Баянзүрх дүүрэг дархлаажуулалтаар тэргүүлж байна

2021 оны 04-р сарын 06 өдөр, 16 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
vaccin kovid

2021 оны 03-р сарын 09-өөс өнөөдөр буюу 2021 оны 04-р сарын 06-ны байдлаар нийт 115.000 иргэнийг дархлаажуулаад байна. Баянзүрх дүүрэгт 15 цэгт 23 багийн 313 эмч эмнэлгийн ажилтан болон цэг бүрд 2 тусгай чиг үүргийн алба хаагчид ажиллаж байна.

Цэгүүдийн хувьд 12 цэгт дүүргийн 28 хорооны иргэдийг, үлдсэн 3 цэгт Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн ажилтан, алба хаагчдад дархлаажуулалт хийж байна.

Иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байгаа бөгөөд дархлаажуулалт хийж буй цэгт болзошгүй очер дараалал үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хороон засаг дарга нараар дамжуулж дүүрэг, нийслэлээс гарсан шийдвэр, мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэж, иргэдтэйгээ холбогдон ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.