Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2017 оноос эхлэн цуврал номыг бүтээж байна. Тэгвэл өнөөдөр тус номын гуравдугаар цуврал болох “Хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх зөвлөмж” гарын авлагыг дүүргийн 58-р сургуулийн номын санд хүлээлгэн өглөө.
Тус үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга, Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга Э.Ганбат, тус дүүргийн Онцгой байдлын газрын дарга Д.Бэхбаяр, Замын цагдаагийн газрын дарга Д.Мөнхбат, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга A.Наранбаатар болон 58 дугаар сургуулийн багш, сурагчид оролцсон юм.
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат:
Сүхбаатар дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг хөгжүүлэх, иргэншүүлэх, багш, эцэг эх, нийгмийн ажилтаны үүрэг оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгох зорилгоор “Сурагчийн аюулгүй байдал-1”, номыг анх 2017 онд хэвлүүлсэн. Энэ номоо цуврал болгон үргэлжлүүлж, 2018 онд “Сайн зан чанарыг төлөвшүүлэх нь” номыг гаргасан. Тэгвэл энэ онд нийгмийн бүхий л давхаргад аюулын харанга дэлдээд буй хар тамхинаас ахлах ангийн сурагчидыг хамгаалах, хор уршгийг таниулах зорилгоор “Хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх зөвлөмж” гарын авлагыг хэвлүүлж, дүүргийнхээ 58-р сургуулийн номын сан болон ахлах, дунд ангийн сурагчдад хүлээлгэн өгч байна. Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаанаас харахад 2018 онд улсын хэмжээнд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 199 хэрэгт 412 хүн холбогдсон бөгөөд 82,5 хувь нь 18-35 насны залуучууд байгаа нь үнэхээр харамсмаар тоо юм. Олон нийтэд “Цагаан тахал” хэмээн нэрлэгдсэн энэ аюулаас хүүхэд, залуусаа хамгаалъя гэж уриалмаар байна. Сүхбаатар дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хувьд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон ажлыг үргэлжлүүлэн хийх болно.
Дашрамд дурдахад та android үйлдлийн системийн утастай бол “Хүүхэд хамгаалал” аппликэйшнийг татаж, энэ төрлийн мэдээ мэдээллийг илүү хялбараар үзэх боломжтой аж.











Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
