Монгол Улсын Засгийн газраас 2018 онд баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 4.2.2 дахь хэсгийг хэрэгжүүлэх хүрээнд өнөөдөр “Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.
ЭМЯ, НЗДТГ, НЭМГ, НШЭНТ-өөс хамтран зохион байгуулсан энэхүү тэмцээн нь ЕБС-ийн сурагчдын амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, дадал хэвшил бий болгох зорилготой юм.
Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Тэмцээний нэгдүгээр үе шатанд дүүргийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төвтэй хамтран тухайн харьяа дүүргийн ЕБС-иудын 4, 5 дугаар ангийн сурагчдаас шилдэг гурван багийг сонгон шалгаруулсан юм.
Хоёрдугаар шатанд буюу “Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-д есөн дүүргийн 25 сургуулиас нийт 25 баг буюу 9-10 насны 200 хүүхэд амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэгээ сорьж, шүд угаах аргачлалаар өрсөлдлөө.
Тус тэмцээний нэгдүгээр байрт нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 3 дугаар сургууль, хоёрдугаар байрт Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109 дүгээр сургууль, гуравдугаар байрт Сонгинохайрхан дүүргийн 134 дүгээр сургуулийн баг шалгарсан байна.
Шилдгээр шалгарсан сургууль, цэцэрлэгийн бага ангийн багш нар “Амны хөндийн эрүүл мэнд“ сургалтыг сурагч, тэдний эцэг, эх асран хамгаалагч нарт зохион байгуулж, үр дүнг тооцон ажиллах юм. Энэхүү туршлагаар цаашид нийслэлийн бусад сургуулийн багш нарыг сурган, тэднээр дамжуулан бага ангийн хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч нарт зөв мэдлэг, дадал хэвшил олгохоор зорьжээ.
Бага насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас олон талт арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна. Дээрх ажлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар, АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулиас хамтран хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, шүд зөв угаах дадлыг хэвшүүлэх зорилгоор “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтын гарын авлага боловсруулж хэвлүүлсэн.
Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн төрийн өмчит ЕБС-ийн 1-5 дугаар ангийн 3100 гаруй багш, сургуулийн эмч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн шүдний эмч, нийгмийн ажилтныг сургалтанд хамруулсан бөгөөд төрийн өмчит 231 цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын арга зүйч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан, шүдний эмч, 142 Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч зэрэг нийт 658 хүнийг дээрх гарын авлагад багтсан сэдвийн дагуу сургагч багшаар бэлтгэсэн байна.

Монгол Улсын хүн амын дийлэнх хувь нь хот суурин газарт шилжин амьдарч, амьдралын хэв маяг, үндэсний уламжлалт дадал заншил нь өөрчлөгдсөн, нийт аймгийн 47.7 хувь нь фторын агууламж багатай ундны ус хэрэглэж байгаагийн зэрэгцээ чихэрлэг, өтгөрүүлсэн, хийжүүлсэн ундааны хэрэглээ сүүлийн 20 гаруй жилд 2-3 дахин нэмэгдэж сүү, цагаан идээний хэрэглээ 40 гаруй хувиар буурсан, хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, зохистой хэрэглээний талаархи хүн амын мэдлэг, дадал хангалтгүй байгаа зэрэг нь шүд цоорох өвчин, цоорлын бус гаралтай шүдний хатуу эдийн эмгэг, яс сийрэгжих өвчнийг үүсгэх гол шалтгааны нэг болж байна.
Сүүлийн жилүүдэд хүүхэд, ялангуяа 02-12 насныханы дунд шүд, амны хөндийн өвчлөл ихэссэн төдийгүй 2016 онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 3-5 насны хүүхдийн дунд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 92.9 хувь, эрчим 8.2 гарчээ.
Хүүхдийн шүдний цоорол нь чих, хамар хоолойн болон амь насанд аюултай эрүү, нүүрний мэс заслын үрэвсэлт өвчний шууд шалтаан, мөн амьсгалын замын халдвараас гадна 200 гаруй халдварт өвчний суурь болдог ажээ.

Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
