Эх орон, газар шороо, монгол хүн, монгол соёлын үнэ цэнийг мэдэрсэн нэгэн сайхан арга хэмжээ Дорнын говь нутагт амжилттай зохион байгуулагдлаа.
Эх орны минь үүд болсон Замын-Үүд суманд зохион байгуулагдсан энэхүү хөтөлбөрт Монгол улсын өнцөг булан бүрээс зорин ирсэн Монголын явган алхалтын холбооны гишүүд (www.facebook.com/groups/MongolWalkers) тус аймгийн явган алхагч нарын хамт дэслэгч генерал Ш.Арвайн нэрэмжит Хилийн цэргийн 0108 дугаар ангид зочилж, алдрын танхимтай танилцаж, цэрэг-эх оронч хүмүүжлийн мэдлэг, ойлголтуудыг авч, жагсаалын талбайд албан ёсны нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдсанаар аялал эхэлсэн юм. Говь нутгийн эрчит салхи, өглөөний жавартай зэрэгцэн зогсох цэрэг эрсийн хатуужил, зориг тэвчээрийг харахад хайр, бахархал хоёр зэрэгцэхгүй байхын аргагүй.
Тус хилийн цэргийн ангийн офицер, ахлагч, байлдагч, хугацаат цэргийн албан хаагчдын бүрэлдэхүүн, мөн хилчин нохдын хамт, үлээвэр хөгжмийн маршийн дор алхалтын 0 цэгээс алхагчид хөдөллөө.
Бидний зорин очсон эхний цэг бол Монгол улс болон БНХАУ-ын хилийн 815 дугаар багана байлаа. Энэхүү баганын цаад талаас өмнөд хөршийн газар нутаг эхэлж, цаахна нь тус улсын төрийн далбаа намирч, хилийн цэргүүд явган алхагчдыг дуран тавьж, ажиглан сониучирхах жигтэй. Яг энд улс үндэстэн, тусгаар тогтнолын утга учрыг явган алхагчид мэдэрч, хилийн цэргүүд, дайчин эрчүүдээрээ бахархах сэтгэл төрөв.
Явган алхалт цааш үргэлжилж говь нутгийн элсэрхэг хөрс, хилийн бүсийн бүтээн байгуулалт дундуур алхсаар цааш үргэлжлэн торгон хилийн тусгаарлах торон хашаа дагаж 15 орчим км газрыг туулав. Урагш харахад хөрш улсын нутаг байх ба өндөр барилга, үйлдвэрүүд нүдэнд торох бөгөөд наахнуур нь Хулан, зээрийн сүрэг бэлчээрлэх аж. Хилийн тор зэрлэг амьтдын бэлчээр нутгийг зааглахаас гадна монгол хүний сэтгэлд бас нэгэн заагийг мэдрүүлэх бөгөөд энэ амьтад монголынх шүү дээ гэх харам сэтгэгдэл төрж байгаагаа нуусангүй хоорондоо ярилцах нь гуниг, бахархал, хармын алин боловч гүн сэтгэгдлийг илэрхийлнэ.
Гишгэж байгаа газар бол Монгол нутаг. Ширхэг чулуу, хөрс шөрөө, ургамал энэ бүгд монгол. Гайхалтай сайхан омогшил, бахархлын дунд бодлогошрон алхах замын уртад юу эсийг сэтгэж, юу эсийг санахав. Бидний дараагийн хүрсэн цэг бол Данх толгой хэмээх говь нутгийн талыг алсаас ажиглах боломжтой өндөрлөг ажээ. Учиртай газар юм байна. 1945 онд Японы хил зөрчигчид болох ачааны машинтай 10-аад цэргүүд БНМАУ-ын хилийн дугаар баганыг өнгөрч улсын хилд нэвтэрлээ. Үүнийг илрүүлсэн хилчид арга ухаан, авхаалж самбаа, эр зориг гарган, алхам ч ухралгүй байлдаж, Монгол талын цэргийн хохиролгүй аюулгүй болгож, үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн түүхт газар юм.
Энэхүү эх оронч, баатарлаг түүхийг хүүрнэсэн хүн бол үе удмаараа хилээ хамгаалж яваа ахмад хилчин, бэлтгэл ахмад н.Адьяасүрэн эгч байлаа. Түүний охин ахмад цолтой хилчин бүсгүй н.Батчимэг бөгөөд алхалтын хөтөлбөрийн зохион байгуулагч нарын нэг, тамирчин, мэдлэг боловсролтой, дайчин, шударга нэгэн юм.
Говь нутгийн байгалийн үзэмж төгс, хараа тэнийх уудам их говь нутагт үл мэдэх боловч үлэмж мэдрэгдэх нэгэн эрчим байх нь сэтгэлд олныг бодогдуулна. Хилийн нутгийн сүр сүлд, эх орны талаарх үзэл санаа илүүтэй давамгайлна. Энэхүү эрчмийн талаар Говийн ноён хутагт Данзанравжаа олонтоо өгүүлж, судар номдоо бичиж үлдээснийг хожмын бид сөхөж нэг уншууштай. Сүүлд Соёлын гавьяат зүтгэлтэн, Чингис хааны одонт Г.Мэнд-Ооёо гуай “Гэгээнтэн” хэмээх гайхалтай романыг бичсэн шүү дээ. Тиймдээ ч энэхүү алхалтын нэр болох “Дорнын говиор – хутагтын нутгаар” гэсэн агуулгадаа бүрэн нийцсэн юм.
Түүнчлэн энэхүү алхалтын хөтөлбөрийг зохион байгуулагч Дорноговь аймгийн Явган Алхалтын Холбоо албан ёсоор нээлтийн алхалтаа ийнхүү зохион байгуулсан хэрэг юм.
Хилийн энэ бүс нутагт бүтээн байгуулалт ид өрнөж байна, бидний алхалт цааш үргэлжлэн хилийн бүтээн байгуулалт, худалдааны чөлөөт бүсийг бүрэн тойрч, эдийн засгийн томоохон хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, үйл ажиллагаа өрнөх бэлтгэл хангагдаж байгааг нүдээр үзэж, чихээр сонсож, сэтгэлээр мэдэрлээ.
Тус алхалтад Монголын явган алхалтын холбооны тэргүүн Б.Болор-Эрдэнэ, дэд ерөнхийлөгч Г.Оюунболд, Орхон аймгийн ЯАХ-ны тэргүүн Х.Урангоо, Сүхбаатар аймгийн ЯАХ-ны үүсгэн байгуулагч Д.Болорцэцэг, Хобби клубийн тэргүүн Н.Үзмээ болон нутаг нутгийн олон явган алхагчид хүрэлцэн ирж сэтгэл зүрхийг огшоосон торгон хилийн зурвасаараа хилчин дайчидтайгаа мөр зэрэгцэн алхаж, сүлдэт баганадаа хүндэтгэл үзүүлж, од нар нь зэрэгцсэн өглөөний нарыг алтан соёмбот хөшөөн дээрээ угтаж, замын үүдийн бүтээн байгуулалт, Говь нутгийн хүн ардын найрсаг дулаахан уур амьсгал дунд гайхалтай сайхан 2 өдрийг хамтдаа өнгөрүүллээ.
Түүнчлэн хамтран зохион байгуулсан Дорноговь аймгийн ЗДТГ, аймгийн БТСГазар, аймгийн ЭМГ, Замын-Үүд сумын ЗДТГ, ИТХ, БТСУХ, НЭМҮТ, Замын-үүд сумын ЗДОрлогч Д.Отгонбаяр, Замын-үүд дэх Гаалын газар, Хилийн цэргийн 0108-р ангийн захирагч Намхайнямбуу, арын албаны дарга н.Амаржаргал, н.Батчимэг, Борхойн Баян Бүрд ОНӨ ААТҮГазрын дарга З.Цэцэнтөгс даргатай хамт олон, Дорноговь ДИ ТВ, тэргүүлэгч гишүүн 3-р багийн засаг дарга Н.Дунгармаа, тэргүүлэгч гишүүн Соёл спортын ордны дарга Э.Саранцэцэг, тэргүүлэгч гишүүд Б.Насанжаргал, А.Сайнсанаа, Ц.Эрдэнэбат, О.Лхагважаргал, төмөр замын ахмадын хорооны дарга н.Баттогоо ахлагчтай ахмад алхагчид, цуцашгүй мундаг алхагч Сайханчулуун, амттай сайхан хоолоор дайлсан Билгээ гээд олон хүмүүс ажиллажээ.
Алхалт бол хил хязгааргүй, нас хүйс, мэргэжил, байгалийн аль ч улирлыг харгалзахгүйгээр хамгийн энгийнээр эрүүл мэндийнхээ төлөө хийж болох хүчирхэг үйлдэл, спорт юмаа. Алхангаа ярилцаж, алхангаа найзалж, алхангаа дурсамж бүтээж болдог энэхүү спортод та бүхэн нэгдээрэй.
ЭРҮҮЛ-МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ хамтдаа.
Эх сурвалж: Монголын Явган Алхалтын Холбоо






Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэсний музейд зочиллоо
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Өнөөдөр цагаан луу өдөр
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээнд үйлчлэх автобусны хуваарь
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилж
Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Усны ослын дуудлага 28.3 хувиар өссөн байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Өнөөдөр цагаагчин могой өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
Ээлжит бус чуулган товлон зарлалаа
Есдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчил бүртгэгджээ
Хилийн боомтуудын 2026 оны есдүгээр сард ажиллах цагийн хуваарь
Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ

Ёстйо мундаг