд үхэр өсгөн үржүүлэхэд түлхүү анхаарч байгаагаа сэтгүүлчдэд ярьсан. Сүүлийн жилүүдэд Улаантуг баг нь хонио цөөрүүлж үхрээ олон болгох шаардлагын дагуу 350 Ангус үхэр оруулсан байна. Уг баг нь мэргэжлийн том хэмжээний төвлөрсөн Ангус үхэр тэжээх суурин газар байгуулснаар бүх улсын хэмжээнд сайн үүлдрийн үхэр тэжээх үлгэр жишээ суурин газар болох, цаашдаа бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх зорилт тавьжээ.




“Хамгийн гоё бүл”-ээр шалгарсан Малчин Цолмонгэрэлийнх дан Цагаан үхэртэй…
Цолмонгэрэлийнх Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошууны Хоолтын гол балгасны Баянбулаг гацааны малчин өрх юм. Ам бүл тавуулаа. 480 га бэлчээртэй, стандарт бүхий дулаан саравч 21-ийг барьжээ. Жилийн эхэнд малын тоо нь 400 толгойд хүрч, 2018 онд мал аж ахуйн цэвэр орлого нь 650 мянган юань болсон байна. Шилийн гол аймгийн үхэр өсгөх гол өрх болж байжээ.




Зам дагуу тасралтгүй үргэлжилсэн ногоон байгууламж, арчлан тордон ургуулсан модыг хараад энэ нутгийн ард иргэдийн нөр их хөдөлмөр зүтгэлийг бахархаж явлаа. Дэд бүтцийг жинхэнэ утгаар нь, ногоон байгууламжтай цогцоор нь барьж байгуулжээ.
Хамтарсан сурвалжилгын багийн сэтгүүлчид хамтран мэдээ мэдээлэл хүргэж буй нь хоёр орны найрамдал, хоёр ард түмний ойлголцлыг нэмэгдүүлэхэд зохих хувь нэмэр оруулах нь дамжиггүй.Энэхүү аяллыг Өвөрмонголын радио телевизийн “Талын дуу хоолой” радиогийн Баясгалан даргатай хамт олон удирдан зохион байгуулсан бөгөөд мэргэжил нэгт, монгол анд нөхөддөө чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.




Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун ус хязгаарлана
УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв
Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно
Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчил бүртгэгджээ
Баянгол дүүрэгт нөөцийн мах худалдаалж буй дэлгүүрүүдийн байршил
Өнөөдөр улаан бич өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог
Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудтай уулзлаа
Номин, М-март, Миний дэлгүүр сүлжээний нийт 81 салбарт нөөцийн мах борлуулж байна
960 хүүхдийн суудалтай 30 дугаар сургуулийн барилгын ажил 76 хувийн гүйцэтгэлтэй байна
Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахын төлөө хичээн ажиллахыг захилаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Үс засуулбал эд,мал арвижна
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өргөтгөсөн худалдааг өнөөдрөөр өндөрлөж, сүлжээ дэлгүүрүүдэд бүрэн хүргэлт хийхийг үүрэг болголоо
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Гангийн үйлдвэрлэлийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Хонь, туулай, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн, клиникийн профессор Доржжанцангийн Нямсүрэнд Эр
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн
ХХНББХ: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй нөхцөл, шаардлагуудыг хуу
Сүхбаатар Хэнтий аймагт бүртгэгдсэн ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Олон Улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан салбарын зарим албан хаагчдыг Засгийн газрын ша
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Эмгэнэл
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
21 нэр төрлийн төрөлжсөн мэргэжлийн үзлэг, үйлчилгээнд 500 хүүхдийг хамруулж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй у
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана
