Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр зарлиг буулгаж, Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг байгалийн хүнд нөхцөл, усны гүнд мэргэжлийн өндөр ур чадвар, эр зориг, авхаалж самбаа гарган гүйцэтгэсэн алба хаагч, эрдэмтэн багш, судлаачдыг төрийн одон, медалиар шагналаа.
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- Зэвсэгт хүчний Жанжин штабын Барилга-инженерийн цэргийн удирдах газрын орлогч дарга, зөвлөх инженер, хурандаа Даваагийн Галбадрах,
- Зэвсэгт хүчний Жанжин штабын Барилга-инженерийн цэргийн удирдах газрын зөвлөх инженер, бэлтгэл хурандаа Цэгмэдийн Ганхөлөг,
- Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн зөвлөх багш, доктор, бэлтгэл хурандаа Гомбожавын Идэр,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ганхуягийн Ганбаатар,
- Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн доктор, профессор Лочингийн Хэнмэдэх,
- Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Жамсранжавын Чүлтэмсүрэн,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Нээлттэй боловсролын төвийн дэд захирал, доктор, профессор Раднаагийн Найдандорж,
- Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн ахлах багш, доктор Пүрэвсүрэнгийн Өлзийсайхан,
- Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн ахлах багш, доктор Ядамын Рэнчинванжил,
- Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн багш Намжилын Хаш-Очир,
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:
- Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн ахлагч, тэргүүн ахлагч Ганболдын Мягмарсүрэн,
ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн Танкийн ротын техникийн орлогч, ахлах дэслэгч Ганбатын Баасандорж,
- Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн ахлах гүүр тавигч, жолооч, ахлагч Цэвээнжавын Бат-Ирээдүй,
- Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн салааны ахлагч, ахлах ахлагч Амарсайханы Баяржаргал,
- Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн катерчин жолооч, дэд ахлагч Цэндсүрэнгийн Лувсанпэрэнлэй,
- Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн танкийн дарга, ахлах ахлагч Даваадоржийн Лхагвадорж,
ШУДАРГА ЖУРАМ МЕДАЛИАР:
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Бадамдоржийн Батбаатар,
- Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч Жаргалсайханы Болд-Эрдэнэ,
- Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Лхаасүрэнгийн Бямбасүрэн,
- Онцгой байдлын ерөнхий газрын харьяа 115 дугаар ангийн хүнд механизмын жолооч, ахлагч Буяндэлгэрийн Золбоо нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх шагнал гардан авсан хүмүүст баяр хүргэлээ.
Тэрбээр хөлөг онгоцыг татан гаргасан нь нуурын ёроолд байгаа 60 орчим машин, техникийг гаргах ажлын эхлэл. Монголчууд цэнгэг усныхаа томоохон эх үүсвэрийг бохирдохоос бүрэн сэргийлж чадахыг харуулсан гэдгийг тэмдэглэв.
Хөвсгөл нуур Монгол Улсын цэнгэг усны 70, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг байна. Сүхбаатар хөлөг онгоцонд 400 литр техникийн тос байсан бөгөөд 100 литр тос алдагдахад л 1.1 км.куб ус бохирдох аюултай байжээ.













Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
