Авто тээврийн товчоодод 86 ажилтан, алба хаагч ажиллав

2021 оны 01-р сарын 29 өдөр, 14 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
133846522_1546675612192585_1070790084956393709_o-1-6yj4fsydobx9u4x38d4je5reijqs6a23ov88c92afk0

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1884 тээврийн хэрэгслээр 3115 зорчигч хот руу нэвтэрч, 1406 тээврийн хэрэгслээр 5593 зорчигч хотоос гарсан байна.

Нийт 5593 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Эрүүл мэнд, Онцгой Цагдаа, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын 86 ажилтан, алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллалаа.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх