Короновируст цар тахлын нөлөөллийн улмаас ажлын байр нь хаагдаж, орлого нь буурсан айл, өрхүүдийг дэмжих хүрээнд дэмждэг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас “Дэм дэмэндээ-2” аяныг эхлүүлсэн. Нийслэл, дүүргийн албан хаагчдын хандиваар эхэлсэн уг аяныг хувийн хэвшлүүд дэмжсээр байна.
Тухайлбал, худалдаа, үйлчилгээний салбарт тэргүүлэгч “АПУ” ХК, “E-mart”, “Номин холдинг”, “БОСА”, “Алтан жолоо”, “Хар хорин” ХХК зорилтод бүлгийн 4000 өрхөд хүнсний багц хүргүүллээ.

Энэ талаар Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Цар тахлын үед дэмжлэг шаардлагатай байгаа өрхүүдэд туслах “Дэм дэмэндээ-2” аяныг нийслэл, дүүргийн албан хаагчид цалингаасаа хандив цуглуулж дэмжсэн. Мөн хувийн хэвшлүүд тэр дундаа хүнс, худалдаа үйлчилгээний тэргүүлэгч компаниуд дэмжиж байгаад талархаж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд өрнүүлж байгаа энэ аянд идэвхтэй оролцохыг нийслэлчүүддээ уриалж байна” гэлээ.
“Дэм дэмэндээ-2” аяны хүрээнд цугласан хүнсний багцыг төрийн аливаа халамж, үйлчилгээнд хамрагддаггүй, цар тахлын энэ үед орлого нь тасалдсан айл, өрхүүдэд олгох зорилт тавин ажиллаж байна.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
