НЦУГ: Шөнийн эргүүл мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан этгээдийг олж тогтоожээ

2021 оны 12-р сарын 10 өдөр, 13 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
264776067_1807128349480572_9100117206975542219_n
НЦУГ-ын Шөнийн эргүүлийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран 2021 оны 12 дугаар сарын 09-10 шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж, шалгах шаардлагатай иргэн, тээврийн хэрэгсэл, аж ахуйн нэгжийг шалгаснаас нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон цагийн хязгаар зөрчиж, шөнийн цагаар иргэдийг хэмжээ хязгааргүй архидан согтуурах нөхцөлийг бүрдүүлсэн, МША-аас оргон зайлсан яллагдагчийг олж баривчлах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг 27 зөрчлийг илрүүлжээ.
Мөн зөрчил гаргасан, гэр бүл, хүүхдэдээ аюул, заналхийлэл учруулж болзошгүй 4 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 41 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 11 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх