Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 382 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоо, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, Нийслэлийн Сүлдэт хуурыг цэнгүүллээ.
Мэлхийт хөшөөнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын орлогч нар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Т.Билэгт тэргүүтэй үе үеийн Хотын дарга нар, НИТХ-ын төлөөлөгч нар хүндэтгэл үзүүлсэн юм.
Улаанбаатар хотын анх шав тавьсан Хүн чулууны хонхорт 1994 онд дурсгалын Мэлхийт хөшөөг босгож байсан түүхтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай, Уртын дуугаа өвлүүлэх тухай, Монголын нууц товчоог мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай зарлиг гаргасан. Уг зарлигийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагууд монгол төрийн бодлогыг хэрэгжүүлж, Нийслэлийн Сүлдэт хуур, Монголын нууц товчоог хүндэтгэлтэйгээр залж, жил бүр нийслэл хотынхоо төрсөн өдрөөр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот анхлан шав тавьсан энэ сайхан билэгт өдрийн мэндийг хүндэт зочид, төлөөлөгч, нийслэлийн иргэдэд дэвшүүлж байна. Тэртээ 382 жилийн өмнө Ширээт цагаан нууранд Монгол Улсын нийслэлийн шавыг тавьсан гэж үздэг. Тэр цагаас хойш Улаанбаатар хот 20 гаруй удаа бууриа сэлгэж, хатан Туулын хөндийд суурьшсан. Өнгөрсөн үеийн түүх уламжлалаа хадгалан үлдэх, үр хойчдоо өвлүүлэх, залуу үеийнхэнд таниулан сурталчлах зорилгоор жил бүр Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ түүхт хөшөөг сүндэрлүүлэх үед ажиллаж байсан, удирдаж байсан нийслэлийн үе үеийн удирдлага, албан хаагчдад чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. Өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхэнд нийслэл Улаанбаатар хотын түүхт 382 жилийн ойн мэндийг хүргэхийн ялдамд Улаанбаатар хотын нийт 1.5 сая иргэнд эрүүл энх, аз жаргал, хөдөлмөр бүтээлийн арвин их амжилтыг хүсэн ерөөе. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот өдөр бүр цэцэглэн хөгжих болтугай” хэмээв.
Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлэн, Нийслэлийн Сүлдэт хуурыг цэнгүүлсний дараа Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, нийслэл Улаанбаатар хотын тугийг мандууллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэсний музейд зочиллоо
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 66 дуудлага бүртгэгджээ
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Хилийн боомтуудын 2026 оны есдүгээр сард ажиллах цагийн хуваарь
Дашнямтай өдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн и
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралц
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээнд үйлчлэх автобусны хуваарь
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилж
