Таксинд явж байсан жолоочийг боож унагаад, машиныг нь унаад зугтжээ

2020 оны 02-р сарын 11 өдөр, 10 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
police

 Өнгөрсөн бямба гаригт буюу 2020.02.08-ны шөнө 01:25 цагийн орчимд таксинд явсан жолоочийг боож,  автомашиныг нь унаж зугтсан хэрэг гарсан байна.  Уг хэргийг 28 настай У, 32 настай А нар бүлэглэн үйлджээ. Тэд тухайн үед Чингэлтэй дүүргийн 19-р хороо “Ойн дурсамж” амралтын газарт 28 настай эрэгтэй Э-ийн машинд сууж явахдаа хоолойг нь боож унагаад машиныг нь унаж зугтсан нь тэр.

Хэргийг Чингэлтэй дүүрн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлсэн бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлжээ.

Иргэдийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх