“The Hu” хандивын тоглолтоо ням гарагт хийхээр боллоо

2020 оны 06-р сарын 26 өдөр, 12 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hu-hamtlag

“The HU” хамтлаг Улсын Онцгой комиссын үйл ажиллагаанд хандив өргөх тоглолтоо түр хугацаагаар хойшлуулаад байсан билээ. Тэгвэл тэд энэ ням гарагт буюу зургадугаар сарын 28-ны 22:00 цагт White Rock Center-т тоглолтоо хийхээр боллоо.

Уг хандивын  тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх юм.

Ард иргэд мөнгөн хандиваа Хаан банкны данс болон Candy данс руу шилжүүлэх боломжтой ба тоглолтын хугацаанд цугларсан хандивыг COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж Улсын Онцгой комисст хандивлана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх